Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/20

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболат, Ботахара Нура овогт Хурметханы Өнерхан, Ботахара овогт Жылышбайгийн Октябрь, шүүгдэгч нарын  өмгөөлөгч Л.Ган-Очир, М.Мандалбаяр хохирогч И.Батима нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарзүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболат, Ботахара Нура овогт Хурметханы Өнерхан, Ботахара овогт Жылышбайгийн Октябрь нарт холбогдох эрүүгийн 201621000242 дугаартай, 153/2017/0021/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн  1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард казак, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг,  ам бүл 3, эх,  дүүгийн хамт Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багт амьдардаг, аминдаа 120 толгой бог, 2 үхэртэй, ПЭ77122533 дугаарын регисртэй, өрхийн орлого байхгүй, ял шийтгэлгүй Ботахара Нура овогт  Хурметханы Өнерхан / Өнөш хочтой /

2.Шүүгдэгч  Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 3-12 тоотод Бердхан гэгчийнд оршин суух, 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 33 настай, эрэгтэй, ард казак,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1 ганцаараа амьдрах,  өөрт ногдох хөрөнгө байхгүй, сарын орлогогүй,  ПЭ83091218 дугаарын регистртэй  Ногой     овогт Октябрийн Нурболат нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 04 сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3  сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2006 оны 08 сарын 02-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтооллор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 10 сарын 22-ны өдөр 4 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 01 сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч  суллагдаж байсан.

3.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамж “0” тоотод оршин сууж байсан, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 80 айлын 02 тоотод оршин сууж байсан, 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн,  49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, өөрт ногдох хөрөнгөгүй,  ам бүл -1, ганцаараа амьдардаг.  ПЛ68010137 дугаарын регистртэй Ботахара овогт Жылышбайгийн Октябрь нь Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2005 оны 07 сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 08 сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 сарын 26-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.

              Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

1. Шүүгдэгч О.Нурболат нь Х.Өнерхантай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах иргэн И.Батимаагийн гэрт нэвтэрч эд  хөрөнгө  хулгайлж хохирогчид 249000 төгрөгний хохирол учруулсан,

            Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө  Ж.Октябрьтай бүлэглэн  давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тоот хашаанд оршин суух иргэн Х.Хавлены амбаарт нэвтэрч  эд хөрөнгө хулгайлж,  хохирогчид 337000 төгрөгний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Х.Өнерхан нь О.Нурболаттай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах иргэн И.Батимаагийн гэрт нэвтэрч  эд хөрөнгө хулгайлж хохирогчид  249 000 төгрөгний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ж.Октябрь нь О.Нурболаттай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тоот хашаанд оршин суух иргэн Х.Хавлены амбаарт нэвтэрч  эд хөрөнгө хулгайж, хохирогчид 337000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг үүсгэх  тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах Монгол эсгий гэрт болсон байв. Хэрэг учралын газар очиход ертөнцийн зүгээр урд зүгрүү харсан төмөр хаалгатай хашаа байх бөгөөд уг хашааны хаалгаар ороход урд зүгрүү харсан хаалгатай эсгий гэр байх бөгөөд хэрэг учрал болсон гэх гэрт орж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд зүүн гар талд цэнхэр өнгийн хүрээ бүхий толь, түүний доод талд ягаан өнгийн сав, түүний хажууд цүнх болон хайрцагтай эд зүйлүүд, цагаан өнгийн бүтээлэгтэй ор түүний хажууд цоохор авдар байх бөгөөд уг авдар дотроос эд зүйлүүд хулгайлагдсан гэх бөгөөд авдар байсан газрыг “6”-ийн тоогоор тэмдэглэв. Түүний хажууд шаргал өнгийн сандал өрж тавьсан байх бөгөөд уг сандалны хажууд хулгайлагдсан цүнх байсан гэх бөгөөд тухайн газрыг “4”-ийн тоогоор тэмдэглэв. Гэрийн хоймор хэсэгт цайвар өнгийн бүтээлэг бүхий ор байв. Түүний хажууд шаргал өнгийн суурьтай хар өнгийн зурагт, төмөр толгойтой цоохор өнгийн хаалттай ор байх бөгөөд шар тос байсан газрын “5”-ын тоогоор гутал байсан гэх газрыг “6”-ийн тоогоор тус тус тэмдэглэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч И.Батимаагийн өгсөн  “...Манайх гэр бүлээрээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт сумруу ногоо руугаа явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүүхдүүдээ түрүүлээд Ховд аймагруу явуулсан. Тэгтэл манай хүүхдүүдийг авч явсан манай төрлийн Машахат гэх хүүхэд надруу залгаад “бид нарыг ирэхэд танай гэрийн цоожийг эвдээд хулгай орчихсон байдалтай байна “ гэж утсаар хэлсэн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Буянт сумаас ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж ороод авдар дотор байсан 4 метртэй 2 торго, эмэгтэй цамц, толгойны алчуур 2 ширхэг, хүүхдийн хоёр хос шорт подволка, эрэгтэй подволка, хүүхдийн тамирын хослол 1 ширхэг, орны урд талаар татдаг аравч 1 ширхэг, орон доор байсан 6 кг шар тос, хар өнгийн хавар намрын эмэгтэй хүний гутал 1 хос, хүүхдийн хоёр үүргэвчтэй цүнх 1 ширхэг, зэргийг аваад явсан байсан...’’ ”...эдгээр эд зүйлүүд бүгд шинэ эд зүйлүүд байсан...” “... Миний хохирлыг Х.Өнерхан бүрэн барагдуулж өгсөн...”  "... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “  гэх  мэдүүлэг / хх-ийн 8, 233 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.Жанбаатарын өгсөн“...Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аав, ээжийнхээ хамт Ховд аймгийн Буянт суманд ногооны талбай дээрээ байж байгаад садангийн ах Машахатын хамт замын машинаар түрүүлж гэртээ буюу Наран багийн 08-07 тоот хашаанд ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд газар хаячихсан, хулгай орсон байдалтай байхаар нь ээж И.Батимаа руу утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Рахметхалийн“...Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд ногооны талбай дээрээ байж байгаад садангийн дүү А.Жанбаатарын хамт замын машинд дайгдаж Наран багийн 08-07 тоот хашаанд байх ах Аманболын гэрт ирэхэд гэрийнх нь цоожийг эвдээд газар хаячихсан хулгай орсон байдалтай байхаар нь ахын эхнэр И.Батимаад утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.Жамылаагийн“...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алгатолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв зах дээр 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүнсний ногоо зараад зогсож байтал 14 цагийн орчим Х.Өнерхан сүүлд нь нэрийг нь сонсоход О.Нурболат гэх залуутай хамт хар өнгийн “Adidas”  гэсэн бичвэр бүхий цүнх авч ирээд зараад буцааж авъя гэж хэлээд надад өгөөд 8000 төгрөг аваад явсан...” “...хар өнгийн хоёр үүргэвчтэй “Adidas” гэсэн бичвэр бүхий цүнх байсан...” “...надад одоо нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Эд зүйл хураан авах тогтоолоор ...  А.Жамылагаас 2 үүргэвчтэй хар өнгийн “Adidas”  гэсэн бичвэр бүхий цүнхийг авсан...  /хх-ийн 26 дугаар хуудас /

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан,  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр ... А.Жамылагаас 2 үүргэвчтэй хар өнгийн “Adidas”  гэсэн бичвэр бүхий цүнхийг авч, хохирогч И.Батимаад хүлээлгэн өгсөн  ... баримт  /хх- ийн 27-29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад О.Нурболатын сэжигтэнээр өгсөн”...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчим Х.Өнерханы хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах гэрийн цоожийг татаж ороод авдар дотроос цэнхэр тортой эд зүйл аваад авдарны хажууд байсан “Аdidas” гэсэн бичигтэй хар өнгийн цүнхэнд хийсэн. Х.Өнерхан орон доороос шар тос, эмэгтэй хүний 1 хос хоёр ширхэг гутал аваад бид хоёр буцаж гараад шууд зах руу явсан санагдаж байна. Зах дээр очоод ногоо зарж байсан эмэгтэйд хар өнгийн үүргэвчтэй цүнхийг 8000 төгрөгний барьцаанд тавьсан. Бусад эд зүйлүүдээ хаана хэнд өгсөнөө согтуу байсан болохоор санахгүй байна. Бид хоёр нилээн согтуу байсан. Одоо миний санаж байгаагаар орны урд талаар татдаг аравч, шар тос, эмэгтэй хүний гутал, 2 ширхэг торго, үүргэвтэй цүнх зэрэг эд зүйл хулгайлсан санагдаж байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 32-34 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад Х.Өнерханы сэжигтэн  яллагдагчаар өгсөн“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчим найз О.Нурболатын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах гэрийн цоожийг татаж ороод авдар дотроос цэнхэр тортой эд зүйл аваад авдрын хажууд байсан “Adidas” гэсэн бичвэр бүхий хар өнгийн үүргэвчтэй цүнхэнд хийгээд орон доороос шар тос, эмэгтэй хүний 1 хос 2 ширхэг гутал зэргийг аваад О.Нурболат бид хоёр буцаж гараад захын чиглэлд явсан. Зах дээр очоод ногоо зарж байсан эмэгтэйд хар өнгийн үүргэвчтэй цүнхийг 8000 төгрөгний барьцаанд тавьсан шиг санагдаж байна. Бусад эд зүйлүүдээ хаана хэнд өгсөнөө согтуу байсан учраас мэдэхгүй байна. Замдаа гээсэн байж магадгүй. Миний санаж байгаагаар орны урд талаар татдаг аравч, шар тос, эмэгтэй хүний  гутал 2 ширхэг, торго, үүргэвчтэй цүнх, цэнхэр өнгийн тортой эд зүйл хулгайлсан санагдаж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 182 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 37-39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Өмиртэйгийн өгсөн “...О.Нурболот нь дуу цөөтэй, ганц бие эрхэлсэн ажилгүй өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд  холбогдож ял эдэлж байсан.  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Ж.Октябрь, Телебек нартай хамт гэртээ байж байхад гаднаас О.Нурболат 500 грамм спирт барьчихсан ганцаараа орж ирсэн. Тухайн спиртийг Ж.Октябрь, О.Нурболат, Телебек бид 4 хувааж уугаад сууж байсан. Тэгтэл Ж.Октябрь, О.Нурболат, Телебек гурав гараад явсан. Би гэртээ байж байгаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд гэрийн хаалга цохиод би сэрэхэд манай танил эмэгтэй Дарийгаа ирсэн. Би Дарийгааг гэрт оруулаад байж байтал удалгүй гаднаас Телебек орж ирээд Ж.Октябрь, О.Нурболат, хоёр яваад өглөө би эргээд хүрээд ирлээ гэж хэлсэн. Телебек, Дарийгаа бид гурав унтаж байтал гаднаас хаалга цохиод Телебек хаалга онгойлгоход Ж.Октябрь, О.Нурболат 2 орж ирсэн. Тэгээд би сэрээгүй намайг унтаж байхад Ж.Октябрь, О.Нурболат, Телебек бууз жигнэж идсэн байсан. Би согтуудаа босоогүй унтаж байсан. Өглөө сэрэхэд бууз, каз, мах зэрэг эд зүйл аваад ирсэн байсан. Хаанаас авч ирсэн юм бэ? гэхэд Ж.Октябрь би дүүгээсээ авч ирсэн юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56, 116 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Асалбекийн өгсөн ...” Миний ах О.Нурболат нь 1983 оны 09 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, бага боловсролтой, өөрөө уншиж, бичдэг. 2005 онд Увс аймагт цэргийн алба хаасан. Эхнэр хүүхэд байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй .Өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө байхгүй. Наран багийн 3-11 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаяг дээрээ байдаггүй, гадуур хоноод явж байдаг. Согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, Урьд өмнө олон удаа гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч И.Базарбекийн ...О.Нурболат бид 2 найзууд байгаа юм. О.Нурболат нь ганц бие эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 03-12 тоотод оршин суух хаягтай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, олон удаа хулгайн гэмт хэрэг холбогдож ял эдэлж байсан. Архи уух гэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 61- 65 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... Ботахора Ногой овогт Октябрйин Нурболат нь  2004 оны 04 сарын 20-ны өдөр, 2006 оны 08 сарын 20-ны өдөр, 2010 оны 03 сарын 10-ны өдөр 2015 оны 11 сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор баривчлах болон хорих ял эдэлж байсан... гэх баримт / хх-ийн 69 дүгээр хуудас/

Ховд аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 11  дугаартай ... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат,  ПЭ77122533 Х.Өнерхан  нарын нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй  байна гэх  албан бичиг.../хх-ийн 85 дугаар хуудас/

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 59  дугаартай ... ПЭ 83091218 регистрийн дугаартай О.Нурболат,  ПЭ77122533 Х.Өнерхан  нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэх баримт/ хх-ийн 87 дугаар хуудас/

Голомт банкны 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 10/06 дугаартай... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат,  ПЭ77122533 Х.Өнерхан  нар нь манай  банкны харилцагчаар бүртгэлгүй байна... гэх   баримт / хх-ийн 91 дүгээр хуудас/

Төрийн  банкны 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 26 дугаартай... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат нь үлдэгдэлгүй 111300061296 тоот харилцах данстай    ПЭ77122533 Х.Өнерхан  үлдэгдэлгүй 102400296383 тоот харилцах данстай     гэх баримт / хх-ийн 92 дугаар хуудас/

ХААН   банкны 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 23 дугаартай... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат нь манай банкинд ямар нэгэн данс эзэмшдэггүй, ПЭ77122533 Х.Өнерхан  нь 5862090769 тоот хугацаагүй хадагаламжийн данс эзэмшдэг ба 2017 оны  01 сарын 09-ний өдрийн байдлаар 8,307.84 төгрөгийн үлдэгдэлтэй... гэх баримт / хх-ийн 93 дугаар хуудас/

Капитал  банкны 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 15 дугаартай... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат,  ПЭ77122533 Х.Өнерхан  нар нь манай  банкны харилцагчаар бүртгэлгүй байна... гэх   баримт/ хх-ийн 94 дүгээр хуудас/

Хас банкны 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 10/06 дугаартай... ПЭ83091218 регистрийн дугаартай О.Нурболат, ПЭ7122533 Х.Өнерхан  нар нь манай  банкны харилцагчаар бүртгэлгүй байна... гэх   баримт/ хх-ийн 95 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол Сэжигтэн Ж.Октябрь, О.Нурболот нарт холбогдох эрүүгийн 201721000025 дугаартай хэргийг 201621000242 дугаартай хэрэгт нэгтгэсэн баримт/ хх-ийн 99 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 102-104  дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар 5 ширхэг каз- нэг ширхэг нь 30000 төгрөг, 10 кг бууз- 1 кг нь – 5000 төгрөг, хонины 20 кг мах 1 кг мах-4000 төгрөг, үхрийн мах -10 кг- 1 кг  нь – 4000 төгрөг, 2 кг – пичень – 1 кг – 6000 төгрөг, 2 кг  шоколодтай чихэр 1 кг – 10000 төгрөг, 2ш рулет- нэг ширхэг нь 1500 төгрөг нийт -3000 төгрөг, 2 ширхэг цайны пичень нэг ширхэг нь – 1500 төгрөг, 1 хайрцаг жигнэмэг - 4000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн107-112 дугаар хуудас/

Эд зүйл хураан авах тэмдэглэлээр ... “Soships” нэртэй цагаан өнгийн цаасан хайрцагтай 150 граммтай жигнэмэг, Вишневий нэртэй 1 ширхэг рулет, Юбилейное утро нэртэй цайны печень 1 кг 750 грамм каз, 440 грамм цайны пичень, 5 кг 640 г шар тортой мах, 7 кг 770 г шар тортой мах зэргийг Ж.Октябрээс хураан авч  хохирогч Х.Хавленд хүлээн өгсөн тухай  /хх-ийн 109 -  112 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тоотод оршин суух /  Х.Хавлены өгсөн  “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед босоод амбаарлуугаа орж үзэхэд цоожийг нь эвдээгүй цүүг нь мушгиж эвдсэн байсан. Тэгээд алдагдсан эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд 5 ширхэг каз 1 ширхэг нь 30000 төгрөг, 10 кг бууз 1 кг нь 5000 төгрөг, хонины мах 20 кг, 1 кг нь 4000 төгрөг, үхрийн мах 10 кг 1 кг нь 4000 төгрөг, 2 кг пичень, 1 кг нь 6000 төгрөг, 2 кг чихэр, 1кг нь 10.000 төгрөг, 2 ширхэг рулет 1 ширхэг нь 1500 төгрөг, 2 ширхэг цайны пичень 1 ширхэг нь 1500 төгрөг, 1 ширхэг жигнэмэг 4000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан. Одоогоор надад 362000 төгрөгний хохирол учраад байна...” Ж.Октябрь, О.Нурболат нар надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Ж.Октябрийн  сэжигтэн, яллагдагчаар өгсөн... “... Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар сэжигтнээр татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ О.Нурболат, Х.Өмирбек нартай архи ууж байгаад 22 цагийн үед О.Нурболаттай хамт  тамхины иш, акурка олж татахаар гэрээс гарсан. Тэгж явж байгаад Наран багийн нутагт О.Нурболаттай хамт айлын хашааруу ороод амбаарынх нь  цоожны цүүг төмрөөр мушгиж онгойлгоод 2 тор мах, бас жаахан бууз, тэгээд чихэр пичень зэрэг эд зүйлийг аваад гарсан. Амбаарын цоожийг О.Нурболат төмрөөр хөшиж онгойлгосон. Би хамт орж эд зүйл авсан. Авсан бүх зүйлээ ууттай байсан бууз нь дээр хийгээд дундаа өргөөд явсан. Тэгээд гэрт ирэхэд Х.Өмиртэй байсан. Тухайн буузыг жигнээд мөн махаа чанаж архи ууж байгаад тасраад уначихсан байна лээ. Би согтуудаа л хулгай хийчихлээ. Гэрт байсан спиртийг найруулж уусан юм...” “...Х.Хавлен гэх хүнийг танихгүй ээ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 128-129, 180-181  дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл...2017 оны 04 сарын 18-ны өдөр  би хамт амьдардаг Өмиртэйтай хамт гэртээ согтуу байж байтал О.Нурболат гаднаас 500 грамм спирт олж ирээд бид 3 тухайн спиртийг найруулж уусан юм. Спиртээ ууж байгаад О.Нурболаттай хамт  тамхины иш түүж татахаар гарсан.  Анх архи уусан гэх газрыг  “1”  тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн 60 айлын  орон сууцанд байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан шаргал өнгийн  модон хаалгатай байрны давхрын блокон ашиглаж барьсан өрөөг “А” цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Ж.Октябрь үүнээс цааш юу болсоноо би сайн санахгүй байна.  Салхинд гараад таг согтчихсон нэг мэдэхэд 36 айлын орон сууцны урдуур  нарийн гудмаар гараад явж байсан.Түүнээс цааш юу ч санахгүй байна гэх мэдүүлэг  ... гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 131-133 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад О.Нурболатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...2017 оны 01 сарын 18-ны өдөр би 80 айлын орон сууцны танил ах Ж.Октябрийн гэрт очиход Өмиртэй, Телебек нар архи уугаад сууж байсан. Тэгээд би Ж.Октябрьтай хамт тамхины иш акурка олж татахаар гарсан. Тэгээд замаар тамхины иш түүгээд явж байгаад нэг мэдэхэд л зүүн хаалганд ирчихсэн байсан. Тэгээд Ж.Октябрь ах хашаа руу орсон. Төмөр байна уу? олоод ир гээд төмөр хайж байгаад Октябрь ах цоожийг нь төмрөөр хөшиж хаалгыг нь онгойлгоод бид 2 хамт амбаарлуу ороод 2 тортой мах ууттай хөлдүү бууз 2 ширхэг каз байсныг аваад ууттай бууз  дээрээ махнуудаа хийгээд гарсан. Тортой чихэр печенийг  аваад ууттай эд зүйлээ дундаа өргөөд явсан. Тэр хашаа нохойгүй байсан. Бид 2 хулгайлсан эд зүйлээ аваад Ж.Октябрь ахын гэрлүү очиход Өмөртэй, Телебек 2 согтуу байсан. Бид 4 казаа доор нь хийгээд  2 удаа бууз жигнэж идсэн. Тэгээд архиа ууж байгаад унтаад өгсөн. Би согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Би урд өмнө нь Ж.Октябрьтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Би хулгайн  хэргээр мөрдөн байцаалтанд шалгагдаж цагдан хорих байранд хоригдож байгаад 2017 оны 01 сарын 07-ны өдөр батлан даалтад гарсан.  Би зах дээр биеийн хүчний  ажил хийж мөнгө олдог... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж  байна ...  гэх мэдүүлэг /хх-ийн 135-136,182 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 138-140 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-143 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний  албаны 2017 оны 01-ний өдрийн 13 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 146-149 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл/ хх-ийн 153-154 дүгээр хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний  албаны 2017 оны 01-ний өдрийн 14 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 157-163 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Жолдбайгийн  өгсөн... Ж.Октябрь нь 1968 оны 01 сарын 01-ний  өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай яс үндэс казак, 8-р анги төгссөн. 1989 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр орон эд хөрөнгө байхгүй таньдаг найз нөхдийнхөөрөө хоноод явдаг. Олон удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Ихэнх тохиолдолд хулгайн гэмт хэргээр ял шийтгэл эдэлсэн. Ял эдэлсэн оныг нь сайн санахгүй байна ...  гэх мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Тилеуханы өгсөн... Ж.Октябрь нь 1968 оны 01 сарын 01-ний  өдөр Ховд аймийн  Жаргалант суманд төрсөн, 49 настай яс үндэс казак, 8-р анги төгссөн 1989 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр орон, эд хөрөнгө байхгүй таньдаг найз нөхдийнхөөрөө хоноод явдаг. Олон удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Ихэнх тохиолдолд хулгайн гэмт хэргээр ял шийтгэл эдэлсэн. Ял эдэлсэн оныг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 167 дугаар хуудас/

Ботахора овогт Жылышбайгийн Октябрийн ял шалгах хуудас /хх-ийн 184 дүгээр хуудас/

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ПЛ 68010137 регистрийн дугаартай Жылышбайгийн Октябрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэх баримт/ хх-ийн 203 дугаар хуудас/

Капитал банкны ПЛ68010137 регистрийн дугаартай Жылышбайгийн Октябрь нь  манай банкинд харилцах дансгүй... гэх баримт /хх-ийн 206 дугаар хуудас/

ХААН  банкны ПЛ68010137 регистрийн дугаартай Жылышбайгийн Октябрь нь  манай банкинд 5193042125 тоот харилцах данс эзэмшдэг ба 7573,24 төгрөгийн үлдэгдэлтэй байна  гэх баримт /хх-ийн 207 дугаар хуудас/

Төрийн банкны ПЛ68010137 регистрийн дугаартай Жылышбайгийн Октябрь нь  манай банкинд 110000238690 тоот үлдэгдэлгүй хадгаламжийн нэрийн данстай гэх баримт /хх-ийн 208 дугаар хуудас/

Хас банкны ПЛ68010137 регистрийн дугаартай Жылышбайгийн Октябрь нь  манай банкинд харилцах дансгүй... гэх баримт /хх-ийн 209 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч К.Даригаагийн өгсөн”...Би 2017 оны 01 сарны 18-19 -нд шилжих шөнө Баян-Өлгий  аймгийн  Толбо сумаас Ховд аймагт ирээд хонох айл байхгүй болохоор Ховд аймгийн Жаргалант сумны 80 айлын орон сууцанд байх найз Өмөртэйгийн гэрт очтол Өмөртэй гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Тэгтэл удалгүй Телебек гэх залуу гаднаас орж ирээд Октябрь Х.Нурболат хоёр надаас салаад явчихлаа. Хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхэд ямар нэг юм хэлсэнгүй гэж орж ирсэн. Тэгээд Телебек Өмөртэй бид 3 унтаж байтал шөнө дунд Ж.Октябрь, О.Нурболат хоёр гаднаас тортой эд зүйлүүд авч орж ирээд 1 тортой юм аваад Октябрь Нурболат 2  буцаж гарч яваад удалггүй  савтай спирт авч ирээд найруулж уугаад  2 удаа бууз жигнэж идсэн. Буузныхаа доод талд каз чанаж байх шиг байсан. .Намайг өглөө босоод харахад мах каз, бууз чихэр, печень зэрэг эд зүйлүүд байсан. Яг хэдэн тортой хэр хэмжээтэй  ямар, ямар эд зүйл авч орж ирсэнийг унтаж байсан болохоор анзаарч хараагүй. Авч  ирсэн зарим юмаа авч яваад спиртээр сольчихсон байх ... гэх мэдүүлэг / хх-ийн 222 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Рымалдыгийн өгсөн”... 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумны Наран багийн 04-09 тоот хашаанд байх амбаарт хулгай ороод 5 кг каз, 10 кг бууз 20 кг хонины мах, 10 кг үхрийн мах 2 кг печень 2 кг чихэр 2 ширхэг рулет 2 ширхэг цайны печень 1 ширхэг жигнэмэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. ,,Би тухайн хулгайлагдсан буузыг 2017 оны 01 сарын эхнэр хүүхдүүдийн хамт боосон. Буузыг 10 кг татсан мах захаас авч боосон.  Манай каз бусад айлуудын хийдэг казтай  адилхан урттай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 224- дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.Мартагийн  өгсөн...Би Ховд аймгийн  Жаргалант сумын Рашаант багийн 16-11 тоот хашаанд байх гэртээ унтаж байтал одоо миний санаж байгаагаар 2017 оны 01 сарын  дундуур яг өдрийг нь  сайн мэдэхгүй байна. Шөнө унтаж байтал 02 цагийн орчим цонх цохихоор нь хэн бэ? гэтэл  О.Нурболат  байна гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэтэл архи байна уу? гэхээр нь надад ямар юм байдаг юм бэ? хүүхэд цочоод байна гэтэл яваад  өгөх шиг болсон. .. Хэнтэй ирсэнийг сайн мэдэхгүй ямар ч байсан цонх цохиод О.Нурболат байна гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 226 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гарч Б.Оролханы  өгсөн... Миний хүү Х.Өнерхан нь 1977 оны 12 сарын 15-ны өдөр Ховд аймгийн  Жаргалант суманд төрсөн. Одоо 40 настай. Яс үндэс Казак, эхээс 3-уулаа, айлын том хүүхэд. Ховд аймгийн  Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3-р сургуульд сурч 5-р анги төгссөн. Өөрөө уншиж, бичиж чаддаг цэргийн  алба хаагаагүй, эхнэр авч тусдаа гараагүй, ганц бие. Одоо миний  хажууд дүүгийнхээ хамт амьдардаг. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Өөрийнх нь эзэмшлийн 1 тооны үхэр байдаг. Гэхдээ тухайн үхэр 2016 оны мал тооллогоор миний  нэр дээр тоологдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 227 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн ....

1. Хэргийн газрын үзлэгээр  илрүүлж, бэхжүүлж авсан зураг 5 дээрхи гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй гэрэл зураг “ Зураг 5 “ дээрхи гутлын улны мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ сэжигтэн Ж.Октябриас хураан авсан баруун  өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдэгээрээ тохирч байна... гэх дүгнэлт / хх- ийн 146 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн ...

1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан “ Зураг-9”, “ Зураг-10 “   дээрхи гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Сэжигтэн О.Нурболатаас хураан авсан  1 хос / 2 ширхэг/ цэнхэр пүүзэн гутлын  зүүн өмсгөлийн улны хэсгээр үүсгэж авсан мөр нь хэргийн газраас илрүүлэн гэрэл зургийн аргаар  бэхжүүлэн авсан “Зураг-9”, дээрхи гутлын  мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3. Сэжигтэн  О.Нурболатаас хураан авсан 1 хос / 2 ширхэг / цэнхэр пүүзэн гутлын баруун өмсгөлийн улны хэсгээр үүсгэж авсан мөр нь хэргийн газраас илрүүлэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан  “ Зураг – 10 ” дээрхи гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна ... гэх дүгнэлт / хх – ийн 157-158 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтад хохирогч И.Батимаагийн өгсөн...Ж.Октябрь, Х.Нурболат нар надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн  228-229 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нурболатын өгсөн ...  Мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлгэн дээр нэмж хэлэх зүйл байхгүй  ... гэх мэдүүллэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өнерханы өгсөн... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгэн дээр нэмж хэлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Октябрын  өгсөн...  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгэн дээр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргаланть сумын Наран багийн 08-07 тоотод оршин суух / Жантекей шаку  овогт Ивний Батимаагийн өгсөн.. Хохирлоо барагдуулж өгсөн. Гомдол санал байхгүй ...  гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан  дээрхи  нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:

1. Шүүгдэгч  Ногой овогт Октябрийн Нурболат нь  шүүгдэгч Х.Өнерхантай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах иргэн И.Батимаагийн гэрт нэвтэрч эд  хөрөнгө  хулгайлж хохирогчид 249000 төгрөгний хохирол учруулсан,

 Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө  шүүгдэгч  Ж.Октябрьтай бүлэглэн  давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тоот хашаанд оршин суух иргэн Х.Хавлены амбаарт нэвтэрч  эд хөрөнгө хулгайлж,  хохирогчид 337000 төгрөгний хохирол учруулсан,

2.Шүүгдэгч Ботахара Нура овогт Хурметханы Өнерхан нь шүүгдэгч  О.Нурболаттай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоот хашаанд байрлах иргэн И.Батимаагийн гэрт нэвтэрч  хөрөнгө хулгайлж хохирогчид   249 000 төгрөгний хохирол учруулсан,

3.Шүүгдэгч Ботахара  овогт Жылышбайгийн Октябрь нь О.Нурболаттай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тоот хашаанд оршин суух иргэн Х.Хавлены амбаарт нэвтэрч  эд хөрөнгө хулгайлж, хохирогчид 337000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:  Хэрэг учралын газар болох Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 08-07 тоотод хашаанд байрлах монгол гэрт үзлэг  хийхэд гэрийн хаалганы цүүг мушгисан байдалтай байв... гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, үзлэгийн гэрэл зураг /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч И.Батимаагийн  мөрдөн байцаалтад өгсөн...  2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Буянт сумаас ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж ороод авдар дотор байсан 4 метртэй 2 торго, эмэгтэй цамц, толгойны алчуур 2 ширхэг, хүүхдийн хоёр хос шорт, подволка, эрэгтэй подволка, хүүхдийн тамирын хослол 1 ширхэг, орны урд талаар татдаг аравч 1 ширхэг, орон доор байсан 6 кг шар тос, хар өнгийн хавар, намрын эмэгтэй хүний гутал 1 хос, хүүхдийн хоёр үүргэвчтэй цүнх 1 ширхэг, зэргийг аваад явсан байсан...’’ ”...эдгээр эд зүйлүүд бүгд шинэ эд зүйлүүд байсан...” “ Миний хохирлыг Х.Өнерхан бүрэн барагдуулж өгсөн...” "... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх  мэдүүлэг /хх-ийн 8, 233 дугаар хуудас/, гэрч Б.Рахмехалийгийн... Наран багийн 08-07 хашаанд байсан ах Аманжолын гэрийн цоожийг эвдээд газар хаясан байсан тул эхнэр И.Батимаад хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 10 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч А.Жамылагийн өгсөн... 2016 оны 10 сарын 02-ны өдөр зах дээр ногоо зараад байж байтал Х.Өнерхан, О.Нурболатын хамт ирээд “Adidas”  гэсэн бичвэр бүхий цүнх авчраад 8000 төгрөгний барьцаанд тавьсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч А.Жамылагаас эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хохирогч И.Батимаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, О.Нурболат, Х.Өнерхан нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн ... гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ... гэх мэдүүлгүүд, тэдний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /31-39 дүгээр хуудас/, хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-09 тоотод хашаанд байх хохирогч Х.Хавлений амбаарт үзлэг хийсэн... цоожны цүүг нь мушгиж хаалгыг нь модон рамнаас салгаж онгойлгосон байв... гэх баримт / хх-ийн 102 дугаар  хуудас/, гэрэл  зураг / хх-ийн 103-104 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-ийн  107 дугаар хуудас/, хулгайлагдсан мах болон пичень зэргийг  сэжигтэн Ж.Октябраас хураан авч хохирогч Х.Хавленд хүлээлгэн өгсөн  тогтоол, тэмдэглэл / хх-ийн 108-112 дугаар хуудас/, хохирогч Х.Хавлений өгсөн...  2017 оны 01 сарын 17-наас 18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 04-09 тооод хашаанд байрлах амбаарын цүүг мушгиж эвдэн орж, нийт 362000 төгрөгний эд хөрөнгийг хулгайлан авсан байсан. Хохирлоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг /хх- ийн 115 дугаар хуудас/, гэрч С.Өмиртэйгийн... намайг 2017 оны 01 сарын 18-ны өдөр Ж.Октябрийн гэрт унтаж байхад Ж.Октябрь, О.Нурболат нар гарч яваад каз болон мах, бууз авчирч чанаж идсэн. Ж.Октябрь би гэрээсээ авчирсан гэж байсан. Гэтэл удахгүй цагдаа нар ирээд Ж.Октябрь, О.Нурболат нарыг аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/, сэжигтэн Ж.Октябрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг,  /хх-ийн 131-133 дугаар хуудас/, сэжигтэн О.Нурболатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 138-140 дүгээр хуудас/, сэжигтэн Ж.Октябрийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гутлыг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 141-144 дүгээр хуудас/,  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн .... 1. Хэргийн газрын үзлэгээр  илрүүлж, бэхжүүлж авсан зураг 5 дээрхи гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй гэрэл зураг “ Зураг 5 “ дээрхи гутлын улны мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ сэжигтэн Ж.Октябраас хураан авсан баруун  өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна... гэх дүгнэлт / хх-ийн 146 дугаар хуудас/

Сэжигтэн О.Нурболатын  гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан 1 хос 2 ширхэг гутлыг хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 153-155 дугаар хуудас/,  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн ... 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан “ Зураг-9”, “ Зураг-10“ дээрхи гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2.Сэжигтэн О.Нурболатаас хураан авсан  1 хос / 2 ширхэг/ цэнхэр пүүзэн гутлын  зүүн өмсгөлийн улны хэсгээр үүсгэж авсан мөр нь хэргийн газраас илрүүлсэн  гэрэл зургийн аргаар  бэхжүүлэн авсан “Зураг-9”, дээрхи гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. 3. Сэжигтэн  О.Нурболатаас хураан авсан 1 хос / 2 ширхэг / цэнхэр пүүзэн гутлын баруун өмсгөлийн улны хэсгээр үүсгэж авсан мөр нь хэргийн газраас илрүүлэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан  “ Зураг – 10 ” дээрхи гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна ... гэх дүгнэлт / хх-ийн 157-158 дугаар хуудас /, Ж.Октябрийн ... хэргээ хүлээн мэүүлсэн... сэжигтэн , яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболат, Ботахара Нура овогт  Хурметханы Өнерхан, Ботахара овогт Жылышбайгийн Октябрь нарын дээрхи үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч   Ногой      овогт Октябрийн Нурболатыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч  Ботахара Нура овогт  Хурметханы Өнерханыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, Ботахара овогт Жылышбайгийн Октябрийг бүлэглэн бусдын орон байран нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч О.Нурболат, Ж.Октябрь, Х.Өнерхан нар нь бусдын эд хөрөнгийн нууц далд аргаар, орон байранд нэвтэрч өөрийн эзэмшилдээ авч, шууд санаатайгаар  өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нь хулгайлах гэмт хэргийг бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бүлэглэж, давтан үйлдлээр  хохирогч И.Батима, Х.Хавлен нарын  өмчлөлийн эд хөрөнгийг шууд санаатайгаар орон байранд нь нэвтрэн  орж нууц  далд аргаар хулгайлан авч улмаар өөрсдийн хэрэгцээндээ зарцуулсан гэх үйл баримт  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболат нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 04 сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2006 оны 08 сарын 02-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 10 сарын 22-ны өдөр 4 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 01 сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж  суллагдаж байсан  нь хэргийн 69 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 48 дугаартай шийтгэх тогтоол,  143 дугаартай  шийтгэх тогтоол, 114 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Нурболатыг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдалд байхдаа бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч  Ботахара овогт  Жылышбайгийн Октябрь нь Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2005 оны 07 сарын 19-ний өдрийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 08 сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 сарын 26-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байсан  нь хэргийн 184 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 52 дугаартай шийтгэх тогтоол, 77 дугаартай  шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байгаа ба  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болгогдсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Октябрийг анх удаа  бүлэглэн бусдын орон байран нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Өнерхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь   хэргийн 68 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож  байх тул  түүнийг анх удаа бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч,  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Октябрь, О.Нурболат, Х.Өнерхан нар нь өөрт ногдох хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд  хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй  байна.

Шүүгдэгч Ж.Октябрь, О.Нурболат, Х.Өнерхан нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.Октябрь, О.Нурболат, Х.Өнерхан нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан  баривчлах ялыг оногдуулж, тэдгээрт оногдуулсан баривчлах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч О.Нурболат нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр “ Сэжигтэнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол” -оор баривчлагдаж,   2017 оны 01 сарын 05-ны өдрийн 3 дугаартай  “Сэжигтэнийг баривчлах тухай“ шүүгчийн захирамжаар баривчилж мөн 2017 оны 01 сарын 20-ны  өдөр “ Сэжигтэнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”-оор баривчлагдаж,  2017 оны 01 сарын 23-ны өдрийн 3/2  дугаартай  “Сэжигтэнээр цагдан  хорих  тухай“ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 3/2 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож өнөөдрийг хүртэл 72 хоног , 

            Шүүгдэгч Ж.Октябрь нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр “ Сэжигтэнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”-оор баривчлагдаж,  2017 оны 01 сарын  23 -ны өдрийн 6 дугаартай  “Сэжигтэнээр цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож,  2017 оны 02 сарын 03-ны өдрийн 6/1 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож өнөөдрийг хүртэл 69 хоног,

            Шүүгдэгч Х.Өнерхан нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр “Сэжигтэнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол”-оор баривчилж, 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 4 дугаартай  “ Сэжигтэнийг баривчлах тухай “ шүүгчийн захирамжаар  3 хоног  тус тус цагдан хоригдсон байна. 

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Нурболатын цагдан хоригдсон 72 хоног, шүүгдэгч Ж.Октябрийн цагдан хоригдсон 69 хоног, шүүгдэгч Х.Өнерханы цагдан хоригдсон 3 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Ж.Октябрь, О.Нурболат, Х.Өнерхан нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Батимаагийн өгсөн... хохирол төлбөрөө авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ... гэх мэдүүлэг, хохирогч Х.Хавлений мөрдөн байцаалтад  өгсөн... Х.Өнерхан нь нар нь хохирлоо  төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй ...  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  шүүгдэгч Х.Өнерханы эзэмшлийн 8 настай улаан зүсмийн үхэр нэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Нурболатын хойд хэсгээрээ цэнхэр, урд хэсгээрээ хар өнгийн  1 хос 2 ширхэг пүүзэн гутал,  шүүгдэгч Ж.Октябрийн хар өнгийн 1 хос 2 ширхэг пүүзэн гутлыг тус тус шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.

Шүүгдэгч Ж.Октябрь, О.Нурболот, Х.Өнерхан нарт холбогдох  201721000025 дугаартай хэргийг 201621000242 дугаартай хэрэгт нь  нэгтгэсэн болохыг дурдав.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, , 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ногой   овогт Октябрийн Нурболатыг давтан үйлдлээр бүлэглэн  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч  Ботахара Нура овогт  Хурметханы Өнерхан, Ботахара овогт Жылышбайгийн Октябрь нарыг бүлэглэн  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ботахара Нура овогт  Хурметханы Өнерханыг эд хөрөнгө хураахгүйгээр 3/ гурав/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч  Ботахара овогт Жылышбайгийн Октябрыг эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,  шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболатыг эд хөрөнгө хураахгүйгээр 04 / дөрөв/ сарын  хугацаагаар баривчлах ял  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  шүүгдэгч О.Нурболатад  оногдуулсан  4 сарын  баривчлах ял, Ж.Октябрьт оногдуулсан 03 сар 10 хоногийн баривчлах ял,  Х.Өнерханд оногдуулсан 3 сар, 01 хоногийн  баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээрзүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ботахара овогт Жылышбайгийн Октябрийн цагдан хоригдсон 69 / жаран ес/  хоног,  шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболатын цагдан хоригдсон 72 / далан хоёр/ хоног, шүүгдэгч Х.Өнерханы цагдан хоригдсон 3/ гурав/ хоногийг  тус тус   ял  эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 201621000242  дугаартай хэрэгт  201721000025 дугаартай хэргийг  нэгтгэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  хар өнгийн  1 хос 2 ширхэг пүүзэн гутал,  хойд хэсгээрээ цэнхэр, урд хэсгээрээ хар өнгийн  1 хос 2 ширхэг пүүзэн гутлыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч  нар нь  бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  шүүгдэгч Х.Өнерханы эзэмшлийн 1 тооны үхэр битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн   2017 оны 01 сарын 10-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 286 дугаар зүйлийн 286.1.11-д зааснаар шүүгдэгч Ботахара Нура овогт  Хурметханы Өнерханд  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй  тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж,  шүүгдэгч Ногой овогт Октябрийн Нурболат, Ботахара овогт Жылышбайгийн Октябрь нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь  Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА