Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2020/00559

 

 

 

 

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2020/00559

“““““аг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

“““““аг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Ц._Б

Хариуцагч: Ц.М нарт холбогдох,

Засвар үйлчилгээний 2 146 639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.”““““, өмгөөлөгч Б.”““““, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.”““““, өмгөөлөгч “””””””””, гэрч Л”””””””””””””””, нарийн бичгийн дарга Э.Билгүүн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... С.”““““ би Ц.”““““тай “““““ сумын 01 багт байрлах "Таван тансаг" зоогийн газрыг анх түрээслэхээр амаар тохиролцсон. Уг түрээсийн байр нь засвар үйлчилгээ хийх засан сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан учир тухайн үедээ Ц.”““““тай тус байранд засвар үйлчилгээ хийхээр харилцан тохиролцоод 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн өөрсдийн зардлаар засвар хийж дуусгасан. Мөн тус түрээсийн байранд тоног төхөөрөмж аяга шанага, тогооны гал хэрэгсэл, хаяг байхгүй байсан учир өөрийн зардлаар дээрхи зүйлүүдийг худалдан аваад ажлаа дөнгөж эхлүүлэх гэж байтал урьд ажиллуулж байсан хүн нь өр ширтэй, тооцоотой гээд байнга ирж маргаан үүсгэж, элдэв хэл үгээр доромжлох, шороо цацах зэргээр үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэл үүсгэж байсан. Мөн тус байранд зөвшөөрөл байхгүй зэрэг нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс болж надад илүү зардал гарч алдагдалд орсон. Гэвч би Ц.”““““аас илүү гаргасан зардлаа нэхэхгүй, харин байрыг нь засаж сайжруулахад орсон зардлаа нэхэмжилж байна.

Үүнд: Ц.”““““аас барилгын материалын зардлын тооцоонд 1 227 173 төгрөг, цалингийн зардлын тооцоонд 590 062 төгрөг, тээврийн зардлын тооцоонд 130 000 төгрөг, бусад зардалд 199 400 төгрөг, нийт 2 146 639 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь С.”““““тай “““““ сумын 1 дүгээр багт байрлах цайны газрыг сарын 350 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод түлхүүрийг би өөрөө хүлээж аваад засвар хийсэн. Уг газрыг хуушуурын гуанзны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул С.”““““ад засвар хийх талаар мэдэгдээд 2017 оны 10 сарын 25-нд түлхүүрийг аваад 11 сараас 12 сарын хүртэл хийсэн. Үүнд гал тогооны ханыг хусаж будаж, дотор гадна талын будаг шохойны ажил хийсэн, хаалга сольж, довжоо засаж, Таван тансаг гэж хаяг хүртэл хийсэн. Одоо хүртэл байгаа. Эдгээр зардлыг би өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм.

С.”““““ нь өөрөө дараа жил тэтгэвэрт гарахаараа энэ байраа ашиглана гэж ярьсан болохоор би түрээсийн хугацааг дараа жил хүртэл тохиролцсон гэж ойлгосон мөн засварын зардлыг сар бүрийн түрээсийн мөнгөнөөс хасаж тооцохоор тохиролцсон.

Иймд Ц.”““““ бидний хооронд цайны газрын байр түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Харин уг байрны эзэн Ц.”““““ гэж хүн байдаг талаар огт мэдээгүй шүүх дээр ирсэн хойно мэдсэн тул уг байрны эзнийг хариуцагчаар татсан.

Цайны газарт засвар хийх талаар анх Ц.”““““аас байрын түлхүүрийг авах үед буюу уг цайны газарт хамт байхдаа хэлсэн мөн засвар хийж байх хугацаанд тэрээр 3-4 удаа ирж хараад явж байсан.

Засварын ажлыг 2017 оны 11 сараас 12 сарын хугацаанд хийж дуусаад 12 сарын 15 хүртэл 10 аад хоног ажилласан боловч урд ажиллаж байсан хүний өр төлбөр нэхэгдэж хүн амьтан хэрүүл маргаан хийх мөн байр нь цайны газар ажиллуулах тохирлын гэрчилгээ байгаагүй зэрэг нөхцөл байдлаас хамаарч ажиллуулах боломжгүй болсон.

Иймд уг цайны газарт засвар хийсэн материалын зардал 1227173 төгрөг, цалин 590 062 төгрөг, тээврийн зардал 130 000 төгрө, бусад зардал 199 400 төгрөг, нийт 2 146 639 төгрөгийг уг байрна өмчлөгч Ц.”““““, надтай гэрээ хийсэн Ц.”““““ нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.”““““ шүүхэд гаргасан тайлбартаа... Надтай “““““ ажлын байр хайж байгаа талаар хэд хэдэн удаа утсаар ярьж, ажил дээр ирж уулзсан. Тэрнээс би ажлын байр түрээслэх талаар ямар нэгэн зар өгөөгүй. Тэр үед би үгүй гэсэн хариу өгсөн боловч бодож үзээрэй гэж гуйж байгаад явсан. Гэтэл 2017 оны 10 сарын 15-ны өдөр гэртээ амарч байхад “““““ “““““ гэдэг хүнтэй хамт ирж байрыг чинь очиж үзье гэж шалсан. Эгч нь хоолны газар ажиллуулах гээд ажлын байр хайгаад байсан чинь таксины зогсоолын зүүн хойд талын танай байр хуучин хоолны газар ажилуулж байсан боломжийн, хүмүүс ч үйлчлүүлээд сурсан газар, тохь тухтай, дотроо нойлтой зүгээр юм байна, тиймээс эгчтэйгээ урт хугацаагаар түрээслүүлээч гэж ирээд удаа дараа гуйгаад байхаар нь үнэхээр ажил хийе гэсэн урам зоригийг нь бодоод, ”““““г дайчин хөдөлмөрч ажилсаг эмэгтэй гэдгийг зах зухаас нь мэддэг болохоор нь бүрэн итгэсэн.

“““““г итгэлтэй хүн гэж бодсоны улмаас ажлын байрыг очиж үзүүлсэн. Байрыг маань очиж үзээд зоогийн газар ажилуулах боломжтой юм байна, бид ойр зуурын бэлтгэлээ хангаад танай энд байгаа сандал ширээ, лангуу бэлэн байрыг түрээслэе гээд сард 350 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцож, 6 сарын хугацаатай, 1 сарын барьцаа урьдчилгаа төлбөр төлөөд, 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс гэрээгээ хийгээд шууд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр амаар тохиролцож, байрны түлхүүрийг “““““д хүлээлгэн өгсөн.

Би аман тохиролцооны дагуу гэрээг бичгээр бэлтгэж, нотариатаар батлуулахаар ”““““ руу утасдахад эгч нь Солонгосын виз гарсан тул гадуур ажил хөөцөлдөөд завгүй явж байна. С.”““““ бид 2 тохирсон учраас С.”““““тай гэрээгээ хийчих гээд 95183976 гэсэн дугаарыг өгсөн. Энэ дугаараар С.”““““тай яриад гэрээгээ батлуулахаар нотариатын газарт ирэхээр тохиролцсон боловч С.”““““ ирээгүй.

Миний бие нөхрийн хамт хэд хэдэн удаа нотариатын газарт очиж гэрээ хийхээр утсаар ярьсан боловч ямар нэгэн шалтаг заагаад ирээгүй, гэрээ хийхийг хүсээгүй.

Иймээс ямарч гэрээ хийгдээгүй учраас би түрээсийн төлбөр аваагүй, мөн С.”““““ нь нэхэмжлэлд дурьдсан 2146639 төгрөгийг надаас нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна.

Учир нь: Тухайн байранд засвар үйлчилгээ хийх шаардлага байгаагүй, тиймээс ч байрыг үзээд боломжийн, үйл ажиллагаа эрхлэхэд хэвийн гэж үзээд түрээслэхээр тохиролцсон. С.”““““ бид хоёрын хооронд хөрөнгө ашиглах, эзэмших эрх үүсээгүй байхад хувь хүний өмч хөрөнгөнд дураараа халдаж сайн чанарын дотор талдаа модон хаалга, гадна талдаа давхар төмөр хаалгатай байсныг өөрчилсөн боловч хуучин хаалгануудыг өгөөгүй атлаа хаалганы мөнгө нэхэмжилээд байгааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурдсанчилан 2017 оны 11 саын 01-ний өдрөөс гэрээ хийнэ гэсэн боловч хийгээгүй байж үйл ажиллагаа эхэлсэн өдрөөсөө буюу 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн өөрсдийн зардлаар засвар хийж дуусгасан гэсэн нь хувь хүний өмч хөрөнгөнд дур мэдэн халдсаныг гэрчилж байна. Миний бие “““““д манай байрыг түрээслээч би бүх зүйлийг нь бэлдэж өгнө гэж гуйж оруулаагүй, тоног төхөөрөмж дээрх бүх зүйлийг бэлдэж өгөхөөр үүрэг хүлээгээгүй. Урьд нь ажиллаж байсан хүнд би ямар нэгэн өр ширтэй биш, тэгэх үндэслэл байхгүй, элдэв маргаан үүсгэж байсан гэх асуудлын талаар би мэдэхгүй. Тус байранд зөвшөөрөл байхгүй нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг ойлгохгүй байна. Би анхнаасаа байр түрээслэх талаар тохиролцсон болохоос ямар нэгэн засвар үйлчилгээ, зөвшөөрөл эрхийн талаар юу ч яригдаагүй болно. Гэрээ хийгээгүй байж үйл ажиллагаа явуулаад, С.”““““тай уулзах гэхээр зутгаж алга болчихоод хичнээн хөөцөлдөж эрэл сурал болж очиход ажлын байран дээрээ өөрөө байдаггүй, хуушуур хийсэн хүмүүс байж байдаг байсан. Гэрт нь удаа дараа очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй байсаар нөхөрт нь хэлж байж байрныхаа 1 түлхүүрийг гэрт нь очиж авсан. С.”““““ын зүгээс цахилгаанд 19 000 төлсөнөөс өөр төлбөр тооцоо хийгээгүй болно. Харин “““““г Солонгосоос ирсний дараа бид 2 уулзаж гэрээ хийгээгүй байж хүний өмч хөрөнгөнд халдаж миний зөвшөөрөлгүйгээр дураараа өөрчилж, байсан хугацааныхаа ашиглалтын зардал, түрээсийн төлбөрт нэгч төгрөг төлөөгүй байгааг хэлж ойлголцон С.”““““тай ярилцан Төв Чандмань дулаантай холбоотой 100 000 төгрөгийг тушаачихлаа гээд 4 ширхэг түлхүүрийг надад авчирч өгсөнөөр бидний хоорондын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байсан. Гэтэл С.”““““ надтай гэрээ хийе гэхэд гэрээ хийгээгүй, байрны төлбөр төлөөгүй байж бүтэн 2 жилийн дараа 2019 оны 11 сарын 04-ний өдөр 2 146 639 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас С.”““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх29-31/

Хариуцагч Ц.”““““ шүүхэд гаргасан тайлбартаа....С.”““““ нь миний үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулаагүй, надтай ярьсан зүйл байхгүй тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үл хөдлөх хөрөнгийг хариуцах бүх эрхийг өөрийн төрсөн эгч Ц.”““““ад олгосон байсан. Ц.”““““ нь С.”““““тэй амаар тохиролцож, түрээслэхээр оруулсан гэдгийг надад амаар хэлж албан ёсоор зөвшөөрөл авсан. Иймд С.”““““тай гэрээ хийгээгүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Имйд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох болно гэв.

Хариуцагч Ц.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...”““““гийн “““““ сумын 1 дүгээр багт байрлах цайны газар нь миний дүү Ц.”““““ийн өмч юм. 2017 оны намар С.”““““ гэх манай аймгийн хүн энэ цайны газраа түрээслээч ээ гэсэн хүсэлт тавиад түүний хүсэлтээр сарын 350 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод надаас түлхүүр аваад явсан. Тэгээд гэрээ байгуулая гэж С.”““““ рүү утсаар ярьтал тэрээр би Солонгос явахаар боллоо, С.”““““ хариуцаад үлдсэн гэхээр С.”““““ руу яриад нотариат “““““ дээр байна хүрээд ир, гэрээ байгуулая гэсэн боловч ирээгүй.

С.”““““ыг цайны газарт засвар хийж байгаа гэдгийг мэдэж байсан уг газрын дотор болон гадна талын будаг хийсэн, хаалга сольсон, довжоо янзалсан, хаяг хийсэн байдаг. Харин С.”““““ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.Би С.”““““тай гэрээ байгуулаагүй, С.”““““тэй гэрээ байгуулсан түүнд би түлхүүр өгч 06 сард авсан. Цайны газарт засвар хийх талаар надад мэдэгдээгүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.”““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байдлаар гаргасан тайлбартаа...”““““гийн Сум дундын шүүхийн шийдвэрээр уг байрны өмчлөгч болсон. Уг байрыг түрээслэхийг Ц.”““““ад амаар олгосон, надад засвар хийх талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Гэрч Л.Пүрэвжал шүүхэд гаргасан мэдүүлэгтээ...С.”““““ нь цайны газар түрээслэх болсон, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэхээр нь хэсэг нөхдийн хамт 2017 оны 11 сараас 12 сар хүртэл засвар хийсэн. Хаалга нь стандартын бус байсан тул сольж бүргэд хаалга хийсэн, довжоо цутгаж, гал тогооны шал хуулж, дотор гадна талын будаг шохойны бүх ажлыг хийсэн. Ажлын хөлсөнд 180 000 төгрөгийг авсан гэв.

Гэрч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...С.”““““ цайны газар түрээслэн ажиллуулах гэж байгаа юм, засвар хийх шаардлагатай байна, төсөв гаргаад өгөөч гэсний дагуу би өөрийн биеэр уг обьектыг үзээд гүйцэтгэх ажлын төсөв хийж өгсөн. Энэ ажил 11 сараас12 сарын хугацаанд явагдсан байдаг, миний хийсэн төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн гэв.

Гэрч Төрбат шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ... 2017 оны 12 сарын 15-нд би таксигаар С.”““““т үйлчилж цайны газраас эд зүйлийг гэрт нь 2 удаа хүргэж өгсөн. Зогсоол дээр байхад С.”““““ Ц.”““““ад түлхүүрийг нь өгнө гээд буусан, би хэнд өгч байгааг нь сайн хараагүй гэв.

Гэрч Д.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ... Миний бие энэ газрыг түрээслэдэг байсан, 2017 оны 06 сараас 2018 оны 09 сар хүртэл ажиллуулаагүй хугацаанд С.”““““ гэж хүн түрээслэж байсан. Хуучин модон хаалга сольсон, гадна талд 1 довжоо нэмсэн, хаяг хадснаас өөр өөрчлөлт ороогүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.”““““ хариуцагч Ц.”““““ холбогдуулан засвар үйлчилгээний үнэ 2 146 639 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.”““““ийг татан оролцуулж, засвар үйлчилгээний үнэ 2 146 639 төгрөгийг Ц.”““““, Ц.”““““ нараас гаргуулахаар өөрчилж, энэхүү шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжиж оролцсон. /хх1,109, тэмдэглэл/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо... 2017 оны 10 сарын 25-нд Ц.”““““тай уулзаж цайны газрыг нь сарын 350 000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцоод түлхүүрийг нь авч 11 сараас 12 сар хүртэл засвар хийж, 2 146 639 төгрөгийн зардал гаргасан. Засвар хийх талаар Ц.”““““ад хэлсэн, засвар хийж байхад өөрөө 3-4 удаа ирж байсан. Уг байр нь тохиролын гэрчилгээгүй, өмнө ажиллуулж байсан хүний тооцооны асуудал үүсэж хэрүүл маргаантай байсан тул цаашид түрээслэх боломжгүй болсон. Тухайн байрны өмчлөгч нь Ц.”““““ гэдгийг мэдээгүй. Иймд өмчлөгч Ц.”““““, гэрээ байгуулсан Ц.”““““ нараас цайны газарт хийсэн засварын үнэ 2 146 639 төгрөгийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа...”““““ сумын 1 дүгээр багт байрлах обьектыг шүүхийн шийдвэрээр Ц.”““““ийн өмч гэж тогтоосон, Ц.”““““ надад эзэмших, ашиглах эрх олгосон. Энэ эрхийн хүрээнд уг хөрөнгийг түрээслэхээр С.”““““тэй гэрээ байгуулсан харин С.”““““тай гэрээ байгуулаагүй. С.”““““ нь уг байрны эзэмшигчийн зөвшөөрөлгүй засвар хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.”““““ хариуцагч С.”““““ нар нь “““““гийн “““““ сумын 1 дүгээр багт байрлах цайны газрыг сарын 350 000 төгрөгөөр тодорхой хугацаагүйгээр түрээслэхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зураг, уг цайны газарт 2017 оны 11 сараас 12 сар хүртэл хугацаанд засвар хийсэн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч ЛПүрэвжал, Д.Ганбаатар нарын мэдүүлэг,

Хариуцагч Ц.”““““ын...С.”““““тэй ярихад Солонгос явахаар болсон, С.”““““тай ярь, тэр хариуцаж үлдсэн ...С.”““““тай гэрээ байгуулахаар дуудсан боловч ирээгүй ... С.”““““ыг засвар хийж байсан, хаалга сольж, дотор гадна талын будаг хийсэн, довжоо нэмж хийсэн байсан гэх тайлбар зэргээс үзэхэд С.”““““, Ц.”““““ нарын хооронд цайны газар түрээслэх хэлцэл байгуулагджээ. /хх29-30/

Гэтэл уг цайны газрын өмчлөгч нь Ц.”““““ болохыг “““““аг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/01007 дугаар шийдвэрээр тогтоосон бөгөөд тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа... би өөрийн хөрөнгийн хариуцах бүх эрхийг Ц.”““““ олгосон гэх боловч энэ талаар баримт авагдаагүй байна. /хх104-107/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заажээ.

Иймд С.”““““, Ц.”““““ нарын хооронд цайны газар түрээслэх хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй мөн бичгээр хийх хэлбэрийн талаар хуулийн шаардлага хангаагүй байх тул тухайн хэлцэл нь байгуулагдсан цаг хугацаанаас эхлээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1... хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй гэжээ.

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч С.”““““, хариуцагч Ц.”““““ нарын хооронд үүрэг үүсээгүй, харин С.”““““ Ц.”““““ нарын хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.”““““ нь хариуцагч Ц.”““““ийн өмчлөлийн эд хөрөнгийг засан сайжруулсан зардлыг уг хөрөнгийн өмчлөгчөөс шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ц.”““““ээс нэхэмжлэлийн шаардлагын барилгын материалын зардал 1227173 төгрөгөөс засварын хугацаанд худалдан авсан эд материал болох 388 905 төгрөг, хаалганы үнэ 180 000 төгрөг, 100700 төгрөг, 289500 төгрөг, хаяг 59500 төгрөг нийт 1 018 605 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2017 оны 10 сард цахилгааны үнэд төлсөн 19000 төгрөгийг хасаж 999 605 төгрөгийг гаргуулж, /хх12-15, 100-101/

бусад шаардлага болох баримтаар нотлогдохгүй 227568 төгрөгийг, Лхамхайрхан ХХК-иар олгосон цалингийн зардал 590 062 төгрөг, тээврийн зардал 130 000 төгрөгийг, нотлох баримтгүй бусад зардал 199400 төгрөг, нийт 1 147 030 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Ц.”““““ нь нэхэмжлэгч С.”““““тай зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулсан хэдий ч түүнээс үүсэх үр дагаврыг нэхэмжлэгч шаардаагүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас гаргаж өгсөн Л.Пүрэвжал, Н.Чогсмаа нарын тайлбар /хх36-37/, С.”““““гийн нэхэмжлэл /хх37-39/, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой баримт, ажиллагаа /хх47-49, 50-51, 63-35, С.”““““, С.”““““ нарын тайлбар /хх68-69/, Д.Ганбаатарын диплом /хх163 / зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.”““““ээс 999 605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.”““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 030 төгрөг, хариуцагч Ц.”““““ад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49296 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.”““““ээс 28540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.”““““т олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН