| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03568/И |
| Дугаар | 181/ШШ2021/02426 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2021/02426
| 2021 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2021/02426 | Улаанбаатар хот |
2021 12 08 181/ШШ2021/02426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 21-22 тоотод оршин суух, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 21 дүгээр гудамж, 77 тоотод оршин суух, холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Ч.Батсуурь, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Нэхэмжлэгч Ж. нь Ч.тай 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсон. Гэрлэгчдийн дундаас 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Уранбилэг, 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин Уранчимэг нар төрсөн. Тэд 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба хэдэн жилийн өмнөөс Ч. нь өөр хамтран амьдрагчтай болж хүүхэдтэй болсон. Нэхэмжлэгч Ж 2012 оны сүүлээр Солонгос улс руу явж тэндээ ажиллаж, амьдарч байгаа бөгөөд мөн гэр бүлтэй болсон тул гэрлэгчид эвлэрэх боломжгүй болсон.
Охин О. нарыг энэ хугацаанд Ж.гийн төрсөн эгч Ж.О (цэцэрлэгийн багш ажилтай) өсгөж байсан ба Монгол улсад 2012 оноос хойш 2 удаа ирсэн, охидуудаа хоол хүнс, хувцас, хичээл болон ахуйн эд зүйлсээр нь байнга хангаж, утсаар өдөр бүр холбогдож байнгын харилцаа холбоотой байдаг. Одоо охидууд эрүүл өсөн бойжиж, Улаанбаатар хотод 12 болон 7 дугаар ангид тус тус суралцаж байна.
Ж.Оюунбилэг нь Ч.Батсууриас гэрлэлтээ цуцлуулж, охин О.Уранбилэг, О.Уранчимэг нарыг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй ба хариуцагч Ч.Бс охин О.Уранбилэг, О.Уранчимэг нарт хүүхдийн тэтгэлэг авахгүй, нэхэмжлэхгүй болохыг дурьдаж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: овогиний бие нь нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Бид 2006 онд гэр бүл болж, 2004 онд охин О.Уранбилэг, 2009 онд охин О.Уранчимэг нар төрсөн. Бид 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба тус тусдаа гэр бүлтэй болсон учир цаашид бид эвлэрэх боломжгүй болсон.
Хариуцагч Ч.Б миний бие нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, гэрлэлтээ цуцлуулах, 2 охин Уранбилэг, Уранчимэг нарын асрамжийг эх Ж.От үлдээхийг дэмжиж, зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд миний хувьд дахин 2 хүүхэдтэй болсон, одоогоор тогтсон эрхэлсэн ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлгийг өгөх боломжгүй байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 охины асрамжийг ээжид нь үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх, зохигчдын нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ог нь хариуцагч Ч.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Ж.Оюунбилэг, Ч.Бь нар нь 2006 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон хууль ёсны гэр бүл байх бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин О.Уранбилэг, 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин О.Уранчимэг нарыг төрүүлж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн, гэр бүлээрээ 2012 оныг хүртэл амьдарсан байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас хамт амьдрах боломжгүй болж, 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охин О.Уранбилэг, 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин О.Уранчимэг нарыг нэхэмжлэгч Ж.Ог нь асрамжиндаа авч, тус тусдаа өнөөг хүртэлх хугацаанд амьдарцгаасан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон нь гэрлэгчид цаашид эвлэрэн хамтарч амьдран, гэр бүлээ хэвийн үргэлжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаатай байх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг Ж.Оюунбилэг, Ч.Батсуурь нарын хэн аль нь гүйцэтгээгүйгээс тус тусдаа амьдрах болсон байдал нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болжээ.
Зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээхийг харилцан тохиролцож болно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.О нь охин О.Уранбилэг, О.Уранчимэг нарыг асрамжиндаа авч, өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд цаашид ч нэхэмжлэгч өөрийнхээ асрамжинд авахаар Ч.Батсуурьтай харилцан тохиролцсоны дагуу шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охин О.Уранбилэг, 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин О.Уранчимэг нарыг эх Ж.Оийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунбилэгт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Тунгалагт даалгасугай.
5. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ