| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00484/И |
| Дугаар | 104/ШШ2020/00159 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2020/00159
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 104/ШШ2020/00159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,*******,*******,*******, холбогдуулан
2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 73.119.598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нар тайлбарлахдаа: Бид 2010 онд танилцаж, 2010 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү Т.Төгөлдөр нар төрсөн.
Хамтран амьдрах хугацаанд гэр бүлдээ хайр халамж тавьдаггүй, тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй. Харин би ажилгүй гэртээ хүүхдүүдээ харж байдаг ч хоол унд, өмсөх хувцас, мөнгө зэргийг ах, эгч нараасаа авч ын ажилд нэмэр тус хүргэж байсан. Мөн хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж зэргээ цуглуулан өгч байсан.
Харин “Да хүрээ” зах дээр машины сэлбэг зарж ажил хийдэг ч мөнгөө гэр бүлдээ зарцуулдаггүй. Ээж, эгч нартаа өгдөг. Намайг ажилдаа оролцуулдаггүй. Миний нэр дээр данс нээж өгсөн ч дур мэдэн зарцуулах эрх байдаггүй. Энэ байдлыг тэвчиж, ах, эгч нараасаа нуусаар өнөөдрийг хүрсэн. Үүнээс гадна надад гар хүрч, хужаагийн шээс гэх мэтээр доромжилж сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Би энэ бүхнийг хүүхдүүдээ бодож тэвчсээр өнөөдрийг хүрсэн.
Одоо уучлалт гуйж байгаа ч өөрчлөгдсөн гэдэгт итгэхгүй байна. Би түүнтэй дахин хамтран амьдарч чадахгүй тул эвлэрэх боломжгүй. Иймд хамтын амьдралтай байснаа тогтоолгож, охин Т., хүү нарыг өөрийн асрамжид авна. Мөн бид тус тусдаа амьдарснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд үр хүүхдээ харж хандаагүй алга болсон. Энэ нь түүнийг ямар хүн вэ гэдгийг бүүр сайн харуулсан тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсан.
Үүнээс гадна бид 10 жил хамт амьдрахдаа хамтдаа болон манай ах, дүүсийн хүчээр 10.000.000 төгрөгийн үнэтэй Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, 15.000.000 төгрөгийн үнэтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж, 35.000.000 төгрөгийн үнэтэй Налайх дүүргийн , Өвөршандын 18 дугаар гудамжны 32 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй хувийн орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэтэй Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , Өвөршандын 18 дугаар гудамжны 32 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, 10.000.000 төгрөгийн үнэтэй континертэй болсон. Мөн бид 15.000.000 төгрөгийг хамтран зээлсэн ч авсан. Үүнээс би төлөлцөж байсан тул ногдох хэсгийг авах эрхтэй. Харин үлдсэн зээлийн төлбөр 11.260.803 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймээс 105.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын хөрөнгөөс хоёр хүүхэд болон өөрт ногдох хэсэгт 73.119.598 төгрөгт гаргуулах, бусдын өмнө хүлээсэн үүргийг т хариуцуулахаар шаардлага гаргасан.
Харин бид эвлэрч амьдрахгүй ч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгө болон бусдын өмнө хүлээсэн үүргийн талаар эвлэрэн тохиролцож байна. Үүнд:
1.Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс 35.000.000 төгрөгийн үнэ бүхий үнэ бүхий Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж зэрэг үл хөдлөх хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэлээ багасган, өөрчилж байна.
2.Хариуцагч тай хамтран “Транс капитал” ББСБ-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 109010220082 дугаар зээлийн гэрээ байгуулан авсан 15.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 11.260.803 төгрөгийг төлж, барьцаанд байгаа Налайх дүүргийн , байрлах газрыг барьцаанаас чөлөөлж өгнө. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс т учирсан хохирлыг 100 хувь барагдуулна.
3.Охин Т., хүү нарыг нэхэмжлэгч ийн асрамжид үлдээх, хүүхдүүдэд 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, 11 наснаас хойш суралцаж байгаа бол 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус бүрийг эцэг сар тутам тэжээн тэтгэхээр эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулсан. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч , нар тайлбарлахдаа: Би эхнэр тэй 2010 оноос эхлэн нэг гэрт орж хамтран амьдарсан. Ингэхдээ манай ээжийнд байсан. 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр том охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү Т.Төгөлдөр нар төрсөн. Бид хамтран амьдарч эхэлснээс хойш эхнэр Б.Отгонцэцэг нь 3 удаа сална гээд явж байсан. Би хүүхдүүдээ бодоод эргэж нийлсэн.
Би 6.000.000 төгрөгөөр Приус-11 маркийн машин худалдан авсан байснаа зарж байшин барьсан гэр оронтой болсон. Харин бидэнд 105.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байхгүй. Мөн “Транс капитал” ББСБ-аас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Отгонцэцэгтэй хамран зээлсэн 15.000.000 төгрөгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. Зээлийг би төлж байгаа. Цаашид ч төлөх болно. Үүнээс гадна 10.000.000 төгрөгөөр континер худалдаж аваагүй. Миний ээж П.Ганцэцэг “Да хүрээ” зах дээр ажиллуулж байсан континерийг надад шилжүүлэн өгсөн.
Мөн эхнэр, хүүхдээ хоолгүй хоосон хонуулж байгаагүй. Би өөрийн олсон мөнгөний хэмжээгээр гэр бүлээ ганцаараа тэжээх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Б.Отгонцэцэгийг хэргэлдэг /Herbalife/ сүлжээний бүтээгдэхүүний сарын 300.000-450.000 төгрөг, цайрын чулуутай бүтээгдэхүүн 80.000 төгрөг болон бусад зардлыг төлсөөр ирсэн. Мөн манайх өвлийн идэшдээ үхэр авдаг. Үүнээс гадна Б.Отгонцэцэгийн нэр дээр байдаг картанд миний өдрийн орлого ордог. Б.Отгонцэцэгт захиран зарцуулах эрх нь бий. Гэтэл намайг арай дэндүү хэлж байна.
Харин би боловсролгүй, бага наснаас эхлэн зах дээр наймаа хийсэн болохоор зан харьцааны хувьд бүдүүлэг үг, үйлдэл гаргадаг байсан байж болно. Гэхдээ архи дарс ууж, агсам тавьж эхнэр хүүхдээ зодоод байдаггүй. Гэхдээ алдаа дутагдал байсан байх. Иймд өмнө нь гаргаж байсан зан харилцаагаа өөрчлөх болно. Үүнийг хуралд суугаа ах, эгч нарынх нь өмнө хэлж, амлаж байна. Би гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахыг хүсч байна. Б.Отгонцэцэг надад боломж олгох юм бол шүүхээс тавьсан саналыг хүлээн авч сэтгэл зүйч дээр очиж зөвөлгөө авахад татгалзах зүйлгүй.
Ер нь бол надад эд хөрөнгө дээр булаацалдаад маргаад байх зүйлгүй. Энэ эд хөрөнгийг хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бий болгосон зүйл. Б.Отгонцэцэг нэгэнт салахаар шийдэж байгаа бол өөрийн нэр дээрх хөрөнгөө авахад татгалзах зүйлгүй. Мөн хүүхдүүдээ эхээс нь салгах буруу юм байна гэж бодож байгаа тул маргахгүй. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Харин тэдэнтэй чөлөөтэй уулзах эрхийг хязгаарлахгүй байхыг хүсч байна.
Иймд нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг 35.000.000 төгрөгийн үнэ бүхий үнэ бүхий Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж зэрэг үл хөдлөх хөрөнгийг авахыг зөвшөөрч байна.
Би “Транс капитал” ББСБ-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109010220082 дугаар зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 11.260.803 төгрөгийг төлж, барьцаанд байгаа Налайх дүүргийн , Өвөршандын 18 дугаар гудамжны 31 тоотод байрлах газрыг чөлөөлж өгнө. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс т учирсан хохирлыг 100 хувь барагдуулна.
Охин Т., хүү нарыг нэхэмжлэгч ийн асрамжид үлдээх, хүүхдүүдэд 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, 11 наснаас хойш суралцаж байгаа бол 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус бүрийг, сар тутам тэжээн тэтгэх болно.
Мөн хамтын амьдралтай байсан нь үнэн тул маргах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч т холбогдуулан 2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 10.000.000 төгрөгийн үнэтэй континерийн 5.000.000 төгрөг, зээлээс бий болсон мөнгөн хөрөнгө 15.000.000 төгрөг болон дундын үл хөдлөх хөрөнгө нийт 105.000.000 төгрөгийн хөрөнгөөс 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэгт 73.119.598 төгрөг гаргуулах, бусдын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлээ 35.000.000 төгрөгийн үнэ бүхий Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж зэрэг үл хөдлөх хөрөнгө гаргуулахаар багасган өөрчилж, бусад шаардлагаа хэвээр нь дэмжсэн.
Хариуцагч хамтын амьдралаа үргэжлүүлэн эвлэрэх хүсэлтийг нэхэмжлэгч Б.Отгонцэцэг хүлээн авахаас татгалзаж маргасан.
Харин зохигчид хамтран амьдарч байсан байдал, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба хүүхдийн тэтгэлэг, дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмнө хүлээсэн үүргийн талаар эвлэрэн тохиролцсон болно.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг тай 2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан үйл явдлаа эрх олгосон баримт бичгээр батлах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар 2010 оны 4 дүгээр сард танилцаж, 2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамт амьдрах хугацаанд , нар төрж, эцэг ын овог, нэрийг Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу авч овоглосон, одоо хүүхдүүд эх ийн асрамжид эрүүл бойжин өсч байгаа нь хүүхдийн 0000623222-324, 1113000615 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Энх-Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн “Тодорхойлолт” зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар маргаагүй. /хх-8-10/
Иймд нэхэмжлэгч нарыг 2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоов.
Мөн зохигчид шүүх хуралдааны шатанд хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн талаар эвлэрэн тохиролцож гэрээ байгуулсан. Үүнд:
“ 1.Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг Налайх дүүргийн , Өвөршанд 18 дугаар гудамжны 31 тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай газар, тус газарт байршилтай 65 м.кв талбайтай, дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 24 м.кв талбайтай, дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авах,
2.Хариуцагч нэхэмжлэгч нар хамтран “Транскапитал” ББСБ-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 109010220082 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Зээл 15.000.000 төгрөгийг авсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 11.260.803 төгрөгийг төлөх,
Зээлийн барьцаанд байгаа Налайх дүүргийн , байрлах газрыг барьцаанаас чөлөөлж өгнө. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс т учирсан хохирлыг 100 хувь барагдуулах,
3.Охин Т., хүү нарыг нэхэмжлэгч ийн асрамжид үлдээх, хүүхдүүдэд 11 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тус бүр, 11 наснаас хойш суралцаж байгаа бол 18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус бүрийг эцэг аар тэжээн тэтгүүлэхээр тохиролцов. Эвлэрсэн нөхцлийг талууд сайн дурын хүсэл зоригоо илэрхийлэн тохирсон бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй болно” гэжээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй эвлэрсэн байгаа ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх үр хүүхэддээ тавих халамж, эцэг аас илүү байгаа, хүүхдүүдийн насны байдал, Нийслэлийн Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд “...Оношлуурын аргуудыг ашиглахад ээж давуу талтай байна” гэсэн, охин Т.ийн “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү нарыг эх ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг адил хариуцах юм.
Зохигчид хүүхдийн тэтгэлэг төлөх хэлбэр, хэмжээ, хугацааны талаар тохиролцож чадаагүй тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар шийдвэрлэх үндэслэл болно.
Харин зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон тул 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэжээгээр тус бүрийг эцэг аар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин хариуцагч цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч нь хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Үүнээс гадна нэхэмжлэгч зээлээс бий болсон мөнгөн хөрөнгө 15.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн үнэтэй континер, 10.000.000 төгрөгийн үнэтэй, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, 15.000.000 төгрөгийн үнэтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж, 35.000.000 төгрөгийн үнэтэй, Налайх дүүргийн , Өвөршандын 18 дугаар гудамжны 32 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй хувийн орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэтэй, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , Өвөршандын 18 дугаар гудамжны 32 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг 73.119.598 төгрөг гаргуулах шаардлагаа багасган өөрчилж, 35.000.000 төгрөгийн үнэ бүхий Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж зэрэг үл хөдлөх хөрөнгө нэхэмжилсэнийг зөвшөөрсөн,
Мөн бусдын өмнө хүлээсэн үүрэг болох “Транскапитал” ББСБ-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109010220082 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11.260.803 төгрөгийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг чөлөөлөх, эс бөгөөс хохирлыг 100 хувь хариуцахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар баталж шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд нийцэж байна гэж үзлээ.
Зохигчид нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар эвлэрсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх, гэрч асуулгах, хэргийг шийдвэрлэх хүртэл хүүхдүүдийг хариуцагчаар тэжээн тэтгүүлэх, эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсаныг дурдаж байна.
Мөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШЗ2020/00116 дугаартай шүүгчийн захирамжаар ын өмчлөлийн Налайх 7 дугаар хороо, Өвөршанд 18-32 тоот, талбайтай, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Г-2207001334 дугаарт бүртгэлтэй газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, Арилжааны банкин дахь хариуцагч*******/-ын мөнгөн хадгаламж болон харилцах дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон арга хэмжээ хэвээр байх болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735.687 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас хамтын амьдралтай байсан, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нийт 532.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118., 119., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т зааснаар нэхэмжлэгч Боржигон Баосаншийн Отгонцэцэг, Сартуул Лхагвасүрэнгийн Төмөрбаатар нар 2010 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү нарыг эх ийн асрамжид үлдээсүгэй.
3.Хариуцагч бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т., 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэжээгээр тус бүрийг эцэг аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар 35.000.000 төгрөгийн үнэ бүхий Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний талбайтай газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 65 м.кв талбайтай хувийн орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Налайх дүүргийн , , 24 м.кв талбайтай гараж зэрэг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч ийн өмчлөлд үлдээж, бусдын өмнө хүлээсэн үүрэг болох “Транскапитал” ББСБ-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109010220082 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11.260.803 төгрөгийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг чөлөөлөх, эс бөгөөс хохирлыг 100 хувь хариуцахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШЗ2020/00116 дугаартай шүүгчийн захирамжаар авсан арга хэмжээ шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735.687 /долоон зуун гучин таван мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 532.460 /таван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС