| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00902 |
| Дугаар | 151/шш2016/014141 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 151/шш2016/014141
| 2016 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2016/01141 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “““““
Хариуцагч: Г.Д “““““,
ХариуцагчД холбогдох
Зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 967 799.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Бямбахүү, хариуцагч Г.”““““, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Г.”““““, С.”““““ нар нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр “““““тай 1300010862 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн холимог зориулалттай бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2015 оны 03 сарын 26-ны өдөр “““““тай 1300013066 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай бизнесийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
2016 оны 02 сарын 05-ны өдөр “““““тай 1300014820 дугаартай зээлий гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийн эргэлийн хөрөнгийн зориулалттай зээлийг 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус авсан.
Дээрх зээлүүдийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талын 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга зэрэг тус тус хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч Г.”““““, С.”““““ нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.2.10, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж зээл төлөхгүй, өнөө маргааш гэж аргацааж, зээлийг төлөхгүй байх хандлагыг байнга гаргасаар байна.
Зээлдэгч Г.”““““, С.”““““ нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх зээлүүдийг 34-116 хоногоор төлөлгүй хугацаа хэтрүүлж байгаа ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдалтай байна.
Үүнд: 1300010862 гэрээний хувьд үндсэн зээл 18 126 312 54 төгрөг, зээлийн хүү 816 200 63 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8 646 төгрөг, нийт 18 951 19 68 төгрөг,
1300013066 гэрээний хувьд үндсэн зээл 9 166 048 54 төгрөг, зээлийн хүү 405 013 79 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн 2470 82 төгрөг, нийт 9 573 533 15 төгрөг,
1300014820 гэрээний хувьд үндсэн зээл 25 763 888 89 төгрөг, зээлийн хүү 2 649 843 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 29 375 төгрөг, нийт 28 443 106 89 төгрөгийн тус тс үлдэгдэлтэй байна.
Иймд 1300010862, 1300013066, 1300014820 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6, 5.1.7, 5.1.9, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 56 967 799 72 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 996 төгрөгийн хамт Г.”““““, С.”““““ нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан:
Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг 17 дугаар байр 1-8 тоотод байрлах Г000106261, Ү1427000140 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 27.7 мкв орон сууц, Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг нисэх БЗ-4 тоотод байрлах Г000185062/Г1427002379 гэрчилгээтэй болон улсын дугаартай 70 мкв талбайтай газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай граж, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг номт 24 дүгээр байрны зүүн талын 4 тоот 24 мкв талбайтай гражийн газар, Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг Номт 24 дүгээр байрны зүүн талйн 3 тоот 24 мкв талбайтай газар, Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг 9 дүгээр зөрлөг 5-1 тоотод байрлах Г000399543/Г1419001211 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай газар, Гал тогооны болон зочны өрөөний ком тавилга болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулах талаар шүүхийн шийдвэр зааж, зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бямбахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...”““““, хариуцагч Г.”““““, Д.”““““ нартай 2014 оны 10 сарын 03-ны өдөр 1300010862 тоот гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн зээл, 2015 оны 03 сарын 26-ны өдөр 1300013066 тоот гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийн зээл, 2016 оны 02 сарын 05-ны өдөр 1300014820 тоот гэрээ байгуулан 26 500 000 төгрөгийн зээлүүдийг олгосон.
Нэхэмжлэлийн шаардлага бол зээлдэгч маань зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу ззээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч төлөөгүй.
Банкны зүгээс бичгээр болон амаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч төлөлт хийхгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 10862 тоот гэрээнд 2016 оны 06 сарын 30-наас хойш эргэн төлөлт хийхгүй 42 хоногийн хугацаа хэтэрсэн, 13066 тоот гэрээнд 2016 оны 06 сарын 08-наас хойш эргэн төлөлт хийхгүй 64 хоногийн хугацаа хэтэрсэн, 14820 тоот гэрээнд 2016 оны 03 сарын 18-наас хойш эргэн төлөлт хийхгүй 146 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээний 5.1-5.2-д заасны дагуу банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, 3 зээлийн нийт төлбөрт56967799.72 төгрөг гаргуулж, зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.”““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр “““““банкнаас анх 40 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан энэ мөнгөө 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаандаа төлж байсан. Дээрх мөнгөнөөс 18 126 312 төгрөг үлдсэн байсан. Хүү нь сарын 2 хувийн хүүтэй энэ зээл 2017 оны 10 дугаар сард зээлийн тохиролцсон хугацаа дуусна.
2015 оны 03 сарын 26-ны өдөр “““““наас 15 000 000 төгрөгийг 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл төлж байсан. Одоо үлдэгдэл 9 166 048 төгрөг үлдсэн Энэ зээл нь 25.2 хувийн хүүтэй ба сараар тооцвол сарын 2.1 хувийн хүүтэй юм. Энэ зээлийн тохиролцсон хугацаа 2018 оны 3 дугаар сард дуусна.
Дараагийн зээлийг 2016 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 26 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл нийт 3 жилийн мөнгө болох дунджаар бодоход 4 000 000 орчим мөнгө төлдөг байсан. Энэ зээлийн хугацаа 2016 оны 2019 оны 09 дүгээр сард дуусах байсан.
Зээлээ хугацаанд төлөөд явж байтал миний том охин 25 настай Д.Дуламсүрэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн маш хүндээр өвдсөн. Онош нь Уушигны артерын даралт ихсэх өвчин гэсэн оноштойгоор уушигны бүх судас нарийссан, зүрхний бүх судас томорсон гэсэн оноштойгоор гэнэт амьсгалын дутагдалд орж эрчимтэй эмчлэгдэх шаардлагатай болж бид бизнесийн олсон ашгаа охины эмчилгээний төлбөрт зарцуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
2015 оны 12 сараас 2016 оны 01 дүгээр сарын эхэн хүртэл сахиуртай Төв аймгаас Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манайх хоёр охинтой том охин маань залуу хүн тул бид түүнийгээ хөл дээр нь эхний ээлжинд босгож авах зорилгоор бүх хөрөнгөө түүнд харамгүй зарцуулж эхэлсэн. Дараагийн охин маань одоо 12 дугаар ангид суралцдаг. Энэ үед аав, ээж бид хоёр охиндоо анхаарал тавьж чадахгүй болсон. Охиноо сахихын хажуугаар эмнэлэг рүү байнга хоол цай зөөж явсаар бидний бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон. Тухайн үед бид нар зөвхөн шинжилгээнд гэхэд 3 000 000- 4 000 000 төгрөгөөр Гранд, Гялс төвд шинжилгээ өгч байсан. Энэ эмнэлгээс гараад хүүхэд маань өөрөө явж чадахгүй тэргэнцэртэй байсан учир 2016 оны 01 сарын 13-ны өдрөөс Өвөрмонголын Сурна гэдэг эмч дээр зүү эмчилгээ хийлгэх болсон. Үүний зардал нь 7 хоногт 1 500 000- 2 500 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. Энэ маягаар 7-8 удаа зүү тавиулж зүүнд 15 000 000- 16 000 000 төгрөг гарч байсан. Одоогоор Өвөрмонгол болон Тайваны эм уудаг сардаа 2 500 000- 3 000 000 төгрөг гардаг. Гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч бид банкинд өр зээлтэй учир гадаадад явж эмчлүүлж чадаагүй юм.
Манай гэр бүлд хүнд өвчин гэнэт тохиолдож, санхүүгийн хүндэрсэн байдлыг харгалзан үзэж дээрх 3 зээлийн төлөгдөөгүй саруудын мөнгийг нөхөн төлж цаашид гэрээнүүдийг тохиролцсон хугацаа дуусах хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зээлийн болон барьцааны гэрээнүүд, эргэн төлөлтийн хуваар, дансны хуулга, мэдэгдэх хуудас зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “““““ хариуцагч Г.”““““, С.”““““ нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 03-ны өдрийн 1300010862 тоот гэрээ, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 1300013066 тоот гэрээ, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 1300014820 тоот гэрээнүүдийг хугацаанаас өмнө тус тус цуцалж, дээрх гэрээний үүрэгт нийт 56967799.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан нийт хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ бүрийг тус тусад нь дүгнэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч “““““ хариуцагч Г.”““““, С.”““““ нар нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр 1300010862 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 1300010862 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 40 000 000 төгрөгийг, 365 хоногт 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, холимог зориулалтаар,
-2015 оны 03 сарын 26-ны өдөр 1300013066 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 1300013066 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 15 000 000 төгрөгийг, 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө болон өрхийн хэрэглээ зориулалтаар,
- 2016 оны 02 сарын 05-ны өдөр 1300014820 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 1300014820 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 26 500 000 төгрөгийг, 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар тус тус олгожээ.
Гэрээ байгуулагдсан талаар мөн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээн авсан талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас 1300010862 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 18 126 312.54 төгрөг, зээлийн хүү 816 200.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 646.51 төгрөг, нийт 18 951 159.68 төгрөг,
1300013066 тоот зээлийн гэрээний дагуу төлбөрт 9 166 048.54 төгрөг, зээлийн хүү 405 013.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 470.82 төгрөг, нийт 9 573 533.15 төгрөг,
1300014820 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 25 769 888.89 төгрөг, зээлийн хүү 2 649 843 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 375 төгрөг, нийт 28 4433 106.89 төгрөг нэхэмжилсэн нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Г.”““““, С.”““““ нар нь нэхэмжлэгчийн шаардсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд эргэн төлөлт хийх үед өөрийн хүүхэд Д.Дуламсүрэн хүнд өвдсөн тул зээлийг төлөх боломжгүй болсон, одоо түүний биеийн байдал сайжирсан тул хэтэрсэн хугацааны үүргийг төлж, гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана. 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг банкны санаачлагаар цуцлана гэж тус тус заасан ба хариуцагч Г.”““““, С.”““““ нар нь 1300010862 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш, 1300013066 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс хойш, 1300014820 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 03 сарын 18-ны өдрөөс хойш зээл төлөх үүргээ тус тус биелүүлээгүй болох нь 1300010862, 130013066, 1300014820 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч Г.”““““ын эзэмшлийн “““““ дахь дансны хуулгууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар мөн нэхэмжлэгчээс хариуцагчид үүргээ биелүүлэхийг бичгээр шаардсан 2016 оны 05 сарын 13-ны өдрийн шаардах хуудсаар, тухайн шаардах хуудасны дагуу хариуцагч Г.”““““ын 2016 оны 05 сарын 31-ний дотор зээлээ төлж барагдуулна гэсэн “““““инд гаргаж байсан тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан 1300010862 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 03-ны өдөр, 1300013066 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 26-ны өдөр, 1300014820 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 сарын 05-ны өдөр тус тус дуусах боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн гэрээний 5.1-т зааснаар Банк санаачлан дээрх гэрээнүүдийг цуцалж, зээлийн нийт төлбөр төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч “““““ хариуцагч Г.”““““, С.”““““ нарын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.
Харин талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээнд зээлдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх, эсхүл төлөхгүй байх, төлөх хугацааг сунгах зэрэг нөхцлүүдийг тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн төгөлдөр мөн тухайн барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахдаа тухайн тухайн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа тус бүрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хангуулах нь зүйтэй байна.
Үүнд: 1300010862 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300010862 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг,
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300013066 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
Г.”““““ын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгыг,
1300014820 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300014820 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш,С.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, Г.”““““ын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашийг тус тус худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар шаардах эрхтэй байна.
Тэмдэгтийн хураамжийн тухай: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний шаардлага тус бүрээр тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд 9572533.15 төгрөгийн шаардлагад 171006 төгрөг төлөхөөс 168126 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 2880 төгрөг нөхөн төлүүлж, шаардлага тус бүрт төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 726759 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч “““““, хариуцагч Г.”““““, С.”““““ нарын хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 03-ны өдрийн 1300010862, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 1300013066, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.”““““, С.”““““ нараас 1300010862 тоот зээлийн гэрээний үүрэгт 18 951 159.68 төгрөг, 1300013066 тоот зээлийн гэрээний үүрэгт 9 573 533.15 төгрөг, 1300014820 тоот зээлийн гэрээний үүрэгт 28 443 106.89 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “““““инд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.”““““, С.”““““ нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1300010862 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газраас ,
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
Г.”““““ын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгаар,
1300014820 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.”““““, С.”““““ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш,С.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Г.”““““ын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, Г.”““““ын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэлийн дансанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч “““““наас 2880 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод нөхөн олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 723879 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.”““““, С.”““““ нараас тэмдэгтийн хураамж 726759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “““““инд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН