Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0143

 

2020 оны 02 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2020/0143 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ЖХХК /******/

Хариуцагч: Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс
2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг хүчингүй
болгуулах.

2.    Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн
ЖХХК-ний ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт
орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын
ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус
болохыг тогтоох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Ж нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЖХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЖХХК-д Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ********* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас олгосон болно.

Тусгай зөвшөөрлийг олгосноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, хайгуулын ажилд зарцуулагдах зардлуудыг гаргаж ажилласан.

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын
зардал 375,237,147(гурван зуун далан таван сая хоёр зуун гучин долоон мянга нэг
зуун дөчин долоон ) төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 158,420,331 Нэг зуун тавин найман сая дөрвөн зуун хорин
мянга гурван зуун гучин нэгэн
төгрөгийг тус тус зарцуулан ажилласан байна.

Х\/-014070 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй газарт
хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлыг дуусган, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох
баримт материалыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн болно.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.2.2-д Тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хуулийн этгээдийн ирүүлсэн ашигт малтмал болон газрын тосны нөөцийн ангилалд нийцүүлэн зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн ахалж нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хэлэлцэн зөвлөмж дүгнэлтийг гаргах гэж заасны дагуу Ашигт Малтмал Газрын тосны газар нь тайлангийн хяналтын хуудас дээр хурлаар хэлэлцүүлэх талаар санал өгдөг. Манай компанийн тайлангийн хяналтын хуудсанд Ашигт Малтмал Газрын тосны газрын Хуулийн хэлтэс нь манай компанийн эзэмшиж буй ХУ-14070 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр мөн хайгуулын тайлангийн үр дүнгийн хурлаар хэлэлцүүлэх гэж бичсэн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны хувиарын дагуу манай компани хуралд оролцсон боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд нь санал хурааж манай тайланг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг хурал дээр хэлсэн нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь дүрмээ зөрчсөн үйлдэл болсон ба бид Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд энэхүү гаргасан шийдвэрээ албан бичгээр өгөх хүсэлт тавьсан.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс
2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгээр: Танай
компанийн эзэмшиж буй ашигт малтмалын ХХ/-014070 тоот хайгуулын тусгай
зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын
тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын
чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай байна. Танай
компанийн зүгээс 2018 онд тус тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын
ажил гүйцэтгэсэн нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд хуулиар хориглогдсон
газарт үйл ажиллагаа явуулсан нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх
үндэслэл байх тул уг асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээж авсан атлаа хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэхгүй орхигдуулах эрхгүй болно.

Учир нь Ашипг малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах; гэжээ

Өөрөөр хэлбэл хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж
байгаа Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн
шийдвэр нь бидний Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 4/ хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо
гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн
өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Ашигт малтмалын тухай
хуулинд заасан "тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хуульд заасан
нөхцөл, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх эрхийг хязгаарлаж байгаад
гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.энэ хуулийн 14.1-14,4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь хараат бус бөгөөд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргасан талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагаа буюу хуульд заасан хэлбэрээр мэдэгдээгүй тул ЖХХК-ийн зүгээс өөрсдөө 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр уг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг авсан бөгөөд энэхүү албан бичгийг хүлээлгэн өгсөн болон авсан талаар бидэнд ямар нэг огноо бүхий баримт өгөөгүй болно.

Хэрвээ мэдэгдэх ажиллагаа болон мэдэгдсэн талаар эргэлзээтэй байвал
Захиргааны хэргийн шүүх өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч
байгууллагаас тайлбар, нотлох баримт гаргуулан авч хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх
бүрэн боломжтой.

ЖХХК-ийн хувьд Үндсэн хуулийн олгосон шударга шүүхээр
шүүлгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсаар
атал биднээс өөрт байхгүй баримтыг шаардаж, үл шалих зүйлээр шалтаглан,
хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй хэрэг үүсгэхээс цааргалан бүрдүүлбэр
хангуулахаар нэхэмжлэлийг буцаасанд үнэхээр гомдолтой байна. Учир нь
нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн дээрх ажиллагааг хийх
боломжтой болохыг ЗХШХШТХ-н 109 дүгээр зүйлийн 109.2-т зохицуулж өгсөн
болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6 дах хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авч, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор олгох ба нөхөн олговрын хэмжээг хоорондоо
тохиролцон тогтоох, нөхөн олговрыг олгож чадаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Манай компанийн зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгээр Байгаль орчин ногоон, хөгжлийн яаманд, 09 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад, 10 тоот албан бичгээр Дундговь аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хуралд хандан Нөхөн олговорын асуудлыг шийдэж өгөх, эсхүл үйл

ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөх тухай
хүсэлтүүдийг хүргүүлж байсан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 06 дугаар сарын 27-ны
өдрийн 8/3871 тоот албан бичгээр ЖХХК-д нөхөн олговор олгоогүй,
нөхөн олговрын хөрөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй. ЖХХК нь
хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах бол Ашигт
малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулах нь зүйтэй гэсэн
хариу ирүүлсэн.

Дээрхи хариуг үндэслэн манай компани хуульд заасан үндэслэл, журмын дагуу хайгуулын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайланг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.3.1-д заасны дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984
тоот албан бичгийг хүчингүй болгуулах, 106.3.4-д заасны дагуу Уул уурхай хүнд
үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ЖХХК-ний
********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн
чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс
үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу дараах хариу тайлбар гарган хүргүүлж байна.

Ж ХХК-ийн захирал Н.Я нь 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан:

1.Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг
хүчингүй болгох,

2.Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлийн Ж ХХК-ийн ********** дугаартай ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гүрвансайхан сумын
нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн
хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг
тогтоолгох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах
гэсэн шаардлага
бүхий нэхэмжлэл гаргажээ.

Бид уг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай
хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх
зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн
Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын
2 дугаарт Байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан,
ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Дундговь аймгийн Говь-
Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их Газрын чулууны байгалийн нөөц
газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж ангилал
дээшлүүлэн Их Газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилсүгэй
гэж заасан тул Улсын тусгай хамгаалалтад авсан болно. Мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг-ийг тогтоосон байна.

Уг тогтоолын 4 дүгээрт Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай
хамгаалалтад авснаар тухайн газар нутагт
хайгуулын болон ашиглалтын
тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй
болсон
бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх
олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай
гэж уг тогтоолын
үйлчлэлд хамаарах газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл
эзэмшигч нарт холбогдох журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн
газарт даалгасан байна.

Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл
Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаанд 18.1-д энэ хуулийн 12
дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно., 12 дугаар
зүйлийн 12.1-д газар хагалах, ухах, тэсэлгээ хийх,
ашигт малтмал хайх,
олборлох,
элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын
бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх үйл
ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж тус тус заажээ.

Харин ЖХХК-ийн хайгуулын ХV-012762 тоот тусгай
зөвшөөрлийн талбай хувьд:

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн
Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын
хавсралтаар баталсан хилийн заагтай тус компанийн эзэмшлийн хайгуулын тусгай
зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхцал үүссэн байдаг. Тусгай хамгаалалттай
газар нутгийн тухай хуулиар хориглосон буюу ашигт малтмал эрэх хайх үйл
ажиллагааг 2018 онд гүйцэтгэсэн байдаг.

Тус компаниас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/13 дугаар
албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын
нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод
2018 онд хийж
гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг
Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлийн Ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-2019-11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт /хуваарь/-д оруулсан бөгөөд уг салбар хуралдааны хуралдааны эхлэх үед тухайн компанийн материалыг судлан үзээд УИХ-ын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарах тул Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл байх тул уг асуудлыг тус салбар хуралдаанаар хэлэлцүүлээгүй орхиж, холбогдох газарт уламжлахаар шийдсэн болно.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар
тушаалын хавсралтаар баталсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл
ажиллагааны журмын Ерөнхий зүйлийн 1.2-д Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах
ажлын зорилго нь улсын болон
хувийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил
хийх эрх бүхий талбайд
геологийн тогтцыг нарийвчлан судлан эрдсийн баялаг,
ордын нөөцийг тодорхойлох, тогтоосон нөөцийг хаягдал... гэж заасан. Судалгааны
ажил хийх эрх бүхий талбай гэдэгт Ашигт малтмалын тухай болон Тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй
болно.

Хэрэв бид тус компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн бол Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргах байсан.

Нэхэмжлэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээж авсан атлаа
хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэхгүй орхигдуулах эрхгүй болно гэжээ.

Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/46 дугаар тушаалын
хавсралтаар баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.1.2-д
зааснаар ...салбар хуралдаанаар ашигт малтмалын ордын хайгуулын ажил, түүний үр дүнгийн болон газрын тосны нөөцийн тооцооны тайланг холбогдох заавар, журам, нөөцийн ангилалд нийцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр
хэлэлцэн нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх асуудлыг хуралдааны тэмдэглэл хөтөлж дүгнэлт, зөвлөмж гаргах үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Хууль тогтоомжид зааснаар зөвлөл тайланг эхлээд хэлэлцэж, дараа нь
нөөцийг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг
шийдвэрлэдэг байхад нэхэмжлэлд
дурдсан тайлбар нь дээрх үндэслэлтэй нийцэхгүй байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь уг компанийн хайгуулын ажлын үр
дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Ашигт малтмалын
хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцүүлэх хуваарьт оруулсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас хайгуулын ажлын тайланг огт хэлэлцүүлээгүй бөгөөд хэлэлцүүлээгүй болно.

3өрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.17-д Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн байдаг.

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийн
тухайд:

Бид дээр дурдсанаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу
ЖХХК-
ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/13 дугаар албан бичгээр ирүүлсэн
хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод
2018 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Ашигт малтмалын
хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний
өдрийн ХХ-2019-11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт /хуваарь/-д
оруулсан бөгөөд уг салбар хуралдааны хуралдаан эхлэх үед тухайн компанийн
материалыг судлан үзээд 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зарим газар
нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын үйлчлэлд
хамаарах тул Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулиар
хариуцлага хүлээлгэх үндэслэл байх тул уг асуудлыг тус салбар хуралдаанаар
хэлэлцүүлэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн.

Иймд Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын Х\/-014070 тоот тусгай
зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь хуулиар үйл ажиллагаануудыг хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай цаашид хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, ордын нөөцийн тооцоолол, тайланг хүлээн авч Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байна. Улмаар дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож
өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ

Нэхэмжлэгч ЖХХК нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ЖХХК-ний ХV-014070 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-ийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/1984 тоот албан бичигт Танай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын ХV-014070 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор баталсан Их газрын чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай байна. Танай компанийн зүгээс 2018 онд тус тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил гүйцэтгэсэн нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд хуулиар хориглогдсон газарт үйл ажиллагаа явуулсан нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл байх тул уг асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна гэсэн байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх 06/1984 тоот албан бичгээс үзэхэд танай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай, байгалийн цогцолборт газарт хайгуулын ажил гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын ажлын тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан хариуг хариуцагч өгсөн байна.

Тус Зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/1984 тоот албан бичиг нь ЖХХК-ийн үйл ажиллагааг хянан үзсэн шинжтэй буюу тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь байгалийн цогцолборт газартай давхцалтай эсэхийг хянан үзсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах; 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 48.4-д Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталсан байна.

Дээрх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 1.1-д Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.4, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1.5 болон 9.1.11, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үүрэг бүхий Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2-т Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомж, судалгааны арга, аргачлал, заавар, журамд нийцэж буй эсэх талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж өгнө Үүнд:

         Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн болон газрын тос, уламжлалт бус газрын тос /цаашид газрын тос гэнэ/-ны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордын нөөцлийн тооцоололд гэж тус тус заасан байна.

Дээрх Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтууд болон Зөвлөлийн дүрмийн зохицуулалтуудаас үзэхэд Зөвлөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий, зөвхөн энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага байх ба харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хориглосон газарт үйл ажиллагаа явуулсан эсэх зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх Зөвлөлд дээрх хууль, дүрмээр олгогдоогүй байна.

Илүү тодруулан хэлбэл, дээр дурдсан эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд байгалийн цогцолборт газарт хайгуулын үйл ажиллагаа явуулсан эсэх, хайгуулын ажлын тайлангаа өгсөн эсэх зэрэг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, хууль зөрчсөн эсэх, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон эсэх, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах болзол, нөхцөл, шаардлагыг хангасан эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хуулиар олгогдоогүй, харин тус Зөвлөл нь зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Харин дээр дурдсан байгалийн цогцолборт газарт хайгуулын үйл ажиллагаа явуулсан эсэх, хайгуулын ажлын тайлангаа өгсөн эсэх зэрэг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, хууль зөрчсөн эсэх, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон эсэх гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх бүрэн эрх нь Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг Засгийн газрын агентлагуудад олгогдсон байна.

Иймд нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох, хуульд үндэслэх зарчим үйлчлэх тул Зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/1984 тоот албан бичиг нь нэхэмжлэгч ЖХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЖХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

 

 

 

 

 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/1984 тоот албан бичгийг хүчингүй болгож, ЖХХК-ийн ********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ЖХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ