| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00670 |
| Дугаар | 151/шш2016/01028 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 151/шш2016/01028
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01028 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “““““гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р багт оршин байрлах ”““““ ХХК-д холбогдох
Зээл, зээлийн хүү, алдангий нийт 48 480 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.”““““, Б.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- ”““““гаас 2011 оны 06 сарын 08-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн сайдын А90 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг “““““ ХХК-д олгож, 30.000.000 төгрөгийг 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл олгосон. Зээлийн төлөлтийг нэг ч хийгээгүй. Манай байгууллагаас төлөхийг удаа дараа шаардсан. 2015 онд тооцооны үлдэгдлийн баталгааг хийж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан төлөхөөр баталгаа хийлгэсэн. Гэтэл нэг ч төлбөр хийгээгүй. Үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 3.480.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 48.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчаас монгол мал хөтөлбөрийн 02201102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавьсан гэрчилгээний дугаар 000608571400 улсын дугаартай зочид буудлын газар, склад газрын 300 м2 газар эзэмшлийн барилгуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хүсэлт гаргаж байна гэв.
Хариуцагч “““““ ХХК-ийн захрал Б.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: - Хүнс хөдөө аж ахуйн яамны “““““гийн нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудал нь тус компанийн Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чирэгдэл хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа юм. Энэ зээлээр тариалалт явуулахын тулд тус Үдлэг услалтын системд зайлшгүй засвар хийхэд хүрсэн ба тэнд 20-иод сая төгрөгийг зарцуулсан боловч усалгааны найдвартай байдлыг бүрэн хангаж чадаагүй улмаар үер буусны улмаас тариалсан царгасны 80% нь үерт урсан нэрвэгдэж ургац алдсан. Мөн тус компанийн захирал Б.Төмөр-Очир би тогонд цохиулсны улмаас 2 гараа 3-р зэргийн түлэгдэлд оруулж үүний улмаас 4-5 жил эмчилгээ хийлгэсэн ба огт ажил хийгээгүй учраас санхүү нэн хүндэрсэн. Иймд тус зээлийг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлж, манай гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ХХААЯамнаас Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд эцэслэн төлсний дараагаар төлөх буюу Хүнс хөдөө аж ахуйн яам, “““““ ба манай “““““ компани гурвуул хамтдаа шийдэхэд зайлшгүй хууль хяналтын байгууллагын шийдвэр шаардлагатай байгаа болно. Төрийн захиргааны төв байгууллагын хайхрамжгүй хийгээд сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг албан тушаалтан солигдохоор аливаа асуудлыг залгамж шинж чанараар шийдвэрлэдэггүй нэн хүнд сурталтай байдлын улмаас 2 талд ихээхэн хохирол гарсан тул бид шүүхийн байгууллагыг шударга хариуцлагыг эрх тэгш хүлээлгэх зарчмаар шийдвэрлэн иргэн байгууллагын санхүү нэн хүндэрсэн нь үер ба аюул ослын улмаас болсон бодит байдлыг хүмүүнлэг талаас нь хүндэтгэх шалтгаан болохыг харгалзан үзнэ гэж найдаж байна гэжээ
Шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ММХ-2011/22 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх-6/, ММХ-2011/22 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хх-9/, ММХ-2011/22 дугаартай зээлийн гэрээний хавсралт /хх-13/, 1411002081 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15/, 635 ам метр ашиглалтын талбай бүхий зочид буудлын барилгын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, 300 МКВ склад конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлинй гэрчилгээний хуулбар /хх-17/, 2015 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-53/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Талуудын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэн шүүхэд ирүүлсэн бичги йн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р багт оршин байрлах ”““““ ХХК нь 2011 оны 07 сарын 21-ний өдрийн 2011/22 дугаартай зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний нэг хэсэг болох 2011 оны 07 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг тус тус “““““тай харилцан тохиролцож байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийн жилийн 2.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай авсан уг зээлээсээ нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагч ”““““ ХХК-ийн захирал Б.Төмөр-Очирын шүүхэд гаргасан Хүнс хөдөө аж ахуйн яамны “““““гийн нэхэмжлэлд холбогдох зээлийн асуудал нь тус компанийн Үдлэг услалтын системд 2005-2006 онд хийсэн их засварын үлдэгдэл төлбөрийг манайд ХХААЯам төлөөгүйгээс өдий хүрсэн тул бид энэ чирэгдэл хохирлоо барагдуулж байж тэр эх үүсвэрээр төлөхөөс өөр аргагүй байдалтай байгаа юм. гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч “““““гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т тус тус зааснаар Үлдэгийн гэгээ ХХК-аас 48 480 000 төгрөгийг гаргуулж “““““д олгосугай.
2. Иргэний хуултийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үлдэгийн гэгээ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийн дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу зээлийн гэрээний нэг хэсэг болох барьцааны гэрээний 2.1, 2.2-т заасан Зочид буудлын барилга, склад, конторын барилга, 0.4 га эзэмшил газар зэргийг худалдан борлуулах замаар гүйцэтгүүүлэхийг дурдсугай.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ”““““ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 400.305 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ