| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00468/И |
| Дугаар | 104/ШШ2021/00424 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 104/ШШ2021/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч ,
хариуцагч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүхийн санаачилгаар , нараас асрамжийн талаар авсан тайлбар зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн зүгээс нэхэмжлэгч ын гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
, нар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү , хүү нар төрсөн нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь хариуцагчийн архи согтууруулах зүйлийн хэрэглээ, зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарч байснаас үүдэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа болон хариуцагчийн өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, ******* дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх арга хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
, нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хариуцагч асрамжийн талаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй тул хүү , нарыг эхийн асрамжид буйг үргэлжлүүлэх нь хуульд заасан асрамжийн талаарх тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүдийн тайлбартай нийцэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү , нарыг сар бүр эцэг оор нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 239 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 239 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
хариуцагчаас 239 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ