Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/02417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, /регистерийн дугаар /, овогт Ц.Бын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаят оршин суух, /регистерийн дугаар  /, овогт Ц.Мд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЦ.Мтай 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мөнгө зээлсэн баримт үйлдэж 6,000,000 төгрөгийг хүүгүй нэг сарын хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.М 500,000 төгрөг төлсөн. Иймд үлдэх 5,500,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЦ.М нь Ц.Бадмаатай тохиролцоод 1650 ам.долларыг зээлж 6.000,00 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ц.Бадмаад өгөх ёстой мөнгөө Ц.Бд өгье гээд 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээл авсан тухай бичиг хийж өгч Ц.М тухайн мөнгийг Ц.Бд төлөхөөр болсон. Иргэний хуулийн 42.2. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн хуулийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурна гэж заасан. Ц.М 6,000,000 төгрөгийг Ц.Бд өгнө, өр шилжсэн гэдгээ ойлгож 500,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэх 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Ц.Бадмаагаас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1650 ам.доллар, 300,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай авсан нь үнэн. Ц.Баас нэг ч төгрөг зээлээгүй. Ц.Бадмаа надад хүүхэд гарааш авах гээд 6,000,000 төгрөг хэрэг болоод байна. Би Ц.Баас авчихая чи төлөөрэй гэхээр нь зөвшөөрч Ц.Бд зээлийн бичиг хийж өгсөн, Гэтэл намайг шүүхэд өгсөн тул дээрх мөнгийг өглөгтэй Ц.Бадмаад л төлнө. Ц.Баас зээл аваагүй тул төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Ц.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Ц.Бадмаад өглөгтэй, Ц.Баас мөнгө зээлээгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү шүүх хуралдааны үед Ц.Бадмаа нь Ц.Мгаас 6,000,000 төгрөгийн авлагатай бөгөөд өөрийн дүү Ц.Баас 6,000,000 төгрөг зээлж аваад Ц.М 6,000,000 төгрөгийг Ц.Бд төлөхөөр тохирч, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ц.Мд 6,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй зээлсэн тухай баримт үйлдсэн тул өр шилжсэн гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. Мөн хуулийн 123.8.Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заажээ.

 

Өр шилжихэд зээлдэгч Ц.М, зээлдүүлэгч Ц.Бадмаа нарын хооронд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай бөгөөд ийм тохиролцоо хийгдсэн талаарх баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б Ц.М нарын хооронд зээлийн гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу гэрээний зүйл болох 5,500,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй байх тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Ц.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Галбадрах нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйнэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ