Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/шш2017/00640

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00640

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.”““““цэцэг даргалж тус шүүхийн  танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б нарт холбогдуулж, өвлөн авсан өвийн хэмжээгээр Хариуцагч Н.”““““аас 10 450 000 төгрөг, Н.”““““аас 8 170 000 төгрөг, Н.”““““ээс 380 000 төгрөг нийт 19 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.”““““, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““, хариуцагчийн хүсэлтээр гэрч Ш.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  З.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:  2013 оны 8 сарын 16-нд төрсөн дүү З.”““““тунгалагт 20 000 000 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа 1 000 000 төгрөгийг өгсөн. Дүү З.”““““тунгалаг 2014 онд авто тээврийн ослоор нас барсан. Тухайн үед хүүхдүүдэд .. ээж нь ингэж мөнгө зээлсэн .. гэж хэлсэн. Утсаар яриад мөнгөө авмаар байна гэж ярьсаар яваад бүтэн жил болсон. Том хүү Н.”““““ нь барилгын ажил болохгүй байна. Та Н.”““““тай уулз гэсэн. Н.”““““тай уулзахад төлнө гэдэг байсан. Бид ярилцаад гэрээ хийсэн боловч 2015 он дуусахад нэг ч төгрөг төлөөгүй. Би эвлэрүүлэн зуучлалд хандаж маргах зүйлгүйгээр төлнө гэж тохиролцоод 1 жилийн хугацаа өгсөн. Өв залгамжлалын дагуу өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хүн тус бүрээс зохих хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Би дүүгийнхээ хүүхдүүдэд итгэж 2014 оноос хойш явж байна. Бид Эхээс арван хоёруулаа, би том нь юм. Би дандаа дүү нартаа тусалж дэмжиж, байнга мөнгө зээлүүлж өгдөг байсан. Мөнгө аваад буцаагаад өгдөг учир би цаасан гэрээ биш аман гэрээ хийсэн. Гэхдээ мөнгө шилжүүлсэн нь банкны хуулгаар харагдаж байгаа. Анх 19 252 950 төгрөгийг нэхэмжилсэн нь тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хамт нэхсэн байсан. Одоо бол тэмдэгтийн хураамжаа хасаад /талийгаач З.”““““тунгалаг/-ийн хууль ёсны өв залгамжлагч буюу өвлөгч нараас 19 000 000 төгрөгийг гаргуулах буюу тус бүрээр нь авч үзвэл хүү Н.”““““аас 10 450 000 төгрөг, хүү Н.”““““аас 8 170 000 төгрөг, охин Н.”““““ээс 380 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү, бага дүү Н.Цацралыг нь хариуцагчаас чөлөөлөхийг зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““““ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.”““““ нь 2013 оны 08-р сарын 16-нд талийгаач З.”““““тунгалагийн данс руу 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө 3 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нас барсан учир том хүү Н.”““““ нь өв залгамжилсан хөрөнгийн 55 хувийг эзэмшиж байгаа учир 10 450 000 төгрөг, хүү Н.”““““ нь 43 хувийг өвөлж авсан учир 8 170 000 төгрөг, охин Н.”““““ нь 2 хувийг өвөлж авсан учир 380 000 төгрөгийг гаргуулна. Бага охин Н.Цацралаас мөнгө гаргуулахгүй юм байна гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Өвлүүлэгч нарт гүйцэтгэвэл зохих ямар үүрэг байгаа вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлин 39.1-д хэлцэл амаар байгуулагдаж болох боловч ямар тохиолдолд амаар байгуулагдсан хэлцэл гэж үзэх вэ гэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан байдаг. Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх ёстой гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хэлцлийн гол нөхцлийг талууд хэлэлцэн тохиролцсон гэдгийг тогтоох боломжгүй. Зээлийн бусад гэрээний адил нэг тал нь санал гаргаад нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар байгуулагддаг. Өөрөөр хэлбэл гэрээний хүчинтэй санал, саналыг хүлээн авсан мэдэгдэл байх ёстой. Тухайн үед талийгаач З.”““““тунгалаг зээлийн гэрээ хийх хүсэл зорилгоо илэрхийлсэн мөн 20 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх талаар тохирсон гэдгийг нотолсон зүйл байхгүй. Нотлох ямарч боломж байхгүй. 2013 оны 8-р сарын 16-нд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг ямар зориулалтаар шилжүүлж байгаа. Өмнө нь авсан мөнгөө өгч байгаа юм уу. Ямар нэгэн төлбөр төлөөд байгаа юм уу гэдгийг бид нар мэдэх боломжгүй. Нэхэжлэгч талын шаардлагаа нотолж байгаа баримт нь 20 000 000 төгрөгөө дансаар шилжүүлсэн баримт байдаг. Энэ мөнгийг шилжүүлж байхдаа утга хэсэгт нь ямар нэгэн бичилт байхгүй. Ямар зорилгоор шилжүүлж байгаа нь харагддагүй. Хэрвээ энэ 20 000 000 төгрөгийг зээлэв гэсэн бичилттэй байсан бол өөрөөр яригдах байх. Нэхэмжлэгч З.”““““ы хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж хаан банкнаас авсан байдаг. 5077155948 гэсэн дансны хуулга байгаа. Энэ хуулгаас харвал З.”““““тунгалаг нь н.”““““д байнга мөнгө шилжүүлж байсан байдал харагддаг. 2012 оны 12-р сард 10 000 000 төгрөг, 2013 оны 07-р сарын 28-нд 300 000 төгрөг. 2013 оны 7 сард 200 000 төгрөг зээлийн хүү гэсэн утгатай байдаг. Хоорондоо мөнгө өгч авч байсан байдал баримтаар харагддаг.

 

Харин 20 000 000 төгрөгийг зээлсэн хугацаа нь 2013 оны 8-р сарын 16-нд байдаг. Энэ хугацаатай ойрхон нь дансны хуулга байгаа. Дансны хуулгаас харахад 2013 оны 8-р сарын 7-нд зээл авахаас 9 хоногийн өмнө 900 000 төгрөг, 800 000 төгрөгийг шилжүүлсэн. 2013 оны 9-р сарын 6-нд 600 000 төгрөг. 2013 оны 10-р сарын 04-нд 600 000 төгрөг. 2013 оны 10-р сарын 19-нд 100 000 төгрөг. 2013 оны 11-р сарын 5-нд 500 00 төгрөг. 2013 оны 12-р сарын 6-нд 600 000 төгрөг. 2014 оны 1-р сарын 18-нд 6 000 000 төгрөг зэрэг хуулган дээр бүгд тэмдэглэгдсэн байгаа. 2014 оны 1-р сарын 18-нд 1 000 000 төгрөг. 2014 оны 2-р сарын 7-нд 470 000 төгрөг гэх мэт энэ бүх зээл авсан өгсөн гээд байгаа нийт “““““ы дансанд орсон мөнгийг бодоод үзэхээр 19 370 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хуулгаас харахаар заримдаа 99095700 гэсэн дугаараас шлжүүлсэн байгаа. Энэ дугаарын эзэмшигч нь “““““тунгалаг байсан гэдгийг мобикомоос аваад хэрэгт хавсаргасан байгаа. Энэ 19 370 000 төгрөг дээр нэхэмжлэгч “““““ бэлнээр 1 000 000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн. Ингээд нийт 20 370 000 төгрөг болж байгаа юм. “““““ “““““тунгалаг нарын хооронд мөнгө зээлсэн талаар талийгаачийн хүүхдүүд бүгдээрээ мэдэхгүй. “““““ яагаад гэрээ байгуулаад ийм зүйл үйлдсэн талаар мэдэхгүй. . Аав ээж нь нас барсан байсан. “““““ өөрөөч хэлдэг манай эгч над дээр ирээд зээлсэн мөнгө байгаа гэхэд нь ”““““ ээжийнх нь төрсөн эгч учраас эгчдээ итгээд энэ мөнгийг төлнө гээд график байгуулаад эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч сая хүүхдүүд нь бүгдээрээ мэдэж байсан. Хавтаст хэрэгт эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлд Н.”““““ хэлэхдээ би мөнгө өгсөн авсан талаар мэдэхгүй гэж тэмдэглэлд байдаг. Эгчдээ итгэсэний улмаас бид нар боломжоороо энэ мөнгийг төлнө гэж тайлбар өгсөн байдаг. Эвлэрүүлэн зуучлалын захирамж гараад шүүхийн шийдвэр дээр очоод “““““ын байрыг хураах хүртэл арга хэмжээ явагдсан . Шүүхэд хандсан учир захирамжийг хүчингүй болгосон байгаа. 20 000 000 төгрөг зээлсэн талаар З.”““““, З.Оунтунгалаг нараас өөр хүн мэдэхгүй. Өөр мэдэж байгаа хүн байхгүй ганц дансны хуулгаар мөнгө зээлсэн гэдгийг тогтоох боломжгүй. Иймд хариуцагч талаас энэ мөнгийг төлөх боломжгүй. Бонн гэдэг компани нь дампуурлын ирмэг дээр байгаа. Шүүх дээр гэхэд 2-3 маргаантай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэдэн зуун саяын өрний асуудалтай байгаа. Мөн гэрээ байгуулсан талаар мэдэхгүй учир төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн хүсэлтээр орсон гэрч Ш.Баяраа: Нэхэмжлэгч З.”““““ы нөхөр, Боржигон овогт Шараагийн Баяраа /ЦЖ55103079/, Уг нь 20 000 000 төгрөг нь миний нэр дээр хадагламж-д байсан мөнгө. Амаар хэлцэл хийсэн. Утсаар ярихад нь би хажууд нь байгаагүй. З.”““““тунгалаг манай эхнэрээс 20 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, банкаар шилжүүлэн авсан. Оёдлын тоног төхөөрөмж, материал авна гэж байсан. З.”““““тунгалагаас /талийгаач / манай эхнэр мөнгө зээлж байсан удаа байхгүй. Бид ашиг олох гэж өгөөгүй, зүгээр тусалж дэмжих зорилгоор өгсөн юм. Уг 20 000 000 төгрөгийн эх үүсвэр нь бид хоёрын гэр бүлийн орлого, дундын эд хөрөнгө юм. Эхнэртээ мөнгө зээлүүлэх эрхийг би олгосон. Өмнө нь Тендерт орно, материал авна гэхээр нь хадгаламжаа барьцаалж 10 000 000 төгрөг өгч байсан. Одоо бидэнд хадгаламж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд, гэрчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.”““““ нь /өөрийн төрсөн дүү талийгаач З.”““““тунгалаг/-т зээлсэн 19 000 000 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч нар болох хариуцагч Н.”““““аас 10, 450 000 төгрөг, Н.”““““аас 8 170 000 төгрөг, Н.”““““гээс 380 000 төгрөгийг тус бүрийн өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс : ... хариуцагч нар өв хүлээн авсан боловч ээжийгээ төрсөн эгчээсээ мөнгө зээлснийг мэдээгүй, талийгаач З.”““““тунгалаг зээлийн гэрээ хийж хүсэл зорилгоо илэрхийлэн 20 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх талаар тохирсон талаар нотлох баримт байхгүй. 2013 оны 8-р сарын 16-нд шилжүүлсэн 20,0 /хорин сая/ төгрөгийг ямар зориулалтаар шилжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй, ... Нэхэмжлэгч талын шаардлагаа нотолж 20 000 000 төгрөгөө дансаар шилжүүлсэн баримт нь ямар зорилгоор шилжүүлж байгааг бичээгүй, хэрвээ 20 000,0 /хорин сая/ төгрөгийг зээлэв гэсэн бичилттэй байсан бол төлөх байсан, нэхэмжлэгчийн Хаан банкны 5077155948 дугаар дансны хуулгаас харвал талийгаач З.”““““тунгалаг нь эгч З.”““““д байнга мөнгө шилжүүлж байсан байдал харагддаг. 2012 оны 12-р сард 10 000 000 төгрөг, 2013 оны 07-р сарын 28-нд 300 000 төгрөг. 2013 оны 7 сард 200 000 төгрөг зээлийн хүү гэсэн утгатай байдаг. Хоорондоо мөнгө өгч авч байсан баримт байгаа боловч 20 000 000 төгрөг зээлсэн талаар З.”““““, З.Оунтунгалаг нараас өөр хүн мэдэхгүй учир төлөх боломжгүй гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дээрх маргаж байгаа байдал хэрхэн нотлогдож байгааг харьцуулан үзвэл:

Нэхэмжлэгч З.”““““ нь талийгаач З.”““““тунгалагийн төрсөн эгч болох нь зохигчдын тайлбараар, хариуцагч Сүрэн овогт Нацагдоржийн “““““ /НЭ88070978/, Н.”““““/НЭ91100535/ Н.”““““ /НЭ94020901, Бага охин Н.Цацрал нар талийгаачийн төрсөн хүүхдүүд болох нь эцэг эхийнх нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн хуулбаруудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь өвлүүлэгчээс өвлөгдөх эд хөрөнгө хүлээн авсан болох нь өвлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд № 24 а /хх34-48 /, № 24 б, /хх61-63/, № 46 /хх77-79/ эцэг, эх нь нас барсны гэрчилгээний хуулбар /хх 49/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид мөн байна.

 

Нэхэмжлэгч З.”““““ 20 000 000 төгрөгийг 2013 оны 8 сарын 16 нд талийгаач З.”““““тунгалагын эзэмшиж байсан Хаан банкны /5723025326 / тоот дансанд шилжүүлж байсан үйлдэл нь орлогын мэдүүлэг /хх 3/, Хаан банкны Төв аймаг дахь салбараас ирүүлсэн албан тоот /хх 96/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...зээлсэн 20000,0 /хорин сая/ төгрөгнөөс 1,0 / нэг сая төгрөгийг талийгаач дүү дансаар 2014 оны 1 сарын 6 нд өгсөн тул одоо 1900,0 /арван есөн сая / төгрөгийг нэхэмжилнэ, ер нь талийгаач тухайн үед 99095700 дугаарын утас эзэмшиж байсан ба Мобил банк ашиглан миний 5077155948 тоот дансанд байнга мөнгө болон зээлийн хүүг шилжүүлж байсан энэ нь 2012 оны 01 сарын 01-ны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд 2012 оны 1 сараас эхлэн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь /хх 101- 119 / дахь талд авагдсан/ Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Харин /120-134/ дахь талд авагдсан дансны хуулга нь давхардаж ирсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлээс 7 000 000 /долоон сая/ төгрөгийн шаардлагыг

хэрэгсэхгүй болгосон талаар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгч З.”““““ талийгаач З.”““““тунгалагаас 2014 оны 01 сарын 18 нд 6,0 / зургаан сая/ төгрөг, 2014 оны 2 сарын 4 нд 1,0 / нэг сая / төгрөг дансаар нийт 7.0 сая /долоон сая/ төгрөг буцааж авсан гэж тайлбарлаж байгаа нь өөрийнх нь тайлбараар болон хэрэгт авагдсан 2013 оны 08 сарын 01-ээс 2014 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримтаар, /хх 141/ дахь тал нотлогдож байна.

 

Харин З.”““““ нь Солонгост байх хугацаанд талийгаач З.”““““тунгалаг дахин 7,0 сая төгрөгийг зээлсэн үүнийг хүү н.Баттуул З.”““““тунгалагт 2014 оны 02 сарын 11-ны өдөр 7,0 сая төгрөгийг 5721361495 тоот дансанд шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх 140/ дахь тал

Дээрх баримт нь З.”““““тунгалаг нь З.”““““аас 7,0 сая төгрөг зээлсэн үйл явдлыг нотлохгүй байна. Харин н.Баттуул З.”““““тунгалаг нарын хооронд мөнгө дансаар шилжүүлж өгч, авалцсан тухай баримт байх тул хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч нь н.Баттуулын өмнөөс нэхэмжлэх эрхгүй гэж шүүх үзэж нэхэмжлэлээс 7,0 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч З.”““““ талийгаач З.”““““тунгалаг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ... зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ... тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан боловч зээлдэгч 2014 оны 4 сарын 2-нд нас барснаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу ... эд хөрөнгийг шилжүүлэн авсан байгууллагад гаргана гэснээр шаардах эрхтэй байна.

 

Мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д Өв хүлээн авсан өвлөгч,... өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж, Хэд хэдэн өвлөгч байвал ... тус тусын өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасан дагуу хариуцагч нар хүлээн авсан өвийн хэмжээгээр хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн Н.”““““, Н.”““““, Н.”““““ нарт Иргэний хуулийн 531 дугаар зүйлийн 531.1-д зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээ 2014 оны 04 сарын 16-нд олгогдсон байна.

Тэрээр Н.”““““ нь эцэг эхээс үлдсэн БОНН ХХК-ний эд хөрөнгийн 33,3%, мөн Улаанбаатар хотод 1 өрөө байр, Н.”““““д мөн компанийн 33,3%, Н.”““““д Төв аймгийн Зуунмод дахь 2 өрөө байр тус тус эзэмшихээр хуваарилагдсан болох нь хавтас хэргийн /68-79/ дэх талд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд хариуцагч нараас 12 000 000 төгрөгийг өвлөгдсөн эд хөрөнгийн хэмжээгээр Н.”““““аас 33,3% буюу 5 880 000 төгрөг, Н.”““““аас 5 880 000 төгрөг, Н.”““““гээс 2% буюу 240 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Н.Цацралыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцлагаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Баярааг шүүх хуралдаанаас өмнө гэрчээр асуусан боловч хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр асуусан тул гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр нотлох баримтаас хасах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэрэгт хамааралгүй гэж үзэж нотлох баримтаас хассан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 950 төгрөгийг Төрийн сан-ийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.”““““д олгуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 2-д тус тус заасныг баримтлан нийт 12 000 000 төгрөгийн Н.”““““аас 33,3% буюу 5 880 000 төгрөг, Н.”““““аас 5 880 000 төгрөг, Н.”““““гээс 2% буюу 240 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгйин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 71.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 950 төгрөгийг Төрийн сан-ийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.”““““д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 23-24 дүгээр талд авагдсан Ш.Баяраагийн гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.”““““ЦЭЦЭГ