Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 64

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: И.*******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Ш.*******, түүний өмгөөлөгч Э.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******, овгийн *******гийн ******* нарт холбогдох .... дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

И.*******, Ш.******* нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газар орших Ц.ы гэрт хууль бусаар нэвтэрч, Д.ийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклийг хэрэглэн 2 ширхэг мөнгөн аягыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, Ц.д 2150000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.     

Яллагдагч И.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө приус маркийн машинтай *******тай ******* сумын нурууны ар гэдэг газраас алт ухах зорилготой сумаар,дайраад хөдөө айлаас пайжуур авч ******* сумын нурууны ард очиж хоночихоод өглөө алт ухах гэсэн пайжуур нь ажиллахгүй байхаар нь буцахаар болоод явж байсан айлын гадуур гарсан. Гадаа нь залуу зогсож байсан залуугаас энэ замаар хаагуур явах уу гэж асуусан залуу 2 гүвээ даваад зам явна гэсэн тэндээс хөдлөөд 2 жалга гатлаад миний машин тосолоо цацаад зогссон. Тэнд хөргөж зогсож байгаад зам асуусан айлын гадаа ирэхэд зам зааж өгсөн залуу гэрээсээ жаахан зайтай алхаж байсныг аваад гэрт нь ирсэн. Ус аваад машиндаа хийчихээд түмпэнийг нь би шагайж өгчихөөд гарсан. Түмпэн өгөхөд шкафны цаана нь 2 ширхэг давхарлаж тавьсан мөнгөн аяга харагдсан. Тэндээсээ хөдлөөд явж байгаад *******д 2 мөнгөн аяга айлд тавиатай байна гэж ярьсан. ******* 2 мөнгөн аягыг авчихъя гэхэд нь миний машиныг мэдэж байгаа авч болохгүй гэсэн. Тэгвэл эргээд зогсож бай би явган явчихаад ирье гэхээр нь би эргээд зогсоод болохгүй гэж ярилцаж байгаад аймгийн зам руу нийлээд явж байсан. *******ын таньдаг айлаар оръё гээд айлд очсон. Айлд очиход айлын нэг хүүхэд байсан. ******* гэрт байсан хүүхдээс мотоциклийг нь шар юман дээгүүр орчихоод ирье гэж гуйж аваад эргээд 2-уулаа сундлаад ******* мотоцикль жолоодоод мөнгөн аяга байсан айлын гадаа очиход үдээс хойш болж байсан. Очиход гэр нь гаднаасаа цоожтой хүн байгаагүй ******* гадаа хүн харж байя гээд чи нимгэн хувцастай намайг тооноор нь ор гэхээр нь би ороод 2 мөнгөн аягыг нь аваад гарч ирээд гэр дээр хүлээж байсан. *******д 2 аягаа өгөөд буцаад мотоцикль авсан айлын гадаа ирсэн. Тэндээсээ машинаа аваад сумын замаар аймаг руу яваад бензин хүрэхгүй болохоор нь суман дээр ирээд 10000 төгрөгөнд бензин хийгээд аймагт ирээд 2 мөнгөн аягыг ******* авч буусан. Би гэртээ харьсан. Гэрт ирээд унтах гэсэн манай хүүхэд цочиж сэрээд унтаж чадахгүй байхаар нь өглөө болгоод *******ын гэрт очиход ******* босоогүй байхад нь *******д надад ява мотоцикль байна мөнгөн аягыг аваачиж өгье гэсэн гайгүй байлгүй дээ би ******* сум руу яаж ийж байгааг асууя гэхээр нь гэрлүүгээ явсан. Орой нь гэртээ байж байхад цагдаагаас гэрт ирээд цагдаа дээр авчираад дараа нь *******ын гэрт очоод мөнгөн аяга хурааж авсан”  “Машинд ус хийж авсан айлаас хөдөлж явж байгаад *******д 2 мөнгөн аяга гэрт нь байна гэж ярьсан. ******* эргэж очиж авъя гэснээр хулгай хийсэн. Би хулгай хийхгүй гэсэн хулгай хийе гэсээр байгаад хулгай хийсэн. Эхнэртэй хулгай хийсэн талаар хэлээгүй. *******ин хулгай хийгээд ирж хоноход манай 2 настай хүүхэд зүгээр унтдаг байсан унтахгүй байсан. Мотоцикль авахад би машинд сууж байсан юу ярьсаныг мэдээгүй. ******* мотоциклийг нь гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49, 51 дүгээр хуудас/

Шүүгдэгч И.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 сарын 10-д Өмнөговиос сумаар дайрч сэврэй нурууны ар луу шар юм руу очсон. Шөнө очиж хоноод өглөө нь ухах гэж яваад багажгүй цуг ухах хүнгүй болохоор буцаад явах замдаа айлын гадуур гарч зам асуугаад урд хамар дээр нь гараад буцаад тэр айлаас 2 сав ус авсан. Тэгээд *******д энэ айлын шкафан дээр 2 мөнгөн аяга байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 эргэж явж байгаад ерөөсөө болохгүй юм байна гэж буцаж явж байгаад ер нь авъя гээд хэн очих вэ гэж байснаа би явган очъё гэж хэлсэн. Тэгээд буцаад сум руу явж байгаад *******ын таньдаг айлаас мотоцикль гуйж буцаад тэр айлд очоод тооноор нь ороод 2 аяга авч *******д өгсөн. Тэгээд буцаад айлд очиод сум явсан. Замдаа ер нь болохгүй юм байна гээд нөгөө айл руу явах гэж байснаа машины шар асаад сум орсон. Тэгээд аймаг ороод гэртээ ирж хоносон чинь хүүхэд унтахгүй байхаар нь өглөө нь *******ынд гуйж авч явахаар мотоцикль байна гэж очсон. ******* явж чадахгүй нь гэсэн. Тэгээд *******н цагдаа ирж намайг цагдаагийн хэлтэст авчирсан. Дараа нь *******ыг авчирсан. Мөн 2 аягыг *******аас авсан” гэв.

Яллагдагч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******тай хамт *******ийн машинаар ******* сумын ******* багийн нурууны араас алт ухах зорилготой сумаар дайраад хөдөө айлаас пайжуур авч ******* сумын нурууны ар очиж хоночихоод өглөө алт ухах гэсэн пайжуур нь ажиллахгүй байхаар нь буцаж айлд пайжуураа аваачиж өгөхөөр маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 11 цагийн 11 цагийн орчим сум буцаж явтал айл байхаар нь зам асуучихаад явсан. Машины ус нь оргиод радиторын таг гээдсэн байсан. Эргээд зам асуусан айлдаа очоод хониныхоо араас явж байгаа хүнийг аваад гэрт нь очсон. Тэгээд ******* буугаад 3 шанага ус авчирч машинд хийгээд гялгар уутаар радитороо бөглөчихөөд сум орохоо болиод шууд аймаг явсан. Явж байх замдаа ******* айлд 2 мөнгөн аяга байна түүнийг авчих уу гэсэн. Тэгээд дэмий юм биш үү гэсэн. Тэгээд тэр айлаас 10 км орчим зайтай гэдэг айлд очиход байхгүй ганц хүүхэд нь байсан. Тэнд машинаа үлдээгээд шар юмны газраас хайгч аваад ирье хайгч авах хүн зөрчих байх гэж мотоциклийг нь гуйгаад буцаад зам асуусан айлдаа очсон. Тэгээд ******* тооноор нь орж мөнгөн аяга аваад гараад ирсэн. Би гэр дээр нь байж байгаад аягыг тосч аваад мотоциклийг нь айлдаа өгөөд гэрт нь ороогүй. Машинаа аваад аймаг явж байгаад буцаад шар юмны газар луу явсан. Замдаа нөгөө айлдаа мөнгөн аягаа буцааж өгөх санаатай явж байтал бензиний шар гэрэл нь асаад сум ороод мөнгө олоод буцах гэсэн боловч 10000 төгрөг л олоод түүндээ бензин хийгээд аймаг ирээд аймагт 19 цаг өнгөргөөд ирсэн. Мөнгөн аягыг гэртээ буулгасан. Өглөө, нь унтаж байсан ******* манайд гэрт ирээд шөнө хүүхэд цочиж сэрээд мөнгөн аягыг буцааж өгье мотоцикль олчихлоо гэхэд нь бензиний мөнгө байхгүй болохоор бензиний мөнгө эрж байсан цагдаа нар ирсэн” “Би мотоцикль авах талаар ярилцсан. ******* хажууд ярьсан яриаг чагнаад байж байсан. Манай эхнэр хүүхэд 2 гэрт байсан. Хашаанд орж очоод жижиг гэр лүү ачаагаа буулгахдаа мөнгөн аягыг оруулаад тавьсан. Манай эхнэр мөнгөн аяга жижиг гэрт хийхийг мэдээгүй. Би хэлээгүй хашаанд орж ачаа буулгахад манай эхнэр гарч ирээгүй. ******* надад хийх газар байхгүй гэхээр нь би жижиг гэрт мөнгөн аяга хийсэн байсан. Шар юмны газраас хайгч аваад ирье гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55, 57 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “03 сарын 10-ны өдөр ******* нурууны ар луу очиод хөдөө гэрээсээ багажаа аваад угсарсан чинь ажиллаагүй буцааж тавьчихаад айлаас зам асуугаад явж байхад машины ражетар усгүй болоод халаад унтарсан. Тэгээд айлаас ус авч хийчихээд явж байх замдаа 2 мөнгөн аяга байна тэрийг нь авчихъя гэсэн. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад очиод авах гэж байгаад болчихоод машинтай очиж болохгүй мотоцикльтой очиж авъя гэхээр нь миний таньдаг айл байгаа тэднийхээс мотоциклийг нь авъя гээд очиж мотоциклийг нь авсан. Тэгээд аягыг авсан. Нөгөө айлдаа мотоциклийг нь өгөөд машин аваад явж байгаад болохгүй юм хийчихлээ буцаад аваачиж өгье гээд орж бензин хийгээд буцаад явъя гэж ярьсан. Тэгсэн аравхан литр бензиний мөнгө байсан тэгээд явж чадаагүй. Өглөө нь мөнгө цаас олоод явъя гэж ярьсан. Тэгээд явж амжаагүй байхад *******н төлөөлөгч ирсэн. Болсон явдлаа ярь гэсэн. Би манайд байгаа гээд аягыг гаргаж өгсөн” гэв.

            Хохирогч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 3 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед эхнэртэйгээ энд ирчихээд гэртээ ирсэн. Гэрт манай малчин үлдсэн байсан. Гэрт ирэхэд гэртээ ганцаараа байсан. эхнэр бид 2-ыг ирсэн гээд бид 2-ын цай уудаг 2 мөнгөн аяганд цай хийж өгөх гээд 2 аяга алга болсон байна шкафан дээр угаагаад ил тавьсан байсан гэж хэлсэн. өчигдөр угаагаад гэрт байсан аяга алга байна 2 хүн машинтай ирээд явснаас өөр хүн ирээгүй эхлээд зам асуусан гэх шиг болсон. Тэгээд хониндоо явж байхад машины радиотор болохгүй ус гоожсон ус авъя танай гэрт очъё гээд хамт авч гэрт ирсэн. Гэрт ирээд радиотор таглахаар боох юм өгчих гээд ус машиндаа авч хийгээд явсан гэсэн. Ямар хүмүүс байсан гэсэн танихгүй 2 залуу байсан гэсэн. Тэгээд ******* сумын хэсгиин төлөөлөгчид утсаар мэдэгдээд маргааш өглөө төлөөлөгчийн хамт манай гэрт ирээд явсан машиныг мөрдөөд сум оруулаад хэн явсан гэдгийг нь тогтоогоод аймагт ирсэн. Хэсгийн төлөөлөгч дараа нь мөнгөн аяга хулгайлсан хүнийг олсон гэдгийг хэлсэн. Хэн гэдэг хүн хулгайлсан гэдгийг мэдэхгүй байгаа. Манай малчин машиных нь арын шилэн дээр Монголын газрын зурагтай байсныг харсан байсан. Дарьганга хийцийн аягаа 5000000 төгрөгөөр үнэлж байсан. Батноров хийцийн аягаа 3000000 төгрөгөөр үнэлж байсан. Сая 2 аягаа хүлээж авлаа. Аяга алдсан дараагаа мөрийг нь хөөж аймаг ороод буцсан. Сая дуудагдаж ирсэн машины бензиний зардал хулгай хийсэн 2 хүнтэй уулзаад гаргуулж авсан. Одоо санал гомдол байхгуй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Би гэртээ ганцаараа байж байхад өмнө нь гэрээр ирж байсан зүс мэдэх 2 залуу жижиг машинтай ирээд цай уучихаад алт гарч байгаа газар очиж хүнээс хайгч авах гэсэн машин халаад явдаггүй мотоциклио өгөөч удахгүй ирнэ одоо явахгүй бол хайгч авах хүн зөрчих гээд байна гэхээр нь өмнө нь ирж байсан зүс мэдэх хүмүүс учраас мотоциклио өгч явуулсан. Эргээд удаагүй 40 минут орчим болоод эргэж ирээд гэрт ороогүй юм авах хүн зөрсөн байна гэж хэлээд машинаа аваад яваад өгсөн. Саяхан хулгай хиисэн гэдгииг дуулсан юу хулгай хийсэн талаар мэдээгүй 2016 оны 5 дугаар сард шинээр худалдаж авсан шинэвтэр улсын дугааргүй Хятад ява мотоцикль хөдөө гэрт байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

          Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би ы туслах малчингаар ажилладаг. эхнэртэйгээ аймаг явсан дараа 2017 оны 3 дугаар сарын 11-ний өглөө гэрийн гадаа байсан цагаан өнгийн приус маркийн машинтай 2 залуу ирж зогсоод ******* баг ордог зам аль юм гэхээр нь наад замаараа яваад айл тааралдана асуугаарай гэж хэлээд явуулсан. Миний хэлсэн замаар даваад явсан Тэрнээс хойш цаг болсон болов уу гэж бодож байна хонио бэлчээгээд хонины араас явж байхад нөгөө цагаан машинтай 2 залуу эргэж ирээд машиныхаа радиаторын тагаа буудуулаад усаа асгасан. Танайд очиж ус хийх гэсэн юм танайд хүн байгаа юу гэсэн байхгүй гэсэн хамт явъя гэхэд нь би манайхаас цаана худаг байгаа очоод ус ав гэсэн. Танай гэрт очих л ус үлдсэн гээд хамт очихоор болоод машинд нь суугаад гэрийн гадаа ирээд жолооч нь буугаад надтай хамт гэрт ороод түмпэнд ус хийж аваад гарчихаад намайг гялгар цаас утас өгчих гэхээр нь аваад гараад ирсэн. Радиаторын тагаа боочихоод баярлалаа гэчихээд өглөө манай гадаа ирсэн замаараа яваад өгсөн. Гэрээ цоожилчихоод малдаа явж байгаад гэртээ ирээд байж байсан. эхнэртэйгээ хамт гэртээ ирээд цай хийж өгөх гээд 2 мөнгөн аягыг гаргах гэсэн алга байсан. Тэгээд яасан,.юм бол гээд гэрээр ирсэн хүмүүсийг ярилцаад ыг явснаас хойш гэрт хүн ирээгүй 2 залуу өглөө ирээд явсан гэдэг талаар хэлсэн. Миний харснаар цагаан өнгийн приус маркийн машины арын шилэнд Монголын газрын зураг харагдсан. Тухайн үедээ машины дугаарыг хараагүй жолооч залуугийн нэг нүдэнд сорвитой байсан зэргийг д хэлээд ******* сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар яриад маргааш нь өглөө хэсгийн төлөөлөгч ирээд тай хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 3 дугаар сарын эхээр байсан өдрийг нь санахгүй байна гэрийн утсаар манай гэрээр орж гарч байсан ******* гэдэг залуу байна, танай мотоциклийг унаж яваад айлаас юм авчихсан юм мотоциклийг чинь цагдаагаас хураана гээд байна гэсэн зүйл ярихаар нь би хүү оос юу болсон талаар асуухад 2 залуу машинтай ирээд гадаа машинаа орхиод алтны газар ороод хайгч аваад ирье гэж мотоцикль гуйхаар нь өгч явуулсан гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход ы гэрээс 2 мөнгөн аяга хулгай хийхдээ манай мотоциклийг худлаа хэлж унаж очоод хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй 2016 онд Түмэн гэдэг мотоцикль зардаг хүнээс авсан 1.550.000 төгрөгөөр авсан. Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикль байгаа. Сая мотоцикль авчир гэснээр авчирч битүүмжлүүлсэн. Миний мотоцикпь их хуучраагүй сайнаараа байгаа 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Хулгай хийхэд оролцсон зүйл байхгүй, хулгай хийхийг мэдээгүй. Би мотоциклио авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

            Ашид билгүүн ХХК-ний 2017.03.14-ний өдрийн №ТХҮ-217-16 дугаар хөрөнгө үнэлгээний дүгнэлт: “Дарьганга хийцийн дунд гарын мөнгөн аяга /үндсэн тагштай, 5 лан мөнгө орсон, 2001 онд хийгдсэн/ 1 ширхэг нь 1200000 төгрөг, Батноров хийцийн дунд гарын мөнгөн аяга /үндсэн тагштай, 6 лан мөнгө орсон, 1999 онд хийгдсэн/ 1 ширхэг нь 950000 төгрөг нийт дүн 2150000 төгрөг” /хх-ийн 33 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017.03.12-ны өдөр Үзлэгээр: “Гэрийн зүүн урд хэсэгт байх модон тавиурны доод тавцан дээр тавиатай байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга алга болсон. Өөр алга болсон зүйл байхгүй гэх ба үзлэгийн үед Fujifilm маркийн 14 мега пикселийн аппратаар 9 кадр зураг авч бэхжүүлэв” /хх-ийн 04-09 дүгээр хуудас/

            Хураан авах тогтоол 2017.03.12-ны өдөр

1. Ш.*******ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ын ... тоот хашаанд байх дөрвөн ханатай Монгол гэрийн зүүн хананы тойгод өлгөөтэй байсан цэнхэр өнгийн аяны хөнжил дотор боогоотой байх 2 ширхэг мөнгөн аягыг хураан авсугай. /хх-ийн 10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар хураан авсан 2 мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2017.04.03-ны өдөр “Хураан авсан амсар нь 20 сантиметр радиустай ёзоор нь 9 сантиметр радиустай 2 ширхэг мөнгөн аягыг хохирогч Ц.д хүлээлгэн өгөв.” /хх-ийн 19 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 2017.04.17-ны өдөр “И.*******, Ш.******* нар нь 2 ширхэг мөнгөн аяга хулгайлахдаа жолоодож явсан гэх Хятад ява мотоцикль” /хх-ийн 21 дүгээр хууадас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 61-74 дүгээр хуудас/

Ш.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 92 дугаар хуудас/

И.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 93 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009.09.04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015.03.12-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-86 дугаар/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд зассан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч И.*******, Ш.******* нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газар орших Ц.ы гэрт хууль бусаар нэвтэрч, Д.ийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклийг ашиглан 2 ширхэг мөнгөн аягыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж Ц.д 2150000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ц.ы...“2017 оны 3 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед эхнэртэйгээ энд ирчихээд гэртээ ирсэн. Гэрт манай малчин үлдсэн байсан. Гэрт ирэхэд гэртээ ганцаараа байсан. эхнэр бид 2-ыг ирсэн гээд бид 2-ын цаи уудаг 2 мөнгөн аяганд цай хийж өгөх гээд 2 аяга алга болсон байна шкафан дээр угаагаад ил тавьсан байсан гэж хэлсэн. өчигдөр угаагаад гэрт байсан аяга алга байна 2 хүн машинтай ирээд явсанаас өөр хүн ирээгүй эхлээд зам асуусан гэх шиг болсон”гэх мэдүүлэг /хх-27 ху/, гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Би гэртээ ганцаараа байж байхад өмнө нь гэрээр ирж байсан зүс мэдэх 2 залуу жижиг машинтай ирээд цай уучихаад алт гарч байгаа газар очиж хүнээс хайгч авах гэсэн машин халаад явдаггүй мотоциклио өгөөч удахгүй ирнэ одоо явахгүй бол хайгч авах хүн зөрчих гээд байна гэхээр нь өмнө нь ирж байсан зүс мэдэх хүмүүс учраас мотоциклио өгч явуулсан. Эргээд удаагүй 40 минут орчим болоод эргэж ирээд гэрт ороогүй юм авах хүн зөрсөн байна гэж хэлээд машинаа аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-28 ху/, гэрч М.гийн “2017 оны 3 дугаар сарын 11-ний өглөө гэрийн гадаа байсан цагаан өнгийн приус маркийн машинтай 2 залуу ирж зогсоод ******* баг ордог зам аль юм гэхээр нь наад замаараа яваад айл тааралдана асуугаарай гэж хэлээд явуулсан. Миний хэлсэн замаар даваад явсан Тэрнээс хойш цаг болсон болов уу гэж бодож байна хонио бэлчээгээд хонины араас явж байхад нөгөө цагаан машинтай 2 залуу эргэж ирээд машиныхаа радиоторын тагаа буудуулаад усаа асгасан. Танайд очиж ус хийх гэсэн юм танайд хүн байгаа юу гэсэн байхгүй гэсэн хамт явъя гэхэд нь би манайхаас цаана худаг байгаа очоод ус ав гэсэн. Танай гэрт очих л ус үлдсэн гээд хамт очихоор болоод машинд нь суугаад гэрийн гадаа ирээд жолооч нь буугаад надтай хамт гэрт ороод түмпэнд ус хийж аваад гарчихаад намайг гялгар цаас утас өгчих гэхээр нь аваад гараад ирсэн. Радиоторын тагаа боочихоод баярлалаа гэчихээд өглөө манай гадаа ирсэн замаараа яваад өгсөн. Гэрээ цоожилчихоод малдаа явж байгаад гэртээ ирээд байж байсан. эхнэртэйгээ хамт гэртээ ирээд цай хийж өгөх гээд 2 мөнгөн аягыг гаргах гэсэн алга байсан” гэх мэдүүлэг /хх-29ху/, Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 3 дугаар сарын эхээр байсан өдрийг нь санахгүй байна гэрийн утсаар манай гэрээр орж гарч байсан ******* гэдэг залуу байна, танай мотоциклийг унаж яваад айлаас юм авчихсан юм мотоциклийг чинь цагдаагаас хураана гээд байна гэсэн зүйл ярихаар нь би хүү оос юу болсон талаар асуухад 2 залуу машинтай ирээд гадаа машинаа орхиод алтны газар ороод хайгч аваад ирье гэж мотоцикль гуйхаар нь өгч явуулсан гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход ы гэрээс 2 мөнгөн аяга хулгай хийхдээ манай мотоциклийг худлаа хэлж унаж очоод хулгай хийсэн гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Ш.*******ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ын 5-10 тоот хашаанд байх дөрвөн ханатай Монгол гэрийн зүүн хананы тойгод өлгөөтэй байсан цэнхэр өнгийн аяны хөнжил дотор боогоотой байх 2 ширхэг мөнгөн аягыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/ болон шүүгдэгч И.*******, Ш.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч И.*******, Ш.******* нарын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч И.*******ийг шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан,  орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.ы Дарьганга хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Батноров хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлсны улмаас 2150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.*******ыг шүүгдэгч И.*******тай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.ы Дарьганга хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Батноров хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлсны улмаас 2150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн боловч шүүгдэгч И.*******, Ш.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, VINGANG Хайрхан маркийн, LV4VCCKC0GK000309 арлын дугаартай, VG162FMJ-A69000267 хурдны хайрцагтай мотоциклийн хууль ёсны эзэмшигч нь гийн болох лавтай тогтоогдож байх тул “Ашид билгүүн” ХХК-ий хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр үнэлэгдсэн 1200 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, VINGANG Хайрхан маркийн, LV4VCCKC0GK000309 арлын дугаартай, VG162FMJ-A69000267 хурдны хайрцагтай мотоциклийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирлыг биет байдлаар эргүүлэн өгч барагдуулсан байх тул мөрдөн байцаагчийн 2017оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.******* нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, мөн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарах бөгөөд мөн хуулийн 10.10-д ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэжээ. Шүүгдэгч И.******* нь өршөөлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхээс оногдуулсан баривчлах ялыг биечлэн эдэлж 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт заасан ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч И.*******, Ш.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол биет байдлаар төлөгдсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 01 хоногийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, овгийн *******гийн ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******, Ш.******* нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******, Ш.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч И.*******, Ш.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч И.*******, Ш.******* нараас 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар, Ш.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан И.*******, Ш.******* нар нь тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны зөрчил гаргасан бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******, Ш.******* нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ