| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00408/И |
| Дугаар | 104/ШШ2018/00434 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2018/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******ын *******ны ******* тоотод оршин суух,******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ын , тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаад хамтран амьдарсан. 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү О. төрсөн. 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хүүгээ 4 сартай байхаас эхлэн хоорондоо таарч тохирохоо больж хэрэлдэж, маргалдах болсон. 2009 оны 6 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Б. нэг хоёр удаа хүүхэдтэйгээ ирж уулзсан. Одоо ямар ч холбоогүй. Бид одоо өөр өөрийн гэсэн амьдралтай, үр хүүхэдтэй болсон.
Иймд гэр бүлийн харилцаагаа цаашид үргэжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү О.ыг өөрийн асрамжид байлгаж, эцэг Б.аар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Бид гэр бүл болсоноос хойш өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.*******тай 2007 онд танилцан хамтран амьдрах болсон. 2009 онд хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд Ч.******* архи уух сонирхолтой байсан. Харин би огт амсадаггүй. Үүнээс болоод маргалддаг болсон. Тэгээд бид 2009 оны сүүлээс тусдаа амьдарсан. Би 2010 онд өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон. Одоо хүүхдүүд маань 11, 3 настай. Бид эвлэрч хамт амьдрах боломжгүй.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, тэтгэлэг төлнө. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Б.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Ч.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийг харьяаллын дагуу хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Харин хариуцагч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа хаягаа өөрчилөн *******, ын , тоотод амьдрахаар шилжүүлэг хийгдсэн байна.
Зохигчид хэргийн харьяаллын талаар маргаагүй, тус шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-т заасан заалттай нийцэж байна.
Иймд шүүх цаг хугацаа, эдийн засгийн байдлыг хэмнэж, зохигчдод чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б. нар 2007 онд танилцаж, 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү О. төрсөн байх ба хүүхэд одоо эх Ч.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн № дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Чандмань-Эрдэнэ шашны бүрэн дунд сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч Ч.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Бид тусдаа амьдраад 9 жил болж байна. ...Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй. ...Бид тус тусдаа хамтран амьдрагчтай болж, үр хүүхэд төрүүлсэн” гэж тайлбарласан, хариуцагч Б. “...Ч.******* архи уудаг байснаас болж гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн... тус тусдаа амьдраад 9 жил болж байна. Би 2010 онд өөр хүнтэй хамтран амьдрагч байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй 9 жил тус тусдаа амьдрах хугацаанд өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ч.******* үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Б.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү О.ын “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү О.ыг эх Ч.*******ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 5 дугаар зүйлд “ Оролцогч улсууд эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү О.ыг тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Ч.******* нь хүү О.т зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 175.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., *******2 дугаар зүйлийн *******2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* *******гийн *******, хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.ыг эх Ч.*******ын асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү О.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.550 /нэг зуун далан таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 175.550 /нэг зуун далан таван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС