| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00209/И |
| Дугаар | 104/ШШ2019/00279 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 104/ШШ2019/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* байрны ******* оршин суух, **************үүгийн ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дугаар хороо, ******* байрны ******* оршин суух, гийн /РД:/-д холбогдуулан гаргасан
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тай 2013 онд танилцаж, дотно харьцаатай болсон. 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр охин Э.ыг төрүүлсэн. Тухайн үед Г. гэр бүлтэй байсан. Мөн би нөхөр О.тай хамтран амьдарч байсан учир түүний нэрээр охиноо овоглосон. Би одоо О.аас гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа ч 2015 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон тул охин Э.ын овгийг сольж өөрийн нэрээр овоглосон. Би одоо охины эцэг Г.тай хамтран амьдарч байгаа тул охин Э.ыг түүний нэрээр овоглох хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан. Харин хүүхдийн овгийг нэг удаа сольдог тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иймд охин Э.ын эцэг хариуцагч Г. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2013 онд танилцсан. Бидний дундаас 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр охин Э. төрсөн. Бид тухайн үед гэр бүлээ батлуулаагүй байсан. Иймд Ө.******* өмнөх нөхөр О.аар охин Э.ыг овоглосон. Тэд тус тусдаа амьдрах болсон тул Ө.******* охин Э.ыг өөрийн нэрээр овоглосон. Одоо би охин Э.ыг өөрийн нэрээр овоглох гэтэл Улсын бүртгэлийн байгууллага дахин овог солихгүй гэсэн. Иймд охин Э.ын эцэг болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин Э.ыг эцэг Г.ын нэрээр овоглох зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасны дагуу эцэг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Г. 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин Э.ын эцэг мөн эсэхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин Э.ын төрсний бүртгэлийг 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ эцгийг ийн гэж Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар захиргааны журмаар эцгийг тогтоосон ч засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар захирамжаар охин Э.ын эцгийн овог, нэрийг өөрчлөн эх Ө.*******гийн овог, нэрийг өгч төрсний бүртгэлийн дугаартай гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэл хийлгэсэн байна. /хх-7/
Иймд нэхэмжлэгч Ө.******* Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж зааснаар 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин Э.ын эцэг тогтоолгохоор иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ө.******* хариуцагч Г. нар 2013 онд танилцан эр, эмийн харьцаатай болсон. Тэдний дундаас 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр охин Э. төрсөн. Зохигчид тус тусдаа амьдралтай, гэрлэлтээ батлуулаагүй байснаас нэхэмжлэгч А.******* охин Э.ыг нөхөр О.аар овоглосон. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Э.ын эцгийн овог, нэрийг өөрчилж нэхэмжлэгч А.******* өөрийн овог, нэрээр овоглосон, одоо зохигчид хамтран амьдарч байгаа зэрэг үйл явдал хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан баримтаар болон шүүх хуралдааны шатанд өгсөн зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3662 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Г. нь Э.ын биологийн эцэг байх боломжтой ба Г. нь Э.ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай...” гэжээ.
Иймд хариуцагч Г. 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин Э.ын биологийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ө.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин *******гийн ын /РД:ХА152101/ эцэг гийн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ө.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС