| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/1389/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1390 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1390
2024 12 17 2024/ШЦТ/1390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2300000000000 тоот хэргийг 2024.12.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа вагоны ачигч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигон овогт Бийн Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоогийн 0 дугаар гудамж 00 тоотод хамтран амьдрагч Д.Атэй хардалтын улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- СХДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /х.х-11/,
- хохирогч Д.Аийн “2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн үед ******* согтуу орж ирээд надад “салсан нөхөр чинь чам руу залгасан байна” гээд цээртэй үгээр хэлээд баруун гараараа хоёр удаа цохиод гараараа миний хоолойг багалзуурдаад түлхэж унагаагаад “давраад байгаарай алнаа” гээд дайраад байсан. ...Өлзийгийн гэр рүү орж сууж байгаад буцаад гэр рүүгээ ороход араас орж ирээд хоёр хүүхдийн чинь хамт ална гээд намайг үсдээд зүүн гараараа баруун хацар руу нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /х.х-13/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2972 дугаартай: “Д.Аийн биед дух, хамар, эрүүнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаан үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-30/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоогийн 0 дугаар гудамж 00 тоотод хамтран амьдрагч Д.Атэй хардалтын улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2972 дугаартай дүгнэлт, *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг тус бүрд шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыгг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.А нь өөрийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хорыг хуульд заасан арга журмаар арилгахыг *******ас шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Д.Аийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, улсын яллагчаас Эрүүл мэндийн даатгалын санд 160000 төгрөг олгуулах тухай дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч тухайн төлбөртэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулаагүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/870 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******д 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1390 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн 4 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, *******д оногдуулсан 4 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-56/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-68-88/ гэх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргаж, шүүгдэгчээс “улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбар гаргаж оролцсон болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын хувийн байдал, хохирогчийн зүгээс “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон 2023 оны 2 дугаар 25-ны өдрийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 2 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 4 жил 3 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Эыгг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцоход 40 хоногийн хугацаагаар хорих ял болж байгаа дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 2 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 4 /дөрвөн/ жил 3 /гурван/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба Эрүүл мэндийн даатгалын санд 160000 төгрөг олгуулах тухай дүгнэлтийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******* нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1217 дугаартай шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ