| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2022/00107/И |
| Дугаар | 104/ШШ2022/00160 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 104/ШШ2022/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух,******* *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, , , од оршин суух, ын /РД:/-д холбогдох
Хүүхдийг тэтгэлэг тогтоолгож, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******,
хариуцагч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 онд Б.тэй танилцаж, 2013 оны 5 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Б. өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй.
Бидний дундаас -ний өдөр охин Ө., -ны өдөр хүү Ө. нар төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус тусдаа амьдарч байна. Одоо бид хамтран амьдрах боломжгүй.
Охин Ө., хүү Ө. нар миний асрамжид өсөж байна. Б. согтуу ирдэг болохоор нь хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй. Мөн хүүхдүүдээ байнга харж хандаад байхгүй байна. Иймд би группийн мөнгөөр хүүхдүүдээ тэжээхэд хүндрэлтэй байгаа тул хуулийн дагуу тогтоож өгнө үү.
Мөн Б. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкнаас хүүхдүүдийн хадгаламж барьцаалж 2,000,000 төгрөг зээлж авхуулсан. Гэвч уг мөнгийг авсан болохоо зөвшөөрөхгүй маргаж байна. Надад мөнгө өгсөн гэх баримт байхгүй тул 2,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид 2012 онд танилцаж, 2013 оны 5 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас -ний өдөр охин Ө., -ны өдөр хүү Ө. нар төрсөн. Би гэр бүлийнхээ төлөө ажиллаж бүх зүйлээ зориулдаг. Гэтэл эхнэр Г.******* хааяа нэг архи уух болгонд цагдаа дуудаад барьж өгдөг. Гэртэй оруулдаггүй. Ах нь надад олон удаа гар хүрч байсан. Үүнээс болж бид тус тусдаа амьдарч байна. Одоо хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байгаа. Би гэрээсээ хоосон хөөгдөж гарсан. Би хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй.
Мөн мөнгө хэрэгтэй байгаа бол үнэн ээ хэлээд авч болно. Харин хүүхдүүдийн хадгаламжид байгаа 2,000,000 төгрөг авсан гэж худал ярьж байгаа тул төлөхгүй гэв.
Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлээ дэмжиж , дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт, Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарыг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-18/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Г.******* 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаа дэмжсэн.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.
Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.
Охин Ө., хүү Ө. нар нь бага насны хүүхдүүд тул хууль ёсны төлөөлөгч эх Г.******* тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Б.гээс хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй болно.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б. нар 2012 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд буюу -ний өдөр охин Ө., -ны өдөр хүү Ө. нар төрж эцэг Б.гийн овог, нэрийг авсан, зохигчид 2020 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо охин О., хүү Ө. нар эх Г.*******гийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь охин Ө.ийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Ө. дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ний өдөр төрсөн охин Ө., -ны өдөр төрсөн Ө. тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар болгон, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Ө., хүү Ө. тус бүрийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон эцэг Б.гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч Б. нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Г.******* нь охин Ө., хүү Ө. нарт зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч Б. нь охин Ө., хүү Ө. нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.гээс 68,288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн охин Ө., -ны өдөр төрсөн Ө. тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар болгон, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин О., хүү Ө. тус бүрийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон эцэг ын /РД:/-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.гээс 68,288 /жаран найман мянга хоёр зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС