Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2020/00057

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, *******

 

Хариуцагч: *******,*******, ******* /РД:*******/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2003 онд танилцсан. Бид хамтран амьдрахдаа хадам аавындаа байсан. 2005 онд том хүү , 2007 онд охин нарыг төрүүлсэн. 2008 онд хуримаа хийсэн. 2009 онд бага охин г төрүүлсэн. Би тухайн үед ажил хийдэггүй, гэртээ хүүхдүүдээ хараад суудаг байсан. Харин ажил хийсэн ч цалингаа өгдөггүй байсан.

2010 онд хот руу нүүж ирээд 2 охиноо цэцэрлэгт оруулсан. Тэгээд 2012 оноос хойш Барс худалдааны зах дээр лангуу түрээслэн ажиллуулж байна. ажилгүй, гэртээ байдаг байсан мөртлөө хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй хэдэн өдрөөр алга болчихдог. Гэртээ ирэхдээ аавындаа очоод ирлээ гэдэг. Би энэ талаар ааваас нь асуухаар манай гэрт ирээгүй, мэдэхгүй гэдэг. Үүнээс болж бидний дунд үл ойлголцох байдал үүссэн. Үүнээс гадна ийн ах эцэг, эхээ бодохгүй, энэ эмэгтэйг дагаж явлаа гэж гэрт орж ирээд агсам тавьснаас хойш бидний дунд хэрүүл маргаан гарах болсон. Мөн аас гэр орноо өөд татах, үр хүүхдээ тэжээн тэтгэх эцгийн үүргээ биелүүлэхийг шаардахад би чадахгүй, чи өөрөө тэжээ гэж хэлдэг. Хэрвээ ажил хөдөлмөр эрхлээд үр хүүхэд, ар гэрээ тэжээн тэтгээд явж байсан бол би гэрлэлтээ цуцлуулахад хүрч, ганцаараа хүүхдүүдээ тэжээхийн тулд шөнө орой болтол ажиллаж, хөдөлмөрлөх шаардлага гарахгүй байсан.

Хариуцагч шүүх дээр ирсэн үедээ л уулзъя, эвлэрье гэдэг. Эндээс гараад өөр газар очиж уулзъя гэхээр уулзддаггүй. Ярьж байгаа үг, үйлдэл хоёр нь зөрүүтэй байдаг. Тиймээс надад одоо эвлэрэх хүсэл байхгүй. Түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон. Бид тусдаа амьдарч буй 5 жилийн хугацаанд эр, эмийн харьцаанд ороогүй. Одоо зөвхөн хүүхдүүдээ бодож амьдрах болно. Би түүнтэй амьдрах ямар ч хүсэлгүй болсон.

Мөн манай ах, дүү нараас болоод том хүү маань гэрээсээ явсан гэж ярьж байна. Тийм зүйл болоогүй. Өмнө нь хүү миний болон манай эгчийн цүнхнээс дураараа мөнгө авсан байсныг эгч мэдээд загнаж, гарыг нь өргүүлж зогсоосноос биш зодсон зүйлгүй. Ер нь би хүүхдүүдтэйгээ хамт байхдаа эх хүний хайр, халамж, үүргээ сайн гүйцэтгэдэг гэж боддог.

Харин 2017 оны 11 дүгээр сард хүүхдийн амралтаар хүүг маань авч явсан. Тэрнээс хойш хүүгийн маань зан араншин эвдэрч өөрчлөгдсөн. Миний хүү уг нь надтай 12 жил хамт амьдрахдаа ээжээсээ огт салдаггүй, хашаан дээр гараад ээжийгээ хүлээгээд суудаг байсан. Гэтэл ийм хурдан хувирч өөрчлөгдсөнд гайхаж байна. Хэн нэг хүн миний талаар буруу ойлголт төрүүлсэн учир эхийгээ үзэн ядах хэмжээнд хүрсэн байх гэж үзэж байна. Надад их харамсалтай байна. Би 3 хүүхдээ хамт өсгөж, элэг бүтэн байлгах үүднээс өөрийн асрамжид авъя гэсэн. Харин хүү эцэг тай байна гэж байгаа бол түүний хүсэлтийг хүндэлж үзэх нь зөв байх үзэж байгаа тул энэ асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Харин хоёр охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргахгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэгчдийн хувьд хэн алинд нь буруу байгаа. Нэгэнт эвлэрэх боломжгүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч зохигчид эвлэрэх боломжгүй гэсэн. Иймд 3 хүүхдийн асрамжийг шийдвэрлэхийн тулд хүүхдүүдийн эрх ашгийг харах нь зүйтэй. Том хүүгийн хувьд эцгийн асрамжид өгөхөд эх нь татгалзахгүй гэсэн. Харин хоёр охиныг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал асрамжийн асуудлаа дагаад шийдвэрлэгдэх байх. Иймд шүүх нэхэмжлэлээс тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би той 2003 онд танилцаж, 2004 оноос бид манай аавынд хамт амьдрах болсон. 2005 онд том хүү төрж, 3 сартай байхдаа хүндээр өвчилж 3 жил болсон. Тэгээд 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин төрсөн. Бид 2008 онд хуримаа хийж, гэрлэлтээ батлуулаад тусдаа гарч амьдарсан. 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бага охин төрсөн. Бид 2010 онд хот руу нүүж эхнэрийнхээ нагац эгчийн хашаанд 1 жил гэр барьж амьдарсан. Би тухайн үед ажилгүй байсан ба гэртээ хүүхдүүдээ харан сургууль, цэцэрлэгт нь зөөдөг байсан. Харин эхнэр намайг ажил төрөлгүй гэх болж ам зөрөх болсон. Энэ мэт бидэнд маргалдаж муудах үе байсан ч дандаа хэрүүл маргаантай амьдраагүй. Гэтэл бидний амьдралд эхнэрийн тал хэт их оролцдог болсон. Мөн би хөгшин болсон хэвтэрт байдаг эх дээрээ очихоор хардаад байдаг байсан ба гэрээс хөөсөн учир явсан. Одоо эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа.

Би эхнэр той эвлэрч амьдрах гэж 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл гуйсан. Хэн хэнийхээ эцэг, эх, ах дүү нараас хол байж хамт амьдаръя гэхэд надаас салж өөрийн ах, дүү нартайгаа амьдрах болно гэсэн. Ер нь бидэнд өөрийн гэсэн гэр, хашаа байхад заавал ах, дүү нартайгаа хамт амьдрах гээд байгааг ойлгоогүй.

Одоо эвлэрэхгүй сална гэж байгаа болохоор салахад татгалзах зүйл байхгүй. Харин том хүү маань над дээр 2016 онд ирснээс хойш хамт амьдарч байна.

Учир нь: гийн эх болох эмээ нь хүү г ...аав руугаа явлаа гэхэд чамайг явуулахгүй утсыг чинь өгөхгүй, энэ гэрээс гарах юм бол дахиж миний охинтой битгий уулзаарай гэж хэлсэн гэсэн. Мөн гийн дүүгийн хүүхдүүдтэй манай хүүхдүүд тоглож байгаад муудхаар хүүхэд уйлууллаа гээд миний хүүхдүүдийг дүү нар нь зодож, хамар амнаас нь цус гаргаад гарыг нь өргүүлээд зогсоодог гэсэн. Энэ бүхэн миний хүүхдүүдэд их дарамттай байсан учир хүү маань зугтаж, аав дээрээ ирсэн. Энэ бүхнийг ээж нь мэддэг мөртлөө өмөөрөхгүй хараад зогсдог учир гомдсон гэсэн. Одоо хүүгээ ээжтэйгээ уулз гэхээр уулзахгүй гээд дургүйцдэг. Түүнээс би эхийг нь үзэн ядуулах зүйл хэлж, хийгээгүй. Харин эхтэйгээ уулзаж байгаасай гэж хүссэн учир эвлэрүүлэх хүсэлтийг хүлээн авсан. Гэвч хүү эхтэйгээ уулзахгүй гэсэн.

Хүү маань хоёр дүүтэйгээ сургууль дээрээ уулзчихдаг тул холдож хөндийрсөн зүйл байхгүй. Харин би хоёр охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй. Манай охидууд надтай утсаар нуугдаж ярих болсон. Би хүүхдүүдээ харж хандахгүй гэсэн зүйл байхгүй. 2019 оны 9 дүгээр сард цуглуулсан хэдэн төгрөгөөрөө хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгөх гээд залгатал би хүүхдүүдийнхээ юмыг бэлдчихсэн, чиний мөнгө хэрэггүй гэж хэлсэн. Бид одоо салж байгаа тул хүү , бага охин г өөрийн асрамжид авмаар байна.

бага охиныг минь өгөхгүй гэвэл хүү гийн өөрийнх нь саналыг харгалзан үзэж миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин хүү г миний асрамжид үлдээвэл бичиг баримтыг нь өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч хүү гийн асрамжийн асуудлаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Шүүх нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид бага насны хүүхдүүдийн асрамжийн талаар маргаантай байгаа тул шүүх нэхэмжлэгч гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хүлээн авсан болно.

 

Шүүх хэргийн үйл баримтыг үнэлвэл, нэхэмжлэгч , нар 2003 онд танилцаж, 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү , 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин , 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин нар төрсөн. Одоо эцэг ын асрамжид хүү , эх гийн асрамжид охин , нар эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү гийн дугаар төрсний гэрчилгээ, охин гийн дугаар төрсний гэрчилгээ, охин гийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, *******ны Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1103 дугаартай албан бичгийн Жамсрангийн Ганцолмон нь тус хорооны*******ны******* тоотод оршин суудаг, ам бүл 5 болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр ...хүү , охин , охин нар тус сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, *******ны Таны итгэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ...хүү , охин , охин нарыг эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-8-13/

 

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ... хэдэн өдрөөр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихдог, ажил хийсэн ч цалингаа өгдөггүй, үр хүүхдүүдээ хайхардаггүй, байнга хэрүүл маргаантай байх болсон...энэ бүхнээс болж сэтгэл хөрсөн... гэж тайлбарласан, ...бидний амьдралд эхнэрийн талын хүмүүс их оролцдог, тэд нийлээд намайг гэрээс хөөдөг...би өөрийн ч түүний ч хамаатан садангаас хол амьдаръя гэхээр эхнэр маань холдохгүй гээд надаас тусдаа амьдарсан. Би түүнээс эвлэрч хамт амьдаръя гэж зөндөө гуйсан ч зөвшөөрөхгүй олон жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

 

Шүүх гэрлэгчид тус тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан ч амжилтгүй болсныг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч нэхэмжлэгч нөхөр ыг гэх хайр сэтгэлгүй болж, эр, эмийн харьцаагүй болсон, эвлэрүүлэх ажиллагааны хугацаанд хэн хэн нь гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх идэвхи санаачлага гаргаагүй, шүүх хуралдааны шатанд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг үйлдэл нь зохигчдыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл болж байна

 

Иймд гэрлэлт цуцлахыг хориглосон хуулийн үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч , нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Харин шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилгоор шинжээчээр томилсон.

Шинжээч Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд ...Сэтгэл гутрал, түгшүүрийн зовнил, дасан зохицох чадвар, донтох эрсдэл байгаа эсэхийг тогтоох D1-D6 үнэлгээнүүд, Зан төлөвийн тодрол, Эцэг эхийн хандлага хариу үйлдлийг хэмжих асуумж зэрэг аргуудаар оношилоход аав, ээж хоёулаа давуу талтай хэдий ч хүүхдээс авсан IPPA Хүүхдийн ээнэгших дасан зохицох төлөв оношилгоогоор Аав давуу талтай байна... гэсэн,

Шинжээч Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтэд ...Зохигч нарын гэр бүлийн нөхцөл байдал, зан төлөв, сэтгэл зүйн байдал, ерөнхий төлөвшил, хүүхдийн хүмүүжиж буй орчинтой танилцахад аль аль нь хүүхдийг хайр халамжаар дутаахгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй, амьдрах гэр орон аюулгүй, тайван амьдруулж чадах боловч шинжээчид зөвлөлдөж, хүүхдийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж г эцэг ын асрамжид өгөх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд харшлах зүйл байхгүй гэж үзлээ... гэсэн байна.

 

Мөн зохигчдын хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар эвлэрэх боломж олгох, хүү гийн сэтгэл зүйн байдалд болон эх той уулзуулж цаашдын харилцаанд нь эерэг хандлага үүсгэх үүднээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хийлгэхэд хүү эх той уулзаж ярилцахаас татгалзсан. Иймд эвлэрүүлэн зуучлагч уг ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулахад ..., нарын хүү нь 15 настай, сургуульд сурдаг. Өмнө нь аав, ээжийгээ тусдаа амьдрах хугацаанд аавтайгаа ихэвчлэн хамт байсан. Цаашид аавтайгаа хамт байгаад 2 эмэгтэй дүүдээ тус болно. Аавыгаа ажилд явсан үед авга эгчийндээ байна гэж байр сууриа итгэлтэйгээр илэрхийлж байна. нь бие даасан үзэл бодолтой, өөрийгөө дайчлаад хичээл номонд шамдан суралцах хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйд ямар үүрэг хариуцлага хүлээх ёстойгоо маш сайн ухамсарласан байгаа нь уулзалтын явцад ажиглагдсан. Хүүгийн хувьд аав нь бусад хүмүүсээс илүү эрхэмлэж, хайрладаг хүн, аавтайгаа хамт байх хамгийн сайхан аз жаргалтай байдаг гэж хэлж байгаа нь чин сэтгэлийн үг болно гэсэн тэмдэглэл үйлдсэн байна.

 

Иймээс шүүх хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөл, эцэг эхийн алинд илүү ээнэгшин дассан байдал, шинжээчийн дүгнэлт, сэтгэл зүйчийн тэмдэглэл, хүү гийн ...аавтайгаа байхад гоё байдаг. Өвөө, эмээ, аав бид 4 хамт амьдардаг. Аав надад 7 хоног бүр хэрэглээний мөнгө өгч, надад хэрэгтэй зүйлийг минь дандаа авч өгдөг, халамж анхаарал сайтай байдаг. Ээж заримдаа юм авхуулах гэхээр дургүйцээд байдаг, аавтайгаа хамт амьдрахыг хүсч байна... гэсэн санал, охин гийн ...ээж надад илүү анхаарал тавьдаг, аав, ээж хоёр хоёулаа гоё харьцдаг гэхдээ ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна... гэх санал, охин гийн ...ээж надтай гоё харьцаж анхаарч халамжилдаг, аавтайгаа удаан хамт байж үзээгүй болохоор ааш араншинг нь сайн мэдэхгүй... гэсэн санал, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч гийн ...Би хүүхдийнхээ саналыг хүндэтгэж хүү г аавд нь үлдээж, охин , нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна... гэх тайлбар, ын ...нэгэнт эвлэрэх боломжгүй тул том хүү болон бага охиноо өөрийн асрамжинд авах саналтай байна... гэх тайлбар зэргийг үндэслэн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин , 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг эх гийн, 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү г эцэг ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг хэн хэн нь анхаарах ёстой.

 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болно.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулж 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин , 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг тус тус тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Зохигчид эд хөрөнгийн талаарх шаардлагаа тодруулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй ба хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардаагүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гийн хүсэлтээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон, хүү г хариуцагч ийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал болох 400.000 төгрөгийг нөхөн төрүүлэх шүүхийн зардлыг хуваарилах зарчмын дагуу нэхэмжлэгч төлж барагдуулахыг дурдаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.000 төгрөгийг улсын орлого болгож, аас 201.970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасныг баримтлан 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон Жамсрангийн Ганцолмон, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин , 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг нэхэмжлэгч гийн, 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү г ын асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин , 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин , нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5.Зохигчид дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг улсын орлого болгож, аас 201.970 /хоёр зуун нэг мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч шинжээчийн зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт төлөхийг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС