| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00359/И |
| Дугаар | 104/ШШ2021/00320 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2021/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, *******,******* хаягт оршин суух, ******* /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, *******,******* хаягт оршин суух, ******* /РД:*******/-д холбогдох
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагч Л.А, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Л.Атэй 1998 онд танилцаж, 1999 оноос эхлэн хамтран амьдарсан.
Бидний дундаас 1999 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Д, 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин А.Э нар төрсөн. Бид бичиг баримтын зөрчилтэй байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй өнөөдрийг хүрсэн.
Манай гэр бүл 2013 оноос хойш мал малласан. Нөхөр Л.Агийн нэр дээр малын бүртгэл байдаг. Би тэтгэвэрт гаргах зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад Л.Атэй гэр бүлийн баталгаагүй учир боломжгүй гэсэн. Иймд бид 1999 оноос эхлэн хамтран амьдарсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Л.А шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Отэй 1998 онд танилцаж, 1999 оноос эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 1999 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Д, 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин А.Э нар төрсөн. Бид 2013 оноос эхлэн мал маллаж амьдарах болсон. Миний нэр дээр мал тоологддог. Бид гэрлэлтээ батлуулаагүй болохоор эхнэр Б.О тэтгэвэрт гарах боломжгүй болсон. Иймд бид 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Л.Атэй хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.А нэхэмжлэлийг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Л.А нар 1999 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа үйл явдлаа эрх олгосон баримт бичгээр батлах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Л.А нар 1998 онд танилцаж, 1999 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд 1999 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Д, 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Э нарын хамт Налайх дүүргийн 7 хороо, тоотод хамтран амьдарч байгаа үйл баримт нь , дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Налайх дүүргийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Агээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар *******, ******* нар 1999 оноос эхлэн хамтран амьдарч байгааг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Агээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС