| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/240 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч С.Цэрэнханд
шүүгдэгч П.Батбаяр, Б.Элдэв-Очир нарын өмгөөлөгч С.Намжилмаа,
шүүгдэгч Б.Гансүх, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч П.Анхжаргал, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батбаярт П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нарт холбогдох эрүүгийн 2215000000310 дугаартай, 163/2023/0040/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. / Сүүлийн яллах дүгнэлтээр хэргийн зүйлчлэлийг засаж зөвтгөх/
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн Батбаяр, ******* аймгийн Тосонцэнгэл суманд 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* байрны 69 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,
-урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 46 настай, эрэгтэй, РД:ШЖ77081694.
Монгол Улсын иргэн, *******ийн Батбаяр, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 5-15-80 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, эрэгтэй, 54 настай, /РД:*******/,
Монгол Улсын иргэн, *******ын Гансүх, 1966 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, Булган аймаг, ******* дугаар гудамж 801 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 57 настай, эрэгтэй, //,
Монгол Улсын иргэн, ийн Элдэв-Очир, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин бүртгэлтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт стандарт чанарын товчооны дарга ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 43 настай, эрэгтэй, //,
Монгол Улсын иргэн, ийн Анхжаргал, Улаанбаатар хот 1985 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 38 настай, эрэгтэй //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Батбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Батбаяр, Элдэв-Очир нарын хамт улсын дугаартай Батбаярын машинтай Булган аймгийн сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Батбаяр олохгүй байсан болохоор сумаас цааш гарч хээр ARKHI нэртэй 0.75 литрийн 5-6 шил архи нэг шил 0.75 граммын Соёмбо нэртэй архи уусан Тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Бугат сумын Зосын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, 5 ширхэг тул загас машин дотроос гарч ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Мөн шүүгдэгч П.Батбаяр нь Б.Батбаяр, П.Анхжаргал, Б.Элдэв-очир нартай бүлэглэн нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Элдэв-Очир нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ сум орж очих айлаа олохгүй Хутаг- Өндөр сумын цаахан талд машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11 сарын 11-ний өдөр мөн машин дотроо тухайн газартаа хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Хутаг- Өндөр сумын цаахан талд мотоциклтой залуу аарц ааруул зараад зогсож байхад Б.Батбаяр бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө Орхон аймгийн чиглэлд хөдөлсөн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, Б.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Мөн шүүгдэгч Б.Элдэв-Очир нь Б.Батбаяр, П.Анхжаргал, П.Батбаяр нартай бүлэглэн нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Гансүх нь Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номонд орсон “тул” загас 5 ширхэг буюу түүхий эдийг П.Анхжаргалд худалдан борлуулж байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Анхжаргал нь Б.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Батбаяр нартай бүлэглэн нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Батбаяр нь Б.Элдэв-Очир, П.Батбаяр, П.Анхжаргал нартай бүлэглэн нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар /Сүүлийн яллах дүгнэлтээр бичсэн эсэхээ дахин нягталж, тулгах/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000310 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.Батбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б. Батбаяр, Б.Элдэв-Очир нарын хамт улсын дугаартай Батбаярын машинтай Булган аймгийн сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Батбаяр олохгүй байсан болохоор сумаас цааш гарч хээр ARKHI нэртэй 0.75 литрийн 5-6 шил архи нэг шил 0.75 граммын Соёмбо нэртэй архи уусан тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Бугат сумын Зосын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, 5 ширхэг тул загас машин дотроос гарч ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Мөн шүүгдэгч П.Батбаяр нь Б.Батбаяр, П.Анхжаргал, Б.Элдэв-очир нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Элдэв-Очир нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ сум орж очих айлаа олохгүй Хутаг- Өндөр сумын цаахан талд машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн машин дотроо тухайн газартаа хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Хутаг- Өндөр сумын цаахан талд мотоциклтой залуу аарц ааруул зараад зогсож байхад Б.Батбаяр бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө Орхон аймгийн чиглэлд хөдөлсөн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, Б.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Мөн шүүгдэгч Б.Элдэв-Очир нь Б.Батбаяр, П.Анхжаргал, П.Батбаяр нартай бүлэглэн нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Гансүх нь Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номонд орсон “тул” загас 5 ширхэгийг худалдан борлуулж байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Анхжаргал нь Б.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Батбаяр нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Батбаяр нь Б.Элдэв-Очир, П.Батбаяр, П.Анхжаргал нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батбаярын өгсөн: Тухайн үед худал мэдүүлгийг Анхжаргал хэлчих гэхээр нь хэлчихсэн. Загас гахайн махыг ачсаныг мэдээгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гансүхийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Элдэв-Очирын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гүтгэсэн тал мэдэхгүй байна. Машинд хориотой ан байхыг цагдаа зогсоогоод багаж нээж харахад мэдсэн. Хаана хэзээ ачсаныг мэдээгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Анхжаргал өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Иргэний нэхэмжлэгч Б.Нийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 07, 08-ны үед ах Б.Батбаяр манайд ирээд хөдөө идэшиндээ явах гэсэн юм машинаа өгөөч гэж гуйхаар нь өгч явуулахад ганц хоёр хоногийн дараа цагдаад саатуулагдсан гэж хэлсэн. Үүний дараа надаас цагдаа ирж гэрчээр мэдүүлэг аваад явсан юм. Ингээд надад мөнгөний хэрэг бололцоо гарсан учир Авто прайм ХХК-ны Орхон аймаг дахь салбарт очиж тээврийн хэрэгслээ өөрийн эзэмшилд авса. Энэ хэргийг шийдгэтэл хүлээхээр ломбардын хүү өндөр учир илүү хүү төлж байхаар гэж бодоод авсан юм. Одоо надад гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
2.Гэрч Б.Элдэв-Очирын өгсөн: “...Би 2022 оны 11 сарын 09-ний орой Б.Батбаяртай Баян-Өндөр сумын 4-р микрод явж байгаад таарахад Батбаяр надад хандан чи маргааш өглөө завтай байна уу би идшиндээ явах гэж байна хамт яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Б.Батбаяр, П.Батбаяр нарын хамт Булган аймгийн сумын нутгаас айлаас идэшний үхэр авахаар Б.Батбаярын эзэмшлийн 43-83 ОРО улсын дугаартай Прадо-150 загварын тээврийн хэрэгсэлтэй 7-8 шил архи аваад замдаа архи уугаад тухайн өдрийн орой сум орж очих айлаа олохгүй сумын цаахан талд машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11 сарын 11-ний өдөр мөн машин дотроо тухайн газартаа хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө сумын цаахан талд мотоциклтой залуу аарц ааруул зараад зогсож байхад Б.Батбаяр бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө Орхон аймгийн чиглэлд хөдөлж сумын Уньт багийн Сахарын рашаан дээр очиж аяга цай ууж, ууж явсан ундааны савандаа рашаан хийж аваад Булган аймгийн замын хяналтын постыг наагуур нь тойрч Булган аймгийн Бугат сумын нутгаас Орхон аймаг орох гэж яваад Бугат сумын Зосын даваан дээр цагдаад саатуулагдан шалгуулахад 5 ширхэг загас, зэрлэг гахайн мах гарч ирээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
3.Гэрч Б.Нямбаярын өгсөн: “...Би Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг. Би “мал мах-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бугат сумын нутаг дэвсгэрт постонд ажиллаж байсан. Ажиллах хугацаанд ажиллах хугацаанд дээрх тээврийн хэрэгслийг саатуулсан. Тээврийн хэрэгсэл дотор загас барих хэрэгсэл байгаагүй. 1 ширхэг галт зэвсэг байсан. 5 ширхэг тул загас, зэрлэг гахайн 2 ширхэг гуяыг бүгдийг нь шуудайнд хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
4.Гэрч П.Батбаярын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Батбаяр, Элдэв-Очир нарын хамт улсын дугаартай Батбаярын машинтай Булган аймгийн сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Батбаяр олохгүй байсан болохоор сумаас цааш гарч хээр АRKHI нэртэй 0.75 литрийн 5-6 шил архи нэг шил 0.75 граммын Соёмбо нэртэй архи уусан Тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Бугат сумын Зосын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, 5 ширхэг тул загас машин дотроос гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
5.Яллагдагч Б.Батбаярын мэдүүлгийг газар дээр шалгасан “... Уг газраас баруун хойд зүгт явна гэснээр албаны 88-83 БУН улсын дугаартай цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслээр хөдлөв. Улмаар сумын төвийн баруун хойд зүгт гарч давааны ар гэх газар руу давж явсаар Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр баг “Эрин” гэх газрын Сөрт гэх газарт ертөнцийн зүгээр баруун хойд талаас орох бөгөөд олон тооны өвөлжөөтэй байв. Уг өвөлжөөнөөс Б.Батбаяр нь хамгийн баруун талын өвөлжөө байшинг зааж уг айл мөн байна. Байшинд цонхны доод талд байх орон дээр унтаж амарсан. Бас шөнө 2 удаа жорлонд нь орсон. Би жорлонд нь бараг багтахгүй шахуу хэмээн хэлж байв. Уг байшинд Б.Батбаярыг оруулан үзүүлэхэд мөн байна гэж хэлэв. Уг байшинг нутгийн иргэдээс асуухад Наранхүү гэх айлын өвөлжөө байшин гэж хэлэв. Б.Батбаяр нь хэрэг болох үед уг айлд хоноод маргааш нь нэг айлд очиж зэрлэг гахайн мах худалдаж авсан. Тэр айлыг би зааж өгч чадахгүй тухайн үед би согтуу байсан. Тэгээд энэ газраас Тэшиг сумын төвд Гансүх гэх айлд очсон гэж хэлэв. Наранхүү гэх айлын байшин нь Тэшиг сумын төвөөс 57 км зайтай шавар ус, даваа ихтэй газар байв. Тэшиг сумын төвд ирээд Гансүхийн гэрийг хайж сумын төвд 8-81 тоотод байх айлыг зааж энэ нөгөө Гансүх гэх айлых мөн байна би машинаа хашаанд оруулж тавьж байсан. Мөн байшин дотор орж цай ууж байсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн...” гэх тэмдэглэл,
6.Сэжигтэн Б.Элдэв-Очирын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой Булган аймгийн Бугат сумын төвийн ойролцоо ирээд бууж шээсэн юм. Тэгэхэд Б.Батбаяр нь П.Батбаярыг та машин барих боломж байна уу гэж байсан. Ингээд П.Батбаяр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад цагдаад саатуулагдах хүртэл явсан. Бугат сум орохоос өмнө Б.Батбаяр өөрөө жолоодож явсан...” гэх мэдүүлэг,
7.Сэжигтэн Б.Бүрэнжаргалын өгсөн: “...Маргааш өглөө нь Анхжаргал 2-3 хүмүүстэй уулзаж ярилцаж танилцсан. Тухайн үед Элдэв-Очир, Батбаяр гэх хүмүүстэй танилцсан. Улмаар хөдөө салхинд гарахаар болж хөдөө явцгаасан. Тухайн үед болохоор Булган аймгийн нутаг руу л гэж байсан яг хаашаа гэгийг бол нарийн мэдэхгүй байна. Би өөрөө Булган аймагт урьд өмнө ирж байгаагүй учир газар нутаг огт мэдэхгүй байсан. Замдаа дэлгүүр орж архи, ус, ундаа авсан. Улмаар замдаа би Анхжаргал машинаа барьж би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явсан бөгөөд улмаар хөдөө айлд очиж хонохоор болж унтаж амарсан. Тухайн айлд унтаж амарчхаад маргааш өглөө нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Орхон аймгийн зүгт хөдөлсөн. Тэгээд замаараа сумын төв орсон эсэхийг сайн мэдэхгүй архиндаа дийлдээд унтаад явсан. Тэгээд Орхон аймгийн төвд ирээд сэргэсэн бөгөөд хоол унд идээд Анхжаргал гадуур ажилтай гээд байж байсан чинь хамт явсан машинтай хүмүүс согтуу жолоо барьж байгаад цагдаад саатуулагдчихлаа гэж байна нөгөө хүмүүсээ очиж авъя гээд бид хоёр хамт Орхон аймгийн морь барианы газрын ойролцоо очсон. Тухайн үед байсан цагдаа нь энэ машинд байгаа хүмүүс архи уучихсан байна та нараас машин барих хүн байна уу гэхээр нь би тухайн машиныг бариад тухайн машинд сууж байсан 3 хүнийг суулгаад цагдаагийн машиныг дагаад явсан. Тэгээд тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд очиж машиныг цагдаагийн зааж өгсөн газарт байрлуулсан. Тухайн үед машинд Элдэв-Очир, Батбаяр болон дахиад нэг хүн хамт сууж ирсэн. Тэгээд Анхжаргал бид хоёр түрүүлээд Орхон аймгийн төв рүү орсон. Тэгээд Анхжаргал өөрийн хувийн ажлаа зохицуулчхаад Улаанбаатар хот руу явсан. Аль сумын айл байсныг мэдэхгүй байна. Мөн тухайн айлынхаа нэрийг бол мэдэхгүй байна. Орхон аймгаас явсан хүмүүсийн таньдаг айл болоод л очсон байх. Тухайн хүний гэрэл зургийг хараад таньж мэдэхгүй байна… Би он сараа сайн санахгүй байна ойролцоогоор 2022 оны өвөл байсан. Би яг хэдэн сар байсныг огт санахгүй байна. Тухайн үед манай найз Анхжаргал нь Орхон аймагт ажилтай байна хамт явчихаад ирье гэхээр нь би хамт явсан юм. Тухайн үед би Анхжаргалын эзэмшлийн Бенз маркийн тээврийн хэрэгсэлд сууж Анхжаргалын хамтаар Орхон аймагт ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байж байгаад гарч ирсэн учир замдаа хаагуур явсан Орхон аймагт хэзээ ирсэн талаар огт санахгүй байна буудалд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж амарсан. Аль сумын айл байсныг мэдэхгүй байна. Мөн тухайн айлынхаа нэрийг бол мэдэхгүй байна. Орхон аймгаас явсан хүмүүсийн таньдаг айл болоод л очсон байх. Тухайн хүний гэрэл зургийг хараад таньж мэдэхгүй байна. Орхон аймагт морь барианы газарт очоод цагдаа нарт саатуулагдчихсан байх үед цагдаа нар нь Тул загас тээвэрлэсэн байна тийм болохоор саатуулна гэж хэлж байсан… Тухайн айл нь үхэр мал ихтэй айл байсан бөгөөд эхнэр, нөхөр байсан бөгөөд хоёр хүүхэд байсан санагдаж байна. Хүүхдүүд нь ойролцоогоор 2 орчим настай доогуураа нүцгэн бэлэг эрхтнээ гаргачихсан яваад байсан санагдаж байна. Тэгээд би өвлийн хүйтэнд даарч хөрдөггүй юм уу гэж хэлж байсан. Харин нөгөө хүүхдийнх талаар огт санахгүй байна. Бид нарын унтсан байшингийн өрөө нь болохоор дотроо зуухтай байсан. Би хажуу талынх нь айлууд болон өвөлжөөг огт харж үзээгүй. Би бичлэгтэй үзэж танилцлаа Батбаярын зааж өгсөн энэ айл нь бид нарын унтаж амарсан айл мөн байна. Би болохоор том өрөөний хойд талд байх орон дээр унтсан. Харин бусад хүмүүс хаана унтаж амарсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
8.Сэжигтэн П.Анжаргалын өгсөн: “… Явсан, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүрэнжаргал бид хоёрыг Орхон аймгийн Баян-өндөр суманд байхад Элпэв-очиртой холбогдоод Булган аймгийн чиглэлд агаарт гарах уу гэхээр нь зөвшөөрч маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө Б.Батбаяр, П.Батбаяр, Элдэв-Очир нар Б.Батбаярын эзэмшлийн Прадо маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй би Бүрэнжаргалын хамт миний өөрийн эзэмшлийн Бэнз маркийн 00-66 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумаас хоёр машинтай гарч Булган аймгийн чиглэлд явж байгаад яг ямар газар очсоноо мэдэхгүй байна нэг уулын цаана гарч нэг айлд хоноод буцсан, анх Орхон аймгаас гарахдаа л архи дарс ууж гарсан тэр чигтээ үргэлжлүүлэн ууж байгаад оройдоо нэг айлд хоноод 2022 оны 11 сарын 12-ны өглөө сэрээд Б.Батбаяр, П.Батбаяр, Элдэв-Очир нарыг архи уугаад заваараад байхаар нь үлдээгээд түрүүлээд Бүрэнжаргал бид хоёр машинаа асаагаад шууд Орхон аймаг руу хөдөлсөн. Би мэдэхгүй байна хэн гэдэг айлд очсоноо мэдэхгүй байна Булган аймгийн яг ямар суманд очсоноо ч мэдэхгүй байна JPS дээр өглөө нь харахад Хутаг-өндөр гэж зааж байсан санагдаж байна. Ер нь шөнөжин архи уусан байсан, өглөө нь дотроо засаж татсан байх. Би хувьдаа архи уух гэж л явсан. Шилжүүлсэн, би өөрийн хаан банкны данснаас Хутаг-өндөр сум юм уу Тэшиг сум юм уу мэдэхгүй байна нэг сумынх нь шатахуун түгээх станцын хажууд хүнээс хоёр ширхэг Цэдэнбал даргын зургийг худалдан авсан. Хаанаас хэн авсан талаар мэдэхгүй байна 2022 оны 11 сарын 12-ны орой Булган аймгийн Бугат сумын нутаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булган аймаг руу гарах Их залуу багаас урагшаа явж очиход Б.Батбаяр, П.Батбаяр Элдэв-Очир нар согтуу цагдаад баригдсан байхаар нь Бүрэнжаргал машиныг нь бариад журмын хашаа руу явна гэхээр нь журмын хашаанд хүргэж өгсөн. Би машинаасаа буугаагүй мэдээгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болоод саатуулагдсан байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,
9.П.Анхжаргалын Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 49 минутад дугаартай данс руу “түлш” гэсэн утгаар 400,000 төгрөг шилжүүлсэн баримт,
10.“Хаан банк”-ны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №431 дугаартай дугаар дансны эзэмшигчийг Баатар овогтой Гансүх () болохыг тодорхойлсон албан бичиг,
11.Шинжээчийн Б/86 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн 5 ширхэг загас нь Хулд овгийн Тул загас, хаа, гуя нь зэрлэг гахайн мах мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг загас, зэрлэг гахайн махыг хэзээ агнасныг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн материалаас амьтны эр, эмийг тогтоох боломжгүй. Тул загас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Монгол Улсын улаан номонд орсон. Зэрлэг гахай аймгийн хэмжээнд элбэг тархацтай амьтан... Хохирол нийт 3.510.000 төгрөг” гэх дүгнэлт хавтаст хэргийн 111-112 дахь тал зэргийг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Б.Батбаяр Б.Элдэв-Очир, П.Батбаяр, П.Анхжаргал нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Гансүхийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” засаг 5 ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43-83 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Гансүх нь Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номонд орсон “тул” загас 5 ширхэгийг худалдан борлуулж байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Элдэв-Очир нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “зориуд худал мэдүүлэг өгч, Б.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч П.Батбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.
Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр нэр бүхий шүүгдэгч нарын тээвэрлэж явсан загас нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Монгол улсын Улаан номонд орсон Тул загас болох нь тогтоогдсон байна.
Монгол улсын Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4 дахь заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад Тул загас /Hucho taimen/ багтаж байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: шүүгдэгч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийг бусдад худалдсан гэмт хэргийг, шүүгдэгч Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Анхжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Гэм буруу болон зүйлчлэл дээрээ маргахгүй. Б.Батбаярын хувьд анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Шүүгдэгч Гансүхийн хувьд гэм буруугаа цагдаагийн шатанд өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог гэм буруугийн талаар маргаагүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал: Гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа: Шүүгдэгч П.Батбаяр, Элдэв-Очир нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугийн талаар маргахгүй гэх дүгнэлтийг тус тус шүүхэд илэрхийлсэн болохыг дурдъя.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр..., ...худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн..., ...түүхий эдийн цуглуулга хийсэн бол ...хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нар нь худалдаж авсан загасыг ховор амьтан болох Тул загас гэж мэдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг загас нь 72 см -ын урттайгаас 1 метр 6 см-ын урттай харагдах байдлаар овор хэмжээ том, Тул загасаас өөр төрлийн загас гэж андуурах боломжгүй гэж шүүх дүгнэсэн.
Мөн Булган аймгийн хэмжээнд дээрх загаснуудтай ижил урттай, овор хэмжээ том өөр төрлийн ямар загас байдаг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтаны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх тос зэрэг эд эрхтнийг хуулийн нэр томъёоны тодорхойлолтод тусгасан байх тул улсын яллагчийн 253 дугаартай яллах дүгнэлтэд “...Тул загас 5 ширхэг буюу түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр...” гэж тодорхойлсон нь оновчгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Элдэв-Очир, Б.Гансүх, П.Анхжаргал нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу амтны аймагт 5 ш Тул загас 1.055.000 төгрөг, зэрлэг гахай 700.000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 112 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 5 ш Тул загас 2.110.000 төгрөг, зэрлэг гахай 1.400.000 төгрөг, нийт 3.510.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Шүүгдэгч Б.Батбаяр нь дээрх хохирол, нөхөн төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 3.000.000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлсөн,
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нараас үлдэгдэл 510.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал үлдэгдэл экологи эдийн засгийн хохирол 510.000 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Элдэв-Очирын үйлдсэн “гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, Б.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн” гэмт хэргийг 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч Б.Батбаяр, Б:Гансүх, П.Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлсэн. Шүүгдэгч Б.Батбаярын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг тусгаарлах ялаар, шүүгдэгч Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Элдэв-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч П.Батбаярын ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Элдэв-Очирын ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай. Шүүгдэгч Б.Батбаярыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч П.Батбаярыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Гансүхийг Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Элдэв-Очирыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Анхжаргалыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг тус тус хязгаардаж шийдвэрлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92см урттай, 1 метр 6 см урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг загасыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Тигр загварын галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид буцаан шилжүүлэх, Цагаан өнгийн төмөр дамартай өвлийн уурга, цагаан өнгийн сатурка утастэй 1 ширхэг, ногоон өнгийн тростой гурван салаа дэгээ 2 ширхэг, хиймэл цэнхэр өнгийн жараахай 1 ширхэг, ногоон өнгийн жижиг тросс 8 ширхэг, ногоон өнгийн 15 см-ын өрөм 1 ширхэг, ногоон өнгийн хөвүүртэй цагаан өнгийн сатуркан загас барих зориулалт бүхий тор 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай. Дуу дүрсний бичлэг бүхий 4 ширхэг СД-ийг хэргийн хагалах хугацаа дуусах хүртэл тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэх, Шүүгдэгч нар нь энэ хэрэгт холбогдуулан цагдан хоригдсон хоноггүй түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч Нэд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 51.359.340 төгрөгийг шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нарт хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 12.064.845 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэх саналтай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Б.Батбаярын хувьд анхнаасаа гэмт хэргээ хүлээж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Өмгөөлөгчийн хувьд хөндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа учраас шүүгдэгч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан, 6000 нэгжээс хэтрүүлэхгүй байдлаар торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Батбаярын хувьд урд нь цусны даралт харвасан өвчтэй. Эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, ажил хэргээ явуулах зэрэгт зорчих эрх хязгаарлах ял хүндрэлтэй байна. Уг торгуулийн ялыг 1 жил 6 сар юм уу 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирол төлбөрөө төлөх боломжийг хангах үүднээс торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Гансүхийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гансүхийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Гэм бураагаа мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээн зөвшөөрсөн. Өмнө Булган аймгийн барилга трестэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөөсэй гэсэн саналыг гаргаж байна. Гансүх мал малладаг. Зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах тохиромжгүй байна. Яагаад торгуулийн ял оногдуулж өгөөч гэхгүй байгаа гэхээр цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Тийм учраас тэнсэх саналыг гаргаж байна. Өмнөх шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн үнийг 4 хуваах уу, 5 хуваах уу гэдэг асуудал яригдаж байна. Миний хувьд Гансүхээс бусад шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Шүүгдэгч Гансүхийн хувьд бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Тийм урчаас Гансүхээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалттай хэрэгслээр тухайн загасыг барьсан нь тогтоогдохгүй байгаа. Тийм учраас эдгээр эд мөрийн баримтаар авагдсан эд зүйлийг Гансүхэд буцаан олгуулах саналтай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал: Гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх 2 хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирлыг Батбаяр төлсөн байдаг. Тухайн мөнгийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн хуваагаад Б.Батбаярын данс руу хийсэн байгаа. Анхжаргалын хувьд ан агнуур хийсэн зүйл байхгүй. Хүний агнаад бэлдсэн зүйлийг худалдаж авсан байгааг шүүх анхаарч үзээсэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Анхжаргал нь Ханбогд кашмерт удирдах албан тушаал эрхэлдэг байгаа. Торгуулийн ял оногдуулж өгөөч ээ гэсэн саналыг гаргаж байна. Хувийн байдлыг харгалзаж үзээд 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах саналтай байна. Хугацааны хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээд тогтоох байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авагдана. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа: Шүүгдэгч П.Батбаяр, Элдэв-Очирын хувьд гэм буруу хүлээн зөвшөөрдөг. Тайлбарлахдаа буруу тайлбарлаад байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлд хамрагдаж байна. Шүүгдэгч П.Батбаярын хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байгаа. Одоо хувийн бизнес эрхэлж байгаа. Зорчих эрхийг хязгаарлачихаар хувийн бизнесээ явуулж чадахааргүй болно. шүүгдэгч Элдэв-Очирын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Элдэв-Очирын хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа. Үндсэн ажлын хувьд гадагшаа ажлаар их явдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулчихаар ажлаа хийх боломжгүй болж байгаа. Тийм учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү. П.Батбаярын хувьд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус санал дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал, Б.Элдэв-Очир нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Амьтны аймагт учруулсан ан амьтны экологи эдийн засгийн хохирлоос тодорхой хэмжээгээр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Батбаярын хувьд хавтаст хэргийн 135-144 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батбаяр нь ******* аймгийн Тосонцэнгэл суманд 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ам бүл ганцаар Орхон аймгийн ******* байрны 69 тоотод суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, нэр дээр өмчлөлийн тээврийн хэрэгсэлгүй, харин нийтийн зориулалттай орон сууцны байр болон гэр бүлийн хэрэгцээний газартай, Тосон далай ХХК-ний захирал ажилтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Батбаярын хувьд 2 дугаар хавтаст хэргийн 188-194 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Батбаяр нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 5-15-80 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Гансүхын хувьд 2 дугаар хавтаст хэргийн 195-200 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гансүх нь Булган аймаг, ******* дугаар гудамж 801 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Элдэв-Очирын хувьд 2 дугаар хавтаст хэргийн 201-207 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Элдэв-Очир нь Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин бүртгэлтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт стандарт чанарын товчооны дарга ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Анхжаргал хувьд 4 дүгээр хавтаст хэргийн 130, 132-137 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Анхжаргал нь тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас Байгаль экологид буюу амьтны аймагт учруулсан ан амьтны экологи эдийн эдийн засгийн үнэлгээний үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож, .................нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ................... төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан ....................... төгрөгөөр торгох ялыг сар бүр ................... төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг ............. сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 43-83 ОРО улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Нийн эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 46, 27 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул 43-83 ОРО улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Борнууд овогт Батбаатарын Нэ /РД:ГК91010806/-ийн эзэмшилд үлдээж, Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийн үнэ 51.459.340 төгрөгийг гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, П.Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эд мөрийн баримтаар хураагдсан 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах, П.Батбаярын өмчлөлийн ФА069711 дугаарын гэрчилгээтэй, Тигр загварын галт зэвсэг, 1 ширхэг, уг бууны сум 15 ширхэг, цагаан өнгийн төмөр дамартай өвлийн уурга, цагаан өнгийн сатурка утастэй 1 ширхэг, ногоон өнгийн тростой гурван салаа дэгээ 2 ширхэг, хиймэл цэнхэр өнгийн жараахай 1 ширхэг, ногоон өнгийн жижиг тросс 8 ширхэг, ногоон өнгийн 15 см-ын өрөм 1 ширхэг, ногоон өнгийн хөвүүртэй цагаан өнгийн сатуркан загас барих зориулалт бүхий тор 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт тус тус хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн Батбаяр, *******ийн Батбаяр, ийн Анхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтныг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ийн Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, П.Анхжаргал, Б.Элдэв-Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая/ төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая/ төгрөгөөр,
Шүүгдэгч П.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөг буюу 10.800.00 /арван сая найман зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элдэв-Очир нь шүүхээс оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх нарт сануулсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нараас байгаль экологид учирсан
төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
10. Шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Гансүх, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ФА069711 дугаарын галт зэвсгийн гэрчилгээ хураагдаж ирсэн, иргэний нэхэмжлэгч Б.Нэ нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 43-83 ОРО улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-22-13 тоотод оршин суух бүртгэлтэй, Борнуур овогт Батбаатарын Нэ /РД: ГК91010806/-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 51.459.340 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Б.Батбаяр, П.Батбаяр, Б.Элдэв-Очир, П.Анхжаргал нараас хувь тэнцүүлэн буюу 12.864.335 /арван хоёр сая найман зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин таван/ төгрөгийг албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Хэрэгт хавсаргагдаж ирсэн 3 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах зэргийг устгах, цагаан өнгийн төмөр дамартай өвлийн уурга, цагаан өнгийн сатурка утастэй 1 ширхэг, ногоон өнгийн тростой гурван салаа дэгээ 2 ширхэг, хиймэл цэнхэр өнгийн жараахай 1 ширхэг, ногоон өнгийн жижиг тросс 8 ширхэг, ногоон өнгийн 15 см-ын өрөм 1 ширхэг, ногоон өнгийн хөвүүртэй цагаан өнгийн сатуркан загас барих зориулалт бүхий тор 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б,.Гансүхэд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсгийг Булган аймаг дахь Цагдаагийн газраар дамжуулан эзэмшигч Пүрэвийн Батбаяр /РД: *******/-т буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.
13. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ