| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюунзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/шш2017/01052 |
| Дугаар | 151/шш2017/01052 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 151/шш2017/01052
| 2017 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2017/01052 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г ХХК
Шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материал сэргээх тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 06 дугаар 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”““““, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.”““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн шүүхийн 2000 оны 6 сарын 19-ний өдрийн 12 тоот магадлалд гүйцэтгэх хуудсыг 2001.03.01-ний өдөр бичиж өгснийг үрэгдүүлсэн тул энэ гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож дахин гүйцэтгэх хуудас олгоно уу. Жич: “““““ ХК нь 1995 онд Төрийн өмчийн 60%-тай зохион байгуулагдсан 2008 онд бид төрийн 60%-ийн хувьцааг худалдаж авсан. Энэ хооронд ТӨХорооноос томилсон 10-аад захирал солигдож энэ шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг хэн үрэгдүүлсэн нь тодорхойгүй байна. Өмнөх гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ган тээрэм ХХК-ийн захирлыг тухайн үед Төрийн өмчийн хорооноос 1,2 жил болоод сольж байсан. Буянт төв ХХК-с 124,000,000 төгрөгийн авлагатай гэсэн баримт байдаг. Гүйцэтгэх хуудсын эх хувийг хэрхэн авах талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад шүүхэд хүсэлт гаргахад Төв аймгийн шүүх уг хэргийг сэргээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан авсан, өгсөн гэж ярьдаг. Гэвч манай компанид өглөгтэй гэсэн баримт байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуудсыг сэргээж өгнө үү. Хэрэгт Буянт төв ХХК-с манай компанийн өрийг барагдуулсан тухай баримт огт байхгүй. Зөвхөн ярьсан зүйл байдаг. Тиймээс уг өрийг барагдуулаагүй гэж үзэж байна. гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний захирал Саруул нь 2008 онд Буянт төв ХХК-г худалдаж авсан байдаг. Манай захирал 1999 онд хувьцаа эзэмшдэг байсан. Өмнө нь байсан дарга нар өр, авлагагүй гэж хэлсэн байдаг. Энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн өмнө нь манай ТУЗ-ын дарга байсан Баттөмөрийг гэрчээр асуухад өр, авлага байхгүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Өр төлбөр барагдсан, эсхүл төлбөр авагчийн хүсэлтээр гүйцэтгэх хуудсыг буцаана гэж хуульд заасан байдаг. 2003 онд эдний компаний захирал нь тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн байцаагчтай ирж уулзаад өр, авлагагүй талаар баримт үйлдэж өр, авлагагүй болсон гэдэг. Тиймээс манайхаас энэхүү өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “““““ ХХК нь Буянт төв ХХК-с давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 6,138,854 төгрөг гаргуулах шүүхийн гүйцэтгэх хуудас үрэгдүүлсэн тул шинээр дахин гүйцэтгэх хуудас олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гуравдагч этгээд Буянт төв ХХК уг төлбөрийг тухайн үед нь төлж барагдуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
“““““ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.”““““ хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл /хх-1/ гаргасан байх бөгөөд нэхэмжлэл гаргах үед хуулийн этгээдийн нэр ”““““, хариуцлагын хэлбэр Хувьцаат компани, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд Г.”““““ байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/-гээр тогтоогдож байна. “““““ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/1334 дүгээр албан бичгээс /хх-62/ үзэхэд хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр өөрчлөгдөн хязгаарлагдмал хариуцлагтай компани болж, компанийн Гүйцэтгэх захирлаар О.Батмөнх томилогджээ. Улмаар О.Батмөнх нь Г.”““““т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэж, үүрэг хүлээх итгэмжлэл /хх-40/ олгосон нь түүнийг нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй болохыг нотолж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй. гэж заасны дагуу гуравдагч этгээд Буянт төв ХХК өөрийн эрх, ашгийг хөндөгдсөн гэж үзэн мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материал сэргээх тухай хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй байна. Хэрэгт авагдсан Буянт төв ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Т.Мөнхтуяаг 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гүйцэтгэх захирлаар /хх-36/, Ж.Саруулыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гүйцэтгэх захирлаар /хх-42/ тус тус томилсныг бүртгэсэн байна. Улмаар Буянт төв ХХК-ийн захирал Ж.Саруул Б.”““““д 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэл /хх-82/ олгосон байх тул Б.”““““ нь хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч “““““ ХХК, гуравдагч этгээд Буянт төв ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 6,138,854 төгрөгт маргаагүй, харин уг төлбөрийг төлсөн эсэх тухайд маргаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ. Төв аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн албан бичигт ... гүйцэтгэх хуудсыг Монгол Улсын ШШБ тухай хуулийн 46-р зүйлийн 1-ийн 1-д зааснаар буцаав. ... /хх-7/ гэжээ. Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1997 оны 1 дүгээрт нийлэгдсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид дараахь тохиолдолд буцаана., 46.1.1-т төлбөр авагч хүсэлт гаргасан бол, 46.3-т Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан нь шийдвэрийг биелүүлэхээр дахин ирүүлэхэд саад болохгүй. гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл төлбөр авагч “““““ ХХК хүсэлт гаргасан тохиолдолд гүйцэтгэх хуудсыг төлбөр авагчид буцаах улмаар гүйцэтгэх хуудсыг буцаасан нь 6,138,854 төгрөгийг төлбөр төлөгч Буянт төв ХХК-с гаргуулах тухай шүүхийн гүйцэтгэх хуудсыг дахин ирүүлэхэд саад болохгүй гэж үзэхээр байна. Гуравдагч этгээд Буянт төв ХХК нь бусад байгууллага, аж ахуйн нэгжид өртэй болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн баримтаар /хх-74/ тогтоогдож байх бөгөөд гэрч /”““““ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан/ П.Ганболдын Буянт төв ХХК нь будааны 6 сая гаран төгрөгийн шүүхийн шийдвэртэй өр байсан /хх-134/ гэх мэдүүлэг, гэрч /Буянт төв ХХК-ийн захирлаар ажиллаж байсан/ Д.Дагвабазарын “““““ ХК-ийн захирлыг ирэхэд нь манай компанийн үйл ажиллагаа зогсож өгөх юм байхгүй, ... би мөнгө өгч чадахгүй гээд явуулсан /хх-120/ гэх мэдүүлгээр 6,138,854 төгрөгийн өрийг төлөөгүй болох нь нотлогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримт бус нотолгооны хэрэгсэл боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар /хх-7,74/ давхар нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэстэй болно.
Гуравдагч этгээд Буянт төв ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос хавсралтаар ирүүлсэн баримт /хх-68/, гэрч /Буянт төв ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан/ Б.Баттөмөрийн мэдүүлэг /хх-142/-ийг үндэслэн 6,138,854 төгрөгийн өрийг төлсөн гэх тайлбар гаргадаг. Санхүүгийн зохицуулах хорооны баримт зарим нэг үг, үсэг нь арилж, юу бичсэн болох нь мэдэгдэхгүй, гэрчийн 2002 онд манай байгууллагаас 6,135,000 төгрөгийг “““““ ХХК-д төлөхөөр ... шүүхэд шийдвэрлэгдсэн. ... манай байгууллага дээр ирж өрийг барагдуулахаар уулзаж байсан. Тухайн үед би ажил дээрээ байгаагүй, томилолтоор явж байсан юм. ... би төлж барагдуулсан гэж бодож байгаа гэж дурдсан нь өр төлсөн болохыг нотолсон мэдүүлэг гэхэд эргэлзээтэй, улмаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.
Дээр дурдсаныг үндэслэн “““““ ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материал сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан “““““ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1683 тоот албан бичиг /хх-5/, Төв аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 236 дугаар албан бичиг /хх-7/, Төв аймгийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар магадлал /хх-21/, Буянт төв ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-36,42/, Буянт төв ХХК-ийн итгэмжлэл /хх-37,82/, Г.”““““т олгосон итгэмжлэл /хх-40/, “““““ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3/461 тоот албан бичиг /хх-48/, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/1334 дүгээр албан бичиг /хх-62/, албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаар тогтоол /хх-63/, Төв аймгийн Буянт ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчилсан тухай тайлан /хх-64-65/, Үндсэн хөрөнгийн судалгаа /хх-66-67/,Буянт ХК-ийн өр төлбөрийн нарийвчилсан судалгаа /хх-68/, Буянт ХК-ийн авлагын судалгаа /хх-69/, Буянт төв ХК-ийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөний судалгаа /хх-70/, “““““ ХК-ийн бизнесийн үнэлгээний тайлан /хх-71-80/, Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /хх-100-101/, Буянт төв ХК-ийн 2003 оны 4-р улирлын санхүүгийн тайлан /хх-102-105/, Буянт төв ХК-ийн 2008 оны 4 дүгээр улирлын байдлаарх хаалтын тайлан /хх-106-109/, Д.Дагвабазарын тайлбар /хх-120/, П.Ганболдыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-134/, Б.Баттөмөрийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-142/, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/1456 дугаар албан бичиг /хх-144/ зэргийг үнэлсэн болно.
Шүүхийн 12 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-6/, нотлох баримтын шаардлага хангахгүй, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2001 онд цахилгаан, албан тоотын хуулга /хх-46/, Төв аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 236 дугаар албан бичиг /хх-47/ нь хэргийн оролцогчийн зүгээс бүрдүүлсэн баримт буюу шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй баримт болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 188 дугаар зүйлийн 188.1-т зааснаар Төв аймгийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар магадлалд 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 12 дугаар гүйцэтгэх хуудсыг хүчингүйд тооцож, дахин гүйцэтгэх хуудас олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
үрэг