Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 182/2020/03352/И

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        03         11                                      182/ШШ2021/00616

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Н.Г, Б.З

Хариуцагч: Х.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,525,053 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагч Н.Г, хариуцагч Х.А, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

                                                                                           

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Г, Б.Знар нь ХБтай 218.10.10-ны өдөр 158001**** тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 365 хоногт 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2018.10.10-ны өдрийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Гы ХБны 5002505153 дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн үндсэн зээлд 9,999,999 төгрөг, зээлийн хүүнд 6,794,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49,230 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь байгуулсан 158001**** тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2020.01.20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш нэхэмжлэл аргах өдрийн байдлаар 273 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 158001**** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.10.10-ны өдрийн 158001****-01, 158001****-02 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд Ү-220202****улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, дэнж ** гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй 77 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-220201**** улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, дэнж ** гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй 301 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар /хашаа/, бизнесийн орлогыг барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 158001**** тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 20,000,000.04 төгрөг, 2020.10.21-ний өдрийн байдлаар хүү 3,448,191.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,862 төгрөг, нийт 23,525,053.79 төгрөгийг хариуцагч Н.Г, Б.З, Х.Анараас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБнаас нэхэмжилсэн 23 сая төгрөгийг нөхөр бид хоёр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Барьцаанд бид нар 2018 онд худалдан авсан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 301 м.кв газар, мөн хаягт байрлах 77 м.кв хувийн сууцыг тавьсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө зараад ХБнаас авсан зээлээ төлөх гэсэн боловч зарах нөхцөл бүрдэхгүй, Х.Абид хоёртой маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 77 м.кв сууц нь хоёр талаасаа ордог бөгөөд нэг талд нь Х.Аамьдраад гарахгүй байгаа юм. Би болон миний нөхөр Б.З-н зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, төлж чадахгүй бол барьцааны хөрөнгөөр хангуулна гэв.

 

Хариуцагч Х.Ар, түүний өмгөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХБнаас зээл аваагүй, зээл авсан талаар мэдэхгүй байна. Миний бие зээлийн гэрээний барьцаанд байгаа Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах хашаа, байшинд 18 жил амьдарсан. Тэгээд тухайн байранд манай ээж амьдарч байсан учраас Н.Гэрэлчуулуун, Б.Знарт 23 сая төгрөгийг шилжүүлээд хашаа, байшингаа авна гэсэн бодолтой байгаа. Энэ талаар Н.Гтай ярьсан зүйл байгаа боловч тохиролцоонд хүрсэнгүй. Ер нь энэ хүмүүс газар болон байшинг анхнаасаа хууль бусаар авсан гэж бодож байгаа учраас чөлөөлж өгөхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл Н.Г, Б.Знарын ХБтай байгуулсан 2018.10.10-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой асуудалд Х.Аямар ч холбогдолгүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, тийм учраас зээлийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Харин барьцааны зүйл болох газар болон хувийн сууцны тал дээр маргаантай байгаа боловч энэ асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иймд хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, хариуцагч Х.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Н.Г, Б.Зл, Х.Анарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 23,525,053 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Н.Г, Б.Знар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, тэднээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан, тиймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч Х.А-н хувьд барьцааны зүйл болох хувийн сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч, чөлөөлж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хамт хариуцна гэж тайлбарлав.

 

Хариуцагч Н.Г нь нэхэмжлэгч талын тайлбарыг татгалзахгүй байх бөгөөд зээлийн тооцооллын талаар маргаангүй, нэхэмжилсэн 23,525,053 төгрөгийг төлөх, төлж чадахгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болно.

 

Харин хариуцагч Х.Ань нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд миний бие ХБтай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, зээл аваагүй, барьцааны зүйл болох хувийн сууцанд амьдарч байгаа нь үнэн, хариуцагч Н.Г, нөхөр Б.Знараас ээжийнхээ газар, хувийн сууцыг үнэ тохироод худалдаж авья гэсэн боловч тохиролцож чадаагүй, тийм болохоор хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Н.Г, Б.Знар нь эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хүмүүс байх бөгөөд тэд ХБ ХХК-ийн Хүчит шонхор тооцооны төвтэй 2018.10.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,60%-ийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан байх бөгөөд, 2018.10.10-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Н.Г, Б.З-н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-220201**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 301 м.кв газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220202****дугаарт бүртгэлтэй, 77 м.кв хувийн сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

        Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Гд 2018.10.10-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Н.Г, Б.Знар нь тус гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний хугацаанд үндсэн зээлд 30,000,000 төгрөг, хүүд 10,149,041 төгрөг, нийт 40,149,041 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

 

Дээрх үүргээс хариуцагч Н.Г, Б.Знар нь үндсэн зээлд 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,794,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49,231 төгрөгийг тус тус төлсөн төлсөн байх бөгөөд 2020.01.20-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, уг төлбөрийг төлүүлэх талаар нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар шаардаж байсан, харин хариуцагч нар нь зээл төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.3.4-т зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу заасан хугацаанд бүрэн төлж дуусгах байтал уг үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн график зөрчигджээ.

 

Тиймээс нэхэмжлэгч ХБ ХХК нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2020.10.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан байна.

 

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, 26 дугаар зүйлд “…олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”, 30 дугаар зүйлийн 1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 153.4-т “барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна”,

158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ”,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч ХБ ХХК-нд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээ цуцлагдсан 2020.10.21-ний өдрийг хүртэлх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх, нөгөө талаар хариуцагч Н.Г, Б.Знарт зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг үүсчээ.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,525,053 төгрөгийн шаардлагаа 2020.10.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүү 3,448,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,862 төгрөг гэж задлан тайлбарласныг хариуцагч Н.Г, Б.Знар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн бөгөөд уг тооцоолол нь үндэслэл бүхий байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Знь 2020.11.05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2020.11.19-ний өдөр тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн байх боловч ямар нэгэн тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тиймээс хариуцагч Н.Г, Б.Знараас үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,448,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,862 төгрөг, нийт 23,525,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгож, хариуцагч Х.А-рт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч Х.Ань ХБ ХХК-тай маргааны зүйл болсон зээлийн гэрээний харилцаанд ороогүй, тэдний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, тэрээр барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Г-220201**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 301 м.кв газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220202****дугаарт бүртгэлтэй, 77 м.кв хувийн сууцны хууль ёсны өмчлөгч биш, энэ талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй, үүнийг нотолсон баримтгүй байх тул хариуцагч Н.Г, Б.Знарын дурдсан өмчлөх эрхийн бүртгэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үнэн зөв байна.

 

Тиймээс хариуцагч Х.А-ын гаргасан “миний ээжийн газар, байшин байсан, би байшингийн нэг хэсэгт нь амьдардаг, хариуцагч Н.Г, Б.Знартай тохиролцоонд хүрч чадаагүй, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй” гэх тайлбар үндэслэлгүй, тэрээр ХБ ХХК, Н.Г, Б.Знарын хооронд үүссэн зээлийн гэрээний төлбөрийг тэдний адил төлөх үүрэггүй, барьцааны хувийн сууцанд амьдарч байгаа гэх тайлбараар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин хариуцагч Н.Г, Б.Знар нь зээлийн гэрээний дагуу 23,525,053 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-220201**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 301 м.кв газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220202****дугаарт бүртгэлтэй, 77 м.кв хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Знь шүүх хуралдаан хойшилсон 2021.03.02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэж, баримтанд гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.З-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Н.Г, Б.Знараас 23,525,073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгож, хариуцагч Х.А-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Г. Б.Знар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ХБ ХХК-ийн барьцаанд байгаа тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-220201**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 301 м.кв газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220202****дугаарт бүртгэлтэй, 77 м.кв хувийн сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

                                                                                                             

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 345,776 /275,575төг + 70,200төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Г, Б.Знараас 345,776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгосугай.

                                                                                                                        

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА