Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2022/00007

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******,*******,  *******,*******ийн Э******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******,  *******, /РД:/-д холбогдох

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг021 оны 12 дугаар сарын4-ний өдөр хүлээн авч,021 оны 12 дугаар сарын8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э*******,

Хариуцагч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би багаасаа ээжтэйгээ хамт мал маллаж өссөн. Би нөхөр Б.Бтай 1998 оны 4 сард танилцаж, 1999 оноос эхлэн хамтран амьдарсан. Энэ үеэс эхлэн ээжийн маань 11 үхэр нөхөр Б.Бн нэр дээр тоологдсон.

Бидний дундаас008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Б,009 оны 9 дүгээр сарын3-ны өдөр хүү Б.Б нар төрсөн. Бид021 оны 12 дугаар сарын2-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.

Би тэтгэвэрт гарах нас болж Налайх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Харин тэтгэврийн байцаагч 1999 оноос эхлэн нөхрийн чинь нэр дээр мал тоологдсон, та хоёрын гэрлэлтийн баталгаа сүүлд байгаа учир тэтгэвэр тогтоох боломжгүй тул шүүхэд ханд гэсэн.

Иймд хариуцагч Б.Бтай 1999 оноос эхлэн021 оны 12 дугаар сарын2-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгч З.Э*******тай 1998 онд танилцаж, 1999 оны 5 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бид021 оны 12 дугаар сарын2-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Б,009 оны 9 дүгээр сарын3-ны өдөр хүү Б.Б нар төрсөн. Миний нэр дээр тоологдсон үхэр эхнэр З.Э*******ийн мал байсан. Бид хамтран амьдрах болсон цагаас хойш мал миний нэр дээр тоологдсон.

Иймд бид 1999 оны 5 дугаар сараас021 оны 12 дугаар сарын2-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э******* хариуцагч Б.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн талаар маргаагүй зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч З.Э******* хариуцагч Б.Б нар 1999 оны 5 сараас021 оны 12 дугаар сарын2-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан үйл явдлаа эрх олгосон баримт бичгээр батлах боломжгүй тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч З.Э******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч З.Э******* хариуцагч Б.Б нар 1998 онд танилцаж, 1999 оны 5 дугаар сараас021 оны 12 дугаар сарын2-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулах хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. Тэдний дундаас008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүү Бн Б,009 оны 9 дүгээр сарын3-ны өдөр хүү Бн Б нар төрсөн. Зохигчид Налайх дүүрэг, *******,*******, тоотод мал маллан амьдарч байгаа зэрэг үйл баримт нь021 оны 12 дугаар сарын2-ны өдрийн дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү Б.Бийн дугаартай, хүү Б.Бийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Мал тооллогын баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч З.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар*******ийн Э*******, нар 1999 оны 5 дугаар сараас021 оны 12 дугаар сарын2-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч З.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бгаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ТҮВШИНТӨГС