| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2021/00549/И |
| Дугаар | 151/ШШ2022/00489 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2022/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............................. нэхэмжлэлтэй,
/Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байр, 57 тоотод оршин суух, регистрийн дугаар ....................,
Хариуцагч: Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа .................холбогдох
/Төв аймаг, Заамар сум, 3 дугаар багт байрлах/
Нэхэмжлэлийн шаардлага: . ..........................захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч .,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .,
хариуцагчийн өмгөөлөгч .,
гэрч .,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч . нь ........................... холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...... 2001-2021 оны 3 дугаар сар хүртэл 20 гаран жил тус байгууллагад Ерөнхий эдийн засагчаар маш үр бүтээлтэй, байгууллага хамт олондоо нэр төртэй ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон ........ захирал өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор хууль бус тушаал гарган ...... ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгчийг 6 хоног ажилдаа ирээгүй, тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. . нь Шижир ..............алт алтны үйлдвэрийн газраас хувийн ажлаар Улаанбаатар хот руу явахаар болж, энэ талаараа 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус байгууллагын захиргаа хүний нөөц хариуцсан мэргэжилтэн .............. албан ёсоор чөлөө /амаар/ зөвшөөрөл авч, мөн захирал .......... 99113837 дугаарт Улаанбаатар хот явах болсон талаар мэдэгдсэн байдаг. Иймд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг ажил тасалсан гэж үзэхгүй. .............. нь гэр бүлээ өөрийн оршин суух Баянзүрх дүүрэгт хүргэж өгсний зэрэгцээ бие эрүүл мэндээ эмнэлэгт үзүүлсэн. Ингэхдээ хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд өдрөөр эмчилгээ хийлгэж, өвчнийг намдааж байсан. Хуанли өдрөөр 02 дугаар сарын 27-28 өдрүүд нь амралтын өдөр байгаа. Ингээд .............нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирсэн. Яагаад 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирээгүй вэ? гэхээр тухайн цаг үе нь манай улсад төдийгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 газар авч, Монгол улсын засгийн газраас онц байдал зарласан байсан. Энэ ч утгаараа Улаанбаатар хот нь өөрөө өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байсан тул Төв аймгийн Онцгой комиссын заавар журмын дагуу Төв аймгийн шалган нэвтрүүлэх постоор шинжилгээ өгсөн хүнийг нэвтрүүлж байсан. ............. 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд Ковид-19 шинжилгээ өгч, аймгийн шалган нэвтрүүлэхээр гарч 3 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирсэн. Энэ талаараа захирал Б.Чагнаадоржид мэдэгдэхэд захирал нь Ойлголоо гэсэн байдаг. Дээрээс нь ......................6 хоног ажил тасалсан гэж тушаал гаргасан. Гэтэл хэднээс хэдний өдрүүдэд ажил тасалсан гэдэг нь ойлгомжгүй, тушаалд тодорхой дурдаагүй. Мөн .................. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн гэж хариуцагч тал тайлбарлаад байдаг. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ажлын байрандаа ирэхэд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн н.Батхуяг, н.Ган-Очир, М.Мөнх-Эрдэнэ гэх эрхий бүхий албан тушаалтай хүмүүс ...................... эрсдэл бүхий голомтот бүсээс ирсэн тул гэрийн ажиглалт буюу тусгаарлалтад байх, гэрээсээ ажиллах чиглэл өгсөн байдаг. Энэ талаар баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Тэгэхээр 6 хоног ажил тасалсан гэдэг нь баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн .................. Монгол Росцветмет ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай тушаалаар албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Дээрх тушаал, шийдвэрүүдийг гаргахдаа ямар нэгэн дотоод хяналт, шалгалт хийгээгүй, Мөн .............. ямар нэгэн байдлаар тайлбар мэдүүлэг аваагүй. Иймд эдгээр тушаалууд нь үндэслэлгүй бөгөөд Мөн ........... зүгээс маш их гомдолтой байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,, маань тус байгууллагад олон жил ажилласан бөгөөд бусдадаа үлгэр дуурайлал болохуйц хэмжээний хүн байтал, байгууллагын удирдлагуудаасаа бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажлаа тасалсан. Ажил тасалсан хугацааг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсон. Яагаад 2 дугаар сарын 26-ны өдрөөс тооцсон бэ? гэхээр нэхэмжлэгч тал өөрөө ч гэсэн хэлж байна. Тухайн өдөр Мөнхийн ус гэдэг эмнэлэгт биеэ эмчлүүлсэн. Тэгэхээр ажлын өдөр ажлын цагаар эмнэлэгт үзүүлсэн гэдэг нь батлагдаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.6 дахь хэсгийн талаар, гэтэл тус журмын 6.7-г уншаагүй бололтой. 6.7-д юу гэж заасан бэ? гэхээр гадуур ажиллах болон чөлөө авахдаа бичгээр зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл ,,,,,,,,,, нь захирал руу утсаар мэдэгдэж, зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг. Гэтэл захирал зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж, маргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гомдол шийдвэрлэх тухай тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар Шижир алт алтны үйлдвэрийн захирлын Ч.Бямбазоригийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, олгосон итгэмжлэл, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар Мөнхийн ус эмнэлгийн захирлын тодорхойлолт, Шижир алт алтны үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очирын тодорхойлолт, MR-21-05-221 дугаар нэмэгдлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан SH-21-01 дугаар хөдөлмөрийн гэрээ, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 750115, 0016306, 1569820 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг өгсөн болно.
Хариуцагч Шижир алт алтны үйлдвэрээс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, олгосон итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/04 дугаар Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын Б.Чагнаадоржийг ажилд томилох тухай тушаал, Шижир алт алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 02 дугаар 03-ны өдрийн Б/25 дугаар Ажилд томилох тухай тушаал, Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журам, Монголросцветмет ТӨҮГ-ын захирлын Б/142 дугаар тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх, хэргийн оролцогчдын хүсэлтээр гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, мэдүүлэг авсан, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын цаг бүртгэлийн баримтыг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хариуцагч Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрт холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн Ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага буюу Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн захирал зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,г нь , ерөнхий эдийн засагчаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,дугаар тушаалаар томилогдож, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Ажилтны хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажил олгогчийн дээр тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 59 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, Шижир алт алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1, 8.3.2, 8.3.13-т заасныг үндэслэн ...удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажил таслан ... 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ирсэн бөгөөд улмаар ковид 19-ийн голомттой бүсээс ирсэн тул хол хорионд орж 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажилдаа ирсэн, ажлын 6 өдөр тасалсан мөн Монголросцветмет ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан тул 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Шүүх, нэхэмжлэгч Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрт холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн Ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.
Мөн зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно.
Дээрх дурдсанаар талууд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр H-21-01 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байдлыг үндэслэн Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэр, ,,,,,,,,г нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, ,,,,,,,,,,,,, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар:
Монголросцвэтмет Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2 дахь заалт, Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1 дэх хэсгийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, Монголросцвэтмет Төрийн өмчит үйлдвэрүүдийн 2020 оны 1 дүгээр хагас жилийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Шижир-Алт алтны үйлдвэрийн 2020 оны нэгдүгээр хагас жилийн тайлант хугацаанд төлөвлөсөн зардлыг 3.9 хувиар хэтрүүлж ажилласан, мөн 1 грамм алтны өөрийн өртөг 47.7 хувиар, 1м3 хөрс хуулалтын ажлын өөрийн өртөг 6.5 хувиар тус тус өссөн зэрэг хангалтгүй үзүүлэлттэй ажилласан, мөн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Шижир-Алт алтны үйлдвэрийн ...Ерөнхий эдийн засаг ,,,,,,,,,,, нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал нь тухайн тушаалыг үндэслэлгүй гэж тайлбарлаж байх хэдий ч тайлбараа нотлоогүй болно.
Монголросцвэтмет Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2021 оны 2 дугаар сарны 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч байгууллага нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/49 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, нэхэмжлэгч ............... 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр H-21-01 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байдлыг гүйцэтгэх ажил болон түүнтэй холбогдон үүсэн хөдөлмөрийн харилцаагаа зохицуулахаар харилцан тохиролцсон гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 4ний өдрийн SH-21-01 дугаар Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм журмыг сахин биелүүлэхийг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд хариуцлага тооцох эрхтэй байна.
Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод болон гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн дагуу үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд, ажлын шаардлагыг бүрэн хангаж, цаг хугацаанд нь аюул, осолгүй гүйцэтгэх, ажил олгогчоос үйл ажиллагаанд мөрдлөг болгохоор ажилтанд танилцуулсан, тарааж түгээсэн, зарлаж мэдээлсэн аливаа заавар тушаал, шийдвэр бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байна.
Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн SH-21-01 дугаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 б-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтан өөрийн харъяалагдах шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй, холбогдох тушаал шийдвэр гаргуулалгүйгээр ажлын 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан /ажлын байранд байгаагүй/ болон цахим бүртгэлийн төхөөрөмжинд бүртгэгдсэн ажилд хоцорч ирсэн, ажил тарахаас өмнө явсан цаг минутын нийлбэр нь нэг сарынн хугацаанд 1 ба түүнээс дээш өдрийнх болж байвал ажил тасалсанд тооцох ба ажилтны энэ зөрчил нь 10.2.1-д зааснаар сахилгын ноцтой зөрчил-д тооцогдох ба ажил олгогч нь 10.2д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заагдсан байна.
Мөн Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журам 8-т хөдөлмөрийн сахилга, 8.3-т Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно.
Үүнд: 8.3.1 Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, энэхүү Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон албан үүргээ хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, түүнчлэн уг ажилтан өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан гэж заасан байх ба ажилтан Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн.
8.3.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан /ажлын байранд байгаагүй/ болон ажлын цагийн цахим бүртгэлийн төхөөрөмжид бүртгэгдсэн ажилд хоцорч ирсэн, ажил тарахаас өмнө явсан цаг, минутын нийлбэр нь нэг сарын хугацаанд 1 ба түүнээс дээш өдрийн болж байвал,
8.3.13 Хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас үйлдвэрийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчлийн талаар заасан байх ба ажилтан ,,,,,,,,,,,,ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалын үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх ба хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг мөн гаргасан боловч ажил олгогч нь тушаалд давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэл заасан байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан сахилгын зөрчил-д тооцогдох сахилгын шийтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-нны өдрийн Б/142 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг хүлээсэн байх ба сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар ажил тасалсан зөрчил гаргасан байх тул сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Мөнхийн ус эмнэлгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №05 дугаар тодорхойлолтыг ажилтан ,,,,,,,,,,,,,,,, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсонгүй, нэхэмжлэгч тал Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолж чадсангүй.
Тухайн үед Захиргаа нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан байсан, түүнээс чөлөөг амаар авсан гэсэн тайлбар гаргаж, гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүх хуралдаанд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн чөлөө олгосон гэж мэдүүлэг өгсөн хэдий ч энэ нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, мэдүүлгээр түүнд чөлөө олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар урьдчилан мэдэгдэж, холбогдох тушаал, шийдвэр гаргуулсан-аар чөлөө олгосонд тооцохоор заасан байна.
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4ний өдрийн SH-21-01 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/49 дугаар захирлын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр захирал Б.Чагнаадоржийн 99113837 дугаарын гар утсаар ярьж мэдэгдсэн гэж тайлбарлаж утсаар ярьсан баримтыг гаргаж өгсөн ба тухайн баримт нь хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангаагүй тул шүүх энэ баримтыг үнэлээгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, Монголросцвэтмет ТӨҮГ-ын харъяа Шижир алт алтны үйлдвэрийн Ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны олговорт 78.179.840 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 66.468.164 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговорт 78.179.840 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болсон тул дээрх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 дугаар данснаас гарган нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар хариуцагч Шижир алт алтны үйлдвэрт холбогдох нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, Шижир алт алтны үйлдвэрийн захирлын Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 дугаар данснаас гарган нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ