Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

2024 оны 12 сарын -ны өдөр                  2024/ШЦТ/158                            Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.
Хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/
Хохирогчийн өмгөөлөгч / /  
Орчуулагч Б.
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, уль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2432000000126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр бага насны 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг ******* 1-р гудамжны №******* тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19. дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар 6750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “” гэх амралтын газрын хойд талд “” голын эрэг орчимд 2024 оны дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд хохирогч -ын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/-ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлж гараа эрхтэн рүү нь хийсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, 
Мөн Б.******* нь улмаар хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/-ий Iphone 13 mini загварын гар утас, 400 америк доллар, 90,000-100,000 орчим Монгол төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:   

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг төлнө гэв.  

Хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Би энэ хэргийг дахин ярих сэтгэл зүйн хувьд хүнд байна. Таагүй зүйлийг  эргэж сэргээмээргүй байна. Гомдолтой энэ хүнд хуульд заасан ялыг өгүүлэх хүсэлтэй гэв.

2432000000126 дугаартай хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

Хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би өөрийн найз залуу лэй-ийн хамт -аас Монгол Улсад 2024 оны дугаар сарын -ны өдөр аялах зорилгоор ирсэн юм. Бид хоёр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу замын ундаанд сууж очоод, Зүүнхараад 2024 оны дугаар сарын 12-ны өдөр ирээд голын хажууд майхан барьж байрласан бөгөөд 10 хоног байх төлөвлөгөөтэй байсан юм. Цаашаа улс руу гарах бодолтой байсан. 2024 оны дугаар сарын -ний 19 цагийн үед голын эргээр салхилаад явж байхад голын эрэг дээр тэр үед хоёр залуу л архи ууж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь намайг хүчирхийлсэн залуу, нөгөө залуу нь урдаа шүдгүй залуу нь байгаа юм. Тэр хоёр залуу салхилаад явж байхад намайг дуудаад “архи уух юм уу” гэж үйлдлээр үзүүлэхээр нь би “үгүй” гэж хариу үйлдэл үзүүлсэн. Тэр үед намайг хүчирхийлдэг залуу нь ямар нэгэн яриа үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би майхан руугаа буцаад явсан юм. 19 цаг 30 минутын үед тэр хоёр залуутай машинтайгаа бид хоёрын байрлаж байгаа газрын ойролцоо ирэхээр нь лэй бид хоёр очоод мэнд мэдээд, тамхи хамт татчихаад майхан руугаа эргээд хоолоо хийгээд байж байтал тэр хоёр залуу цэнхэр өнгийн жижиг ачааны машинаа бариад яваад өгсөн. 20 цагийн үед нөгөө хоёр залуу буцаж архи, ундаатай ирээд “хамт архи ууя” гэж google translate ашиглаж харилцаж манай найз залуу лэйтэй хамт архи хувааж уугаад би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй хамт суусан юм. Тэгээд бид нар хоорондоо танилцаад намайг хүчирхийлсэн залуу нь бид хоёр өөрийнхөө монгол дугаарын сим картаа өгөөд фейсбүүк, wechat-аар найзууд болсон. 21 цагийн үед миний бие жоохон тавгүй оргиод хэвтэх гээд юм янзалж байх үед шүдгүй залуу нь хүнтэй утсаар ярьж байх шиг байсан. Тэгээд цагаан машинтай хүмүүс ирж байсан. Хэдэн хүн ирсэн эсэхийг мэдэхгүй байна манай найз залуу лэй надад “найзууд нь ирсэн, амралт руу явах уу гэж байна” гээд манай найз залуу лэй 21-22 цагийн үед хамт явсан. Би майхандаа үлдсэн юм. Намайг хүчирхийлсэн залуу нь баруун гарын шуу хэсгээ юмаар боочихсон байхыг нь юм ярьж байхдаа харсан, бас царайг нь сайн харсан байсан. Би унтаж байсан болохоор цагаа хараагүй, цагийн үед намайг хүчирхийлдэг залуу баруун гарынхаа боолтыг авчихсан, дээгүүрээ хувцасгүй майханд орж ирээд миний хоолойг боогоод  миний  нүүр лүү   өөрийнхөө   нүүрийг тулгасан юм, тэгэхэд нь харахад баруун гартаа боолттой байсан залуу мөн байсан. Тэгээд миний хоолойг боогоод амыг дараад, нүүр дээр хөнжлөөр дараад цохиод байсан, тэгээд миний эрхтэн рүү хуруугаа хийгээд хүчээр бэлгийн харьцаанд орсон, тэгснээ майхан дотор байсан юмнуудыг онгичоод байсан. Тэр үед юм  авсныг  нь мэдээгүй, дараа нь үзэхэд iphone 13 mini маркийн гар утас, 400 доллар, Монгол мөнгө 90,000-100,000 орчим төгрөгийг аваад явчихсан байсан. Тэгснээ намайг майхнаас чирч гаргаад майхны гадаа дахиад үснээс зулгаагаад хүчээр хөхүүлээд газарт унагааснаа 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ бас миний толгой дээр хөнжлөөр бүтээж байгаад хүчиндсэн юм. Тэгснээ юм хайж цүнх, эд зүйлсийг майхнаас гаргаж шидээд, гарынхаа үйлдлээр “асаагуур байна уу” гээд байгаа юм шиг үйлдэл үзүүлээд байсан. Гадаа гаргасан цүнхнээс найз залуу бид хоёрын паспортыг шидсэн. Тэгээд чимээ гарахгүй болохоор нь хөнжлийн завсраар харсан чинь нөгөө хүчирхийлсэн залуу яваад өгчихсөн байсан. Тэгээд би төв зам руу алхаж очоод замын унаанд сууж тусламж гуйгаад, цагдаа дээр ирсэн юм. ... Мэдэгдэж байгаагаар iphone 13 mini маркийн гар утас, 400 доллар, Монгол мөнгө 90,000-100,000 орчим төгрөгийг нөгөө намайг хүчирхийлсэн залуу авч явсан юм шиг байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р тал/
Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгсэн чинь тэр эмэгтэйн хэл ам нь ойлгогдохгүй, гадаад хүн байсан. Тэгээд тэр эмэгтэй хоёр гараараа гурвалжиж заагаад, бид хоёрын сууж байсан газраас доошоо майхантай байгаа гэж ойлгуулаад буцаад явсан. Тэгээд бид хоёр үлдэгдэл тал шиг архиа ууж дуусгаад, *******гийн машинтай хөдлөөд доошоо явтал наадмын талбайн дээр гадаадын хоёр иргэн бололтой, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн голын эрэг дээр гал түлээд сууж байсан. Тэгээд бид хоёр, тэр хоёр хүнийг хараад очтол, тэр хоёр хүн галаа асааж чадахгүй байхаар нь бид хоёр галыг нь асааж өгчхөөд, Хэрх тосгоны Хэрлэн-2 дэлгүүр ороод 0.75 литрийн 1 шил архи аваад эргээд тэр хоёр гадаадын иргэн дээр ирсэн. Тэгээд ******* бид хоёр, тэр хоёр хүнтэй хамт дөрвүүлээ суугаад галыг нь асаагаад, адууны хомоол угуулаад авчирсан ганц шил архиа задлаад тойруулаад, бид гурав нэг нэг татаад эмэгтэй нь уугаагүй. Галтэлмэн бид хоёр, тэр хоёр гадаад иргэнтэй, гар утсаараа ойлголцож хоорондоо ярилцсан. Тэгээд тэр эмэгтэй нь 20-30 минут орчим хамт сууж байснаа “унтлаа” гээд майхан руугаа орсон. Тэгсэн ******* тэр хоёр хүнд өөрийнхөө 99530254 гэсэн утасныхаа дугаарыг өгсөн. ... Тэр хойгуур нөгөө гадаад эмэгтэй нь ганцаараа голын эрэг дээр майхан дотроо үлдсэн. Тэгээд би утсаараа нөгөө эрэгтэйтэй буюу гадаад иргэнтэй нь ярьж ойлголцоод “төв рүү орж бааранд орж бүжиглэх үү” гэсэн чинь “тэгье” гэсэн. Тэгтэл ******* “найз нь явахгүй, харьж унтлаа” гэхээр нь *******г бид дөрөв голын эрэг дээр байсан машинд нь хүргэж өгөөд, ын ирсэн машинтай нь нөгөө гадаад эрэгтэйг нь аваад төв рүү явсан. Тэгэхэд *******гийн машин нь тэр хоёр гадаад иргэний майхных нь урд жижиг голынх нь урд байсан. Тэгээд бид нар *******г машин дээр хүргэж өгөх үед нөгөө гадаад эмэгтэй нь майхан дотроо ганцаараа үлдсэн байсан. ... ******* баруун гарынхаа шуу хэсгийг ямар ч байсан нэг юмаар ороочихсон байсан. Яг юугаар ороочихсон байсныг нь би сайн анзаарч хараагүй. Эхлээд бид хоёрыг уулзахад бол тэр гараа ямар нэгэн юмаар ороогоогүй байсан. Харин дараа нь тэр гадаадын хоёр иргэнтэй уулзахдаа тэр гараа нэг юмаар ороочихсон байсан. Тэр нь даавуу байсан уу? өөрийнх подволк байсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд хөдлөх гэтэл Тэлмэн гэх мярайлаг, баруун гарын 1 хуруу байхгүй, баруун гарын шуугаа ороосон залуу “би буулаа харилаа, манай гэр энүүхэнд байгаа” гэж хэлээд үлдсэн. ... Тэлмэн гэх залуу бараан өнгийн хир болсон шорттой, хөл нүцгэн, чээж нүцгэн байдалтай, мярайлаг, баруун гарын 1 хуруу байхгүй, баруун гарын шуугаа ороосон байсан. Шөнө байсан болохоор би сайн анзаарч чадаагүй. Мөн голын нөгөө эрэгт цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэрийг Тэлмэнгийн тээврийн хэрэгсэл гэж ярьцгааж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай найз охиныг хүчинддэг залуу нь “миний төрсөн өдөр гэж 3-4 удаа” хэлээд байсан. ““” амралт дээр очиж бүжиглэх үү, явах уу гээд байсан, манай найз охин унтаж байна” гэсэн чинь “зүгээрээ унтаж байг, бүгдээрээ явъя” гээд байсан. Тэгээд бид нар яваад манай найз охин ганцаараа үлдсэн. ... Зүүнхараад бааранд ирсэн чинь Ганаа /манай найз охиныг хүчинддэг залуу/ байхгүй болчихсон байхаар нь “Ганаа хааччихсан юм бэ?” гэсэн чинь “гэртээ хариад унтчихсан” гэж хэлсэн. ... Би ууж дуусгаагүй, Зүүнхараагийн баарнаас гараад 01 цаг 30 минут алхаад майхан руугаа явж очтол цагдаа байж байсан. Манай найз охин “би хүчиндүүлсэн, дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. ... 400 доллар, Монгол мөнгөөр 100,000 төгрөг байсан. Мөн Iphone 13 mini маркийн гар утас зэрэг байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54-55-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2024 оны дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт: ... 

1. Lijiaxin-ий биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэг, дотор дээд хэсэг, хүзүүний урд хэсэг, зүүн хажуу хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
2. -ийн иргэн Lijiaxin-ий биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 
3. -ийн иргэн Lijiaxin-ий биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг: Шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “”  амралтын ойролцоо ” голын эрэгт  2024 оны дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд хохирогч -ын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/-ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлж гараа эрхтэн рүү нь хийсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн Б.******* нь улмаар хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/-ий Iphone 13 mini загварын гар утас, 400 америк доллар, 90,000-100,000 орчим Монгол төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь: 

Хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р тал/, Гэрч Г.Оргилтулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р тал/, Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 47-р тал/, Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 54-55-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2024 оны дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох Б.*******г яллагдагчаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,хуулийн шаардлага хангасан, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй, хэргийн  зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч хохирогчийн Iphone 13 mini загварын гар утсыг буцаан өгч  400 америк долларын тухайн үеийн ханшаар тооцон 1300000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 660,000*7= 7,260,000  төгрөг, хохирогч эрх зүйн туслалцаа авсан, орчуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбогдон гарсан зардал 3,000,000 төгрөг, замын зардал ирж буцахад машинд хийсэн шатахууны зардал 303,280 төгрөг бүгд 10,563,280 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Аялал жуулчлалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт жуулчны аюулгүй байдлыг Цагдаагийн байгууллага, Аялал зуучлалын байгууллага хангахаар зохицуулалттай бөгөөд хохирогч  Хятад улсын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/  нь хувиараа  аялж, найз залуугийн хамт амралтын газрын  ойролцоо майханд хоноглож байсан ба  хохирогч  аюулгүй байдлаа хангах, эрсдэлээ тооцоогүй  сул тал нь  гэмт хэргийн гарах нөхцөл байдалд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.*******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “” гэх амралтын газрын хойд талд “” голын эрэг орчимд 2024 оны дугаар сарын -ний өдрийн цагийн орчимд хохирогч -ын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/-ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлж гараа эрхтэн рүү нь хийсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн Б.******* нь улмаар хохирогч Ли Жиашин /Li Jiaxin/-ий Iphone 13 mini загварын гар утас, 400 америк доллар, 90,000-100,000 орчим Монгол төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.******* урьд нь  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19. дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар 6750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд  торгуулиа төлж дуусгавар болгосон тухай ШШГА-ны баримт хэрэг авагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан тогтоолоор ял нэгтэх  үндэслэлгүй байна. 

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 01 жил 06 сарын хугацаагаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, уг  ялыг нэмж нэгтгэн  нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.*******гийн  сэжигтнээр цагдан хоригдсон 02  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын -ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн шоорт /богино өмд/ 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, 0.75 литрийн “” нэртэй хоосон архины шил 1 ширхэг, 0.75 литрийн “” гэх нэртэй тал шил архи 1 ширхэг, “Gaster-4” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг”, “хар өнгийн дотоож” 1 шихэг, манайханд дэвсэж унтаж байсан гэх саарал ооронж өнгийн гудас, цэнхэр саарал өнгийн гудас, нийт 2 ширхэг гудас, хүрэн өнгийн алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу Хүчиндэх гэмт хэрэг мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд  02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д  сэжигтнээр  цагдан хоригдсон 02  хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс  эд хөрөнгө болон сэтгэцэд учирсан  хохиролд бүгд  10,563,280 төгрөгийг гаргуулж, хохирогч -ын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн шоорт /богино өмд/ 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, 0.75 литрийн “” нэртэй хоосон архины шил 1 ширхэг, 0.75 литрийн “” гэх нэртэй тал шил архи 1 ширхэг, “Gaster-4” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг”, “хар өнгийн дотоож” 1 шихэг, манайханд дэвсэж унтаж байсан гэх саарал ооронж өнгийн гудас, цэнхэр саарал өнгийн гудас, нийт 2 ширхэг гудас, хүрэн өнгийн алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.