| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00399/И |
| Дугаар | 104/ШШ2020/00384 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2020/00384
| 2020 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 104/ШШ2020/00384 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүргийн 6 дугаар хороо,*******,*******,
Хариуцагч: дүүргийн 6 дугаар хороо,*******,*******-д холбогдуулан
2004 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр *******тэй 2004 онд танилцаж, мөн оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Би нөхөр *******ийн хамт мал маллан дүүргийн 6 дугаар хорооны Жүдийн хондын 4 од оршин сууж байна.
Би тэтгэвэрт гарах нас болж дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад малын тооллогын А дансны бүртгэл 2007 оноос 2019 он хүртэл нөхөр *******ийн нэр дээр бүртгэгдэж тоологдсон тул гэрлэлтийн баталгаа байхгүй бол ажилсан жил тогтоох боломжгүй гэсэн.
Би өмнөх гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй тул *******тэй гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр *******тай 2004 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бид мал маллан дүүргийн 6 дугаар хорооны Жүдийн хондын 4 од оршин сууж байна. Эхнэр ******* өмнөх гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах гэсэн боловч салсан нөхөр нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан. Ингээд 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Бид 2004 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа нь үнэн тул маргах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болсон тул хариуцагч *******тэй 2004 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгаагаа тогтоолгох хүсэлт гаргасан.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн талаар маргаагүй, дэмжсэн болно.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2004 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байгаа үйл явдлаа эрх олгосон баримт бичгээр батлах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2004 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаанд ...2007 оноос 2019 он хүртэлх хугацааны мал тооллогын А дансны түүвэр, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2003, 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017, 2018, 2019 онуудын бүртгэлийн дэвтэрийн хуулбар, 2007, 2010, 2011 онуудын мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт, Үндэсний төв архивын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн лавлагаанд ...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 139 дүгээр хуудсанд: дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч: өрхийн тэргүүн ,,,,, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 21 настай, 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 03 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагч ******* уг үйл баримтын талаар маргаагүй. /хх-7-45/
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2004 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хамтран амьдарч байгаа нь тогтоож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У.Бат-Энхээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118., 119., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т зааснаар нэхэмжлэгч гийн , Бат-Энх нар 2004 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У.Бат-Энхээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС