| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/264 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/264
202******* 12 02 202*******/ШЦТ/26*******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч М.Сайнзаяа
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.О******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2338003050102 дугаартай, 163/202*******/0150/Э индекстэй хэргийг 202******* оны 06 дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн Баянмөнх, Хөвсгөл аймгийн ******* суманд 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *******0 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД:РЛ8311153*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Булган аймгийн ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа иргэн Р.Б*******д ******* тооны үхэр зарж борлуулна гэж хуурч, түүний үхэр худалдан авах гэсэн хүсэл, хэрэгцээ шаардлагыг далимдуулан, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т.О*******ын Хаан банкны ******* дугаарын дансаар урьдчилгаа төлбөр гэж *******,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, эрүүгийн 2338003050102 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Р.Б*******д ******* тооны үхэр зарж борлуулна гэж хуурч, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Т.О*******ын Хаан банкны ******* тоот дансаар урьдчилгаа төлбөр гэж *******,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Р.Бат-Эрдэнийн өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын малчин Түмэнцэнгэл гэж хүнээс 20 тооны үхэр авна гээд мөнгө төгрөгөө өгөөд тохиролцсон байсан. Тэгтэл үүний дараа 80*******6**************98 дугаараас үл таних хүн Тэрбиш овогтой Баянмөнх нь холбогдож Түмэнцэнгэлээс таны утасны дугаарыг авсан юм. Та мал худалдаж авах уу гэж асуухаар нь авна гэж хэлээд ******* үхэр худалдаж авахаар болсон. Тэгтэл өдөр болгон над руу нөгөө үл таних хүн Тэрбиш овогтой Баянмөнх эхнэрийн хамтаар миний утас руу урьдчилгаа хэдэн төгрөг өгөөч гээд удаа дараа залгаад байсан. Би тэгэхээр нь Булганы тэшиг суманд байдаг Түмэнцэнгэл гэх хүний малыг очоод үзчих гээд хэлэхэд үхэр малыг үзлээ гэж хэлэхээр би итгээд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* үхрийн мөнгө төгрөг гээд урьдчилгаа *******,000,000 төгрөгийг Хаан банкны ******* дугаартай Отгонбаяр гэж хүнийг данс руу шилжүүлсэн... Хаан банкны ******* дугаарын данс руу *******.000.000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ******* нь 80*******6**************98 гэсэн дугаараас залгаж би одоо өвс хадланд гарах гэж байна би танд үхэр өгнө гэсэн юм та надад мөнгөө өгөөч гэхээр нь би за гэж хэлээд ******* гэсэн дугаар данс руу би өөрийнхөө 5890553612 гэсэн данснаас ******* сая төгрөг шилжүүлсэн тэгээд сүүлдээ утсаа авахгүй алга болсон. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр очиж өдөр очиж авна гэж ******* гэдэг хүнтэй ярилцаж тохиролцсон байсан холбогдох гэж үзэхэд утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-1*******, 18 дахь тал/,
2. Гэрч Л.Түмэнцэнгэлийн өгсөн:“.. ******* нь/манай хажуу талд 6 сард нүүж ирснээс хойш танилцсан. Манай хөрш айл Ганхуягийн малчнаар ирсэн. Эхнэр Шинээ гэх эмэгтэй хамт байдаг байсан. Надад ******* тооны үхэр зарна гэж байсан 3 эр үхэр 1 сувай үнээ байгаа гэж зургийг нь үзүүлсэн. Тэгээд би Р.Б******* гэх хүний дугаарыг өгсөн юм. Тэгээд Р.Б******* нь над руу залгаад ******* гэх хүнээр бичиг хийлгүүлж авчих гэсэн. Тэгээд би Баянмөнхөөр бичиг хийлгүүлж авсан. Р.Б******* нь 2023 оны 08 сарын эхээр өдрөө сайн санахгүй байна над руу утсаар 86**************8228 дугаарын утаснаас залгаж ярьсан. Надад Баянмөнх өөрөө зургийг нь Б******* гэх хүн рүү явуулчихлаа гэж ярьсан. Надад Баянмөнх хэлэхдээ сарын 1.2 сая төгрөгийн цалин авдаг цалиндаа үхэр авдаг гэж хэлж байсан. Надаас Хөвсгөлөөр очиж малаа авч ирнэ гээд ааруул цагаан идээ хүнд өгнө гээд аваад явсан... тухайн үед Баянмөнх надад зураг үзүүлээд бид хоёр цалиндаа авсан үхэр байгаа юмаа одоо үхэрнүүд дунд байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-6*******, 88-89 дэх тал/,
3. Гэрч Т.О*******ын өгсөн:“.. Миний Хаан банкны данс руу мал авах гэсэн утгатай ******* сая төгрөг хийсэн байсан. Тэр өдрөө над руу Наранцэцэг манай дүү утсаар яриад Баянмөнх ах таны данс руу мал авах мөнгө хийсэн гэнэ яаралтай явуулаад өг гэж байна гэж хэлээд би Наранцэцэгийн данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
*******. Гэрч Т.Наранцэцэгийн өгсөн:“.. Баянмөнх нь миний төрсөн ах байгаа юм аа. 2023 оны 08 дугаар сард он, сар өдрөө сайн санахгүй байна. Баянмөнх ах над руу утсаар залгаад О*******ын Хаан банкны мөнгө хийчихлээ цаадах чинь утсаа авахгүй байна, чи залгаад хэлээд өгөөдөхөө гэж хэлэхээр нь би О******* эгч рүү залгахад би ажил ихтэй байна аа гээд миний Хаан банкны данс руу ******* сая төгрөг О*******ын данснаас орж ирсэн. Би энэ мөнгийг нь Баянмөнх ахын өгсөн данс руу хийж өгсөн. Баянмөнх ах над руу хэд хэдэн данс өгөөд хувааж шилжүүлсэн юм. Би тухайн үед л шилжүүлж байсан болохоор одоо сайн санахгүй байна энэ мөнгөө мал авах гэж байгаа мөнгө гэж хэлж байсан. Айлын туслах малчнаар ажиллаж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,
5. Гэрч Б.Шинэчимэгийн өгсөн:“.. манай гэр бүл 2023 оны 08 дугаар сард Булган аймгийн Тэшиг суманд айлд туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа манай нөхөр тухайн хүнд мал зарна гэж *******.000.000 төгрөг авсан... Тухайн үед манай нөхөр ******* нь Р.Б******* гэх хүнд зарах үхэр нь Хутаг-Өндөр суманд байгаа гэж хэлээд худлаа ярьж, өөр үхрийн зураг харуулаад ******* үхэр зарах урьдчилгаа мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
6. Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Тэрбишийн О*******ын Хаан банкны *******, Тэрбишийн Наранцэцэгийн 5902067169, Тэрбишийн Баянмөнхийн Хаан банкны 5916396870 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 3*******, 39, **************, 92-93 дахь тал/,
7. Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын “.. *******ийн өрх огт мал тоолуулдаггүй буюу малгүй өрх нь үнэн” гэх агуулга бүхий ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 107 дахь тал/,
8. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...би Б******* гэх хүний дугаарыг Түмэнцэнгэлээс авч холбогдож яриад ******* тооны үхэр зарах гэж байгаа юмаа, та худалдаж авах уу гэж хэлээд мал маллаж байсан айлынхаа ******* үхрийн зургийг фейсбүүк хаяг руу нь өөрийн фейсбүүк хаягаас явуулсан. Тэгээд ярилцаж байгаад эхлээд ******* сая төгрөг урьдчилгаанд өгчихье, очиж авахдаа үхэрнүүдээ харж байгаад үлдсэн мөнгөө тохиролцъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эмэгтэй дүү О*******ын дансаар Б******* гэх хүнээс *******.000.000 төгрөг үхэр зарах урьдчилгаанд авсан. Би тухайн мөнгийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр аваад түүнээс 2 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өглөө хүү Б.Анандын хамтаар Хөвсгөл аймгийн ******* сум руу очиж ******* үхэр хямдхан авахаар явсан. Харин манай эхнэр тухайн айлд малчин хийж байгаад 3 хоногийн дараа Хөвсгөл аймгийн төвд ирсэн. Би тухайн үед ******* сум руу очиж үхэр авах гэсэн боловч Хөвсгөл аймгийн төвд хүүхдийн хичээлийн бэлтгэл, хоол хүнс зэрэгт мөнгөө үрээд дуусчихсан тул үхэр худалдаж авах мөнгөгүй болсон. Тэгээд тухайн малчнаар ажиллаж байсан айлаасаа холбоо тасалсан, мөн Б******* гэх үхэр зарах мөнгөний урьдчилгаа авсан хүнтэй холбоо бариагүй... Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ би Төв аймгийн Жаргалант суманд өөрийн төрсөн ах Ариунболдын ногоо тарих ажилд нь тусалж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн өөр айлд өдрийн 100.000 төгрөгийн туслах ажилтай хийж байгаа тул цалингаа цуглуулж байгаад тухайн хүний хохирлыг бүрэн барагдуулах болно. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******7-179 дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Р.Б*******д ******* тооны үхэр зарж борлуулна гэж хуурч, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Т.О*******ын Хаан банкны ******* тоот дансаар урьдчилгаа төлбөр гэж *******,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Р.Б*******, гэрч Л.Түмэнцэнгэл, Т.О*******, Т.Наранцэцэг, Б.Шинэчимэг нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Тодруулбал залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч ******* нь өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Р.Бат-Эрдэнийн эд хөрөнгийн эрх болох мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ч.О******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд хохирлыг дараахь байдлаар тогтоов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б*******д *******.000.000 төгрөгийн хохирол учирч 202******* оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч ******* нь хохирогч Р.Б*******д 2.000.000 төгрөгийг төлсөн байна.
Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс үлдэгдэл хохирол болох 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б*******д олгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 10*******- дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хэрэгт холбогдохын өмнө Төв аймгийн Жаргалант суманд хувиараа ногоо тарих ажилд туслахаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,
Шүүгдэгч ******* нь Надад торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 3******* хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, эдлэх ялаас хасаж, нийт эдлэх торгуулийн ялыг *******90 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу *******90.000 төгрөгөөр тогтоов.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь 3******* /гучин дөрөв/ өдөр цагдан хоригдсон хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсгийн 22.*******.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 3******* /гучин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, торгох ялын 15 нэгжийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож, оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаас хасаж эдлэх торгуулын ялыг *******90 /дөрвөн зуун ерөн/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******90.000 /дөрвөн зуун ерөн мянган/ төгрөгөөр тогтоосугай.
*******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өөс хохирол 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сум 02-15-09 тоотод оршин суух Цагаан сахиус овогт Равдангийн Б******* /РД:РЭ66050211/-д олгосугай.
7.Шүүгдэгч *******өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ