| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/1316/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1342 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1342
2024 12 04 2024/ШЦТ/1342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
хохирогч Г.О,
шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Сд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.С нь самар худалдан авахаар портер хөлслөөд явж байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар хохирогч Г.Оаас төгрөгийг Хаан банкны тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хххх дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Оын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 17-19,
Зээлийн ххх дугаартай гэрээний хуулбар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, ххх дугаартай худалдах худалдан авах гэрээний нотариатын хуулбар 5 хуудас, эргэн төлөлтийн графикийн хуулбар, Ч.Сгаас Тэнүүн Сүлд ХХК-д гаргаж өгсөн хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 22-38/,
Г.Оын Хаан банкны хххх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт /хх-ийн 41-47, 54-59/,
Хохирол шилжүүлсэн талаарх дансны хуулгагэ /хх-ийн 154-155/,
Дансны мэдээлэлд үзлэг хийсэн хххх өдрийн:
“...ххх банкны ххх дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хххх дугаартай дансны мэдээлэл 6 хуудас материалаас хохирогчийн гаргаж өгсөн 6 хуудас дансны мэдээлэл бүхий жагсаалттай тулгалт хийхэд - 417-438 дугаартай гүйлгээ хүртэл ххх өдөр хүртэл ххх дугаартай дансруу 8 удаагийн гүйлгээгээр ххх гэх утгатайгаар зарлагын гүйлгээнүүд хийгдсэн байна, - Түүнээс хойш ххх өдөр хххх дугаартай хохирогч Б.Оын данснаас ххх төгрөгийн орлогын гүйлгээ ххх утгатай орж ирсэн байна, - Түүнээс хойш хххх өдөр хххх дугаартай данс руу ххх төгрөг, ххх төгрөгийг тус тус ххх гэх утгатайгаар зарлагын гүйлгээ хийсэн байна,
Хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би Ч.С гэдэг хүнтэй ххх оны үеэс Этэд түүхий эд авдаг байх үед надад арьс шир зардаг байх үеэс нь танилцсан бөгөөд надад түүхий эд өгч авдаг, түүхий эд авахад хэрэгтэй гээд мөнгө төгрөг зээлээд өгч аваад өдийг хүрсэн. Этэд байдаг танил дүү С намайг ххх тамгын газрын байрны хажуугийн байранд өөрийн дүү Одмоогийн гэрт байх үед над руу өөрийнхөө ххх дугаараас миний ххх руу залгаад “ ахаа би Б рүү 2 тонн самар авахаар портер хөлслөөд явж байна. Та дүүдээ самар авах 7.000.000 төгрөг миний дансанд яаралтай хийгээд өгөөч, та итгэхгүй бол жолоочтой гар утсаар ярь” гэж хэлээд үл таних хүнтэй яриулахад “би портерийн жолооч байна хамт явж байна, Бээс самар ачих гэж байна” гэж хэлсэн. Би итгээд өөрийнхөө хххх дугаарын данснаас Сгийн надад өгсөн дансанд 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй 2 cap гаруй хугацаанд алга болчихоор нь би хайж байгаад Ц хотхонд байр түрээсэлж байхад нь олж очоод мөнгөө авах тухай хэлэхэд “надад мөнгө байхгүй, та миний унаж яваа Приус-30 машиныг ав, би ххх төгрөгөөр зарна” гэхээр нь би машиныг аваад шалгатал уг машин нь банк бус
дээр барьцаанд байсан. Тэр машиныг би хэсэг хугацаанд өөрийнхөө гэрийн хашаандаа хадгалж байх үед Тэнүүн сүлд банк бус санхүүгийн байгууллагын өмч байсан бөгөөд уг Банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад машинаа хайгаад явж байна гээд тухайн байгууллагын хуулийн зөвлөх гэх хүнд өгсөн. Уг машин нь ххх төгрөгийн торгуультай банк бус дээр ххх төгрөгийн өртэй машин байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл мөнгө өгөхгүй алга болсон болохоор нь би цагдаад хандаж байгаа юм. хххх өдөр намайг ххх нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн тамгын газрын байрны хажуугийн байранд байдаг манай төрсөн эгчийн хүүхэд болох ххххгийн гэрт байх үедээ хххх төгрөгийг Сгийн дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
Тухайн үед над руу С нь залгаад Төв аймгийн Б суманд түүгээд ирсэн бэлэн 2 тонн самар уулнаас бууж ирсэн хүнээс худалдаж авах гэж бэлэн болчихсон байна, би одоо портер хөлслөөд явж байна. Жолоочтой нь ярь гэж хэлэхэд нэг үл таних эрэгтэй хүнтэй ярьсан бөгөөд портерийн жолооч юмаа Б лүү хамтдаа явж байна гэж хэлсэн. Тэгээд Ч.С миний дансанд 7,000,000 төгрөг буюу 1 тонн самрын мөнгө байна, та 7,000,000 төгрөг өгчих юм бол би энэ портер дээрээ самраа ачаад хүрээд ирье, тэрийгээ би Б сумын төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас яг одоо бэлнээр авч уулнаас бууж ирсэн хүнд бэлнээр нь өгч авах гэж байгаа юм, та яг одоо явуулчих юм бол би бэлэн мөнгөний машин дээр байгаа учраас тэндээсээ ачаад цагийн дараа очлоо гэж хэлсэн. Тэр үед оройны 20 цагийн орчим болж байсан. Тэгэхээр нь би түүний хэлсэн данс руу нь 3 удаагийн гүйлгээгээр буюу ххх төгрөгөөр өөрийнхөө мобайл банкаар явуулсан. Тэгээд тэрийгээ надад яагаад өгөөгүй, юунд зарцуулсан талаараа ч хэлэхгүй таг алга болсон. Тэгээд би хайгаад явсаар байгаад О хороололд амьдардаг газарт нь яваад очиход эхнэр нь гэх хүн байсан ба эхнэрээр нь дамжуулж Стай холбогдоход хххх ажиллаж байна, хэд хоногийн дараа очиж мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ба мөн тэр үедээ хаана зарцуулсан юунд хэрэглэсэн талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 73/,
Гэрч Ч.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Анх манай байгууллага дээр О гэдэг хүн ирж Хххмаркийн машиныг ххх төгрөгөөр унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавиад гэрээ хийж баталгаажуулж мөнгөө аваад машинаа унаад явсан юм. Тэгтэл О нь С гэдэг хүнийг хххх сард дагуулан манай байгууллага дээр ирээд би өөрийн нэр дээр байгаа танайхаас явдгаар зээлээр авсан хххх улсын дугаартай Хххмаркийн машинаа С гэдэг хүнд өгөхийг хүсэж байна зээлийн үлдэгдлийг С төлөөд нэр дээрээ шилжүүлж авна гэсэн хүсэлт гаргахаар нь бид нар хянаж үзээд С зээл төлж машин авахаар болсон. С нь уг машиныг авсан өдрөөс хойш огт төлөлт хийлгүй алга болоод манайхаас төлөлтөө хийхгүй байхаар нь Сг машины хамт хайж эхэлсэн. Гэтэл ххх сард О гэх хүн би ххх дугаартай Хххмаркийн машиныг С гэдэг хүнээс ххх төгрөгт бодож авлаа, надад энэ машин хэний машин болох талаар хэлээгүй гэсээр манай байгууллагыг олоод ирэхээр нь би энэ машин зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа, одоо үлдэгдэл ххх төгрөгийн барьцаанд байгаа гээд манайх машиныг хурааж аваад гэрээний эрхийн дагуу уг машиныг ххх худалдан борлуулаад мөн тэр мөнгөнөөсөө торгууль хххх төлөөд татвар 2 жилийн мөнгө хххх өгсөн. Тэгээд өөрсдийн алданга болох илүү гарсан мөнгөнөөс ххх суутгаж аваад үлдэгдэл болох ххх төгрөгийг Сгаас өөрөөс нь гаргасан уг хүсэлтийн дагуу ххх дугаартай О гэх хүний дансанд шилжүүлж өгсөн юм. Одоо манай байгууллагаас Стай тооцоо дууссан. Мөн өөрөө хүсэлтээ гаргаж өгөөд манайх хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 77/,
Гэрч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би энэхүү дугаартай дансыг ашигладаг байсан. Энэхүү данс нь ххх сараас хаагдсан. Тэр дансыг би ххх сайтын албан ёсны ххх байхдаа ашигладаг байсан. Гэхдээ би үүнийгээ ххх сард больчихсон. Би яг нэрээр нь сайн мэдэхгүй хэдий ч ххх гэх хаягтай надаар байнгын үйлчлүүлдэг байсан хүнийг би мэднэ. Түүний хэрэглэгчийн код нь хххх байсан. Би агент хийж байхдаа дандаа өөрсдийнх нь хэрэглэгчийн кодыг гүйлгээний утга дээр бичүүлдэг бас мөн яг өөрийнх нь нэрийн данснаас мөнгийг нь хийлгэдэг байсан. С гэхээр хххх гэх фэйсбүүкийн хаяг санаанд орлоо гэх мэдүүлэг /хх-ийн 115/,
Шүүгдэгч Ч.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
ххх орчимд би Д аймаг руу явж байхдаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас самар бууж ирсэн гэхээр нь би худалдаж авахаар явж байсан. Тухайн газарт 1 тонн гаруй самар байна гэсэн бөгөөд тухайн 1 тонн самрыг худалдаж авахаар явсан. 1килограммыг 6.000 орчим төгрөгийн үнэтэй байсан. 6,000,000-7.000.000 төгрөг байсан бөгөөд надад 1,000,000 төгрөг байсан ба мөнгө хүрэхгүй байсан учраас Отай яриад самар ачаад очьё, 7.000.000 төгрөг өгчих гэж хэлээд авсан. Тэгээд Д аймагт очоод нөгөө Бааяа гэх /утасны дугаарыг нь мэдэхгүй санахгүй байна/ хүн рүүгээ ярьвал нөгөө хүн маань хамтдаа уул руу явсан хүмүүс рүү тус тус 1,000,000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Тэгээд 4 өөр данс руу тухайн 1,000,000 төгрөгүүдийг би өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн, үлдэгдэлийг нь самараа ирэхээр авчих гэж хэлсэн. Тэгээд алга болчихсон. Би үлдсэн мөнгөөр нь 3,000,000 төгрөгөөр онлайн покер тоглоод алдчихсан бөгөөд улмаар хххх хот руу ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Ч.Сгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 86-89, 130-141/, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 106-110/, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлт шалгах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-128, 142/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдлээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг ойлгоно.
Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.
Шүүгдэгч Ч.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Ч.С нь Г.От “хххх гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ххх төгрөгийг ххх тоот данс руу шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ч.Сгийн хххх самар худалдан авахаар портер хөлслөөд явж байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар хохирогч Г.Оаас хххх тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Гэмт хэргийн улмаас ххх төгрөгийн хохирол учирснаас хохирогч Г.От мөрдөн байцаалтын шатанд 1ххх төгрөгийг төлсөн, тэрээр шүүх хуралдаанд “ххх төгрөгийг авсан, үлдэгдэл ххх төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, хохирлыг барагдуулвал гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж оролцсон байх тул шүүгдэгч Ч.Сгаас ххх төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч Ч.С нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол төлөгдөөгүй байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Чгийн Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ч.Сг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сгаас хххх төгрөгийг гаргуулж хохирогч Г.О /хххххт олгосугай.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ