| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/00204/И |
| Дугаар | 141/ШШ2019/00274 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2019/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* хотын ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлалтай Х Б ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Рашаант багт оршин суугч Ж.А, Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суугч Ч.Т нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 3,090,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч Ж.А, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х Бны ******* тооцооны төвийн захирал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 140001759901 дугаартай барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,**************7,532 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хүү 291,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,116 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг, нийт 4,1**************,1*******2 төгрөгийг Ж.А, Ч.Т нараас гаргуулах мөн зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцааны үл хөдлөх хөрөнгөнөөс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт зааж зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 140001759901 дугаартай барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,**************7,532 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хүү 291,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,116 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг, нийт 4,1**************,1*******2 төгрөгийг Ж.А, Ч.Т нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.А нь *******1*******000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийсэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийт 3.090.000 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөгийг нийт 3.092.500 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгөнөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.
Хариуцагч Ж.А нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х Бтай 201******* оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1400017599 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээл авсан. Уг авсан зээлээс 2,000,000 төгрөгийг бэлнээр авч А миний бие *******00,000 төгрөг, Т 1,200,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Дүү Намсрай Таас 4,300,000 төгрөг авч хөрөө рам авсан. Би авсан зээлээ хугацаанд нь төлж байсан боловч 201******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуруугаа гэмтээж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажил хийх чадваргүй болж, 12, 01, 02 дугаар саруудын төлөгдөх ёстой мөнгөө төлж чадаагүй нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Банкнаас авсан зээлийг Т бид хоёр хоёулаа хэрэглэсэн учраас хувааж төлөх нь зөв гэж бодож байна. Т миний байшинг өөрийн нэр дээр болгож гэрчилгээ авчихаад татварын албанд бүртгүүлээд татварын хөнгөлөлт эдлэж байгаа, 2 жил дараалан татварын буцаан олголт авч байгаа, тэр мөнгөнөөсөө надад өгдөггүй, миний байшинг өөрийн юм шиг ашиглаж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Банк шүүхэд хандсанаас хойш *******1*******,1*******2 төгрөгний эргэн төлөлтийг би өөрөө төлсөн. Т энэ зээлийн эргэн төлөлтийг ерөөсөө төлөөгүй би төлж байгаа. Харин Т нь дээрх мөнгөнөөс Сүхтөмөрт өгсөн ажлын хөлс 400.000 төгрөг, Мягаад өгсөн 30.000 төгрөг, Т охиндоо явуулсан 100.000 төгрөг гээд нийт 530.000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь бид хоёр тэр үед хамтран амьдарч байсан учраас Т дээрх мөнгөнүүдийг төлсөн учраас би тооцооноос хасаж байгаа юм. Иймээс би банкны нэхэмжилж байгаа 3.092.500 төгргийн тал хувь болох 1.546.250 төгрөг дээр 530.000 төгрөгийг нэмээд нийт 2.075.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийг бид хоёр хувааж төлөөд банкыг хохиролгүй болгох нь зүйтэй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
Хариуцагч Ч.Т нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Ч.Атай хамтран 2017 оны 4 дүгээр сард 7 сая төгрөгийг Х Бнаас зээлээр авсан нь үнэн. Банкны нэхэмжлэлийн үнийн дүн болон шаардлага үндэслэлийн талаар маргах зүйл байхгүй. Харин дээрх зээлийг аваад Ж.А нь төрсөн дүү болох Ж.Намсрайжавтай хамтран торхны машин худалдан авах зорилготой нийт 5 сая төгрөгийг авсан. Үлдэгдэл 2 сая төгрөгийг Ж.Атай харилцан ярилцсаны үндсэн дээр өөрийнх нь хүнд өгөх ёстой мөнгө, гэр оронд нь хоол хүнс авах, өөрийнх нь хэрэглээнд зарцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх мөнгөнөөс Сүхтөмөрт ажлын хөлс 400.000 төгрөг, гэрт нь хоол хүнсний зүйл 220.000 төгрөгөөр худалдан авч хэргэлсэн, өөрөө 200.000 төгрөг бэлэн авсан, мөн Энхбатад 200.000 төгрөг, Мягаад 30.000 төгрөг өгсөн, би оюутан охиндоо 100,000 төгрөг өгсөн, аккумлятор 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх мөнгөнөөс хоол хүнс худалдаж авсан 220.000 төгрөгийг би хувааж төлж болох юм бусад мөнгийг А төлөх ёстой. Тухайн үед Т миний бие зарцуулсан мөнгөний тооцоог тэмдэглэсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Би төрийн албанд ажилладаг учраас татварын хөнгөлөлт эдлэх нь Ат хамаагүй, би төрд 10 гаруй жил ажилласан учраас татварын буцаан олголт авч байгаа, тэр мөнгийг Атай хуваах ёсгүй гэж бодож байна. Зээлийн гэрээн дээр байгаа гарын үсэг минийх мөн. Анх зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэж гарын үсэг зурсантай маргаан байхгүй. А тэр мөнгийг өөрөө зарцуулсан. Би зээл авч өгсөн нь үнэн. А мөнгийг төлөх ёстой. Ж.Аын хөрөнгийг зарж, үлдсэн зээл, нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийг барагдуулж авах ёстой гэж хэлмээр байна. Х Бны нэхэмжлэлийн шаардлагаас надтай холбогдуулж мөнгө нэхэмжилж байгаа хэсгийг би хүлээн зөвшөөрөхгүй ,банкнаас авсан зээлийг бүхэлд нь А төлөх ёстой... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Б нь хариуцагч Ч.Т, Ж.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 3,090,000 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт .. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлэн зээлээ төлөөгүй, энэ талаар шаардаж мэдэгдэж байсан боловч үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд зааснаар банк санаачилгаараа гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэж маргажээ.
Харин хариуцагч Ж.А нь ... Х Бтай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээл авсан. Банкны нэхэмжлэлийн үнийн дүн болон шаардлагатай маргах зүйл байхгүй. 201******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуруугаа гэмтээж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажил хийх чадваргүй болж 12, 01, 02 дугаар саруудын төлөгдөх ёстой мөнгөө төлж чадаагүй нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Т бид хоёр хамт тэр зээлийг авсан учраас хувааж төлөх ёстой, гэхдээ би Тийн төлөх хэсгээс 530.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иймд би өөрийн төлөх 1.545.000 төгрөг дээр 530.000 төгрөгийг нэмээд нийт 2.075.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж тайлбарлаж,
хариуцагч Ч.Т ... Би Ж.Атай хамтран Х Бнаас зээл авсан нь үнэн. Банкны нэхэмжлэлийн үнийн дүн болон шаардлага, гэрээний талаар маргах зүйл байхгүй, гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн. Банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин дээрх зээлийг аваад Ж.Атай харилцан ярилцсаны үндсэн дээр өөрийнх нь хүнд өгөх ёстой байсан мөнгө, гэр оронд нь хоол хүнс авах, өөрийнх нь хэрэглээ зэрэгт зарцуулсан. Харин дээрх мөнгөнөөс хоол хүнс худалдаж авсан 220.000 төгрөгийг би хувааж төлж болох юм, бусад мөнгийг Ж.А төлөх ёстой. Х Бны нэхэмжлэлийн шаардлагаас надтай холбогдуулж мөнгө нэхэмжилж байгаа хэсгийг би хүлээн зөвшөөрөхгүй, банкнаас авсан зээлийг бүхэлд нь Ж.А төлөх ёстой, нэхэмжлэлийг хариуцахгүй... гэж мэтгэлцэжээ.
Хариуцагч Х Б ХХК-тай Ж.А, Ч.Т нар нь 201******* оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1400017599 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг жилийн 24.00 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд Завхан аймгийн ******* сумын 1-р багт байрлалтай Y-0905001466 дугаар бүхий гэрчилгээтэй 64 мкв хувийн сууц, 0096*******70 дугаар гэрчилгээтэй *******40 мкв эзэмшилийн газар зэргийг тус тус барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүй, зээлийн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х Б ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалттай нийцжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Ч.Т, Ж.А нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул Х Б ХХК хариуцагч Ч.Т, Ж.А нараас хувь тэнцүүлэн шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.Т нь ... банкны нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч дээрх зээлийг аваад Ж.Атай харилцан ярилцсаны үндсэн дээр өөрийнх нь хүнд өгөх ёстой байсан мөнгө, гэр оронд нь хоол хүнс авах, өөрийнх нь хэрэглээнд зарцуулсан, дээрх мөнгөнөөс хоол хүнс худалдаж авсан 220.000 төгрөгийг би хувааж төлж болох юм, бусад мөнгийг Ж.А төлөх ёстой. Х Бны нэхэмжлэлийн шаардлагаас надтай холбогдуулж мөнгө нэхэмжилж байгаа хэсгийг би хүлээн зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... гэж заасан байх бөгөөд хариуцагч Ч.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байгаа татгалзал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч Х Б ХХК нь үндсэн зээлийн төлбөр 2,791,*******51 төгрөг, зээлийн хүү 291,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,116 төгрөг нийт 3,090,000 төгрөгийг хариуцагч Ж.А, Ч.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Ж.А нь ... Ч.Т бид хоёр тэр зээлийг хамтарч авсан учраас хувааж төлөх ёстой, гэхдээ би Ч.Тийн төлөх хэсгээс 530.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иймд би өөрийн төлөх 1.545.000 төгрөг дээр 530.000 төгрөгийг нэмээд нийт 2.075.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж тайлбарлаж байгаа нь үндэсэлэлтэй, хариуцагч Ч.Т энэ талаар маргахгүй байх тул хариуцагч Ж.Ааас 2.075.000 төгрөг, хариуцагч Ч.Таас 1.015.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул нотариатын төлбөр 2500 төгрөг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т, Ж.А нарын зээлийн барьцаанд тавьсан Завхан аймгийн ******* сумын 1-р багт байрлалтай дугаар бүхий гэрчилгээтэй 64 мкв хувийн сууц, дугаар гэрчилгээтэй *******40 мкв эзэмшилийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иймд Х Бны ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Т, Ж.А нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 3,090,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас 40,9*******0 төгрөг, Ч.Таас 40,9*******0 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Х Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, Ч.Т, Ж.А нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 3,090,000 /гурван сая ерэн мянга/ төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ж.Ааас 2,075,000 /хоёр сая далан таван мянга/ төгрөг, хариуцагч Ч.Таас 1,015,000 /нэг сая арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар Ч.Т, Ж.А нарын зээлийн барьцаанд тавьсан Завхан аймгийн ******* сумын 1-р багт байрлалтай Y-0905001466 дугаар бүхий гэрчилгээтэй 64 мкв хувийн сууц, 0096*******70 дугаар гэрчилгээтэй *******40 мкв эзэмшилийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,352 /ерэн долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас 40,9*******0 /дөчин мянга есөн зуун ная/ төгрөг, хариуцагч Ч.Таас 40,9*******0 /дөчин мянга есөн зуун ная/ төгрөг, нотариатын хөлсөнд мөн хариуцагч Ж.Ааас 1,250 /нэг мянга хоёр зуун тавь/ төгрөг, хариуцагч Ч.Таас 1,250 /нэг мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ