| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01072/и |
| Дугаар | 151/шш2017/00020 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 151/шш2017/00020
| 2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/00020 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “““““ ХХК
Хариуцагч: “““““ ХХК, захирал Гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 490 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.”““““, хариуцагчийн төлөөлөгч Ж.Чинзориг, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...”““““ ХХК-ний захирал Гантөгс миний бие 2015 оны 06 сарын 09-ны өдөр “““““ ХХК-ийн захирал Г.Оюунбаяртай харилцан тохиролцож №6 тоот гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Тебу 60, Зингер, Овсюген экспрэс, Спрут экстра нэрийн ургамал хамгаалаллын бодисыг “““““ ХХК-д нийлүүлж нийт 84 960 000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “““““ ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж “““““ ХХК-аас урьдчилгаа төлбөрт нийт үнийн 20 хувь болох 17 300 000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 80 хувь буюу 67 660 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргээд байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон ч бодитой үр дүнд хүрээгүй учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйд нийцэхээр байна.
Иймд “““““ ХХК-тай байгуулсан 2015 оны 06 сарын 09-ны өдрийн №6 тоот Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 67 660 000 төгрөг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.Б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 322.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 33 830 000 төгрөг нийт 101 490 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Хариуцагч “““““ ХХК, захирал Г.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа....Манай компани нь 2015 оны 06 сард “““““ ХХК-тай нийт 84 960 000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын бодис авахаар гэрээ байгуулан 20 хувийн урьдчилгаа төлөн одоогийн байдлаар 67 660 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно.
2016 онд цаг агаарын давагдашгүй хүчин зүйл үүссэн /ган болсон/, Монгол улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдан, тариаланчид хүнд байдалд орсон билээ. Манай компани ч ургац алдан, бусдаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.
Бид “““““ ХХК-ний удирдлагад энэ байдлаа тайлбарлан, удаа дараа холбогдож байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2016 оны ургацын дараа өгөхөөр аман байдлаар тохиролцоод байсан. Энэ 2016 онд бид ургацаа бүрэн аваад гурилын үйлдвэрүүдэд тушаагаад байгаа бөгөөд гурилын үйлдвэрээс мөнгөө авмагц энэ үлдэгдэл төлбөр болох 67 660 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.
Манай компани 2015 онд их хэмжээний алдагдалд орсноос болж бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ба “““““ ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг төлөхөд бэлэн байна. Гагцхүү “““““ ХХК-иас нэхэмжилж байгаа алдангийг төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Шүүх хуралдаанаар худалдах, худалдан авах гэрээ болон нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “““““ ХХК хариуцагч “““““ ХХК, захирал Г.Оюунбаярт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2015 оны 06 сарын 09-ны өдөр байгуулсан №6 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
-2015 оны 06 сарын 09-ны өдөр байгуулсан №6 тоот Худалдах худалдан авах байгуулсан гэрээ /хх-6/
Гэрээ байгуулагдсан талаар мөн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээн авсан талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас №6 тоот гэрээний дагуу үндсэн төлбөрт 67 660 000 төгрөг, алданги 33 830 000 төгрөг, нийт 101 490 000 төгрөг
Хариуцагч “““““, “““““нар нь нэхэмжлэгчийн шаардсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд эргэн төлөлт хийх үед өөрийн хүүхэд Д.Дуламсүрэн хүнд өвдсөн тул зээлийг төлөх боломжгүй болсон, одоо түүний биеийн байдал сайжирсан хэтэрсэн хугацааны үүргийг төлж, гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана. 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг банкны санаачлагаар цуцлана гэж тус тус заасан ба хариуцагч “““““, “““““нар нь 1300010862 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш, 1300013066 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс хойш, 1300014820 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 03 сарын 18-ны өдрөөс хойш зээл төлөх үүргээ тус тус биелүүлээгүй болох нь 1300010862, 130013066, 1300014820 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч “““““ын эзэмшлийн Хас банк дахь дансны хуулгууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар мөн нэхэмжлэгчээс хариуцагчид үүргээ биелүүлэхийг бичгээр шаардсан 2016 оны 05 сарын 13-ны өдрийн шаардах хуудсаар, тухайн шаардах хуудасны дагуу хариуцагч “““““ын 2016 оны 05 сарын 31-ний дотор зээлээ төлж барагдуулна гэсэн Хас банкинд гаргаж байсан тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна. /хх11, 26, 28, 37, 67,68,69,70/
Талуудын хооронд байгуулсан 1300010862 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 03-ны өдөр, 1300013066 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 26-ны өдөр, 1300014820 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 сарын 05-ны өдөр тус тус дуусах боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний 5.1-т зааснаар Банк санаачлан дээрх гэрээнүүдийг цуцалж, зээлийн нийт төлбөр төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгч Хас банк хариуцагч ”““““, “““““нарын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг үүрэг гүйцэтгэгчийн буруугаас ззрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнээд тус тус цуцалж, гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.
Харин талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот зээлийн гэрээнд зээлдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх, эсхүл төлөхгүй байх, төлөх хугацааг сунгах зэрэг нөхцлүүдийг тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 1300010862, 1300013066, 1300014820 тоот барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн хүүчин төгөлдөр мөн тухайн барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх12,21,30/
Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахдаа тухайн тухайн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа тус бүрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хангуулах нь зүйтэй байна.
Үүнд: 1300010862 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300010862 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан ”““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг,/хх21-25/
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300013066 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан “““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
“““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
“““““ын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгыг,/хх12-16/
1300014820 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг 1300014820 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан “““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш,С.Дэмбэрэлдуламын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, “““““ын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашийг тус тус худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар шаардах эрхтэй байна./хх30-34/
Тэмдэгтийн хураамжийн тухай: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний шаардлага тус бүрээр тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд 9572533.15 төгрөгийн шаардлагад 171006 төгрөг төлөхөөс 168126 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 2880 төгрөг нөхөн төлүүлж, шаардлага тус бүрт төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 726759 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар нэхэмжлэгч Хас банк, хариуцагч ”““““, “““““нарын хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 03-ны өдрийн 1300010862, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 1300013066, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 1300014820 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө тус тус цуцалсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “““““, “““““нараас 1300010862 тоот зээлийн гэрээний үүрэгт 18 951 159.68 төгрөг, 1300013066 тоот зээлийн гэрээний үүрэгт 9 573 533.15 төгрөг, 1300014820 тоот зээлийн гэрээний үүрэгт 28 443 106.89 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “““““, “““““нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1300010862 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг “““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газраас ,
1300013066 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг “““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц,
“““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар,
“““““ын өмчлөлийн үл хөдөлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын эзэмшлийн 000426652 тоот эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших гарашийг, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гал тогооны ком, 2000 000 төгрөгөөр үнэлэгдсэн зочны өрөөний тавилгаар,
1300014820 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “““““, “““““нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаарт бүртгэгдсэн, 000106261 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 17 байр 1-8 тоот орших 2 өрөө 53000 000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууц, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427003093 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байр зүүн талд 3 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараж, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1427002883 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 24 байрны зүүн талын 4 тоотод орших 10000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гараш,С.Дэмбэрэлдуламын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001211 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-1 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1419001212 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд 9 дүгээр зөрлөг гудамж 5-3 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Г-1427002379 дугаарт бүртгэгдсэн, 000185062 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэх б3-4 тоотод орших 5000 000 төгрөгөөр үнэлэгдсэн газар, “““““ын эзэмшлийн 000426652 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талын 4 тоот гараш, “““““ын эзэмшлийн 000610349 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 24 байрны зүүн талд орших гарашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас 2880 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод нөхөн олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 723879 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч “““““, “““““нараас тэмдэгтийн хураамж 726759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН