| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/269 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/269
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-,
Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгчид Б.Б-Е- /цахимаар/, Н.О-,
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Х.Б-,
Шүүгдэгч М.А-, Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ы А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт Б-ы А- нарт холбогдох эрүүгийн 2213001570085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ..........ажилтай, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /Ц/ багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БЖ......... регистрийн дугаартай, Х овогт М-ы А-.
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, ..........ажилтай, ам бүл-7, эцэг, эх, эгч, нөхөр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /Ау/ багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БЖ.......регистрийн дугаартай, М.х овогт Б-ы А-.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.А-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.А-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь, хэсэг заасан гэмт хэрэгт,
Мөн Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 2 болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас 56,053,659 төгрөгийн хохирол учирсан ба энэ хохирлыг шүүгдэгч М.А-аас гаргуулах нь зүйтэй байна” гэв.
2. Шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “...2020 онд гэрээ байгуулсны дараа тухайн оны 10 дугаар сард “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын хурлаар хэлэлцээд даатгал хариуцсан 1 эмч нэмж авъя гэж хэлснээр Н.А- эмчийг ажилд авсан. ...Б.А-, М.М- нарыг ковидын үед нэмэлт хүчээр ажилд авч байсан. Эрүүл мэндийн газрын дарга Айгүлийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай албан тоотоор сувилагчдын тоог 2-оор нэмж ажиллуулах тухай, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаартай албан тоотоор албан даалгаврыг хангах тухай албан бичиг ирж байсан. 2021 онд С- даргаас сувилагч, эмнэлгийн ажилчдын тоог 2-оор нэмж ажиллуулах тухай албан даалгавар ирж байсан. Ковидын үед өрхийн эрүүл мэндийн төвүүд тусгаарлалтын байранд хуваагдаж ажиллаж байсан. Эмч нар өвдөж халдвар авч байсан. ...М.М-ыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ковидын үед нэмэлтээр ажилд авч, түр тушаалаар ажиллуулж байсан. Б.А- нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цалингийн доод хэмжээгээр ажиллаж байсан. М.М-ыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бүр тушаалаар томилж байсан. Байгууллагын бүтэц орон тоог баталсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тушаалд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сул орон тоо 1, өрхийн сувилагчийн 1 орон тоог баталж байсан. ...Хурал зохион байгуулахаас өмнө Б.А-аар дамжуулж Бд мөнгө өгсөн С-т мөнгө өгөхөөр завдсан гэж байгаа. Гэхдээ тийм зүйл болоогүй. ...Бд мөнгө өгөөгүй...” гэв.
3. Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “...“Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад М.А-т саналаа өгсөн. Би мөнгө дамжуулж өгөөгүй” гэв.
4. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгчид Б.Б-Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн субьект болж байгаа гэдгийг тайлбарлах ёстой. Эргэлзээ бүхий үндэслэл бий болсон учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.
5. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгчид Н.О- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын хүрээнд М.А-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэж байна...” гэв.
6. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “... Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй үгүйсгэгдэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхүй болгож цагаатгаж өгөхийг хүсье” гэв.
Эрүүгийн 2213001570085 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Улсын яллагчаас:
7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1ХХ- ийн 02-06 дахь тал/,
8. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15, 2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,
9. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
10. Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21, 142 дахь тал/,
11. Гэрч Т.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,
12. Гэрч К.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25, 27 дахь тал/,
13. Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29, 208 дахь тал/,
14. Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,
15. Гэрч Х.З-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
16. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37, 140 дахь тал/,
17. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
18. “Р” БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/,
19. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
20. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/782 дугаартай албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
21. Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН-ийн /эрүүл мэндийн төв/ даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
22. Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,
23. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/,
24. Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН-ийн /эрүүл мэндийн төв/ даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 145, 147 дахь тал/,
25. “Р” БГБХН-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 02 дугаартай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,
26. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал/,
27. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 339, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай албан бичгүүд, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 173-176, 223-226 дахь тал/,
28. Хохирлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 177-181, 227-232 дахь тал/,
29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
30. Гэрч Б.Еркебуланы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн эдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,
31. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал/,
32. Яллагдагч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
33. Яллагдагч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-25, 27 дахь тал/,
34. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/,
35. “Р” БГБХН-ийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 63-66 дахь тал/,
36. Баян-Өлгий аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан гурвалсан гэрээ /2 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
37. 84 хуудас бүхий дэвтэр /3 дахь хавтаст хэргийн 178-232 дахь тал/ зэргийг,
38. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Х.Б-ээс: “1 дэх хавтаст хэргийн 2-5 дахь талд авагдсан АТГ-т гаргасан гомдол, 1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь талд авагдсан гэрч Н-ийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрч Бы мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 29 дэх талд авагдсан гэрч Светланагийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 113-117 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 41 дугаартай тогтоол, 3 дахь хавтаст хэргийн 46 дахь талд авагдсан “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн хуралдааны тогтоол, 3 дахь хавтаст хэргийн 163-164 дэх талд авагдсан шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, 3 дахь хавтаст хэргийн 166 дахь талд авагдсан фэйсбуук, мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл, 3 дахь хавтаст хэргийн 175 дахь талд авагдсан гэрч Бы мэдүүлэг, 4 дэх хавтаст хэргийн 193 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлт, 4 дэх хавтаст хэргийн 198 дахь талд авагдсан орчуулга хийсэн тэмдэглэл” зэргийг,
39. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Н.О-ээс: “2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаартай Эрүүл мэндийн сайдын өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм, 154 дэх талд авагдсан 2021 оны А/01 дугаартай бүтэц орон тоог баталсан баримт, 1 дэх хавтаст хэргийн 190 дугаар талд авагдсан “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгчөөр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэнийг томилсон тогтоол, 260 дахь талд авагдсан гэрч Б.А-гийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээ, 2 дахь хавтаст хэргийн 87 дахь талд авагдсан гурвалсан гэрээ, 2 дахь хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан MNS5292:2017 стандарт, 2 дахь хавтаст хэргийн 139 дэх талд авагдсан Б.А-г иргэний хариуцагчаар татсан тогтоол, 2 дахь хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан М.М-ыг иргэний хариуцагчаар татсан тогтоол, 2 дахь хавтаст хэргийн 145 дахь талд авагдсан Н.А-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоол, гэрч Б, гэрч Б.Н- нарын мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан АТГ-ийн албан тоот, 2 дахь хавтаст хэргийн 52, 53, 54, 57 дахь талд авагдсан аудитын дүгнэлтүүд, 3 дахь хавтаст хэргийн 156 дахь талд авагдсан бүтэц орон тоог баталсан албан тоот, 157 дахь талд авагдсан байгууллагын бүтэц орон тоог батлах тухай “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаал, хавсралт, 158 дахь талд авагдсан бүтэц орон тоог баталсан баримтууд”-ыг,
40. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Б-Е-өөс: “Гэрч Б.Н-ийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан гэрч Б.Н-ийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 78 дахь талд авагдсан Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаал, 1 дэх хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан АТГ-ийн албан бичиг” зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
41. Харин шүүгдэгч М.А-, Б.А- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
42. Эрүүгийн 2313000120325 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
43. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
44. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.А-, Б.А- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримт:
45. Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.А-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.А-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 2 болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
46. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1ХХ- ийн 02-06 дахь тал/,
47. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2015 оноос хойш Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Р” нэртэй өрхийн эмнэлэгт эмчээр тасралтгүй ажиллаж байна. Тус “Р” нэртэй өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн дүрмээр үйл ажиллагаа явуулдаг, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ хуралдаанаар дийлэнх олонхын саналаар шийдвэрлэдэг. 4 жилд 1 удаа даргаа хуралдаанаар сонгодог байж байгаад сүүлдээ дүрэмд өөрчлөлт орж хэзээ ч хамаагүй хуралдаанаар сольж явах заалт оруулсан байсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн даргыг сонгох хуралдааныг 02 дугаар сарын 14-ний өдөр зарлаж 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаан болж 100 хувийн ирцтэйгээр хуралдаан явагдаж дийлэнх олонхын саналаар намайг даргаар сонгох шийдвэр гарсан..., ...Тухайн хурал болохын өмнөх өдөр нь М.А- нь сувилагч Б, С нарт санал өгөөч гэж авлига өгсөн байсан. Мөн хуралдаан дуусаад би өрөөндөө орж ирэхэд надтай цуг Б сувилагч сууж байтал М.А- шууд миний өрөөнд орж ирээд мөнгө өг гээд Баас мөнгө аваад гараад явсан. Би Баас асуухад энэ өчигдөр надад Б.А- өгсөн мөнгө, Б.А- надад өгөхдөө чи М.А- эмчид санал өгөөрэй гэж хэлж өгсөн мөнгө байгаа юм гэж тайлбарласан. Мөн Б нь тухайн мөнгөний зураг болон Б.А- мөнгө өгөх үед войс бичлэг хийсэн гэж надад хэлээд тэр бичлэг болон зургийг надад өгөхөөр нь би түүнийг шүүхэд гаргаад өгчихсөн байгаа, танд шаардлагатай бол хуулбарлаж авч ирж өгөх болно...”, “...М.А-т ганцаараа дур мэдэн орон тоо батлах эрх байхгүй. “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл учраас бүх гишүүдээр хуралдаж байж шийдвэр гарах ёстой. М.А- дур мэдэн өөрөө А-, М-, Ах- гэсэн хүмүүсийг хурал зохион байгуулахгүйгээр ажилд томилсон байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15, 2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,
48. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2007 оноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Р” нэртэй өрхийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна. Өрхийн эмнэлэг дарга эмчтэй бөгөөд дарга эмчийг 4 жилд нэг удаа солих журамтай. Үүний дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Р” нэртэй өрхийн эмнэлгийн дарга эмчийг сонгон шалгаруулах хуралдаан болохоор төлөвлөгдсөн. Энэ хуралдааны мэдээлэл 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд одоогоор өрхийн эмнэлгийн даргаар ажилладаг М.А- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг С- гэдэг сувилагч үзлэгийн өрөөнд дуудсан. Би явж ороход С- нь надад та маргааш болох хуралдаанд М.А- эмчийг дэмжээд санал өгчих, энэ мөнгийг ав, 200,000 төгрөг байгаа юм гээд надад бэлэн мөнгө өгөх гэхэд нь би наад мөнгийг чинь авахгүй, би М.А- эмчид санал өгөхгүй гээд аваагүй. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаан болохын өмнө үйлчлэгч З- тусгаарлах өрөөнд намайг дуудахаар нь би явж ороход үйлчлэгч З- надад мөнгө өгөөд та өнөөдөр хуралдаан дээр М.А- эмчийг дэмжээд өг гэсэн. Тэгэхэд нь би тэр мөнгийг аваагүй хэдэн төгрөг байсныг нь ч мэдээгүй. Ингээд хурал болоод олонхын саналаар Н- эмчийг сонгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
49. Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Р” өрхийн эмнэлгийн даргыг сонгох хуралдаан болохоор зарлагдсан. Ингээд хуралдаан болохын өмнөх өдөр буюу 02 дугаар сарын 15-ны өдөр нийгмийн ажилтан Б.А- намайг өрөөндөө дуудсан. Яваад ороход Б.А- надаас нэр дэвшиж байгаа М.А-, Н-, Е- гэсэн 3 эмчийн хэнд нь санал өгөх гэж байна гэж асуусан. Тэгэхэд нь би өөрөө мэднэ, М.А- эмчид лав өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б.А- чи яагаад М.А-т санал өгөхгүй гээд байгаа юм бэ, тэр хүн сайн ажиллаж байгаа, хэдүүлээ цааш нь дэмжээд явъя гэж хэлээд надад цаасанд боосон мөнгийг миний халаасанд хийгээд чи М.А- эмчид санал өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед би Б.А-ын өрөөнд орохдоо утсаа войс дээр нь тавиад орсон. Яагаад гэвэл ийм асуудал ярих гэж байгааг би мэдсэн. Ингээд миний халаасанд хийсэн мөнгийг нь авч гараад өрөөндөө ороод тоолоход 200,000 төгрөг байсныг гаргаж зургийг нь дарж авчихаад баримтжуулаад хурал дээр юм уу, хурлын дараа өгнө гэхдээ цагдаад өгнө гэж бодож байсан. Ингээд би тэр өдөр ажлаа дуусаж хариад маргааш нь ажил дээрээ ирээд хуралдаан болохоос 5 минутын өмнө Б.А- миний өрөөнд орж ирээд 100,000 төгрөг бэлнээр миний халаас руу хийгээд чи заавал М.А- эмчид санал өгөөрэй гэж хэлсэн. Ингээд хурал болж хуралдаан болоход хурал дээр би Н- эмчид санал өгсөн. Тэгээд хуралдаан болоод дууссаны дараа би өрөөнд ороод сууж байтал М.А- эмч миний өрөөнд орж ирээд чи миний мөнгө өг гэж хэлэхэд Б.А-ын надад өгсөн байсан мөнгийг М.А-т өгсөн. Тухайн үед М.А- мөнгө авч байхыг миний дэргэд Н- эмч харж байсан. Надад тухайн баримтууд байгаа түүнийг би хуулаад Н- эмчид өгсөн...”, “...Би явсан зардлынхаа баримтыг бүрдүүлж өгөөд тухайн үедээ зардлаа авчихсан. Ингээд сургалтанд сууж дуусаад Баян-Өлгий аймагт ирээд автобусны билетийг Н-т өгсөн. Гэхдээ энэ материал дутуу байсан тул би дахин энэ материалыг бүрдүүлж өгөөд ирсэн зардлаа авна, одоогоор ирсэн зардлаа аваагүй байна. Материал бүрдүүлж өгсний дараагаар миний ирсэн зардлын мөнгө орох байх гэж найдаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21, 142 дахь тал/,
50. Гэрч Т.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2019 оны 11 сард өндөр настны тэтгэвэрт гарсан боловч тус нөхөрлөлд бүртгэлтэй байдаг нөхөрлөлийн хуралд саналын эрхтэй оролцдог. Гэтэл 2019 оноос хойш нэг ч удаа нөхөрлөлийн хурал гэж болоогүй бөгөөд нөхөрлөлийн даргыг 4 жилд 1 удаа сольж томилох ёстой. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн хурал болох гэж байгааг 02 дугаар сарын 14-ний өдөр надад мэдэгдсэн. Тус хурлаар хамгийн гол асуудал болох даргын асуудлыг хэлэлцэх байсан юм. Ингээд би хуралд оролцоно гэж бодож байтал 02 дугаар сарын 15-ны өдөр одоогийн нөхөрлөлийн дарга М.А- манай гэрт Б.А- гэж охины хамт ирээд та маргаашийн хуралд намайг дэмжээд надад санал өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь би түүнд би чамайг хараагүй юм байна, 3 жилд нэг ч удаа нөхөрлөлийн гишүүдийн хурал хийгээгүй хэд хэдэн хүн авсан байна, түүнийг чинь ч би мэдээгүй, үүнийг нөхөрлөлийн гишүүн бүр мэдэх эрхтэй гэж хэлэхэд би таныг гомдоохгүй гэж хэлсэн. Тэгэхэд би түүнд би чамд огт санал өгөхгүй гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 16-ны өдөр хурал болж 11 хүн хуралд орж 9 хүн Н-ийг дэмжиж, 3 хүн буюу С-, Б.А-, М.А- нар М.А-т санал өгсөн..., ...М.А- надтай ирж уулзахдаа таныг гомдоохгүй гэж хэлсэн, өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. М.А-, Б.А- нар болон хамаатнууд нь удаа дараа надад авлига өгөхөөр завдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,
51. Гэрч К.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.А- нь Нөхөрлөлийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн, багаар ажиллах зарчмаа зөрчиж шийдвэр гаргахдаа бие даан ганцаараа шийдвэр гаргадаг..., ...Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэдэг утгаар бүгд саналын эрхтэй. Б, С нар нь хуралд ороход санал өгөх бүрэн эрхтэй тул М.А- тэр хоёрын саналыг авч дарга болох гэсэн зорилготой байгаа юм...”, “...Нөхөрлөлийн хурал болсноос хойш 2 хоногийн дараа З- миний өрөөнд цэвэрлэгээ хийж байсан, би гараад буцаад ороод ирэхэд З- миний компьютерийн процессорт байсан саарал флашийг авах гэж гараа сунгаж байхаар нь би чи яагаад хүний зөвшөөрөлгүй хүний юм авах гэж байгаа юм бэ гэж хэлээд би гараас нь флашаа авсан. Тэгээд чи үүнийг яах гэж байгаа юм, ямар зорилгоор авах гэж байгаа юм гэхэд энэ флашинд эмнэлгийн бүх баримт бичиг байгаа магадланд бэлдэж байгаа материалууд байгаа, М.А- дарга аваад ир эсхүл аваад устга гэж надад хэлсэн юм. Тэгээд би авах гэж оролдсон юм аа уучлаарай гэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25, 27 дахь тал/,
52. Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн даргыг сонгох хурал болж тус хурал гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр явагдаж С.Н-ийг нөхөрлөлийн даргаар сонгосон юм..., ...Б, С нар нь нөхөрлөлийн гишүүд бөгөөд тус нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэдэг утгаараа бүх гишүүд саналын эрхтэй. Б, С нар нь хуралд ороход санал өгөх бүрэн эрхтэй тул М.А- нь тэр хоёрын саналыг авч даргаар үлдэх гэсэн гол зорилготой байгаа юм...”, “...Шинээр ажилтан авах, шинэ ажлын орон тоонд хүн түр авах тохиолдолд заавал нөхөрлөлийн тухай хуулийн дагуу нөхөрлөлийн хурлын шийдвэрээр авах ёстой. Харин жирэмсэн болон чөлөөтэй хүний оронд түр авах тохиолдолд бол заавал хурал хийнэ гээд байх шаардлага байхгүй. Учир нь түр аваад нөгөө хүн ажилд ороход түр оронд нь орсон хүн шууд чөлөөлөгддөг. Дээрх хүмүүсийг ажилд авахад хурал хийгээгүй, ер нь бол хурал хийх шаардлагатай байсан. Яагаад гэхээр Н.А-, М.М- нар эмчээр томилогдсон. Б.А- нь түр тушаалаар хэдэн сар ажилласан ч гэсэн хуралдаанаар шийдвэрлэх ёстой байсан. Учир нь манайх нөхөрлөлийн хурлаар шийдвэрлэсэн орон тоонд хэтрүүлж энэ 3 хүнийг авч ажиллуулсан, тийм болохоор энэ 3 хүнийг авахад заавал хурлаар шийдвэрлэх ёстой байсан. М.А-ын нөхөр Б.Е-аас ямар нэгэн төхөөрөмж авч байгаагүй, энэ асуудлыг М.А- өөрөө хэлж байсан болохоор гомдолд дурдсан. Манай эмнэлэгт авсан тоног төхөөрөмжүүдийг миний мэдэхээр хэн нэгэн аваагүй, яг эмнэлэг дээрээ хэрэглээд иргэд түүгээр үйлчлүүлээд л байж байгаа. Эмнэлгийн засварын ажил хийгдсэн, яагаад гомдол гаргасан бэ гэхээр тэр тайлан тавиагүй болохоор дурдсан. Fohow аппарат ор эмнэлэгт одоогоор хэвийн ажиллаад байж байгаа, гомдолд дурдсан шалтгаан нь авч ирж байрлуулах хугацаанаас хэтрээд байсан тул гомдолд дурдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29, 208 дахь тал/,
52. Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надад 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн хуралдаан болно гэж мэдэгдсэн. Би өндөр настны тэтгэвэрт байдаг боловч нөхөрлөлийн гишүүний хувьд хуралд санал хэлэх санал өгөх үүрэгтэй. Ингээд 02 дугаар сарын 16-ны өдөр хурлаар нөхөрлөлийн даргыг сонгох болж хуралдааны хамгийн өндөр настай хүн гэж би даргалсан. Хуралдаан болж даргыг сонгон шалгаруулахад С.Н- нь олонхын саналаар сонгогдож нөхөрлөлийн гишүүдээс М.А-ыг чөлөөлж С.Н-ийг томилсон тогтоол гарсан. Би хурлын тэмдэглэл, тогтоолыг гаргаж гарын үсэг зуруулж “Р” өрхийн эмнэлэгт үлдээгээд явсан, түүнийг С.Н- эмч мэдэх байх...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,
53. Гэрч Х.З-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хурал болохын өмнө “Р” өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан Б.А- намайг дуудаж уулзаад чи Стай дотно харилцаатай хүн, тийм болохоор чи дарга сонгох хуралд Сийг М.А-т санал өг гээд хэлээд гуйгаад өгөөч гэж хэлээд надад цаасанд ороосон мөнгө өгөөд энэ мөнгийг Ст өг гэж хэлсэн. Тэр мөнгө нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Тухайн мөнгийг авч тусгаарлах өрөө рүү Сийг дагуулж ороод түүнд чи хурал дээр М.А- даргыг сонгоход санал өгөөч гэж гуйгаад цаасанд ороосон мөнгийг нь өгсөн. Тэгтэл С тухайн мөнгийг аваагүй тул би тэр мөнгийг нь буцаагаад Б.А-т өгсөн..., ...М.А- нь намайг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хурлын дараа хэд хоног гэдгийг нь санахгүй байна өрөөндөө дуудаж ороход нь надад чи Е- эмчийн өрөөнөөс хурлын тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэл, хурлын тогтоол бичигдсэн байгаа цагаан өнгийн флашийг хулгайлж авч ирээд өг гэж хэлсэн. Тэгэхэд нь би Е-ийн өрөөнд очоод флашийг авах гэж байхад Е- эмч орж ирээд миний гараас флашийг булааж аваад та нар яагаад зөвшөөрөлгүй хүний юм авч байгаа юм бэ гэхэд би түүнд М.А- эмч авч ирж өг гэж байна гэж үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
54. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Гэхдээ өрхийн эмнэлгүүд нь өөрсдөө бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр явдаг. “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь нэн шаардлагатай тоног төхөөрөмж гээд 2021 онд чийрэгжүүлэлтийн өрөөний тоног төхөөрөмж, Роhow сүлжээний аппарат, татлагын ор зэрэг тоног төхөөрөмжүүдийг нэг хүнд ногдох норматив зардал, Ковид-19 цар тахлын үед ирүүлсэн зардлуудаас авсан. Одоо энэ тоног төхөөрөмжүүд нь бүгд байгаа ашиглаж байгаа..., ...Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь нөхөрлөлийн гишүүдийн бүгд хурлаар тоног төхөөрөмж авах, ажилчин авах шийдвэр гаргаж авдаг байсан. Сүүлд Алтынгүл, М- гэдэг хүнийг М.А- дарга өөрөө тушаал гаргаад авчихсан...”, “...Б нь Улаанбаатар хот руу сургалтад явсан. Тухайн сургалтад явахдаа “Р” өрхийн эмнэлгийн захиалгаар явсан. Ингээд явахдаа материалаа бүрдүүлж явсан зардлаа авсан, харин ирсэн зардлын материалаа надад бүрдүүлж өгөөгүй. Даргад өгсөн эсэхийг мэдэхгүй байна, юу ч гэсэн ирсэн зардлын материал надад байхгүй. “Р” өрхийн эмнэлэгт чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед “Тахил тур” нэртэй компаниас нийлүүлж байсан..., ...2021 оныд “Р” өрхийн эрүүл мэндийн төвд урсгал засвар хийгдсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37, 140 дахь тал/,
55. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...02 дугаар сарын 16-ны өдөр “Р” өрхийн эмнэлгийн даргыг сонгох хуралдаан болохын өмнө Б.А-, М.А- нартай нийлж нөхөрлөлийн гишүүдэд хахууль өгөхийг оролдсон зүйл байхгүй, нөхөрлөлийн гишүүдээс ч шан харамж нэхсэн зүйл байхгүй. Би С-ийг үзлэгийн өрөөнд дуудсан нь үнэн. Энэ тухайд гэвэл М.А- дарга намайг дуудаж уулзаад даргыг сонгох хурал болох гэж байна, намайг дэмжих хүн хэрэгтэй байна. Та С-тай цуг олон жил ажилласан хүн байна хуралдааны үед намайг дэмжээд өг гэж хэлээч хэрэв дэмжинэ гэвэл 200,000 төгрөг өгчихье гэсэн. Ингээд би даргын хэлсний дагуу Сийг үзлэгийн өрөөнд дуудаад маргаашийн хуралдаан дээр хэнийг дэмжих гэж байна гэж асуухад Е- эмчийг дэмжинэ гэж хэлсэн тэгэхээр нь би чи М.А- эмчийг дэмжээд өгөөч гээд хоосон цагаан цаас барьсан, тэгсэн С- нь би авахгүй авахгүй гээд зугтаасан. Би тухайн үед яагаад хоосон цаас өгсөн бэ гэхээр би С-ийг авахгүй гэдгийг мэдэж байсан. Бид хоёр олон жил ажилласан С- өөрөө их аймхай хүн. Хэрэв авна гэвэл би М.А-ын хэлснээр М.А-аас 200,000 төгрөгийг нь аваад л өгчих байсан. Тэгээд С- авахгүй гээд зугтаагаад байхаар нь би юу ч хэлж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
56. “Р” БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/,
57. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
58. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/782 дугаартай албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
59. Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН-ийн /эрүүл мэндийн төв/ даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
60. Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байж байтал “Р” өрхийн эмнэлгийн дарга М.А- залгаад чи манайд ажилд орох уу гэдэг санал тавьсан, ингээд би зөвшөөрч тус эмнэлэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орж түр орон тоонд ковидын эмчээр ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 8 дугаар багийн өрхийн эмчээр жинхэнэ тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. Гэхдээ би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,
61. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эмч М.А- намайг 2020 оны 10 дугаар сард түр ажилтнаар авч ажиллуулж байгаад хэзээ ч билээ жинхэлсэн. Одоогоор би “Р” өрхийн эмнэлэгт даатгалын эмчээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/,
62. Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН-ийн /эрүүл мэндийн төв/ даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 145, 147 дахь тал/,
63. “Р” БГБХН-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 02 дугаартай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,
64. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал/,
65. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 339, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай албан бичгүүд, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 173-176, 223-226 дахь тал/,
66. Хохирлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 177-181, 227-232 дахь тал/,
67 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас аймгийн төрийн сангийн дансанд гүйлгээ нь ордог. Өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн Эрүүл мэндийн газартай гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Мөн тухайн өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нөхөрлөлийн журмаар, нөхөрлөлийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нөхөрлөл нь ажилтан авахдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21.1-д заасан гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, 21.3-д удирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна гэсэн заалтын дагуу заавал нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдвэрээ гаргадаг байгууллага байгаа юм. Тухайн эрүүл мэндийн төвд ажиллах бүтэц орон тоог аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгээс батлахгүй орон тооны асуудал ажилтан авах асуудлыг Нөхөрлөлийн бүх нийтийн хурлаар шийдвэрлэдэг. Санхүүжилтэд хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй. Төрийн аудит, дотоод аудитын шалгалтаар хяналт тавьдаг..., ...”Р” өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд үйлчилж улмаар тус төвд Эрүүл мэндийн даатгалын сангаас орох ёстой мөнгө орсныг өөр хүн ажилд авч өгсөн бол тухайн мөнгө буцаан төлөгдөх ёстой. Ингээд “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн хуулийн этгээдийн дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
68. Гэрч Б.Еркебуланы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Байжтхажыгийн Ах- гэж миний төрсөн дүүгийн эхнэр байгаа юм. Тэр охин 3 сар орчим манай эхнэрийн ажилладаг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,
69. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал сувилагчаар буюу ковид туссан хүмүүст эм тараах ажил хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал/,
70. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн “Ш” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчээр 10 жил, нийт 26 дахь жилдээ ажиллаж байна..., ...Манай нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж явдаг болохоор хуульд заасны дагуу бүх гишүүдээр ямар нэгэн асуудлыг бүгдээр хэлэлцээд хурлын тэмдэглэл үйлдээд, хурлын тэмдэглэлийг үндэслэл болгон миний бие даргын хувьд тушаал гаргадаг. Тэгэхээр манай эрүүл мэндийн төвд эмч, сувилагч ажилтан ажилд авахдаа нөхөрлөлийн хурлаар хэлэлцээд нөхөрлөлийн олонх саналын дагуу хурлын шийдвэрийг үндэслээд миний бие тушаал гаргадаг. Яагаад гэвэл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн тухай хуульд бүх гишүүд нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрхтэй гэж хуульчилсан байдаг болохоор бүх гишүүдээр хуралдаж ямар нэгэн шийдвэрийг гаргадаг юм. Миний хувьд тамга эзэмшдэг л болохоос бүх гишүүдийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явагддаг...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/,
71. “Р” БГБХН-ийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 63-66 дахь тал/,
72. Баян-Өлгий аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан гурвалсан гэрээ /2 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
73. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
74. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, уг хэргийн заавал байх шинжид “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” байхыг шаардаж, дээрх шинжүүдийг хангаж байвал авлигын гэмт хэрэгт тооцохоор тусгажээ.
75. Шүүгдэгч М.А- нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүдийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар олонхын санал авч, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус төвийн даргаар томилогджээ. /2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,
76. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл ийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, мөн хэсгийн 4.1.2 дахь заалтад “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” гэж тус тус заажээ.
77. Түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд “Төрийн албан тушаалын ангилал, төрөл”-ийг хуульчилж, уг ангиллаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чМ.А-тай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна”, мөн хэсгийн 14.1.2 дахь хэсэгт “...эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга...” гэж тус тус заасан бол Монгол Улсын Их хурлаас соёрхон баталсан Авилгалын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн а)-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; (ii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг;...хэлж болно” гэж тус тус заажээ.
78. Хууль, конвенцийн дээрх зохицуулалт болон хавтаст хэрэгт цугларсан яллагдагч М.А-ыг ажилд томилох тухай тушаал, аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан гурвалсан гэрээ зэргээр түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.
79. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцоход тухайн гэмт хэргийн хамжигч нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.
80. Шүүгдэгч М.А- нь Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, 3 дахь хэсэгт “Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.3 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна”, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.2 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна”, 3.3.3 дахь заалтад “Хурлын шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МИS 5232:2017 дугаартай стандартын 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсэгт “Төв нь багаар ажиллах зарчимтай ба багийн хамт олны саналыг нэн тэргүүнд сонсож, гишүүдийн хурлаар өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна”, “Р” БГБХН-ийн гишүүдийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд “Бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхиор шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах байтал нөхөрлөлийн гишүүд дандаа сөрөг санал өгдөг, хэзээ ч намайг дэмждэггүй гэдэг байдлаар зарим асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг сонголгүйгээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх эрх зүйн хэм хэмжээ болох хууль, заавар, стандартын хүрээнд бус, зохих хэсгүүдийг зөрчиж тушаал гарган нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон нь хууль бус үйлдэл болжээ.
81. Нийтийн албан тушаалтны хувьд өөрт олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг нь хууль тогтоомж, дүрэм журамд зааж зөвшөөрснөөр бусад тохиолдолд хязгаарлагддаг онцлогтойг дурдах нь зүйтэй.
82. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж заасан. Хуулийн дээрх ойлголтоос үзвэл яллагдагч М.А-ын нь 3 удаагийн шийдвэрээр буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.А- нь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.А- нь сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М- нь гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилогдсон нь тэдгээрт давуу байдал бий болгожээ.
83. Харин дээрх ажилчид томилогдсоноосоо хойш тухайлбал Н.А- нь 39,025,551 төгрөгийн, Б.А- нь 3,745,454 төгрөгийн, М.М- нь 13,282,654 төгрөгийн нийт 56,053,659 төгрөгийн цалин хөлсийг эрүүл мэндийн даатгалын сангаас тус нөхөрлөлд олгосон төсвөөс авсан нь тэдэнд буй болсон эдийн ашигтай байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хуульчилж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэлнэ гэж заасан бөгөөд яллагдагч М.А-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас их хэмжээний буюу 56,053,659 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч М.А-, Б.А- нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд:
84. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба тус зүйлийн 1-д” Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
85. Хахууль өгөх гэмт хэргийн объектив тал нь төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байдаг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлоор асуудлыг хууль бусаар шийдвэрлүүлсний улмаас нийгмийн шударга ёс зөрчигдөж, тэр хэмжээгээр нийгэмд хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах зарчим алдагддаг нийгмийн хор аюулаар илрэх гэмт хэрэг учраас уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
86. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д “хахууль өгөх” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон ба шүүгдэгч М.А- нь нийтийн албан тушаалтан тул түүний үйлдэлд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
87. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.
88. Эрүүгийн хуульд гэмт этгээд өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн үйлдлийг “Хахууль өгөх” гэмт хэрэг гэж хуульчилсан бөгөөд яллагдагч М.А-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдсэн тус төвийг удирдах эрх бүхий гишүүнийг шинээр сонгох асуудлын хүрээнд даргын албан тушаалдаа улиран сонгогдохоор өрсөлдөж, өөртөө санал авах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А-аар дамжуулан сувилагч Ж.Б-д 300,000 төгрөгийг өгсөн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
89. Харин яллагдагч Б.А- нь уг 300,000 төгрөгийг яллагдагч М.А- нь ямар зорилгоор Ж.Б-д дамжуулан өгч байгааг мэдсээр байж уг гэмт үйлдэлд нь дэмжлэг үзүүлсэн байх тул түүнийг гэмт хэргийн хамжигч гэж үзэх үндэслэлтэй байна.
90. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х овогт М-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.х овогт Б-ы А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
91. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.А-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдох гэсэн шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
92. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
93. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “”их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50.000.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол их хэмжээний хохирол хамаарна.
94. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Р” Эрүүл мэндийн төвд 56.053.659 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.А-аас 56.053.659 төгрөгийг гаргуулж “Р” Эрүүл мэндийн төвд олгох нь зүйтэй байна.
95. Шүүгдэгч Б.А-ыг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
96. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, торгох болон хорих ялыг тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
97. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Б-Е-өөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлт байгаа. Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх асуудал яригдах байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хуулийг буцаан хэрэглэх байх. Шүүгдэгч гэм буруугаа хүлээх үүрэггүй тул гэм буруу дээр маргасан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй. Хөндөгдсөн эрхийг сэргэх ба хүнлэг энэрэнгүй байх зарчимтай. Сонгох санкцтай гэмт хэрэг гэдгийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
98. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Н.О-ээс: “Хорих ялыг санал болгохдоо нийгмийн аюулын шинж чанарыг онцолж байна. Нийгмийн аюулын шинж чМ.А-ын талаар тайлбарлах шаардлагатай болж байна. Шүүхээс гэм буруутайд тооцсон тул маргах боломжгүй. Бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдлийн улмаас давуу байдал олж авсан этгээд нь ашиг олсон нөхцөл байдал байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртэмжтэй, иргэн бүрд хүргэх зорилготой ажилласан гэж байна. Дүрэм журмын хүрээнд гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд давуу байдал олгосон нөхцөл нь иргэдэд таатай нөхцөл олгосон байна гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, бие авч яваа байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Нэмж нэгтгэн торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,
99. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Х.Б-ээс: “Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон. Гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа 2022 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасаж, 2700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулах санкцтай байгаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чМ.А-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тодорхой байгаа учраас энэ талаар тодорхой дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Б.А-ын үйлдлээс болж бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй. Ам бүл 7. Хадам эцэг, эх, эгч, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. 2016 онд гэр бүл болсон. Бага насны 2 хүүхэдтэй. Эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагчаас Б.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжтой байдлыг харгалзан үзэж торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
100. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.А-, Б.А- нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
101. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чМ.А-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
102. Шүүгдэгч М.А-, Б.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзэв.
103. Мөн шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
104. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
105. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд, шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд тус тус үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялыг хасаж өөрчлөн найруулсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэхгүй” гэж зааснаар хуулийн уг өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй байна.
106. Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чМ.А-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
107. Шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чМ.А-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчаас: “...шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
108. Шүүгдэгч М.А-аас 56.053.659 төгрөгийг гаргуулж “Р” өрхийн Эрүүл мэндийн төвд олгохоор шийдвэрлэсэн тул түүний өмгөөлөгч Н.О-ээс: “...торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна.
109. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоов.
110. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
111. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
112. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
113. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
114. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, шүүгдэгч Б.А- нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг ял оногдуулсан үеэс тус тус эхлэн тоолох нь зүйтэй байна.
115. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
116. Шүүгдэгч М.А-ын эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, “Toyota pruis-30” загварын, 13.500.000 төгрөгийн үнэтэй, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
117. Шүүгдэгч М.А-, Б.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А- нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
118. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт шүүгдэгч М.А-аас 300,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
119. Шүүгдэгч М.А-, Б.А- нарт авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч М.х овогт Б-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг, шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.А-аас 56.053.659 /таваин зургаан сая тавин гурван мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулж “Р” өрхийн Эрүүл мэндийн төвд олгосугай.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-аас 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
12. Шүүгдэгч М.А-ын .... БӨА улсын дугаартай, “Toyota pruis-30” загварын, 13.500.000 төгрөгийн үнэтэй, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
13. Шүүгдэгч М.А-, Б.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А- нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
14. Шүүгдэгч М.А-, Б.А- нарт авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК