Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2022/00308

 

 

 

 

 

 

2022 05 13 153/ШШ2022/00308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Жаргалан багт байрлах, ******* ******* ******* *******-ийн *******-Баянбүрд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, 7-р баг, ******* *******, 3 гудамж 308-р байр ******* тоотод оршин суух, овогт ын ,

Хариуцагч: *******, *******, 7-р баг, ******* *******, 3 гудамж 308-р байр ******* тоотод оршин суух, овогт гийн нарт холбогдох,

Өөрийн эх үүсвэрийн Орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 66,662,042.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,343.*******1 /наян гурван сая найман зуун наян зургаан мянга гурван зуун дөчин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн *******-Баянбүрд тооцооны төвийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ын , гийн нар нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ******* *******тай дугаарт зээлийн гэрээ байгуулж 67,800,000.00 /жаран долоон сая найман зуун мянга/ төгрөгийг 15,6% хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай Өөрийн эх үүсвэрийн Орон сууцны зээл авсан болно.

Зээлдэгч нь дугаарт Зээлийн гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:

Зээлийн үндсэн төлбөр - 66,662,042.51 төгрөг

Зээлийн хүү- 17,212,144.*******4 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү - 12,157.73 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамж - 577,381.73 төгрөг, нийт 84,463,726.*******1 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б., Л. нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 67,800,000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн гэрээг ******* *******тай байгуулсан. Зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,346.*******1 төгрөг байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

3. Хариуцагч Б., Л. нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Бид нар ипотекийн зээлд хамрагдах боломжтой бол ******* аймгийн ******* багийн 3 дугаар гудамж 308 дугаар байрны 0******* тоот 3 өрөө байрыг м.кв-ийг 1 сая төгрөгөөр үнэлж бол худалдан авах сонирхолтой байгаагаа барилгын компанийн захирал д хэлэхэд тэрээр ******* *******тай манайх хамтран ажилладаг тул би гэдэг хүнтэй яриад бүтээгээд өгнө, чи очоод уулзаарай" гэсэн.

Ингээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* *******ны ******* аймгийн Баянбүрд салбарын эдийн засагч , Л. нартай уулзаж ипотекийн 0,8 хувийн зээлд хамрагдъя гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед , нар нь манай байрыг өөрийн эх үүсвэрээр эхний ээлжид гаргаад хөрвүүлж байж ипотект хамруулдаг журамтай болсон. Шууд ипотект хамруулах журам байхгүй тул заавал өөрийн эх үүсвэрийн зээлийг гаргаад 3 сарын дараа ипотекийн зээл рүү хөрвүүлнэ гэсэн. Би дээрх тэр хүсэлтийг хүлээн зөвшөөрч 3 сар тухайн зээлийг төлөөд ******* *******ны эдийн засагчтай очиж уулзахад миний дансны хуулга болон иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад ипотекийн зээлд хөрвүүлэхээр бичиг баримтыг чинь явуулсан гээд жил гаруй болсон.

...Хариуцагч бид цар тахал буюу Корона вирус гарснаас шалтгаалан уул уурхайн тээвэрлэлтийн ажил зогсож, эдийн засгийн хямралд өртөж зээлээ төлөх чадваргүй болсон. Иймд тухайн зээлийн хүүг зогсоох буюу хойшлуулах талаар мөн зээлийн төлөлтөө багасгаж зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөх талаар хүсэлтийг 2-3 удаа гаргаж эдийн засагч т материалаа бүрдүүлж өгсөн боловч тухайн бүрдүүлж өгсөн материалыг алга хийчихээд амралтаа аваад явсан байсан. Мөн бусад хүсэлтийг шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсаар байсан. Ингээд бүр болохоо байхаар нь дахин шинэчилсэн гэрээ хийж сард 2 сая гаруй төгрөг төлүүлэхээр хуваарь гаргахаар нь би төлж чадахгүй тул шүүхэд хандаарай гэхэд огт хандалгүй жил болсны дараа шүүхэд хандсанд гомдолтой байна.

Хэрвээ тухайн үед намайг зээл төлөх чадваргүйг мэдсээр байж дахин дахин өндөр хүүг тооцож хугацаа алдаж нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн график, иргэн Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.гийн нэр дээрх тоот зээлийн дансны хуулга, Л., Б. нарын нэр дээрх 0003*******6625 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* *******-ийн 84-36383 дугаартай барьцаалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* *******-ийн 2021 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн 18/7*******7******* дугаартай албан бичгээр салбар, тооцооны төвүүдийн захирлуудад олгосон итгэмжлэл, ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* *******-ийн *******-Баянбүрд тооцооны төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11/2******* дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн ******* аймгийн ******* сум, 7 дугаар багт байршилтай, ******* *******, 3 гудамж, 308-р байр, ******* тоот, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хангаж, зээлийн хүүнээс 8,606,072 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч байгууллага анх шүүхэд хариуцагч нараас үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 577,381.73 төгрөгийг гаргуулах, мөн Ү-, №003*******6625 дугаартай, *******, *******, 7 дугаар баг, ******* *******, 3 гудамж, 308-р байр ******* тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагч нараас үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийг гаргуулж, ******* аймгийн ******* сум, 7 дугаар багт байршилтай, ******* *******, 3 гудамж, 308-р байр, ******* тоот, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулав.

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б., Л. нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* *******тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 67,800,000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл авсан. Зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөг, нийт 83,886,346.*******1 төгрөг байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Хариуцагч бид цар тахал буюу Корона вирус гарснаас шалтгаалан уул уурхайн тээвэрлэлтийн ажил зогсож, эдийн засгийн хямралд өртөж, зээлээ төлөх чадваргүй болсон. Зээлийн хүүг зогсоох буюу хойшлуулах, зээлийн төлөлтөө багасгаж, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах талаарх хүсэлтийг 2-3 удаа эдийн засагч т материалаа бүрдүүлж өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Дараа нь шинэчилсэн гэрээ хийж сард 2 сая гаруй төгрөг төлүүлэхээр хуваарь гаргахаар нь бид төлж чадахгүй тул шүүхэд хандаарай гэхэд огт хандалгүй жил болсны дараа шүүхэд хандсанд гомдолтой байна. ******* *******ны эдийн засагч барилгын компанийн захирал нар 88 м2 байр ипотекийн зээлд хамрагдахгүй гэдгийг мэдсээр байж, бид зээл гаргаж өгч чадна гэж итгүүлэн барьцааны гэрээг 52 м2 гэж өөрчлөн өөр хаяг дээр байрыг барьцаалсан тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Бидний зүгээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 66,662,042 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн хүү, нэмэгдэл хүүг төлөхгүй. Хэрэв ******* ******* манай байрыг ипотекийн зээлд хамруулвал зээлийн хүүгийн талаар тохиролцож болно. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Б., Л. нар нь ******* ******* *******-ийн ******* Баянбүрд тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дугаартай Өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 240 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр 67,800,000 төгрөгийг хүлээн авсан байна.

4.2. 2018 оны 05 дугаар сарын 31-ний байгуулсан ЗБ дугаартай Ипотекийн гэрээгээр;

- ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Буянт Цэцэрлэгт хүрээлэн, 166 байр, 8 тоот хаягт байршилтай, 52,65 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна.

Мөн №84-3*******383 дугаартай Барьцаалбараар;

- ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* *******, 3 гудамж, 308-р байр ******* тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд барьцаалбараар бүртгүүлж байжээ.

4.3. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгч, зээлдэгч нар нь харилцан тохиролцож, дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг дахин байгуулсан болох нь тус тус тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нар зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуварийн дагуу төлөөгүйгээс үүдэлтэй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх... гэж, хариуцагч талаас ...барьцааны гэрээг 52 м2 гэж өөрчлөн өөр хаяг дээр байрыг барьцаалсан тул хүчин төгөлдөр бус гэрээ, бид зээл төлж чадахгүй тул шүүхэд хандаарай гэхэд огт хандалгүй жил болсны дараа шүүхэд хандсанаар зээлийн хүү өндөр гарах шалтгаан болсон, тиймээс зээлийн хүү, нэмэгдэл хүүг төлөхгүй... гэжээ. Харин зохигчид үндсэн зээлийн үлдэгдэл 66,662,045.51 төгрөг гэдэгт маргаагүй болно.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байх учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг, мөн Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч Б., Л. нар нь үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,157.73 төгрөгийг ******* ******* *******-д төлөх ёстой болох нь хэрэгт авагдсан дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, тус гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн график, ******* *******ны 2018.05.30-2022.02.07-ны өдрийг хүртэлх зээлдэгч Б.гийн зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

8. Хариуцагч талаас барьцааны гэрээг 52 м2 гэж өөрчлөн өөр хаяг дээр байрыг барьцаалсан нь заллингийн шинжтэй тул хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 18******* дүгээр зүйлийн 18*******.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой.

Зохигчид анх зээл гаргахдаа ипотекийн гэрээний Барьцаа хөрөнгийн мэдээлэл-ийн 2 дахь хүснэгт буюу Байршил, хаяг, талбайн хэмжээ гэх хэсэгт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Буянт Цэцэрлэгт хүрээлэн, 166 байр, 8 тоот хаягт байршилтай, 52,65 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай гэж тусгуулж, 3 дахь хүснэгт буюу Улсын бүртгэлийн дугаар, Гэрчилгээний дугаар хэсэгт Ү-, ГД-0003*******6625 гэж бүртгүүлж, ипотекийн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байна.

Мөн №84-3*******383 дугаартай Барьцаалбараар тухайн үл хөдлөх хөрөнгийг ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* *******, 3 гудамж, 308-р байр ******* тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* *******, 3 гудамж, 308-р байр ******* тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай гэх бичилттэй байна.

Дээрхээс үзвэл, ипотекийн гэрээнд талууд харилцан тохиролцож байрны байршил хаягийг буруу тэмдэглүүлсэн хэдий боловч ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* *******, 3 гудамж, 308-р байр ******* тоот, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр давхар тогтоогдож байна гэж шүүхээс үзэж, энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна дүгнэлээ.

*******. Зээлийн хүү 17,212,144.*******4 төгрөгөөс 8,606,072 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, 8,606,072 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...хариуцагч талд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа сануулж байсан. Зээлдэгч нар 2020 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй... гэжээ.

Гэтэл ******* ******* *******-ийн зүгээс зээлдэгч Б., Л. нарт албан ёсоор мэдэгдэх хуудас өгч, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэх асуудлаар хандаж байснаа шүүхэд нотолж чадаагүй, энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоогүй.

Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Дараахь тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, 4.4.1-д Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заажээ. Энэхүү гэрээний зохицуулалтаар, зээлдэгч нар 2020 оны 01 дүгээр сараас хойш гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй учир ******* зээлийн гэрээг цуцалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаагүй байна.

Нөгөө талаар 2020, 2021 онуудад Монгол Улсад Корона вирусын тохиолдол бүртгэгдэж, энэхүү цар тахлын улмаас хил, гааль хаагдах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр тасалдаж, хүндрэл учирсан нь нийтэд илэрхий болно.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй бий болсон, мөн дэлхий нийтээр цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажил, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болох 17,212,144.*******4 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд, дээрх үндэслэлээр ******* ******* *******-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн ******* аймгийн ******* сум, 7 дугаар багт байршилтай, ******* *******, 3 гудамж, 308-р байр, ******* тоот, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хангаж, зээлийн хүүнээс 8,606,072 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,381 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагч нараас 534,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэлээ. 11. Хариуцагчид, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болох баримтаа хавсаргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 11******* дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б., Л. нараас үндсэн зээл 66,662,045.51 төгрөг, зээлийн хүү 8,606,072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,155.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,606,072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ******* аймгийн ******* сум, 7 дугаар багт байршилтай, ******* *******, 3 гудамж, 308-р байр, ******* тоот, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 88.17 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,381 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б., Л. нараас 534,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН