Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0028

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2020/0028 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар ДТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцагч С.Бд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ДТӨХК /РД: ********/

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч С.Бд

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-06-092/61 тоот актыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, Ц.А хариуцагч С.Б, Ц.Б гуравдагч этгээд Э.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 01/196 дугаартай удирдамжийн хүрээнд шалгалт хийн ДЦС-2 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017-2018 оны Хамтын гэрээний 3.1-д тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээсдоогуур цалин олгосон нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн 2019 оны 1-5 сарын цалингийн зөрүү 203,718,160 /Хоёр зуун гурван сая долоон зуун арван найман мянга нэг зуун жар/ төгрөгийг нөхөж олгуулахаар Мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Цалин нөхөн олгуулах тухай 01-06- 092/61 тоот акт тогтоосон.

Дээрх актад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар байгууллагууд харилцан тохиролцож, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно. гэж заасны дагуу салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтооход 2017-2018 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.1-т заасан Үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх мөн 3.1.1-т Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, ажилтнуудын үндсэн цалинг эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцүүрийг үндэслэн тогтооно. ... гэж тус тус зааснаар эрх бүхий байгууллагууд харилцан тохиролцоогүй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргаагүй нь Хамтын хэлэлцээрийн 3.1, 3.1.1 дэх заалтын хэрэгжүүлэх боломж бүрдээгүй тул дээрх хуулийн 5.3 дахь заалтыг тус компани зөрчөөгүй.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн
хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Т2019 оны 06 дугаар сарын 25- ны өдрийн 05/2193 тоот албан бичигт .... ҮЭХ-оос ирүүлсэн гомдлын дагуу ДЦС-2 ТӨХК-д шалгалт хийхэд ажил олгогч, ажилчдын хооронд байгуулсан Хамтын гэрээний 3.1-д тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон зөрчил илэрснийг үндэслэн хууль зүйн хүрээнд улсын ахлах байцаагч С.Б 01- 06-092/61 тоот нөхөн олгох акт гаргасан болно. гэсэн нь ямар хууль тогтоомж, түүний заалтыг үндэслэн хууль зүйн хүрээнд шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус.Мөн уг албан бичигт .... шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. гэсэн нь ҮЭХороо хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б01-06-092/61 тоот цалин нөхөн олгуулах тухай актын талаар шүүхэд хандаагүй болно.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолын 1-т Эрчим
хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам,....эзэмшиж, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө , Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар талууд бүх түвшинд хамтран ажиллана гэж тус тус заасан байдаг.

Үүний дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Эрчим хүчний сайд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн а/3446 тоот Салбарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг нэмэгдүүлэх тухай албан бичгээр Эрчим хүч, геологи, уул уурхайн
Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан. Уг албан бичигт өнөөдөр Монгол улсын
эдийн засаг тогтвортой бус хүндрэлтэй байгаа энэ үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос баталсан тогтоолын дагуу Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шууд шинэчлэн батлах нь учир дутагдалтай байна. Харин Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн биелэлтийг хамтарсан хурлаар хэлэлцэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг боловсруулж, салбарын ажиллагсдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх шийдвэрийг шинээр батлагдах 2019-2020 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрт тусгах нь зүйтэй. Иймд салбарын үйлдвэр компаниудын 2018 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг 2018 оны 12 дугаар сард компаниуд тайлагнах тул төлөвлөгөөнүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт оруулах нь одоогоор боломжгүй тухайгаа илэрхийлсэн.

Үүний хүрээнд Компанийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд тусгасан цалин
нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний яамны зорилтот түвшин батлах Ажлын хэсгээс
хасах шийдвэр гаргаж, Эрчим хүчний сайдын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тушаалаар зорилтот түвшинг хассан дүнгээр баталж ирүүлсэн.

Иймд тус байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар
сарын 31-ний 335 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалт,
Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийи 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг мөрдлөг болгон компанийн үйл
ажиллагааны үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд тус компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй эх үүсвэргүй цалинг нөхөн олгуулах тухай Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн тавьсан акт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Т2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05/2193 тоот албан бичгийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ
.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хамтын хэлэлцээр гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.5-д хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хэлэхээр заасан бөгөөд үүнийг үндэслээд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативын асуудал гэж зааснаар салбарын хэлэлцээрээр байгуулахаар заасан.

Үүний дагуу Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг Эрчим хүчний яам, МЭХГУУҮЭ-ийн холбоо, МЭХ-ний Ассоциаци нар хамтран байгуулж 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Энэхүү Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /Тариф/-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Салбарын аж ахуй нэгж байгууллагууд, ажилтнуудын үндсэн цалинг эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцэлүүрийг үндэслэн дараах чиглэлийн дагуу тогтооно. Салбарын хэмжээнд төсөвт ажил гүйцэтгэхэд энэхүү тарифыг аж ахуй нэгж бүр дагаж мөрдөнө. /Эрчми хүчний салбарын мэргэжлийн зэрэг/

үзүүртүүд

Мэргэжлийн зэрэг

 

 

 

!

II

III

IV

V

VI

1

итгэлцүүр

1,0

1,11

1,25

1,44

1,66

1,92

                 

Мөн тус хэлэлцээрийн 3.1.2-т Эрчим хүчний салбарын аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөн /240 00*1,6=384 000/ байх бөгөөд аж ахуй, нэгж байгууллагууд нь байгууллагын хүчин чадал, эдийн засгийн чадвараас хамаарч дараах итгэлцүүрээс доошгүйгээр үржүүлж бодно.

Байгууллага

Үйл ажиллагааны
чиглэл

Хөдөлмөрийн нөхцөл

 

 

Хэвийн

Хэвийн бус

2

ДЦС-2

Ашиглалт

2,2

2,4

 

 

Засвар

1,9

2,2

Мөн энэ зүйлийг Эрчим хүчний салбарын 2019-2020оны Хамт/Тариф/-ын
хэлэлцээрт 3.3-т зохицуулалт хэвээрээ тусгагдсан.

Дээрх нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-өдрөөс сард 320 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Үүнийг Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт/Тариф/-ын хэлэлцээрийн заалтууд нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай
тоолоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно, 7.1.-Д Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно, 7.1-д Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно гэж заасны дагуу Эрчим хүчний салбар эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт/Тариф/~ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 зүйлүүдэд тогтоосон байна.

Энэ Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт/Тариф/-ын хэлэлцээрийг үндэслээд Дээрх Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт/Тариф/-ын хэлэлцээрийг үндэслэж ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 оны Хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулан 2017.06.28-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хамтын гэрээ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түунтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан. Иймээс уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт тусган Шинэчилсзн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БГД-ийн ЗДТГ-т бүртгүүлснээр мөрдөгдөж байна. Энэхүү хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1,3.1.2-т Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт/Тариф/-ын хэлэлцээрт зааснаар тусгасан зохицуулалтаа хэрэгжүүлэхгүй байна гэсэн гомдлыг ДЦС-2 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2018 онд ирүүлснээр миний бие 2018/03/07-ны өдрийн 05/092/07 дугаар бүхий актаар 119 698 375 төгрөгийн нөхөн төлбөрийг тавьснаар тус байгууллага хүлээн зөвшөөрөн бүрэн барагдуулж ажилчдаа хохиролгүй болгосон. Гэтэл тус байгууллага 2019 он гараад хагас жил болоход ахиад төлөхгүй байна гэсэн гомдол 2 дахь удаагаа ирснээр миний бие 2019.06.07-ны өдрийн 01-06-092/61 дугаар актаар 213 ажилтанд 203,718,160 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон. Гэтэл уг байгууллагын удирдлага тавьсан актад гарын үсэг зурахаас татгалзсан. Татгалзах үндэслэлээ 2019 оны 04 сарын 04-ны өдөр салбарын хамтын хэлэлцээр шинэчлэгдэн батлагдсан тул 2017-2018 оны хооронд байгуулсан уг хамтын гэрээний үйлчлэл зогсож хүчингүй болсон. Иймд дээрх 5 сараар тавьсан цалингийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн ЗХЯ- аас компанийн 2019 оны зорилтод түвшнийг батлахдаа цалингийн нэмэгдлийг хассан учир компани эдийн засгийн чадавхын хувьд дээрх нөхцөл боломжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн үндэслэлгүй хариу тайлбарыг өгсөн.

Дээрх тайлбар нь дараах холбогдох хуулийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал:

-ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 оны Хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулан 2017.06.28-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт тусган Шинэчилсэн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БГД-ийн ЗДТГ-т бүртгүүлснээр мөрдөгдөж байна. Энэхүү гэрээний хугацаа нь тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар ЗДТГ-т бүртгүүлснээр 2 ээлийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан тул хүчин төгөлдөр хамтын гэрээ болно. Иймд уг гэрээний талууд тус хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дагуу мөрдөх үүрэгтэй байна.

-Холбогдох хуулиар хориглосон ямар нэгэн хэм хэмжээг зөрчөөгуйгээрээ тус
хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу хууль тогтоомжид нийцсэн бөгөөд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан зарчмын дагуу уг гэрээг байгуулсан
атал ийм тайлбар гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн ЭХЯ-аас компанийн 2019 оны зорилтод түвшнийг батлахдаа цалингийн
нэмзгдлийг хассан учир компани эдийн засгийн чадавхын хувьд дээрх нөхцөл
боломжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэдгээ нотлоогүй, хяналт
шалгалтаар ч энэхүү байдал тогтоогдоогүй тул тус байгууллагын 213 ажилчдын 1-5 сарын цалингийн зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоох хуулийн
5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасны дагуу хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр дүнд тохирсон цалин хөлсөө авах зрхтэй гэж үзээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасны дагуу 2019.06.07-ны өдөр 203,718,160 төгрөгийг нөхөн төлүүлэхээр актыг / 01-06-092/61 дугаар/ тогтоосон. Үүнийг тухайн байгууллагын удирдлага биелүүлэхээс татгалзсанаар тус байгууллагын ҮЭ-ийн хороо дүүргийнхээ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхэд байгууллагын захиргаанаас уг актыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд уг байгууллагын захиргаанаас 2019.06.07-ны өдрийн 01-06-092/61 дугаартай 213 ажилтны 2019 оны 1-5 сарын цалингийн зөрүү болох 203,718,160 төгрөгийг нөхөн төлүүлэхээр топгоосон актыг хүчингүи болгуулахаар гаргасан нзхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

ДТӨХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 01-06-092/61 тоот Цалин нөхөн олгуулах тухай акт хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй.

ДТӨХК-ийн захиргаа нь ажилчдын эрх ашгийг байнга хохироож, үндсэн цалинг дутуу олгож ирсэн.

Энэ асуудлаар өмнөх онд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/092/07 тоот Цалин нөхөн олгуулах тухай акт тавигдаж, цалингийн зөрүүг тооцож бүрэн олгосон. Гэсэн хэдий ч энэ алдаагаа дахин давтаж 2019 онд ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан учраас гус ҮЭ-ийн хорооноос гомдол гаргаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсанаар улсын байцаагчийн акт дахин тавигдсан.

Гэтэл өмнөх цалингийн зөрүүг олгосон хэрнээ энэ удаагийн цалингийн зөрүүг олгохгүй байх арга эрэлхийлж, улсын байцаагчийн тавьсан актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.

Шүүхэд гаргасан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн тайлбарыг
дэмжиж байна.

ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны хамтын гэрээг 2017 оны 06 сарын 28-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргад бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөж ажилласан. Компанийн захиргааны санаачилгаар 2018 оны 09 сарын 11-нд нэмэлт өөрчлөлт оруулсныг
дүүргийн Засаг дарга 2018 оны 10 сарын 26-нд бүртгэж
баталгаажуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдсөн Дээрх хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дулааны хоёдугаар цахилгаан станц ТӨХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актыг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Т2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05/2193 тоот албан бичгийн шийдвэрийг хүчингүй болгож хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд болон 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд Дулааны хоёдугаар цахилгаан станц ТӨХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актаар хамтын гэрээний 3.1-д тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасныг зөрчсөн гэж үзэж 2019 оны 1-5 сарын цалингийн зөрүү нийт 203.718.160 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт /Тариф/-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Салбарын аж ахуй нэгж байгууллагууд, ажилтнуудын үндсэн цалинг эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцэлүүрийг үндэслэн дараах чиглэлийн дагуу тогтооно. Салбарын хэмжээнд төсөвт ажил гүйцэтгэхэд энэхүү тарифыг аж ахуй нэгж бүр дагаж мөрдөнө. /Эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг, түүний итгэлцүүр/

үзүүртүүд

Мэргэжлийн зэрэг

 

 

 

!

II

III

IV

V

VI

1

Итгэлцүүр

1,0

1,11

1,25

1,44

1,66

1,92

                 

Мөн тус хэлэлцээрийн 3.1.2-т Эрчим хүчний салбарын аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөн /240 00*1,6=384 000/ байх бөгөөд аж ахуй, нэгж байгууллагууд нь байгууллагын хүчин чадал, эдийн засгийн чадвараас хамаарч дараах итгэлцүүрээс доошгүйгээр үржүүлж бодно

 

 

Байгууллага

Үйл ажиллагааны
чиглэл

нөхцөл

 

 

Хэвийн

Хэвийн бус

 

1

...

Ашиглалт

 

 

 

Засвар

 

 

 

2

...ДЦС-2

Ашиглалт

2,2

2,4

 

Засвар

1,9

2,2

 

 

Дээрх 2017-2018 оны Хамт /Тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн байгуулагдсан ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны Хамтын гэрээний 3.1, 3.1.1, 3.1.2-т дээр дурьдсан Хамт /Тариф/-ын хэлэлцээрийн заалтуудтай адилхан зохицуулалтууд тусгагдсан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно, 7 дугаар зүйлийн 7.1-д Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно, 7.3-д Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина, 8 дугаар зүйлийн 8.3-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө гэж тус тус хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог, 3.1.5-д хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог ойлгохоор тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын хэлэлцээрээр ...гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болохоор зохицуулсан байх ба уг зохицуулалтын дагуу эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр болон хамтын гэрээгээр ...гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоосон байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт /Тариф/-ын хэлэлцээр болон ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны Хамтын гэрээгээр...гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоосон байх ба ажил олгогч нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд, хамтын хэлэлцээр, хамтын гэрээг биелүүлэх үүрэгтэй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2019 оны Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт /Тариф/-ын хэлэлцээр болон ДЦС-2 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны Хамтын гэрээгээр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлсэн байдлаар эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байх ба дээрх хуулиар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгох үүрэгтэй болохыг тодорхой зохицуулан хуульчилсан тул хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2019 оны Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-д зааснаас үзэхэд ... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө тул 2019 оны 1-5 сарын цалингийн зөрүү нийт 203.718.160 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчдын 2019 оны Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот акт нь ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтооход үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнэ тарифийн өсөлт зэргийг харгалзан үзэх ёстой, тус компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй, эх үүсвэргүй тул актаар тогтоосон цалингийн зөрүүг төлөх боломжгүй, төсөв санхүүгийн боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий актаар тогтоосон цалингийн зөрүү нийт 203.718.160 төгрөгийг ажилтнуудад олгосноор ДТӨХК эдийн засгийн хувьд алдагдалд орох, тус төрийн өмчит компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрийн зохицуулалтуудыг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл 2019 оны 1-5 сарын цалингийн зөрүү нийт 203.718.160 төгрөгийг тус станцын ажилтнуудад олгохоор шийдвэрлэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын №01-06-092/61 тоот акт нь бодит байдалд биелэгдэх боломжтой байх ба уг улсын байцаагчдын №01-06-092/61 тоот актыг биелүүлснээр ДТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдан тайлбарласан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгох үүрэгтэй ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө гэж хуульчилсан тул улсын байцаагчдын 2019 оны Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актыг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ... эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина гэж заасан ба маргаан бүхий 2019 оны Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Цалин нөхөн олгуулах тухай №01-06-092/61 тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий ДТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ДТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.БАТЗОРИГ