Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2020/00403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, 2 дугаар хороо, 20*******,******* ******* ******* /*******,*******, *******

 

Хариуцагч: Орхон аймаг,,,, Боржигон , -д холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.*******, хариуцагч , нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тай 1999 онд танилцаж, 2000 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2000 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин , 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Барсболд нар төрсөн. Бид хоёр 18 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд архи их ууж, надад гар хүрч эрүүл мэндэд хохирол учруулж байсан. Одоо би тархиндаа харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ба группид байдаг. Би эмнэлгээр 2 жил эмчлүүлэх хугацаанд намайг нэг ч удаа асраагүй, хаяад явсан. Бид сүүлийн 4 жилийн хугацаанд тус тус амьдарч байна. Энэ хугацаанд үр хүүхдээ харж хандаж байгаагүй. Харин надад өөр хүн тус дэм болох болсон. Иймд би түүнээс салж өөр хүнтэй амьдарч, хүүхэд төрүүлсэн. Иймээс одоо буцаж хамт амьдрах ямарч боломж байхгүй. Одоо том охин оюутан болсон6

Би грүппийн мөнгөөр хүүхдүүдээ тэжээхэд хүрэлцэхгүй байна. Иймд аас хүү хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ү.*******тай 1999 онд танилцаж, 2000 оноос эхлэн хамтран амьдарсан. Харин Ү.******* өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. Бидний дундаас 2000 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин , 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Барсболд нар төрсөн. Бид сүүлийн хэдэн жил зан харилцаа, үзэл бодол нийлэхгүй байнга маргах болсон тул 2015 онд салсан. Би Эрдэнэт хотын харъяа хүүхдийн төлөө үндэсний газарт зуслангийн манаачаар ажилладаг. Цалин 385,000 төгрөг авдаг. Үүнээс банкинд сар бүр 175,000 төгрөг төлдөг. Би урьд нь 2,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Нэмээд 2,500,000 төгрөгийн зээл авч, охиндоо 1,500,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөрөө байшингийн материал авсан. Түүнээс хойш хүүхдүүддээ мөнгөн тусламж өгч чадаагүй байгаа. Цаашид болж бүтэхээрээ тусалж байх болно. Хүү хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.******* хариуцагч д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилсэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.

 

Зохигчид хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээ, хугацааны талаар эвлэрэн тохиролцоогүй тул шүүх хуульд зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.

 

Харин хүү Б.Барсболд бага насны хүүхэд байх тул хууль ёсны төлөөлөгч Ү.******* нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч аас хүүхдийн тэтгэлэг шаардах эрх үүсэх юм.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ү.*******, хариуцагч нар 1999 онд танилцсан, 2000 оноос эхлэн хамтран амьдрах хугацаанд буюу 2000 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин , 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Барсболд нар төрж эцэг ы овог, нэрийг авсан, зохигчид 2016 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо охин насанд хүрсэн, хүү Б.Барсболд эх Ү.*******ын асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь хүү Б.Барсболдын төрсний гэрчилгээний хуулбар, Амь-Эрдэнэ ӨЭМТөвийн тодорхойлолт, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-9/

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Барсболдыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч хүү Б.Барсболдыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүргээ биелүүлж байх нь зүйтэй.

 

Харин хариуцагч цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Нэхэмжлэгч Ү.******* нь хүү зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ү.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 58,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******т болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Барсболдыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тус бүрийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон Бөхчулуунаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ү.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,300 /тавин найман мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 58,300 /тавин найман мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС