| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00449/И |
| Дугаар | 153/ШШ2022/00282 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2022/00282
2022 05 04 153/ШШ2022/00282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,нд холбогдох,
Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууны өмчлөгчөөр тогтоолгох, Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,
Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг тогтоолгох, Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууны өмчлөгчөөр тогтоолгох, Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ид, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь анх 2015 онд Ховд аймгийн*******ын,*******ийн Эвийн хүч худалдааны төвд лангуу худалдан авахаар хайж байгаад Эвийн хүч худалдааны төвийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууг 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдан авахаар болж Эе Эвийн хүч худалдааны төв ОНӨААТҮГ-ийн санхүүд барьцаа төлбөр 20,000 төгрөг, Эе эвийн хүч худалдааны төв-ийн голомт банкины тоот дансанд лангууны үнэ 700,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус тушаасан. Улмаар *******,*******,*******, Эвийн хүч худалдааны төв ОНӨААТҮГ-н дарга тай 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 05 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, лангуугаа худалдаж авсан.
Тухайн үедээ надад Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас лангуу олгох тухай албан тоот өгч байсан боловч миний худалдаж авсан Эвийн хүч худалдааны төвийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууг өөр хүнд худалдсан байна.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй. гэж заасан.
Миний бие Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.
Би хуулийн дагуу худалдан авсан өөрийн Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангуугааг зориулалтын дагуу өмчилж чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд Эвийн хүч худалдааны төвийн 1 давхарын 4 м.кв, 2 номерын лангууны өмчлөгчөөр тогтоолгох, Эвийн хүч худалдааны төвийн 1 давхарын 4м.кв, 2 номерын лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2, 2 номерын лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд Ховд аймгийн*******ын******* багийн иргэн Маньбазарын Цогзолмааг цаашид түрээслэгч гэж үзэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг баримталж, Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2, 2 номерын лангууны түрээслэгчийн эзэмшил, ашиглалта шилжүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл энэхүү гэрээг түрээслүүлэгч биелүүлэхгүй байсаар ирсэн. Гэрээний хувьд хүчин төгөлдөр бус болоогүй. Гэрээнд зааснаар гэрээний маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэв шийдвэрлэж чадахгүй бол шүүхийн журмаар гэрээний маргааныг шийдвэрлэхээр зохицуулж өгсөн. Ховд аймгийн*******анд шинээр зах нээхээр зах дээр үйл ажиллагаа явуулдаг иргэд нийлж хоршоо байгуулсан. Тухайн үед Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, тус газрын даргаар гэх хүнийг томилж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эвийн хүч худалдааны төвийн газрыг хоршоо-ны гишүүд хувь нийлүүлж газрыг худалдаж авч, Эвийн хүч худалдааны төвийн барилгыг төрийн өмчит үйлдвэрийн газар буюу төр барьсан байдаг. Гэтэл Төрийн өмчит үйлдвэрийн газар нь иргэдтэй түрээсийн гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч гийн зүгээс хоршоо-ны дарга гэх хүнтэй уулзахаар очиход нарийн бичгийн зүгээс таны асуудлыг шийдвэрлэж өгөх болно гэж хэлээд удаа дараа буцаасан. Гэтэл тус нарийн бичигт Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2 газар, 2 номерын лангууг шилжүүлж түрээслүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2 газар, 2 номерын лангууг авахаар олон жил хөөцөлдөж байх хугацаанд ямар нэгэн этгээд уг лангуунд үйл ажиллагаа явуулдаггүй байсан боловч мэдээлэл авсан этгээд тус лангууны түрээслэгчээр орсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2, 2 номерын лангууг худалдан авч, түрээсийн төлбөр болон түрээсийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Голомт банкны 56056100964 тоот данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд лангууг 2016 оны 01 дүгээр сард худалдаж авсан гэх нөхцөл байдал үүсэж байна. Эвийн хүч хоршооны зүгээс бид хариуцахгүй, төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцах ёстой гэх байдлаар тайлбар өгч байна. Эвийн хүч хоршооны дарга ийн зүгээс г ын хүн гэх байдлаар хандаж удаа дараа уулзахгүй явуулдаг байсан. гаас тай ямар нэгэн холбоо байгаа юу гэж асуухад Би гэх хүнийг мэдэхгүй. Анх түрээсийн гэрээ байгуулсан, үүнээс өөрөөр тэр хүнийг танихгүй гэдгээ хэлдэг. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай албан бичигт нь 2015 онд Голомт банк дахь Ховд Эе эвийн хүч худалдааны төвийн дансанд 700,000 төгрөг тушаасан. нь лангуу эзэмших эрхтэй болохыг мэдэгдэж байна гэх хариу өгсөн. Гэтэл гийн худалдааны төв-ийн 1 давхрын 4 м2 газар, 2 номерын лангууг өөр түрээслэгчтэй болсон байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. Үүнээс үзэхэд Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2 газар, 2 номерын лангууг сүүлийн түрээслэгчээс өмнө мөнгө төлсөн этгээд түрээслэгч гэж үзэх боломжтой тул уг лангууг эзэмшилдээ авах бүрэн эрхтэй. 2016 онд байгуулсан түрээсийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эрх шилжүүлж байгаа тохиолдолд Эвийн хүч хоршооны зүгээс Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газартай ярилцаж түрээсийн гэрээг цаашид хэрхэх талаар ярилцах үүрэгтэй байсан. гаас өөр этгээд мөн адил лангуу түрээслэх, өмчлөх асуудлаар иргэний шүүхэд Эвийн хүч хоршоонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад эвлэрч шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан. Ховд аймгийн Эе эвийн хүч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар татан буугдсан эсэх талаар лавлагаа авахад, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа гэх лавлагаа гарсан. Зөвхөн уг газрын дарга ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Эе эвийн хүч ОНӨААТҮГ-ын эрх нь Ховд Эвийн хүч хоршоо руу шилжсэн. Хэрэв эрх шилжсэн бол түүнийг хүлээх үүрэг нь мөн адил нь Эвийн хүч хоршоо руу шилжих ёстой. Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2 2 номерын лангууны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Үнэ төлснөөр өмчлөх эрх үүсдэг. Нэхэмжлэгч гийн зүгээс лангууны үнэ 700,000 төгрөгийг 2016 онд төлсөн боловч өнөөдрийг хүртэл уг лангуунд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсаар ирсэн. Түүний зүгээс Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандахад та энэхүү лангууг авч, түрээслэх эрхтэй гэх албан хариу олгосон. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж бусад зардлыг хариуцаж, эд хөрөнгийг барьцаа болгож баталгаа гаргахыг хориглоно гэж зохицуулсан. Уг лангууны газар нь Эвийн хүч хоршооны өмч гэдэгт маргаагүй. Эвийн хүч худалдааны төвийн 1 давхрын 4 м2 2 номерын лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч гийн 2016 онд байгуулсан түрээсийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад уг 2 номерын лангуунд өөр этгээд түрээслэгчээр орсон тул хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-ь зааснаар Нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотолбол зохих баримтыг үнэн зөв ач холбогдолтой талаас нь шалгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нь надтай удаа дараа ирж уулзаж байсан. Энэхүү асуудал ганц гэх хүнээр дуусахгүй, үүнтэй адил асуудалтай хүмүүс байгаа. Хоршооны тухай хууль болон хоршоо-ны дүрэмд хоршооны хувь нийлүүлэгчийн хүрээнд хариуцлагаа хүлээдэг. ньхоршоо-нд хөрөнгө оруулалт хийж гэрээ хийгээгүй. Компаниас хоршоо руу шилжихэд тухайн үеийн Ховд аймгийн Засаг дарга н. биднийг дэмжээгүй. Эвийн хүч худалдааны төвийн газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулах үед Ховд аймгийн Засаг дарга төр өөрийн өмчид авч байя, барилга баригдаж дууссаны дараагаар хоршооны мэдэлд шилжүүлэхээр болно гэж хэлээд гэрээ байгуулсан. Гэтэл ХХК нь хоршоо болсны дараагаар тус захын газрыг бидэнд шилжүүлж өгөөгүй. Газар шилжүүлж өгөхгүй байсан тул Засаг дарга н.гийн А/56 тоот захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж 6 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тухайн төв баригдаж дуусаад Төрийн өмчид бүртгэлтэй байсан тул Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж 2018 онд Орон нутгийн өмчид шилжиж ирсэн. Гэтэл Орон нутгийн өмч тухайн объектыг шилжүүлээгүй байхад Ховд аймгийн Засаг дарга захирамж гаргаж гэх хүнийг захирлаар 6 сар томилж, 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулсан. Хууль зүйн үүднээс үзэхэд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоол гарсны дараагаар тус объектын захирлыг томилох нь зөв байсан. Эвийн хүч хоршоо ны зүгээс иргэдийг хохироох бодолгүй байна. Тухайн объект дотор баригдсан бүх павилон, лангуу, газар нь Эвийн хүч хоршооны хувь нийлүүлэгчийн хөрөнгөөр хийгдсэн. Газрыг 315,000,000 төгрөгөөр, лангууг 650,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Гэтэл бидний хөрөнгөөр хийлгэсэн лангууг Ховд аймгийн Эе эвийн хүч ОНӨААТҮГ-ын захирал зарах эрх байхгүй, энэ нь хоршоо-ны хөрөнгөд халдсан үйлдэл гэж үзэж байна. Эе эвийн хүч ОНӨААТҮГ-ын захирал иргэдэд лангуу зарах үедээ хоршоо-той уулзаж, саналаа гаргаж байгаагүй. 2019 онд асуудлууд шийдэгдсэний дараагаар Менежментийн гэрээ иргэдтэй байгуулсан. удаа дараа ирж уулзах бүрд нь хариу тайлбараа гаргадаг байсан. Би ганцаараа асуудлыг шийдвэрлэдэггүй, хоршоо-ны тэргүүлэгч, гишүүдийн саналаар шийдвэрлэдэг. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдлийн 10 павилон байдаг. Гэтэл уг 10 павилон нь хоршоо-ны мэдлийн өмч байсан. Бид хоршоо-ны гишүүдээр ярилцаж шийдвэрлээд 10 газар олгохоор шийдвэрлэсэн. Бид хоршоо-ны газар болон лангууг бусдад өмчлөх эрх байхгүй. Ховд аймгийн Засаг даргатай Менежментийн гэрээ байгуулсны дараагаар хэд хэдэн иргэд дансанд мөнгө хийсэн байна. Эдгээр хүмүүст олгох нь зөв байна гэх албан бичиг ирэхэд нь олгох боломжгүй гэх хариугаа өгсөн. Эвийн хүч хоршооны хурлаар бид лангууг бусдад худалдахгүй гэх шийдвэр гаргасан. Хэрэв нь түрээслэх боломжтой гэвэл 1 лангууг түрээслүүлэх боломжтой.
....Эвийн хүч хоршооны зүгээс нэхэмжлэгч д худалдааны төвийн павилон, лангуу, газрыг өмчлүүлж, эзэмшүүлэх боломжгүй. Учир нь хоршоо-ны хувь нийлүүлэгчийн хөрөнгөөр худалдаж авсан. Эвийн хүч хоршооны гишүүд 300 гаруй хүн гишүүнээр байдаг. Ховд аймгийн Эе эвийн хүч ОНӨААТҮГ-ын эрх, үүргийг хууль ёсоор шилжүүлж аваагүй. Хууль ёсоор эрх шилжүүлж авахыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсний үндсэн дээр шилжүүлж авахыг ойлгож байна. Эвийн хүч хоршооны гишүүдийн хөрөнгөөр газраа худалдаж авсан тул д худалдаж авсан газрыг эзэмшүүлэх эрх байхгүй. Лангууг 2014 онд Эвийн хүч хоршооны хувь нийлүүлэгчийн хөрөнгөөр худалдаж авсан. Эе эвийн хүч ОНӨААТҮГ-ын данс руу мөнгө шилжүүлсэн иргэд тус худалдааны төвд лангуу, павилон, газар эзэмших, өмчлөх эрх байхгүй. Эвийн хүч хоршооны 300 гаруй гишүүнийг төлөөлж энэхүү шүүх хуралдаанд оролцож байна... гэв.
4. Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Нохойжав нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Нэхэмжлэгч нь Эв эеийн хүч ОНӨААТҮГ-т лангуу эзэмшихээр төлбөр төлсөн баримт нотолгоо байхгүй учир тус иргэнд лангуу олгох боломжгүй... гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас лангуу түрээслэхээр ирэхэд тухайн дансанд мөнгө хийсэн эсэхийг шүүж үзсэний үндсэн дээр лангуу, павилоныг олгож өгөхөөр албан бичгийг хийж өгөөд явуулдаг. Төрийн залгамж халаа үргэлжилж явах ёстой. Өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын дансанд тушаасан баримтыг үндэслэж, албан бичиг хийж явуулдаг. Нэхэмжлэгч нь лангууны үнэ 700,000 төгрөгийг төлсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэх болно... гэв.
5. Нэхэмжлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 0147 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай түрээсийн гэрээний баталгаат хуулбар, Эе эвийн хүч худалдааны төвиийн дугаартай тоот дансанд гаас 700,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын баталгаат хуулбар, Ховд аймгийн Орон нутгйин өмчит газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай тогтоолын баталгаат хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийн баталгаат хуулбар, Ховд Эвийн хүч хоршооны хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Барилга байгууламж хүлээлгэн өгсөн тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/135 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 126 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагчаас Ховд эвийн хүч хоршооноос тус хорошооны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай Ховд Эвийн хүч хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Ховд Эвийн хүч хоршооны,хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд Эвийн хүч хоршооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, Ховд Эвийн хүч хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай тогтоол, Ховд Эвийн хүч хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл, Ховд Эвийн хүч хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тогтоол, Ховд Эвийн хүч хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэл, ХХК-ийн лангуу хийх үнийн саналын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны 165 дугаартай тогтоол,ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн 17 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийдвэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ховд Эвийн хүч хоршооны Эвийн хүч худалдааны төвийн менежментийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд Эвийн хүч хоршооны дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эе эвийн хүч худалдааны төв ОНӨААТҮГ-ын хувийн хэргийн баталгаат хуулбар, Ховд Эвийн хүч хоршооны хувийн хэргийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/508 дугаартай захирамжийнй нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эвийн хүч битүү худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмж эд хөрөнгийг Ховд Эвийн хүч хоршоонд хүлээлгэн өгсөн тухай илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, байгууламж хүлээлгэн өгсөн тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Битүү захын барилгыг төрийн өмчөөс аймгийн өмчид хүлээлцсэн ажлын хэсгийн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эвийн хүч ОНӨААТҮГ-ын хөрөнгө тоолсон тухай илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолын баталгаат хуулбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай тогтоол, түүний хавсралтын баталгаат хуулбар, Эе эвийн хүч худалдааны төвийн хуулийн этгэдэийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Эвийн хүч худалдааны төвийн 2 номерийн лангууны түрээлэгчийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд анх Эвийн хүч хоршоонд холбогдуулан Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 4 м2, 2 номерын лангууны өмчлөгчөөр тогтоолгох, уг лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг тогтоолгох, тус лангууны өмчлөгчөөр тогтоолгох, лангууг бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс гаргуулах гэж өөрчилж, ихэсгэсэн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг тогтоолгох, тус лангууны эзэмшигчээр тогтоолгох, лангууг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2015 онд нэхэмжлэгч нь Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 4 м2 талбайтай, 2 номерын лангууг 700,000 төгрөгөөр эзэмшилдээ шилжүүлэн авахаар Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын санхүүд барьцаа төлбөр 20,000 төгрөг, тус газрын Голомт банкны тоот дансанд лангууны үнэ 700,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус тушаасан. Ингээд нэхэмжлэгч Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын дарга тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан, уг түрээсийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр юм. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас Эвийн хүч хоршоонд д лангуу олгох тухай албан тоот өгсөн. Иймд, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Эвийн хүч хоршооноос ...Иргэн нь манай хоршооны дансанд хөрөнгө оруулаагүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй учир бид лангуу, талбай олгох, түрээслэгчээр тогтоох эрх зүйн үндэсгүй. Эе Эвийн хүч ОНӨААТҮГазар татан буугдаагүй байх тул Эе Эвийн хүч ОНӨААТҮГазар болон Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар уг хэрэг маргааныг хариуцах ёстой. Эвийн хүч худалдааны төвийн лангууг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Малчин түнш тавилга ХХК-тай гэрээ байгуулж, хоршооны гишүүдийн хувь хөрөнгөөр гүйцэтгүүлсэн учир хоршооны бүх гишүүдийн хууль ёсны өмч болно. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Менежментийн гэрээ байгуулж, уг объектийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэрээнд зааснаар Эе Эвийн хүч ОНӨААТҮГазартай холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Ховд Эвийн хүч хоршооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудад зааснаар Хоршоо нь зөвхөн өөрийн гишүүдийн эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг тул нэхэмжлэгч д лангуу шилжүүлэх, эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3.1. Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... нь тухайн үед түрээсийн гэрээ байгуулж, лангууны үнэ 700,000 төгрөг төлсөн байсан нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг дэмжиж байгаа... гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ховд Эвийн хүч хоршоо анх 2013 онд Эвийн хүч ХХК-ийн хэлбэрээр байгуулагдаж, 2014 онд хэлбэрээ өөрчилж, Ховд Эвийн хүч хоршоо нэртэйгээр өөрчлөн байгуулагдан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь,
4.2. *******т баригдсан 3,663,000,000 төгрөгийн өртөг бүхий худалдааны битүү төвийн барилгыг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн өмчид эд хөрөнгө бүртгэх, эзэмшигч, ашиглагчийг тогтоох тухай 305 дугаартай тогтоолоор төрийн өмчид бүртгэгдсэн нь,
4.3. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаартай тогтоолоор Эе Эвийн хүч худалдааны төв ОНӨААТҮГазар байгуулагдаж, дүрмээ баталж, уг газрын даргаар ыг тус аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/146 дугаартай захирамжаар томилсон, түүнийг уг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлж байсан зэрэг үйл баримтууд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаартай захирамж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эе Эвийн хүч худалдааны төв ОНӨААТҮГазар болон Ховд Эвийн хүч хоршооны хувийн хэргийн материалд авагдсан баримтуудаар,
4.4. Ховд аймгийн Эвийн хүч худалдааны төв-ийн битүү захын барилгыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын балансад бүртгэх, тус Эвийн хүч худалдааны төв-ийн битүү захын барилга, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг Ховд Эвийн хүч хоршоонд хүлээлгэн өгөх тухай гарсан шийдвэр зэрэг үйл баримтууд Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай тогтоол, түүний хавсралт, аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/508 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамж, ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас, Барилга байгууламж хүлээлгэн өгсөн тухай 01 дугаартай акт, Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын хөрөнгө тоолсон тухай илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4.5. Улмаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, тус аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Эвийн хүч худалдааны төвийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр цаашид явуулахаар болсон нь аймгийн Засаг дарга болон Ховд Эвийн хүч хоршооны хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Менежментийн гэрээ-гээр нотлогдож байна.
4.6. Мөн иргэн нь Эе Эвийн хүч ОНӨААТҮГазартай Түрээсийн гэрээ байгуулсан, гаас Эе Эвийн хүч худалдааны төвийн дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл явдал нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 05 дугаартай Түрээсийн гэрээ, Голомт банкны мөн өдрийн орлогын мэдүүлэг бүхий баримтаар тогтоогдов.
4.7. Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...иргэн тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Тухайн үед нь 700,000 төгрөгийг лангууны мөнгө гэж шилжүүлсэн бөгөөд түрээсийн гэрээний дагуу түүнд 2 номерын лангууг эзэмшүүлж, ашиглуулахаар гэрээ байгуулсан нь үнэн. Харин дээрх 700,000 төгрөгөөр лангууг худалдсан асуудал биш юм, зөвхөн ашиглуулах зориулалтаар эзэмшүүлсэн гэж ойлгоно... гэжээ.
5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгч гаас Эе Эвийн хүч худалдааны төвийн дансанд лангууны үнэ 700,000 төгрөг шилжүүлж, Эе Эвийн хүч ОНӨААТҮГазартай Түрээсийн гэрээ байгуулсан тул Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч, тус лангууны эзэмшигчээр тогтоолгож, лангууг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулна... гэж, ...хариуцагч Ховд Эвийн хүч хоршооноос уг битүү захын барилгын доорх газар, доторх лангуу, павилонууд нь тус хоршооны бүх гишүүдийн өмчид байдаг тул нэхэмжлэгч г газрын хууль ёсны өмчлөгч, лангуу эзэмшигч гэж үзэхгүй... хэмээн маргана.
5.1. Нэхэмжлэгч талаас Эвийн хүч худалдааны төв-ийн барилгын доорх газар Ховд Эвийн хүч хоршооны өмчлөлийнх мөн эсэх, тус барилгын доторх лангуу, павилоныг өөрсдийн хөрөнгөөр хийлгэсэн эсэх талаар маргаагүй болно.
6. Нэхэмжлэгч Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч болон тус лангууны эзэмшигчээр тогтоолгож, лангууг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар Иргэний хуулийн 318 дугаар зүйл, мөн хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар тус тус шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Учир нь,
6.1. Эе Эвийн хүч ОНӨААТҮГазар нь татан буугдаагүй хэдий ч энэхүү байгууллагыг удирдах албан тушаалтныг эрх бүхий байгууллагаас томилгоо хийгээгүйгээс гадна Эвийн хүч худалдааны төв-тэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй, тус худалдааны төвийн барилга, тоног, төхөөрөмжийг албан ёсоор хөрөнгө тоолсон акт, илтгэх хуудсаар аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцлага хүлээх боломжгүй гэж үзлээ.
Харин Ховд аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар нь Эвийн хүч хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Менежментийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу тухайн битүү захын павилон, лангуу, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаатай эзэмших, ашиглах эрх нь Эвийн хүч хоршоонд шилжсэнээр мөн хариуцахгүй юм.
6.2. Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын дүрмийн 2. Үйл ажиллагааны чиглэл 2.1.3-т Худалдаа үйлчилгээний зориулалттайгаар талбай түрээслэх гэж, 4.4-т Үйлдвэрийн газрын дарга нь орон нутгийн өмчийн хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг сайжруулах.. ..худалдан борлуулах, шилжүүлэх эрхтэй гэж тусгагджээ. Тэрээр нь Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа Эвийн хүч худалдааны төвийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд удирдсан бөгөөд дүрэмд заасан эрхийнхээ хүрээнд иргэдэд лангуу эзэмшүүлж, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн нь Эе Эвийн хүч ОНӨААТҮГ-ын харилцах дансанд 700,000 төгрөг шилжүүлснээр Эе Эвийн хүч ОНӨААТҮГазар болон нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.3-т заасны дагуу Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 4 м2 2 номерын лангууг түрээслэх, цаашид эзэмших, ашиглах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байна.
6.3. Мөн Менежментийн гэрээний хүрээнд буюу энэхүү гэрээний 5.2.1-д Эвийн хүч хоршоо нь өөрийн эзэмшилд ирсэн бүх өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, эрхтэй, 4.1.3-т Гэрээний хугацаанд Гэрээлэгчид хүлээлгэж өгсөн хөрөнгө нь Орон нутгийн өмчид хэвээр байх гэж тус тус зааснаар Эвийн хүч хоршоо нь нэхэмжлэгч д лангуу түрээслэж, эзэмшүүлж, ашиглуулах нь иргэнийг хохиролгүй болгох шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд, Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг тогтоолгох, тус лангууны эзэмшигчээр тогтоолгох, лангууг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6.4. Дээрх байдлаар нэхэмжлэгч г Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг, тус лангууны эзэмшигчээр тогтоосон нь түүнийг уг лангууны шууд эзэмшигч гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гагцхүү гэрээний үндсэн дээр буюу түрээс төлөх замаар тухайн лангууг цаашид ашиглах зориулалтаар эзэмших эрхтэй болохыг дурдаж байна.
6.5. Тэрээр, Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангуунд иргэн С.Мөнхжаргал одоогоор үйл ажиллагаа явуулдаг байх ба уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан бөгөөд түүний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж шүүх үзэв. Тодруулбал, иргэн С.Мөнхжаргалаас маргаан бүхий лангууг өмчилдөггүй, зөвхөн түрээслэж байгаа талаар, тухайн лангууг Эвийн хүч хоршооноос буцаан авах тохиолдолд хүлээлгэн өгөхөөс татгалзах зүйлгүй гэснийг дурдвал зохино.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эвийн хүч хоршооноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч г Эвийн хүч худалдааны төв-ийн 1 давхрын 2 номерын лангууны 4 м2 газрын хууль ёсны түрээслэгч мөн болохыг, мөн тус лангууны эзэмшигчээр тус тус тогтоож, Эвийн хүч хоршооны бусдад түрээслэж буй лангууг түүний эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эвийн хүч хоршооноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН