Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

 

 

 

 

 

   2024        01         09                                   2024/ШЦТ/57

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Э(өөрийгөө өмгөөлж),

шүүгдэгч А.М(өөрийгөө өмгөөлж)

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1975 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй,   ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт    урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А.М,

 

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт   урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн  хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ч.Э

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Ч.Энь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...... тоотод хохирогч А.М-тай “манай ахын гэрийн хойморт унтлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, хоёр гуя, шилбэ гарын тохойд цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хоёр гуя, шилбэ, зүүн тохой, ташаанд цус хуралт, баруун тохой, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.Мнь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...... тоотод хохирогч Ч.Э-тай “манай ахын гэрийн хойморт унтлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, хөлийн шилбэ хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь биед духанд зулгаралт, сарвуунд няцарсан шарх, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос А.М, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлдэхээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...... тоотод Ч.Э нь А.М-тай “манай ахын гэрийн хойморт унтлаа” гэх шалтгааны улмаас хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч А.М-ын / хх 24-25 /: “...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед ..........тоотод байдаг таньдаг ах Э , эгч О  нарын гэрт би гадаад улс руу явах гэж байгаа юм чинь ороод гарья гэж бодоод 0,75 литрийн архи аваад очсон. Тэдний гэрт Э  ах, О  эгч болон Ч.Э гээд нэг согтуу залуу байсан. Тэгээд би ах, эгч хоёртой нөгөө архинаас гурав гурван хундага уучихаад “унтлаа” гээд би 1 давхрын унтлагын өрөөнд ороод унтаж байсан чинь нөгөө Ч.Э гээд байсан залуу хөнжил сөхөөд нэг төмөр барьчихсан байсан. Тэгээд тэрийгээрээ миний бүх бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад нөгөө залууг барьж аваад хоолойг нь боогоод болиулсан чинь тэр залуу гал тогоо руу ороод хоёр савх аваад ирсэн. Тэгээд “чиний нүдийг сохолно” гээд байхаар нь би дахин барьж аваад хоолойг нь  боосон. Тэгсэн чинь гайгүй болохоор нь тавьсан чинь нөгөө залуу дахин гал тогоо руу ороод чамайг хутгалж ална аа гэхээр нь би айгаад гараад гүйчихсэн. Тэгээд шууд цагдаа руу машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5873 дугаартай дүгнэлтэд:

А.М-ын биед хоёр гуя, шилбэ, зүүн тохой, ташаанд цус хуралт, баруун тохой, зүүн хөмсгөнд зулгаралт тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 44-45 /,

 

Хохирогч Ч.Э-ны / хх 29-30 /: “...Тэгээд би унтаж байгаад 23 цагийн үед сэртэл ам цангаад байсан. Тэгээд би доошоо буусан чинь Ч.Э ах эхнэртэйгээ,  хойд орон дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан. Тэгээд би тэр хоёр орны хажууд байсан ундааг уух гээд очоод нөгөө эрэгтэйг дүү Сүлдээ байх гэж бодоод “хөөе” гээд дуудаад хоёр гурван удаа татаад сэрээсэн. Тэгсэн чинь “хөөе хэн бэ, юу вэ” гээд байсан. Тэгээд би өөдөөс нь чамд ямар хамаатай юм хаанаас ирсэн пизда вэ гээд байхаар нь би “ахын гэрийн хоймрын орон дээр унтдаг хэн бэ” гээд тонгойгоод ундааг нь аваад уусан чинь “тавь пизда минь” гээд миний цээж рүү өшиглөсен. Тэгээд би хойшоо саваад унасан. Би босоод бид хоёр барилцалдаж аваад зодолдож эхэлсэн. Миний хоолойг боогоод миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд би боолтыг нь салгах гээд түлхсэн чинь миний баруун гарын эрхий хурууг хазсан. Тэгээд ноцолдож байх үед намайг өшиглөөд цохиод байсан. Тэгээд би зөрүүлээд нэлээн хэд цохисон, яг хаана нь оносон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5784 дугаартай дүгнэлтэд:

Ч.Э-ны биед духанд зулгаралт, сарвуунд няцарсан шарх, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.   

Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 52-53 /  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.М, Ч.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.М, Ч.Э нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч А.М, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч А.М, Ч.Э нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.М, Ч.Э нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харилцан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Ч.Э нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт А.М, Ч.Энар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.М, Ч.Энарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч А.М, Ч.Энарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   А.М,   Ч.Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.М, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.М, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Ч.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. А.М, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ