Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1185

 

 

   2024         11            04                                          2024/ШЦТ/1185

                                                                                               

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж,

улсын яллагч Ц.Чингүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц, түүний өмгөөлөгч А.Ариунтуул,

шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Л.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2619 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г-, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр  сарын 03-04-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим амь хохирогч Ч.Э-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Ч.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. ... Гэм буруу дээр маргахгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна... маргааны тухайд машины урд байхдаа бэлэг эрхтэний үзүүрээ гаргаж, вазелин шахуулсан учраас гурван удаа төрсөн эмэгтэй ч гэсэн буцдаггүй гэх ярианаас үүссэн... тийм яриа болсон, бүгд гэрээс нь гарсан, өөрөө эхнэртэйгээ маргалдаад араас гараад ирсэн... маргаан болоод гэрт нь хүргэж өгөхөд тэр яриа үргэлжилж байсан... ийм л зүйл болчихлоо, тэрнээс биш нэгнийгээ тэгнэ гэсэн зүйл байгаагүй ... үнэхээр харамсаж байна, хохирогчийн ар гэрээс дахиад уучлалт гуйя... би хүн алчихлаа гээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар буюу Цамбагаравын тэнд байдаг Цагдаагийн хэлтэст очоод за би ингээд яачихлаа гэхэд чи Баянзүрх рүү явна шүү дээ гэсэн. Би машинаа унаад Зүүн дөрвөн замд явж байхад намайг ирж авдаг хурандаа ... чи хүрээд ир бид Цамбагаравын Соёмбо кино театр дээр хүлээж байя гэсэн. Тэгээд үүдэнд нь ирээд явсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц  шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний төрсөн дүү айлын ганц эрэгтэй хүүхэд байсан. Би дүүгээ хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Манай удам ингээд тасарчихаж байгаа юм. Ээжтэй хамт амьдарч, ээжийг асардаг байсан. Маргаад байгаа шалтгаан нь манай дүү үнэхээр хүмүүжилтэй хүн байсан. Ёс зүйгүй хүн байгаагүй. Гурван эгч нарынхаа үгэнд ордог, зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Дүүгээ тийм араншин гаргана гэдэгт итгэхгүй байна. Миний ээж энэ явдлаас болж байнга өвддөг болсон. Эм, тариа их хэрэглэдэг. Сэтгэл санааны хувьд бид нар бүгдээрээ хүнд цохилтод орсон. Үнэхээр харамсалтай байсан. Тухайн үед дүүгээ харахад зодуулаад их олон шархтай байсан. Одоо бодоход эмнэлгийн байгууллага дуудсан бол аврагдах боломжтой байсан болов уу гэж бодож байна. Зөндөө хугацаа өнгөрсөн байсан. Нэг нь эмнэлэг явсан юм шиг байсан. Бид нар хуулийн дагуу сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид баримтаа өгсөн ч гэсэн зарим баримтуудыг өгөөгүй. Би жилийн турш энэ хэрэгтэй уншиж танилцсан. Унших болгондоо уйлсан. Сүүлд энэ хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байсан. Надад энэ талаараа хэлээгүй шүүхэд шилжүүлсэн байсан. Би энэ асуудал дээр юм хэлээгүй. Гурван хүүхэдтэй аав хүн байж яагаад ийм араншин гаргаж байгаа юм бэ. Бас эрүүл байсан байж яагаад ингэж байгаа юм бэ, яасан бүдүүлэг юм бэ, би гайхаж байна. Би одоо ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байна. Тухайн үед бидний сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан. Одоо арай гайгүй болсон байгаа. Ээж минь шүүх хуралд оролцох ямар ч боломжгүй. Сонсоод уйлаад, ухаан алдаад уначихдаг. Би саяхан төрсөн. Хүүхэд маань нэг сартай. Би жирэмсэн байхдаа ч шүүх хуралд ирсэн. Төрчхөөд ингээд энд ирчихсэн зогсож байна. Төрөх дөхсөн байж энд ирэх хэцүү байсан. Өмнө нь төрөх дөхсөн хэр нь шүүх хуралд ирэхэд хэцүү байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь ... хаягтай цагаан алаг өнгийн, 1 орцтой 11 байрны зүүн тийш харсан саарал өнгийн хаалгатай орцоор ороод 11 давхарт цахилгаан шатаар гарахад урд эгнээний зүүн урд булангийн баруун тийш харсан 1101 тоот хар өнгиЙН бүргэд хаалганд байна. Тус хаалга гадагш хагас нээлттэй байх тул дотогш ороход хаалганы харалдаа 1,5 мерт зайд баруун тийш харсан цагаан өнгийн хаалгатай /унтлагын/ жижиг өрөө байх ба өрөөний хаалга онгорхой коридороор баруун эргээд баруун ханандаа гал тогооны хэсэгтэй зочны өрөө, зочны өрөөний баруун урд буланд зүүн тийш харсан цагаан өнгийн модон хаалганд ариун цэврийн өрөө, нийт ариун цэврийн өрөөнөөс тусдаа 2 өрөө байр байна. Үзлэгийг үүдний хэсгээс эхэлж нар зөв хийхээр тогтов. Гаднаам орох хаалганы зүүн гар талын коридор хэсгийн хана дагуу 1 удаагийн 2 ш /1хос/ цэнхэр өнгийн улавч, 3 өнгийн цагаан хайрцагтай гутал, бусад зүйлс, эмэгтэй хүний хар өнгийн гутал, хар өнгийн пүүз, саарал өнгийн өрөөсөн углааш зэргийн зүүн талд унтлагын өрөөний хана хүртэл цагаан өнгийн хөлдөөгчийг зэрэгцүүлэн хананд тулгаж байрлуулсан дээр нь сурагч хар цүнх 1 ш, эмэгтэй хүний жижиг ягаан өнгийн цүнх 1 ш, нойтон салпетка, хар тортой зурагтын төхөөрөмж 1 ш, хар өнгийн кейстэй андройд гар утас 1 ш байх ба хойд хнанд тогтоосон өлгүүрт олон тооны хувцас өлгөсөн байна. Үүдний хэсгээс унтлагын өрөөнд ороход, зүүн тйиш харсан байдалтай, тагтруу гарах хаалга, тагтны цонх онгорхой байх ба өрөөний хаалга баруун тийш харсан өрөөний хойд ханад урагш харуулан ногоон цайвар өнгийн буйдан орны зүүн талд ягаан 5 ш шургуулгатай хувцасны пивор тавиур /шүүгээ/ байна. Буйдан рорн дээр хар ногоон өнгийн сурагч цүнх байна. Өрөөний зүүн хананд байх тагтруу гардаг хэсгийн цайвар ногоон хөшиг нээлттэй, тагтан дээр 2 талд цагаан хайрцагнууд давхарлаж өрсөн өөр зүйлгүй байна. Унтлагын өрөөний зүүн урд буланд цаасан хайрцаг газарт байх ба баруун талд нь төмөр хувцас хатаагч дээр алчуур, бүтээлэг, цам зэргийг тохсон, өрөөнд өөр зүйлгүй, өрөөний гэрэл унтраалттай байна. Өрөөний шал нь шаргал өнгийн пелтаагаараа байх ба ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг зочны өрөөнд үргэлжлүүлэхэд. Зочны өрөөний зүн хойд хана дагуу саарал өнгийн буйдан орыг зүүн ханагд тулгаж Г хэлбэртэй байрлуулсан байх ба орны зүүн дээр 2 ш дэр байна. Орны урд хэсэгт өрөөний шаргал өнгийн палкетан шалан дээр өнгөгүй 1 удаагийн 2 ш торонд эмнэлгийн бээлийн тариур зэрэг ашигласан зүйлс байх ба хамгийн сүүлд амь хохирогчид тарьсан гэх тарианы бор өнгийн 2 ш цэхэр өнгөгүй 1 ш шилэн сав, тариур зэргийг эд мөрийн баримтаар түр хураан авч тэмдэглэлд тусгав. Өрөөний зүүн хананд 1 ш цонхтой, цонхны поорчик болон цайвар ногоон өнгийн хөшиг нээлттэй ч өрөөнд богчим байна. Зүүн хана дагуу цонхны наана 4 хөлтэй бор өнгийн модон ширээний доор саарал өнгийн өрөөсөн углааш, цайвар ногоон өнгийн пивор сандал зэрэг байх ба ширээн дээр цэхэр өнгийн 1 удаагийн торонд том хүний 1 ш паампарс, спрайт ундааны ёроолдоо бага зэргийн шингэн зүйлтэй сав, салпетка, оо-цаас, 1ш халбага, хар өнгийн бариултай шилэн аягатай ус мэт цэхэр өнгийн үнэргүй зүйл, автобусны карт зэрэг байна. Өрөөний урд хана дагуу зүүн урд буланд 7 ш татлагатай бамбаруушийн дүрс бүхий цагаан өнгийн босоо шүүгээ байх ба дээр нь цэцэг, малгай зэрэг зүйл тавьсан, харалдаа дээд хананд цагаан өнгийн тавцан тогтоож дээр нь буддын шашны зураг, эд зүйл өрсөн байна. Өрөөнйи урд хананы гол хэсэгт хойш харуулсан “TCL” загварын хар өнгийн нимгэн зурагт хананд тогтоож зурагтын дээр шилэн тавиур дээр зурагтын болон Sky media-н төхөөрөмж, шар шувууны 3 ш баримал, хүүхэлдэйний баримал зэргийг өрсөн байна. Өрөөний урд хананы баруун урд буланд шаргал өнгийн модон эдээр хийсэн ханын цаг тогтоосон байх ба баруун урд буланд ариун цэврийн хаалганы дэргэд 5 л савалгаатай цэвэр ус, бор өнгийн цаасан хайрцаг зэрэг байх ба ариун цэврийн өрөөний хаалганаас 1,25 метр, урд хананаас 50 см зайд өор саарал өнгийн хөнжлийг газарт дэлгэж дээр нь толгойдоо хар өнгийн халимаг үстэй, 2 нүдний зовхи аниастай, зүүн нүдний дээд зовхи хар хөх өнгийн цус хуралттай, зүүн шанаа, хөмсөгний дээд хэсэгт халцарч зулгарсан, ам хагас ангайсан, ам, хамар, чихний сүвээс гарсан зүүлгүй, эрүүндээ ширвээ сахалтай, хүзүүндээ улаан өнгийн утас зүүсэн 32 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Цогцос нь 2 гарын биеэс салгаж гадагш бие дагуу шулуун байрлуулсан, байруун гарын бугалганы ард хэсэгт зулгаралттай, баруун гарын тохойны дотор нугалам хэсэгт өнөгөгүй наалт наасан, зүүн иөхний дээд хэсэгт жижиг хуучин зулгаралттай, 2 хөлийн ариун цэврийн хаалга руу буюу баруун зүгт шулуун жийсэн, 2 хөлний өвдөг хэсэгт зулгаралттай, хар цайвар өнгийн дотоожийг доош хагас шувталсан бэлэг эрхтэн, том хүний пампарс ил гарсан байна. Цогцосны хөлний тушаа саарал дотортой цэнхэр өнгийн хөнжил эмх цэгцгүй байх ба урд хана дагуу цогцосны зүүн талд хувцаснууд нь хөглөрсөн байдалтай байна. Цогцосны толгойн байруун талд ногоон цайвар өнгийн алчуур, 2 талаар ариун цэврийн цааснууд газарт байна. Алчуур хуурай байна. Үзлэгийг үргэлжлүүлэхэд зочны өрөөнд өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул ариун цэврийн өрөө, баруун хананд байх гал тогооны хэсэгт үзлэг хийхэд ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг 15:55 минутад дуусгаж оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн: “...171 см урттай, биеийн хөгжил зөв, мах мярай дунд зэрэг, арьсан доорх өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 83 кг жинтэй эрэгтэй хүний цогцос байна. Толгойд 3.5 см хар өнгийн үстэй, 2 нүдний зовхи аниастай, хүүхэн хараа 2 талд жигд, өргөссөн хамрын яс бүтэн, хамраас хүрэн өнгийн цус ихээр урсаж гарна. Уруул хөхөлбөр ягаан, ам жимийсэн, үзэгдэх дээд доод шүднүүд бүрэн, цээжний хэлбэр зөв, хэвлий хавирганы нумтай тэш хэмтэй, хуухнагт хаталт үүссэн, тээрхийд цагираг хэлбэрийн гадны биеттэй, чих, ам болон шээсний сүв шулуун, гэдэснээс гарсан зүйлгүй. Зүүн нүдний дээд зовхи хилэнхүйдээ, доод зовхины дотор буланд хөхөлбөр өнгийн цус хуралттай, духны зүүн хэсэгт 3.1х1 см, зүүн хөмсөгний дээд хэсэгт 1х1 см, духны зүүн хэсгээр цэгчилсэн олон тооны жижиг, зүүн хацарны товгорт 2.7х6.4 см, зүүн мөрний урд хэсэгт 3.4х0.5 см, зүүн мөрний гадна хэсэгт 3.6х1.9 см, зүүн бугалганы дээд хэсэгт 4х0.2 см, цээжний зүүн дээд хэсэгт 6.5х8.5 см талбайд нидрэгдсэн, зүүн тохойд 1.3х1 см, 1.5х0.7 см, зүүн сарвууны ар хэсэгт 1.3х0.5 см, баруун сарвууны ар хэсэгт 2х1 см, шууны доод хэсэгт 0.7х0.5 см, 1.5х0.7 см, баруун өвдөгний урд хэсэгт 3.4х2.5 см, дотор хэсэгт 1х1 см, 2.5х1.5 см, зүүн өвдөгт 2.8х1 см, 1х1.5 см, хүрэн өнгийн зулгаруултуудтай. 16:40 цагт шулуун гэдэсний температур 33.5 градус, нас бараад 11-13 цаг орчим болсон байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас),

Мөрдөгч Ч.С-ийн бичсэн: “... хяналтын камерын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бичлэгийг шалгаж, 03 цагаас 17 цагийн хооронд болсон үйл явдлыг Sandisk нэртэй Flashdisk-т хуулж, бэхжүүлэн авав. Бэхжүүлэн авсан хяналтын камерын бичлэгийг цаашид хэргийн материалд хавсаргахаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Дагвасүрэнд хүлээлгэн өгсөн талаар мөрдөгчийн тэмдэглэл болгов...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Тус цагаан өнгийн Sandisck гэсэн бичиглэлтэй хар, улаан өнгийн Flash Disck нь нийт 29,2гб хэмжээтэй байх бөгөөд нийт ашигласан хэмжээ нь 18,6гб байв. Тус Flashdisck-ийг компьютерийн USB port хэсэгт хийж уншуулхад дотор хадгалагдсан 34 төрлийн видео файлууд байв. Flashdisck-нд файлууд эмх цэгцэгүй байрласан байв. Файлуудыг утга, агуулга, дэс дарааллын дагуу үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийн явцад илэрсэн нөхцөл байдлуудыг зургаар харуулахаар тогтов. VLC нэртэй тоглуулагчид тоглуулав. Үзлэг эхлэхийн өмнө файлуудыг дэс дарааллын дагуу нэг удаа тоглуулан үзсэн тухай тэмдэглэлд тусгав. Үзлэгийн тэмдэглэлд бичлэгт зүүн дээд буланд харагдах он, сар, харагдах минут, секунд гэсэн дараалалтай цаг хугацаа заасан. Бичиглэл нь бичлэгт харагдах нөхцөл байдалтай тохирохгүй байв. Үзлэгийн тэмдэглэлд тусгах цаг хугацааг тоглуулагчийн цагаар тооцон тэмдэглэлд тусгахаар тогтов. Үзлэг хийгдэх дүрс бичлэг нь харагдах байдал сайн, гэрлийн тусгал орчныг бүхэлд нь хамарч харагдаж байв. came2_2023-09-04 03-05-00_03-10-59 Chn2 гэсэн нэртэй 72мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 06 минут 00 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 1 дүгээр бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд орох, гарах хэвтээ улаан, цагаан өнгийн автомат хаалт, түүний наана болон цаад хэсэгт тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа, хамгаалалтын төмөр бэхлэгээ зэрэг харагдаж байв. Бичлэгийн 04 минут 06 секундэд саарал, шар өнгийн хүрэм, хар өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай хүн харагдах бөгөөд хяналтын камерийн чиглэлд явж байгаа дүрс бичигдсэн байв. Уг хүнийг үзлэгийн тэмдэглэлд /Г/ гэж тэмдэглэв. Бичлэгийн 04 минут 26 секнтэд хар нил ягаан өнгийн цамц, саарал өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмд, цагаан ултай, хар өнгийн гутал зэрэг хувцастай хүнийг “2” /Т/ гэж тэмдэглэв. Саарал өнгийн дотортой, хар өнгийн малгатай цамц, саарал өнгийн богино өмдтэй, хар өнгийн гуталтай, цээж хэсэгтээ хувцасгүй, нүцгэн цээж харагдах хүнийг 3 /Ч.Э/ гэж тэмдэглэв. Бичлэгт “2” нь “3”-ыг түшиж, тулсан байдалтай, “3” нь гуйвсан өөрийгөө бүрэн удирдах чадваргүй байгаа харагдаж байв. “2” дугаартай хүний богино өмд урд хэсэгтээ норсон мэт харагдах байдалтай байв. Бичлэгийн 06 минут 00 секунтэд “1”, “2”, “3” хүмүүс нь хяналтын камерийн чиглэлд алхаж байгаад дүрс харагдахгүй байдалтай болж байв. Цаашид үзлэгээр “1”, “2”, “3” гэж тэмдэглэсэн хүмүүсийн үйл хөдлөл, тус хяналтын камерт “3” нь хэдэн удаа харагдаж байгааг тусгав. Үзлэгийг цааш саme4 2023-09-04 03-05-00-03-15-59 Chn4 гэсэн нэртэй 132мб хэмжээтэй “avi” өргөтгөлтэй нийт 11 минут 02 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 2 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа, хамгаалалтын төмөр бэхлэгээ зэрэг харагдаж байв. Бичлэгийн 04 минут 18 секунтэд 1 нь бичлэгт харагдаж өмнөх бичлэгийн үргэлжлэлийг тоглуулж байв. Бичлэгт харагдах 1 нь цааш явж барилгын харагдах хэсгээр өнгөрч байв. Бичлэгийн 04 минут 36 секунтэд бичлэгт “2”, “3” хүмүүс харагдах бөгөөд хөдөлгөөнийг “1”-ийн араас явж байгаагаар үргэлжлүүлж байв. Бичлэгт харагдах “3” нь биеэ авч чадваргүй хөдөлгөөн эмх цэгцгүй байв. Бичлэгийн цааш ямар нэгэн хөдөлгөөнгүй үргэлжилсээр 11 минут 02 секундэд дуусч байв. Үзлэгийг цааш саme1_2023-09-04 03-05-00_03-15-59 Chn1 гэсэн нэртэй 137мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 11 минут 01 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 3 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа, нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэгийн 04 минут 38 секундэд “1” нь бичлэгт харагдаж өмнөх бичлэгийн үргэлжлэлийг тоглуулж байв. Бичлэгт харагдах “1” нь хөдөлгөөнөө шулаан үргэлжлүүлж ичлэгийн дээд хэсэгт харагдах сараалжин хашааны зүгт явж байгаа нь харагдаж байв. Хяналтын камерийн доод талд саравч мэт хэлбэртэй зүйл байрласан байв. Бичлэгийн 04 минут 59 секундэд “1” нь сараалж хашааны зүгээс гартаа цайвар өнгийн эд зүйл бариад хяналтын камерийн зүгт алхаж байгаа дүрс бичигдсэн байв. Уг дүрс бичлэгийн файлд дуу хоолой бичигдсэн байв, “1” нь хяналтын камер зүгт алхаж байх үедээ “1” нь:  Хөөё хараа... гэж хэлж байв. Бичлэгийн 05 минут 07 секундэд “1”-ийн гартаа барьсан зүйл нь цайвар өнгийн шилэн лонх байгаа нь харагдаж байв, “1” нь цайвар өнгийн лонхыг газарт цохиж хагалж байгаа дүрс харагдаж байв, “1” нь лонхыг хагалах үедээ: Хөөе чи энийг хараа .......... гэж хэлж байв. Бичлэгийн 05 минут 11 секундэд “1” нь лонхны хагархайг барьсан байдалтай саравчны доод хэсэгт дөхөх ба “3” саравчны доод талаас гарч ирэн “1”-ийг барьж байв. Энэ үед 1 нь: Хөөе азгүй лалар минь, За чи нааш ир, нааш нааш ир хамаа, хөөе худлаа, тэгээд дүр гаргаад, байж бай байж бай, чи нааш ир, хүүе өлөгчин минь нааш ир, муу банди, алнаа чамайг гэж хэлээд гартаа барьсан хагарсан лонхийг ахин газарт цохиж хагалж байв. Үүний дараагаар “2” нь: Э гэртээ ор, хаалгаа нээгээд гэртээ ор хөөе гэхэд “1” нь: Энааш ир, Чи намайг тавьчихаа би гуя руу нь нэг шаачихъя, алнаа яавал яадаг юм, ал минь чи үхчихгүй юм байгаа биз дээ гэхэд “2” нь: Ор Э, кодоо хийгээд ор Э гэх зүйл хэлж байв. Бичлэгийн 06 минут 00 секундэд “1”, “2” нар нь саравчийн доод хэсэгт орж хяналтын камерт харагдахгүй болсон байв. Энэ үед дуу хоолой бичигдсэн байв. Шалдал за юу, хэрэггүй, ал минь нааш ир, харах уу хоёулаа, яасан өвчтэй юм бэ, чи чинь одоо, халах уу асуудал байна уу, асуудал байхгүй мань чинь одоо больё хоёулаа, алах уу айн асуудал байна уу, хоёулаа алалцах уу айн, орооч дээ Э хөөе, Эорооч дээ, чи муу хамаа битгий андуураарай за хэн, чи, үгүй би андуураагүй андаа, чи муу ал юу гээд байгаа юм бэ, юу гэсэн ба ахиад сонсъё доо, чи лалар минь уучлаарай, ал минь хөөе, чи манийгаа тавь, мань чинь энийг жоохон шаачихъя, Э , Э ор, ор оо, яаж байгаа юм бэ хамаа, одоо тэгээд яасан хамаа, одоо больчихсон уу хамаа, гялс наад үүдээ нээ, лалар минь үгээ бодож ярь за юу, хаана, миний, хаана, миний хажууд, би хаана юу хэлэх үү, мань нь эвгүй хүн шүү, хэн, мань, чи яагаад одоо болтол, чи битгий согтуурхаарай, хаана, над руу, хаана, за сайхан амраарай хөгшөөн, барагтайхан байгаарай, писдаг жоохон цус гаргана, мань нь жоохон цус гарганаа, андаа чи согтсон байна, мань нь нээрээ ингэвэл нээрээ хутга ч байсан юу ч байсан заавал хөөе хамаа хөөе хамаа чи орохгүй юм уу, орооч дээ Экодыг чинь хэд юм бэ орооч дээ, яасан, би зүгээр найз л бол найз, онгойчлоо шүү дээ за гэснээр чанга чимээ гарч яриа дуусаж байв. Бичлэг 11 минут 01 секунд хүртэл ямар нэгэн дүрс бичлэг, дуу бичлэггүйгээр дуусч байв. Үзлэгийг цааш сате3_2023-09-0403-05-00_04-00-04_Chn3 гэсэн нэртэй 663мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 55 минут 15 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 4 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа, нэгдүгээр давхарт байрлах айлын тагт зэрэг харагдаж байв. Бичлэгийн 04 минут 30 секундэд “1”-ны харагдаж өмнөх бичлэгийн үргэлжлэлийг тоглуулж байв. Бичлэгт харагдах “1” нь хөдөлгөөнөө шулуун үргэлжлүүлж бичлэгийн доод хэсэгт чиглэн алхаж байв. Бичлэгийн 04 минут 48 секундэд “3” нь биеэ авч явах чадваргүй алхаж байгаа нь харагдах бөгөөд “2” нь түүнийг түшиж авч явж байв. Бичлэгийн 08 минут 48 секундэд “1”, “2” нар нь хамтдаа хяналтын камерийн доод талаар ирсэн зүгтээ алхаж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 55 минут 12 секунд хүртэл хяналтын камерт өөр ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй. Үзлэгийг цааш саme3 2023-09-04 04-00-04_05-00-03 Chn3 гэсэн нэртэй 722мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 5 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг цааш саme3_2023-09-0405-00-03_06-00-04 Chn3 гэсэн нэртэй 674мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 07 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 6 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 07 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй фэлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг цааш саme3_2023-09-04 06-00-04 07-00-03 Chn3 гэсэн нэртэй 480мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 7 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэгт орчны гэрэлтүүлэг унтарч дүрс бичлэг байгалийн гэрэлтүүлгээр бүхэлдээ харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг цааш саmе3_2023-09-04 07-00-03 08-00-03 Chn3 гэсэн нэртэй 480мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 8 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг цааш саme3_2023-09-04 08-00-03_09-00-03 Chn3 гэсэн нэртэй 718мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 9 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3 2023-09-04 09-00-03_10-00-03_Chn3 гэсэн нэртэй 696мб хэмжээтэй аvі өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 10 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3 2023-09-04 10-00-03 11-00-03 Chn3 гэсэн нэртэй 594мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 11 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дурс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3_2023-09-04 11-00-03 12-00-03 Chn3 гэсэн нэртэй 508мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 12 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3 2023-09-04 12-00-03_13-00-02_Chn3 гэсэн нэртэй 537мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 12 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3_2023-09-04 13-00-02_14-00-02 Chn3 гэсэн нэртэй 537мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 13 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme3 2023-09-04 14-00-02 14-59-59 Chn3 гэсэн нэртэй 609мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 03 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 14 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв Бичлэг нь 01 цаг 00 минут 03 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme3 2023-09-04 15-00-00 16-00-04 Chn3 rэсэн нэртэй 599мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 03 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 15 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 03 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3_2023-09-04_16-00-04_17-00-02_Chn3 гэсэн нэртэй 626мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 16 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгслүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе3_2023-09-04_16-00-04_17-00-02_Chn3 гэсэн нэртэй 626мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 00 минут 57 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 17 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 00 минут 57 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зуйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04 04-00-00 05-00-01 Chn1 гэсэн нэртэй 749мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 18 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэгт харагдах орчин нь гадны гэрэлтүүлгээр харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1-2023-09-04 05-00-01 06-00-00 Chn1 гэсэн нэртэй 601 мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 03 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 19 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 03 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04_06-00-00_07-00-00_Chn1 гэсэн нэртэй 530мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 20 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04_07-00-00_08-00-00_Chn1 гэсэн нэртэй 658мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 21 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэгт байгалийн гэрэлд харагдах дүрс бичлэг харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04 08-00-00 09-00-00 Chn1 гэсэн нэртэй 724мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 22 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе1_2023-09-04 09-00-00 10-00-00 Chn1 гэсэн нэртэй 706мб хэмжээтэй аvі өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 06 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 23 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 06 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04 10-00-00_10-59-59 Chn1 гэсэн нэртэй 724мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 24 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе1_2023-09-04 12-00-04_13-00-04 Chn1 гэсэн нэртэй 541 мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 25 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04 12-00-04 13-00-04 Chn1 гэсэн нэртэй 541мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 26 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саme1_2023-09-04 13-00-04 14-00-04 Chn1 гэсэн нэртэй 609мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 05 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 27 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 05 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе1 2023-09-04 14-00-04_15-00-00 Chn1 гэсэн нэртэй 564мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 00 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 28 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 00 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе1 2023-09-04_16-00-00_17-00-02 Chn1 гэсэн нэртэй 605мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 01 цаг 00 минут 09 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 29 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулхад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 01 цаг 00 минут 09 секундэд дуусаж, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийг саmе1_2023-09-04_17-00-02_17-00-59_Chn1 гэсэн нэртэй 11,1 мб хэмжээтэй avi өргөтгөлтэй нийт 00 минут 57 секунд үргэлжлэх видео бичлэг бүхий 30 дугаар бичлэг байв. Бичлэг нь 00 минут 00 секундээс эхлэн тоглуулахад гадна талбайг харуулсан хяналтын камерт хадгалагдсан дүрс бичлэг байх бөгөөд гадна талбайд автомашины зогсоолд тээврийн хэрэгсэлүүдийг байрлуулсан байв. Бичлэгт барилгын хамгаалалтын төмөр хашаа нэгдүгээр давхарт байрлах айлын тагт харагдаж байв. Бичлэг нь 00 минут 57 секундэд дуусч, өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийн тэмдэглэлийг цааш үргэлжлүүлэв. Үзлэгийн явцад Flashdisck-д байх саmе1_2023-09-04_11-00-00_12-00-04 Chn1 гэсэн нэртэй 567мб хэмжээтэй, саmе1_2023-09-04_15-00-00_16-00-00_Chn1 гэсэн нэртэй 592мб хэмжээтэй бичлэгүүд алдаатай, тоглуулагчид тоглогдох боломжгүй байсан тухай тэмдэглэлд тусгав. Бичлэгийн үргэлжлэх нийт хугацаа нь 20 цаг байв нйит 32 ширхэг бичлэгийн тоглуулан үзлэг хийв. Бичлэгийг бүрэн тоглуулж дууссаны дараа тэмдэглэлд тусгагдаагүй өөр нөхцөл байгаа эсэхийг дахин тодруулахад өөр ямар нэгэн ач холбогдол бүхий дүрс бичлэгт харагдахгүй байв. Бичлэг дуусч хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул хяналтын камерийн дүрсний бичлэгт үзлэг хийж 52 ширхэг зураг /snipping tool/ програмаар баримтжуулж ажиллав.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 55-68 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү Ч.Э ... байж байгаад 2022 оноос хойш С гэх эмэгтэйтэй үерхэж хамт амьдрах болсон. Өмнө нь гэр бүл зохиож байгаагүй. Манай дүүд ямар нэгэн архаг, хууч өвчин байгаагүй. Согтууруулах ундааны зүйлийг амарч байгаа үедээ тааруулаад хэрэглэдэг. Элдэв зан ааш байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний талийгаач дүү Ч.Э- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай өөрийн эзэмшлийн байрны 1101 тоотод найз эмэгтэй С хамт оршин сууж, байр түрээсэлдэг, төрсөн ээж Б тэжээн тэтгэдэг байсан. Талийгаач дүү Ч.Э- нь Голомт банкинд 7.960.266 төгрөг, “Соно” зээлийн аппликейшнд 293.654 төгрөг, “Тус” зээлийн аппликейшнд 365.348 төгрөг, Монпэй зээлийн аппликейшнд 515.000 төгрөг, Хас банкны хадгаламж барьцаалсан зээл 2.618.791 төгрөгийн зээлтэй байсан ба оршуулгын зардалд 3.380.000 төгрөг, буяны ажлын зардал 8.000.000 төгрөг зарцуулсан бөгөөд эдгээр мөнгөн дээр сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бид нарын зүгээс нийт 123.133.061 төгрөгийн нэхэмжилж байгаа бөгөөд уг мөнгийг зээлийг нь барагдуулах болон ээж Б байрны түрээс, өдөр тутмын хэрэглээ, эм тарианд бүрэн зарцуулна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Гэрч Ш.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын их эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Баянзүрх” салбарын 1 дүгээр ээлжинд 24 цагийн үүрэг гүйцэтгэж Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудлагын мэдээллийн дагуу явж байхад одоо санахгүй байна, утасны дугаараас “32 настай дүү шөнө хүнд зодуулсан зүрх нь зогсох гээд байна” гэсэн дуудлага мэдээллийг ирүүлсний дагуу байж болох түр хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байрны 11 давхрын 1101 тоотод очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба өвчтөн болох Ч.Э- эрэгтэй нь дээш харсан байдалтай хурхирч байсан ба юу болсон талаар асуухад эхнэр нь бололтой эмэгтэй “үүрээр зодуулсан байдалтай орж ирсэн, гадуур гарч шалгалт өгчхөөд орж ирэхэд татсан байдалтай шалан дээр хэвтэж байсан” гэж хэлэхэд нь биеийг нь үзэхэд даралт баруун гарт 240/160, зүүн гарт 260/170, пульс нь 78, амьсгалын тоо 19, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 97-той биеийн байдал маш хүнд байсан тул эхэлж уян зүү тавиад даралт буулгах Bendnsal нэртэй тариа, түүний дараа мөн даралт буулгах, тархины хаван хөөх зориулалттай furosemide нэртэй тариа хийж хэл дарагч болон хүзүүний чиг тавиад авч гарах гэж байхад бөөлжсөн учир бөөлжсийг соруулж байхад амин үзүүлэлт унаж зүрх зогссон тул амилуулах суурь тусламжийг 20 минутын хугацаанд үзүүлэх явцдаа зүрх дэмжигч Epinephrin нэртэй тариа 1 удаа, Kordiamin нэртэй тариаг 1 удаа хийхэд өөрчлөлт орохгүй байсан тул Epinephrin нэртэй тариаг 5 минутын зайтай 2 удаа хийхэд амин үзүүлэлт сэргэлгүй нас барсан. Үүний дараа талийгаачид үзүүлсэн эмчилгээг хүлээлцэх хуудас дээр тэмдэглэж, цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн. Миний хувьд талийгаач Ч.Э-ын амь насыг аварч болох бүх талын арга хэмжээг авч ажилласан ба өвчтөний амин үзүүлэлт унасан, биеийн байдал маш хүнд, зүрх зогсож буцаж сэргээгүй учир амь насыг аврах боломжгүй байсан. Намайг тухайн газарт ороход ямар нэгэн зодоон цохион болсон ямар нэгэн ул мөр ажиглагдаагүй ба талийгаачийн одоо санахгүй байна нүд хэсэгт хөхөрсөн харагдаж байсан. Амь хохирогч Ч.Э- нь намайг очиход ухаангүй байсан учир ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

Гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 цагийн орчимд Д , Г нарын хамт автобусны жолоочийн ажилд явсан. Тухайн өдөр Ч:47 буюу Ард кино театраас Орбит чиглэлд автобусны жолоочийн ажлыг хийж, 23 цагийн орчим буугаад ажлын газрын Г , Г нарын хамт уулзахаар тохиролцсон байсныхаа дагуу Баянзүрх дүүргийн Цайз 16 /арван зургаа/-ийн автобусны буудлаас хойш яваад байдаг /зааж өгч чадна, тодорхой хаягийг мэдэхгүй/ Э гэрт орсон. Бид гурвыг Э гэрт ороход Э нь найз эмэгтэй С хамт өөрөө бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр ярилцсан байсан болохоор Э-ыг  гарч ирж авахад нь байрны хажуу талынх нь нэрийг мэдэхгүй дэлгүүрээс анзаарч хараагүй 0.75 литрийн архи худалдаж авсан. Тэгээд Э гэрт орж уг архийг Г , Э , Г нар хувааж уусан ба миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байсан болохоор уугаагүй. Уг архийг ууж байх үед ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй ба уг архийг ууж дууссаны дараа дахин ганц шил архи уухаар болж С-ыг үлдээж бид нар гэрээс гарахад би цүнхээ үлдээсэн байсан болохоор Г гийн хамт буцаж гэрт нь орж цүнхээ авчхаад гарахад Г , Э нар байхгүй болчихсон байсан учир Г-ын утас руу нь залгаж хаана байгаа болохыг асуухад 16 /арван зургаа/-ийн автобусны буудлын хойд талын GS25 үйлчилгээний төвөөс архи худалдаж авчхаад гарч байна гэхэд нь урдаас нь явж очоод автобусны буудал дээр машиныг байрлуулж, тэр хоёрын худалдаж авсан архийг ууж байхад Э нь Г , Г нарт үг хаяж хоорондын харилцаа нь өөрчлөгдөж, маргалдах шинжтэй болохоор нь “одоо болно, маргааш ажилтай юм чинь гэр лүүгээ очиж унтаж амар” гэж хэлэхэд тоохгүй “би та нарыг ямар гэртээ хоосон байлгасан юм уу, ална шүү” гэж машинаас гарч Г той маргалдахад нь түүнийг Г заамдаж аваад доош дарахад нь Э зүүн шанаа хэсгээрээ зам мөргөж уначихаад босч ирж Г той зууралдаж машины буруу талаас зөв талд гарахад нь Г Э нүүр хэсэг рүү нэг удаа цохиж авахад нь Э цохиж авах гэж гараа далайхад нь салгаж болиулсан. Э Г г цохиж авсан эсэхийг мэдэхгүй ба миний хувьд Г г салгаж цааш авч явахад Э-ыг  ална гэж дайрахад нь дийлэлгүй алдахад автобусны буудлын сандал дээр сууж байсан Э-ыг  заамдаж аваад “чи яг яах гээд байгаа юм” гэхэд нь боль гэж хэлээд салгаж машины хажууд авч ирэхэд Г ирээд “Г чи яагаад байгаа юм бэ” гэхэд Г руу уурлаж заамдаж авахаар нь салгахад заамдаж авсны улмаас Г ухаан алдаж толгойн дагз хэсгээрээ савж унасан. Үүний дараа ГЭ дээр гүйж очоод “чи яах гээд байгаа юм, үзэх үү” гэж хэлээд маргалдаж байхад нь Г дээр явж очоод түүний толгойноос барьж үзэхэд гар цус болсон ба Г машин руу суулгачхаад түргэн үйлчилгээний цэгийн хойно маргалдаж байсан Г , Э нар дээр очиход Гцээж нүцгэн байсан ба намайг очиход Э дээд хэсгээр өмссөн байсан хувцсыг тайлж хоорондоо зодолдъё гэхэд нь боль гэж салгахад Гнамайг түлхэж холдуулаад Э дээр очиж, түүний толгой хэсэг рүү нь 2 удаа цохиж авахад нь Э зам мөргөж ухаан алдаж унасан ба Гтүүнийг сэрээх гэж гарын ар хэсгээрээ зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадаж авахад нь унтаж байгаа юм шиг хурхирч дуугараад байсан болохоор нь явж очоод “Э аа” гэж сэрээхэд босч ирээд тухайн газраа явган суухад нь Г гийн хамт босгож сугадаад гэр лүү нь хүргэж өгөхөөр явж байхад Гална гэж цохих юм хайгаад байсан болохоор цаашаа бай гэж холдуулж орцны гадна нь очиход Гархины шил барьж ирээд ална гэж дайраад архины шилийг хагалж Э луу дайрахад нь Г г холдуулж болиулахад Э т хандаж “надаас уучлалт гуй” гэхэд нь гэр лүүгээ орчих гэхэд “орцны кодоо мэдэхгүй байна” гэсэн ба Г г хаалгыг татаж онгойлгоход гэр лүүгээ явж ороход нь Г г тайвшруулж авч явсан. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй ба уг газраас Г г авч яваад машиндаа суулгаж байрны гадна нь буулгачхаад ойролцоо байдаг Г-ын хамт цааш явж гэртээ очсон. Э оршин суудаг байрны орцны ойролцоо хяналтын камер байсан эсэхийг мэдэхгүй ба хүргэж өгөхөөр орцны гадна нь очиход 02 цаг өнгөрч байсан байх. Э биед Г гоос өөр халдаж зодох цохисон зүйл байхгүй ба Э биед ямар гэмтэл шарх учирсан байсныг Г харсан бөгөөд зодоон цохионы талаар хараагүй байж магадгүй. Уг маргаан маргаан болсны дараа Г гийн биед гэмтэл ажиглагдаагүй. Э зүүн нүд, өвдөг хэсэг нь шалбарсан байсан ба харанхуй байсан болохоор өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан байсан эсэхийг нь анзаарч хараагүй, ямартай ч шанаа хэсгээс нь цус гарч байсан. Уг гэмтлийг ГЭ биед халдаж учруулсан. Г г салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед Т над руу утсаар яриад буучихлаа, офицеруудын ордон дээр явж байна, Э залгаад “маргааш амрах юм бол нэг юм ууя гэнэ ээ, чи яах юм бэ” гэхээр нь би “дэмий юм уу даа” гэхэд дахиад залгаад хүрээд ир гэнэ ээ очих уу, эсвэл гэрийнх нь гадна очоод хальт уулзчихаад явъя гэсэн. Тэр үед Гажлаасаа буусан тул бид гурав 23 цаг 40 минутын үед  хотхонд байх гэрт нь миний 00-00 УНБ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын автомашинтай явж очоод Э гэрээсээ халамцуу ганцаараа гарч ирсэн. Тэгээд мэндлээд гар барьцгаагаад манайх руу оръё гэхээр нь Г гадна сааданд суучихъя айлд шөнө ороод яах юм бэ, нэг юм аваад сааданд уучихаад явъя гэхэд би ганцаараа байгаа гэрт оръё гэсэн. Тэгээд дөрвүүлээ мөнгөө нийлүүлж байгаад гэрийнх нь хажуугийн дэлгүүр орж 0.75 литрийн Х нэртэй архийг нэг ундаатай хамт аваад 00 цаг өнгөрөөд 09 дүгээр сарын 04-нд шилжих үед 11 давхрын 1101 тоотод гэрт нь орсон. Гэрт нь ороод жижиг өрөөнөөс нь ширээ авах гэхэд найз охин нь шалгалтаа давтаад жижиг өрөөнд нь байж байсан. Тэгээд бид 4 хоол идээд архи хувааж уугаад 01 цаг өнгөрч байх үед дахиад нэг шил архи ууя гээд Э-ыг  гэртээ байж бай бид нар гарчхаад ирье гэж хэлчхээд гараад явах гэтэл араас ганцаараа нэлээд согтолттой гараад ирсэн. Тэгээд тэдний гэрийн ойролцоо автобусны буудал дээр байрлах GS25 сүлжээ дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Х нэртэй архи аваад гадна машин дотроо GS25  сүлжээ дэлгүүрийн гадна ууж байтал Э гэнэт ихээр бөөлжсөн. Тэгэхээр нь больё гээд ууж байсан архиа дуусгалгүй хаясан. Тухайн үед бүгд согтолттой байсан. Э-ыг  02 цаг өнгөрч байх үед гэртээ орчих гэхэд орохгүй гээд байсан ба Г той үл ойлголцоод машинаас буугаад маргалдаад, барьцалдаад, хоорондоо нэг нэгийгээ түлхээд, нэг нэгийгээ гараа атгаж цохиод байхаар нь Т бид 2 голоор нь ороод салгах гээд Г г би тэврээд, Э-ыг  Т тэврээд авах үед Гнамайг түлхээд унагаасан. Би унах үедээ замын брожур мөргөж унаад толгойн ар хэсэг хагараад  ухаан алдсан. Тэгээд өглөө 11 цагийн үед Т-ийн гэрийн гадна машин дотроо сэрсэн. Миний өмсөж явсан хувцас нэлэнхүйдээ цус байсан. Би тэр хоёрыг салгах гэж оролдоод Г намайг түлхэж унагааснаас хойш өглөөний 11 цаг хүртэл болсон зүйлийг огт мэдэхгүй байгаа. Тухайн үед Т машин барьж явсан тул архи огт уугаагүй. Т болсон зүйлийн талаар мэдэж байгаа байх. Зодоон болсон газар нь 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын GS25 дэлгүүрээс 100 метр зайд автозамын хажууд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас),

Гэрч С.С-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Э- гэрээс гарч явахдаа биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй, хоорондоо инээлдээд гарсан. Тухайн үед цаг 01 цаг өнгөрч байсан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөөний 06 цагийн үед хаалгаа гаднаас нь онгойлгож ганцаараа орж ирээд ариун цэврийн өрөөнд орж тамхи татчхаад ундаа уугаад орондоо ороод хэвтсэн. Тэр үед би жижиг өрөөнд унтаж байсан ба зочны өрөөнд буйдан дээр хамт унтах гээд очтол нүүр нь зүүн хацар хэсгээрээ зулгараад зүүн нүдний орчимд нь хар хөх өнгийн цус хуралттай, толгой нь зулай дээрээ зүсэгдсэн байсан. Мөн толгойн зүүн хойд хэсэгтээ хавдсан байсан. Тэгэхээр нь би сэрээх гэж үзтэл ямар ч ухаангүй байсан боловч ёолоод өвдөөд байна гээд байсан. Бас хашхираад янз бүрийн юм яриад найзуудыгаа байна гэж бодоод байх шиг байсан. Тэгэхдээ “урдах аа явуулаач ээ” гээд босож ирээд архи барьж байгаа мэт хөдөлгөөн хийгээд байсан, бас болиоч ээ яваач ээ гээд орилоод байсан. Тэгээд дараа нь 2 удаа бөөлжсөн. Бөөлжчихөөд дахиж нэг тамхилаад буцаж орондоо хэвтсэн. Би шархан дээр нь өндөг, хүйтэн юм тавих гэтэл “С аа, битгий надад хүрээд бай, өвдөөд байна, хэрэггүй” гэснээ хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь би шархыг нь сэрэхээр нь цэвэрлэе гэж бодоод өглөө хичээлтэй байсан тул 08 цагт гэрээсээ гарч явсан. Явахдаа гэрийн хаалгыг нь гаднаас нь түгжээд явсан. Би 08 цагт яваад өдрийн 11 цагт гэрт ирэхэд Ч.Э- нь том өрөөний буйдан орон дээрээс уначихсан, хурдан хурдан хурхираад амнаас нь бага зэргийн хөөс маягийн зүйл гараад бие нь чангараад таталт өгөөд, гар, хөл нь татаад байсан. Би хүйтэн устай алчуураар арчаад гар хөлийг нь барьж өгөөд таталт нь зүгээр болсон. Тэгээд би ажиглатал нэг л биш хурдан хурхирч байснаа дахиад хөл, гар нь чангараад татаад эхэлсэн. Тэгэхээр нь би сандраад ээж рүү нь залгаад хүрээд ирээч татаад байна ш дээ гэхэд ээж нь архи уучихаараа өөрт нь зохидоггүй юм, хэтрүүлж уусан үедээ зүрхний хэмнэл нь алдагдаад байдаг гэсэн. Архи хэтрүүлж уусан үедээ хурхирч унтаж байснаа гэнэт чимээгүй болчхоод хэсэг хугацааны дараа дахиад амьсгалаа аваад хурхирч эхэлдэг. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед ээж нь хүргэн ахтай нь хамт гэрт ирсэн. Тэд нарыг ирэхэд хурхирч байсан. Бид нар газраар ор засаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар ГССҮТ рүү авч явах гэж байгаад түргэн тусламж дуудсан тул хүлээхээр шийдсэн. 30-40 минутын дараа эмч ирж үзээд “тархины гэмтэлтэй байна, энэ хүн ямар ч ухаан мэдрэл байхгүй, хүүхэн хараа нь хөдлөхгүй байна” гэж хэлээд хамар болон аманд нь шингэн юм хийж үзэхэд өөрөө залгиад, ханиалгаад мэдрээд байсан. Тэгтэл эмч хүүхэн хараа нь хөдлөхгүй мөртлөө юм мэдрээд байх юм гээд эмнэлгийн тусламж үзүүлж баруун гарын тохойны урд нугалам хэсэгт тариа хийхэд ханиалгаад ам, хамраас нь шингэн цэр шиг зүйл гараад байсан, нэлээн удаан гарсан ба амьсгалж чадахгүй байсан. Би нэг эмчтэй нь багажийг нь авах гэж гараад орж иртэл ээж нь уйлаад байж байсан ба яасныг нь асуухад зүрхний хэмнэл нь алдагдаад байна гээд эмч иллэг хийгээд дахиад хүчээр зүрхийг нь цохилуулдаг гэх тариа мэт зүйл хийсэн. Удалгүй зүрхний цохилт нь орж ирсэн боловч дахиад сонин болоод эмч даралтыг нь үзээд эхлээд ихэссэн байснаа одоо буурчихсан байна гээд иллэг хийгээд байсан. Зүрхэнд нь иллэг хийж байхдаа ер нь л хэцүүдэж байна даа гээд удалгүй зүрх нь зогсчихлоо гээд явсан. ...Тэгээд би Г-ийнх нь дугаарыг аваад өөрийнхөө дугаараас Г руу залгаад учир байдлыг хэлээд яасан талаар нь асуухад өчигдөр надтай муудалцаад миний толгойг Э мөргөөд Г-ийн үүдэн шүд хөдөлсөн гэсэн. Тэгэхээр нь нүд нь яасныг нь асуухад энд тэнд халтирч унаад яваад байсан, нүд нь яасныг мэдэхгүй гэсэн. Тэгээд “Т бид хоёр Э-ыг  орцных нь гадна хүргэж өгөөд Э өөрөө сэрээд гэр лүү орчихно гэхээр нь үлдээгээд явсан” гэсэн. Эмч үзээд явахдаа толгойдоо харвалт өгсөн байна гэж хэлсэн. ...Э ямар ч өөрийн ухаангүй, өвдөөд байна гэж ёолоод цаашаа бай л гээд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас),

Гэрч С.С-ын  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Амь хохирогч Ч.Э-ыг гаднаас өөрийнхөө түлхүүрээр онгойлгож орж ирэхийг бол сонссон ба гэртээ орж ирээд хөргөгч онгойлгож ундаа ууж, тамхи татчхаад миний унтаж байсан унтлагын өрөөнд орж ирээд миний нөмөрч байсан хөнжлийг татаж аваад нөгөө өрөөнд явж орсон. Миний хувьд найзуудыг нь орж ирж магадгүй гэж бодоод хувцастайгаа унтаж байсан болохоор хэсэг хугацаанд хэвтэж байгаад хойноос нь ороход буйдан дээрээ зүүн талын шанаа хэсгээрээ дараад хэвтэж байхаар нь араар нь орж тэврэх гэтэл дургүйцэж эргэж харах үед нь зүүн талын шанаа нь 2 хэсэг газар зулгарч нүд нь хөхөрсөн болохыг анзаарч хараад юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй “цаашаа бай” гэж дургүйцэхэд нь нүдний хавдар, хөхрөлийг нь буулгахын тулд хүйтэн өндгөөр жин тавихад хэсэг хугацаанд тавиулж байгаад “боль” гэж дургүйцэж босож ариун цэврийн өрөө орж тамхи татаж, бөөлжиж, хүндээр бие засчхаад гарч ирэхэд нь цаг харахад 06 цаг болох гэж байсан болохоор нь хоёрын хооронд 1 цаг гаруй хугацаанд унтаад яах вэ гэж бодоод босож гэрийн хувцсаа сольж, ажлын хувцсаа өмсөж, үсээ угааж, нүүрээ будчхаад 08 цагийн орчимд гэрээсээ гарч явсан. Ч.Э-ыг орж ирээд дээрх үйлдлийг хийсний дараа цаг харахад 06 цаг болж байсан ба орж ирэх үед нь хэдэн цаг болж байсан болохыг мэдэхгүй бөгөөд багцаалдаж бодоход 05 цагийн үе байсан болов уу гэж бодож байна. Намайг гэрээс гарч явахад Ч.Э- нь буйдан дээрээ унтаж үлдсэн ба 11 цагийн орчимд гэртээ орж ирэхэд шалан дээр хэвтчихсэн хурдан хурхирч унтаад таталт өгөөд байхаар нь эвгүйтсэн болохыг мэдэж, ээжид нь хэлээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),

Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Г гийн хувьд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн ажилтай орой буух байсан ба ажил дууссаны дараа нь буюу 23 цагийн орчимд утас руу нь холбогдоход одоо бууж байна очлоо гэж хэлээд ирэхгүй болохоор нь хүлээж байгаад 03 цагийн орчимд дахин утсаар холбогдоход одоо очлоо гэж хэлээд удалгүй гэртээ ирээд нүүр гараа угаачхаад жижиг өрөөнд охинтойгоо хамт унтаж амарсан. Тэгээд би 06 цагийн орчимд босоод 07 цагийн үед бага хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгчхөөд ажил дээрээ очоод 10 цаг өнгөрч байхад нөхөр Гнтой утсаар холбогдоход 2 хүүхдэдээ хоол хийж өгч байна гэсэн ба 12 цагийн орчимд өөрөө над руу холбогдож “хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд найз дээрээ очих хэрэгтэй байна бие нь муу байх шиг байна, өчигдөр бид нар хамт архи уусан” гэж хэлсэн. Үүнээс 2 цагийн дараа буюу 14 цагийн орчимд дахин утсаар холбогдож Э гэрийн гадна нь орох гэсэн чинь ах нь гарч ирээд зүрх нь зогсчихлоо гэж хэллээ, уйлж салгаад хэсэг хугацааны дараа дахин холбогдож Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж байна машинаа ирж аваарай гэж хэлж салгаад охиныг сургуулиас нь намайг авч байхад ирээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очихгүй юм байна сая над руу цагдаа ярьсан Баянзүрх дүүргийн цагдаа дээр очих юм байна, хүлээж байгаа гэсэн гэхэд нь хүлээж байхад энгийн хувцастай цагдаа ирж авч явсан. Нөхөр Г н надад хэлэхдээ “ажлынхаа газрын хоёр жолоочтой хамт Э гэрт очиж 1 шил архи уугаад, гэрээс гарч 1 шил архи ууж Э тай маргалдаж, хоёр биеэ унагаж хаана цохиж авсан болохыг хэлээгүй ба 1 цохилцож аваад салж орц руу нь оруулж өгчхөөд ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2366 дугаар: “Талийгаач Ч.Э-ын цогцост зүүн зовхины цус хуралт, ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн зулайн гадна, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дунд хэсгээс чамархайн араар хөхлөг сэртэн хүрсэн цус хуралт, дух, зүүн нүдний гадна булан, хацрын гадна дээд хэсэг, шанаа, зүүн мөр, бугалга, тохой, сарвуу, баруун бугуй, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлүүд талийгаачийг амьд үед үүсчээ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 151-161 дүгээр хуудас),

Шинжээч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Э-ын биед учирсан гэмтлүүдээс зүүн зовхины цус хуралт, ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн зулайн гадна, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дунд хэсгээс чамархайн араар хөхлөг сэртэн хүрсэн цус хуралт гэмтлүүд нь 1 удаагийн үйлдлээр зүүн нүд хэсэг рүү цохиж авсны улмаас учрах боломжтой. Харин дух, зүүн нүдний гадна булан, хацрын гадна, дээд хэсэг, шанаа хэсгийн гэмтэл гавал тархины гэмтлээс үүссэн байх боломжтой. Биеийн бусад хэсгийн гэмтэл нь тус тусдаа олон удаагийн үйлдлээр үүснэ. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа биеэс гадагшилж эхлэх ба 10-12 цагийн дараа гэхэд биеэс бүрэн ялгарна. Талийгаачид хийсэн цогцосны гадна үзлэгээс харахад 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутад үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр талийгаач нас бараад 11-13 цаг орчим болсон байна гэх бөгөөд үзлэг хийсэн цагаас урагш тооцож үзвэл талийгаач нь өдрийн 10 цаг 15 минутаас 12 цаг 15 минутын хооронд нас барсан байхаар байна. Тухайн өдрийн 03 цаг хүртэл архи хэрэглэсэн гэж үзвэл нас барах хүртлээ 7-9 цаг орчим хугацаа өнгөрсөн байгаа учир тухайн хүний бие махбодын онцлог, уусан архины хэмжээнээс хамаарч цусанд илрэхгүй байх боломжтой. Гавал тархинд гэмтэл учраад тархины хатуу хальсны дээр цус хуралт үүсч, хэмжээ нь аажим нэмэгдсээр тархийг дарж үхэлд хүргэх хүртэл тодорхой хугацаа өнгөрдөг, аль болох эрт оношилж эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. Уг тархины гэмтлийг авсны дараа толгой өвдөж, дотор муухайрах, ухаан балартах шинж тэмдэг илэрдэг харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд өвдөлт багасч болно. Согтолтын байдлаас хамаарч өөрийгөө илэрхийлэх боломжтой. Гавал тархины битүү гэмтлийг тусад нь гэмтлийн зэрэгт хамруулж үзэх боломжгүй. Биеийн бусад хэсгийн гэмтэл маргалдаж ноцолдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр: “...Хүний ууж хэрэглэсэн согтууруулах ундааны зүйл нь бие махбодид дунджаар 1-2 цагийн хугацаанд шимэгдэж дээд хэмжээндээ хүрэх ба шээсээр болон амьсгал, хөлс, шүлс, өтгөн зэргээр биеэс ялгарч эхэлдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж дууссанаас хойш 10-12 цагийн дараагаас цусанд спиртийн зүйл маш бага хэмжээтэй илрэх юм уу илрэхгүй болдог. Спиртийн зүйл биеэс хэр хурдан ялгарах эсэх нь тухайн хүний бие махбодийн онцлог, хүний цусан дахь спиртийн зүйл задлах ферментийн хэмжээ, идэж уусан хоол хүнсний зүйл, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс өмнө хийж гүйцэтгэсэн биеийн хүчний ажил, унтаж амарсан эсэх зэрэг олон шалтгааны улмаас янз бүр байна. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутад талийгаач Ч.Э-ын цогцост хийсэн үзлэгээс үзэхэд нас бараад 11-13 цаг орчим болсон байх бөгөөд үзлэг хийсэн цагаас урагш тооцож үзвэл талийгаач нь 10 цаг 15 минутаас 12 цаг 15 минутын хооронд нас барсан байна. Тухайн өдрийн 03 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзвэл нас барах хүртлээ 7-9 цаг орчим хугацаа өнгөрсөн байгаа учир спиртийн зүйл цусанд илрэхгүй байх боломжтой. Гавал тархины гэмтэл учраад тархины хатуу хальсан дээрх цусан хураа үүсч, хэмжээ нь аажим нэмэгдсээр тархийг дарж үхэлд хүргэх хүртэл тодорхой хугацаа өнгөрөх ба гэмтэл учирснаас хойш аль болох эрт эмнэлэгт үзүүлж оношилгоо, мэс засал, эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломж төдий чинээ нэмэгдэнэ. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь зүүн нүдний хэсэгт цохисноос үүссэн байна. Гавал тархины битүү гэмтэл нь гараар цохих үед, нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно. Урьд гаргасан 2366 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13207 дугаар: “Гнгийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 844 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын: “1. Гн нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Гн нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байсан байна. 3. Гн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Гн нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Гн нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. 5. Гн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гн нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. Гн нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Гнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. Гн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гн нь болсон байдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 8. Гнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 9. Гн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 10. Гн нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 655 дугаар: “Хүний уусан архины хэмжээг тооцоолох Видмаркийн томьёогоор 83 кг жинтэй хүн 7-9 цагийн өмнө дунджаар 203 гр архи уусан байх боломжтой байх ба ийм хэмжээтэй архи цусанд дээрх хугацаанд бүрэн шимэгдэж цусанд илрэхгүй байж болно. Гавал тархины гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. Эмнэлгийн тусламж үзүүлэх үед тархины хатуу хальсан дээрх цусан хурааны хэмжээ нь нэмэгдсээр тархийг дарж, хажуугийн ховдол амь тэнссэн байдал үүссэн байжээ. Иймд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч оройтсон байжээ. Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр өөрөөр хэлбэл зүүн нүдний хэсэгт гараар цохисноос үүссэн байна. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 2366 дугаартай, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 209 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас),

Шүүгдэгч Гнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Би автобусны жолооч ажил хийдэг ба 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжтэй байж байгаад 22 цагийн орчимд ээлж буухад хамт ажилдаг талийгаач Э-ыг  мөн хамт ажилдаг Г , Т-ийг дуудахад нь хамт явж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай гадна уулзахад талийгаач Б.Э нь нэлээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба архи аваад өгөөч гэхэд бид гурав мөнгөө нийлүүлж байгаад 0.75 литрийн Экс нэртэй архи авч өгөөд гадаа уучихъя гэж хэлэхэд манайд хамт оръё гэхэд нь шөнө болсон хойно айлд ороод яах вэ машин дотроо уучихъя гэж хэлэхэд ямар айлд нь ордоггүй юм санаа зоволтгүй хоол хийж байгаа гэж хэлэхэд явж ороход түүний найз охин хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд бид нарыг ороход талийгаач өөрийнхөө ууж байсан Нийслэл нэртэй лаазтай пивоноос өгөхөд нь пиво уухгүй гэж хэлээд худалдаж авсан архийг  машин барьж явсан Т-т уулалгүй Г талийгаач бид гурав хувааж уусан. Уг архийг ууж дууссаны дараа талийгаач Б.Э нэлээн согтож бид нарт агсам согтуу тавих шинжтэй өндөржингөө шугамд явчхаад дахиад ганц шил архины мөнгөгүй байхдаа яадаг юм гэж хэлэхэд ариун цэврийн өрөө орсон хойгуур нь гарч яваад машинтайгаа хөдлөх гэж байхад хойноос гарч ирээд дахиад архи аваад өг гэж нэхээд байхаар нь Г Экс нэртэй 0.5 литрийн архи авахад нь Т-ийн барьж явсан Г-ын машин дотор хувааж уугаад эхэлж байхад талийгаач Б.Э миний сууж байсан жолоочийн эсрэг талын цонхон дээр ирж зогсоод өмсөж явсан шоортоо доошлуулж бэлэг эрхтнээ гаргаж ирээд би боовондоо вазелинтай гурав төрсөн хүүхэн ч буцдаггүй, эхнэр чинь ч гэсэн буцахгүй, чи нэг хөхөж үзээч гэж хэлэхэд нь машинаас бууж очоод заамдаж аваад хавирч хамт засмал зам дээр уначхаад босож ирээд цааш явж харанхуй гудам руу орж зодолдъё гэхэд нь хойноос очиход миний зүүн мөр баруун эгэм хэсэг рүү цохиж авахад нь зөрүүлж зүүн талын эгэм хэсэг рүү болон зүүн нүд хэсэг рүү тус бүр нэг удаа баруун гараараа цохиж авахад хараад зогсож байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Т-ийг салгахад нь түүний хамт гэрт нь хүргэж өгөхөөр явахад хэл амаар доромжилж байсан ба орцны үүд хэсэгт ирэхэд надаас уучлалт гуйгаад орц руу орсон. Тэгээд бид хоёр буцаж машин дээрээ ирээд гэрт гэртээ харьсан. Бид хоёрыг орцны гадна нь хүргэж өгөхөд 02 цаг 30 минут болж байсан ба тухайн үед эхнэр залгасан болохоор сайн мэдэж байна. Намайг гэртээ ороход 03 цаг өгөрч байсан. Тухайн маргааны үед голоор орж ирсэн Г заамдаж аваад цааш түлхсэн унасан эсэхийг бол анзаарч хараагүй ба өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй ба хяналтын камер байсан эсэхийг мэдэхгүй байна. Надаас өөр хүн Э тай маргалдаж биед нь халдсан зүйл байхгүй. Э бид хоёрын цохилцож зодолдсон асуудал нь богино хугацаанд болж өнгөрсөн. Намайг зүүн нүд хэсэг рүү нь цохиж авсны дараа ажиглагдах гэмтэл шарх байхгүй байсан ба хавирч зэрэг унах үед бол зүүн талын шанаа хэсэг нь зулгарсан гэмтэл учирсан харагдсан. Тухайн маргаан болсны дараа эхний хавирч унагах үедээ зүүн хөлийн өвдөгний доод хэсэгт шалбалсан бөгөөд харин талийгаач Б.Э-ыг  зүүн гарын мөрний доод хэсэг рүү цохиж авсны улмаас хөхөрсөн гэмтэл учирсан ба хөдөлгөхөд бол зүгээр байгаа өөрөөр бол гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Гэрч Т, Н.Г , сэжигтэн Гн нарын биед үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-37 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг, хар, улаан өнгийн SanDisk гэсэн бичиглэлтэй Flash-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Цахим төлбөрийн баримтын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 39-52 дугаар хуудас),

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 200-201, 203 дугаар хуудас),  

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 281 дүгээр “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 759 дүгээр “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 38-40 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 819 дүгээр “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 341 дүгээр “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

Г.Д-аас Ц ид 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),

Б-ийн ХААН банкны тоот депозит дансны хуулга, Ц-ын Голомт банкны тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 179-196 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Гэрч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г н нь өдөр Т бид хоёрын хүү болж мэндэлсэн айлын ганц хүүхэд ба 2007 онд ээж Т нь нас барьж надтай хамт амьдарч өссөн хүн байгаа юм. Гнгийн хувьд нэгдүгээр хороололд байрлалтай дугаар сургуульд д5 дугаар ангийг дүгээр сургуульд 6-9 дүгээр ангийг дүүргэж техник технологийн коллежид суралцаж барилгын засал чимэглэлчин мэргэжлээр төгссөн. ... сургуулиа төгссөний дараа онцгой байдлын хэддүгээр анги болохыг мэдэхгүй газарт жолоочийн ажлыг нэг жил орчим хугацаанд хийж байгаад 2010 оноос эхэлж ... өдийг хүртэлх хугацаанд автобусны жолоочийн ажлыг хийж байсан. ... 14 настай өнчин хоцорсон, хүнд тусрах уу, зөв харилцаатай, төлөв даруу үеийн найз нөхдийн дунд нэр хүндтэй нэг ч удаа хэрэгт холбогдож намайг зовоож байгаагүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст  хэргийн 131 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас),

тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 140 дугаар хуудас),

Г нгийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 142, 146, 147-148 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байна. Шүүгдэгчийн зүгээс амь хохирогч Ч.Э-ын биед хүнд хохирол санаатай учруулж улмаар амь нас нь хохирсон үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч Гнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд “хүн нас барсантай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулна шүү дээ” гэсэн утгатай зүйл ярьж байна. Улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт юм. “Энэ хуулийн 40.1 дүгээр заасан дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батална” гээд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үүнээс улбаатай журам нь Хууль зүй дотоод хэргийн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А268,  А275 дугаартай журам гарсан. Энэ журмын 25 дээр “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.4, 511.5-д заасны аль дагуу арилгана гээд тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас хүн нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт  ч гэлтгүй мөн хуулийн 10.1 дүгээр зүйл, бусад хүн нас барсантай холбоотой гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргахгүй талаар Шүүх шинжилгээний тухай хууль болон энэхүү журмаар тодорхой заачихсан учраас бид нар хохирлын асуудлыг ярихдаа Иргэний хууль болон энэ журмаа бариад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалт байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тодорхой дурдсан. Аль ашигтай байдлаар шийдвэрлэнэ гээд нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрөөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг нь өөрөө 99.000.000 төгрөгийн хохирол болж байна. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг нэмэгдүүлэх нь 82.500.000 төгрөг болно. Тэгэхээр аль ашигтай байдлаар шүүхээс тогтооно гэж заасан учраас 99.000.000 төгрөгөөр тогтоох нь үндэслэлтэй байна гэдэг дээр маргах зүйлгүй. Энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан буюу 1 дүгээр хавтаст хэргийн 40-47 дугаар хуудсанд авагдсан оршуулгын зардал болон бусад баримтууд нь 6.325.552 төгрөгийн зардал гарсан. Үүнийг бодитой зардал гэж үзсэн учраас нийтдээ өмнөх 99.000.000 төгрөгийн зардал дээр нэмэхэд 105.325.552 төгрөг байна. Үүнээс хохирол төлсөн 30.000.000 төгрөгийн баримт нь хэрэгт авагдсан учраас 30.000.000 төгрөгийг хохирол төлөгдсөнд тооцож шүүгдэгчээс гаргуулах нийт мөнгөн дүнг 75.325.552 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Өмнөх шүүх хуралдаанд гаргасан 9.080.000 төгрөгийн дансны хуулга байгаа. Энэ шүүх хуралдаанд гаргасан 324.361, 90.000 төгрөгийн баримтууд нь өөрөө 2023 оны 3 дугаар сарын 25-30-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу амь хохирогч нас барахаас өмнөх үеийн дансны хуулга зардлын баримтууд байгаа учраас шүүгдэгч нас барснаас хойш эдгээр зардлуудыг гарсан буюу энэхүү хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ариунтуул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл дээр “гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар тодорхойлсон байгаа. Тэгэхээр гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө гээд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа энэ зардлууд нь сэтгэцэд учирсан хохирол 99.000.000 төгрөгөөс гадна 23.133.000 төгрөг гээд нэхэмжлээд байгаа зардал оршуулгын зардал, буяны зардал нь шууд учирсан зардал юм. Тэгэхээр үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч баримтаар нотлогдож байх гэсэн юм яриад байгаа юм. Тэгэхээр үүнийг баримтаар нотлогдож байна гэхээс илүүтэйгээр бодитоор гарсан зардал гэдэг дээр анхаарал хандуулмаар байгаа юм. Оршуулгын зардал болон буяны ажлын зардал бол бодитоор гарсан зардал байгаа юм. Одоо юмны үнэ өссөн гээд нийт жишиг үнэлгээгээр аваад үзэхэд оршуулгын зардал болон буяны ажлын зардалд маш багахан хэмжээний зардлыг нэхэмжилсэн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтын хэмжээнд нэхэмжилсэн, ихэнх зардлууд баримтгүйгээр гарсан гэдэг байдлаар тодорхойлсон байгаа. Мөн энэ дээр цалингийн зээлүүд нэхэмжилж байгаа юм. Тэгэхээр энэ цалингийн зээлүүдтэй холбоотой баримтуудыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. Хэрвээ амь хохирогч өнөөдөр ажил хөдөлмөрөө эрхлээд амьд мэнд явж байсан бол өөрийнхөө зардлыг төлөх байсан. Гэтэл амь хохирогчид өөрт нь ямар ч эд хөрөнгө байхгүй. Тэгээд маш их хэмжээний зээлийг ар гэрийнхэн, ах дүү нартаа үлдээгээд гэнэт өнгөрсөн. Нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, гэм буруугаа ч хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон учир учирсан хохирол зардлыг шүүгдэгч хариуцах ёстой. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байгаа. Тэгэхээр энэ зардлыг заавал баримтаар нотлох ёстой эсвэл төлөх үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбарлаж ярьж болохгүй юм.  Сэтгэл санааны хохирлын тухайд миний бие өмнө нь тодорхой тайлбарласан. 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож үзэхэд 99.000.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг гаргуулъя гэдэг байдлаар тайлбараа хэлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэр бүлийн гишүүн гэдэг юм ярьж байна. Өнөөдөр гэр бүлийн гишүүн гэж ярих юм бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч гэсэн тайлбарлаж байгаа шүү дээ. Үндсэн хаягтаа ирэн очин хамт амьдарч байсан нөхцөл байдлуудын талаар ярилаа. Гэр бүлийн гишүүн хамт амьдарч байсан гэвэл ээжийнх нь асуудал яалт ч үгүй хөндөгдөж байгаа. Тухайн үеийн бодит нөхцөл, бас амьдрал дээр байдаг бодит нөхцөл байдлаар бол хүүгээ найз охинтой болсон, аль болох саад болохгүй хоёуланг нь байлгах гэсэн байдлаар тэднийд эрэн очин амьдарч байсан нөхцөл байдал тодорхойлогдож байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг томилуулах вэ гэдэг нөхцөл байдал байгаа. Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Ц  хувьд хувийн байр сууриас оролцож байгаа юм биш. Бүхэл бүтэн ээжийгээ тэр байранд нь амьдарч байсан дүү болон эгч гээд бүгдийгээ төлөөлөөд оролцож байгаа. Ингээд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод оролцож байгаа. Ямар нэгэн байдлаар мушгиад, “гэр бүлийн гишүүн болохгүй, хохирол нэхэмжлэх эрхгүй” гэдэг байдлаар тайлбарлаад үгүйсгэж болохгүй гэж үзэж байгаа. Нийт 93.133.000 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд үүнийг нэхэмжилнэ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Юуны өмнө ийм харамсалтай хэрэг гарсанд хохирогчийн ар гэрээс хүлцэл өчье. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Миний үйлчлүүлэгч хохирогчийн амь насыг санаатай хохирооё гэдэг санаа зорилго байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатаас буюу анхнаасаа оролцсон. Тухайн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж орж ирж байсан. Энэ кэйсийн хувьд хүнийг санаатай алах гэмт хэргийн шинж бол агуулагдаагүй байна гэдэг байдлаар удаа дараа прокурорт гомдол гаргаж, дээд шатын прокуророос удаа дараа яллах дүгнэлтийг хүчингүй болгож дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст энэ гэмт хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэрэг, хүнд гэмтэл учруулах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол онцлогийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд тухайн хэрэгт хандаж буй байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж тайлбарласан. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээс болон тухайн шинжээчийн дүгнэлттэй уялдуулах юм бол миний үйлчлүүлэгч нь тухайн хохирогчийн биед нэг л удаа цохисон байна. Ингэж цохихдоо тухайн шинжээчийн дүгнэлтэд гарч байгаа зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал тэр хэсэгт нэгдсэн цус хуралт бүхий гэмтэл учруулсан. Энэ гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэдэг үйлдэлд хэн ч маргадаггүй. Тухайн гэмтэлд тухайн цаг үед эмнэлгийн тусламж авсан бол амь насыг нь аврах боломжтой гэсэн дүгнэлт гарчихсан. Шинжээч эмч Эрдэмболороос асуусан. Тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой гэх үндэслэлээр хүнийг санаатай алах гэмт хэргээс ялган зүйлчилж байгаа юм. Хамгийн гол онцлог нь гэмт хэргийн субьектив байдал буюу гэмт хэрэг үйлдэх зорилго санаа сэдлийн хувьд миний үйлчлүүлэгчид хүнийг алах санаа сэдэл зорилго байгаагүй юм. Энэ бол үйлдлийн арга тоо хэрэгслээр гэмт хэрэг халдсан нөхцөл байдлын хувьд ялган зүйлчлэх онцлогтой юм. Энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгчийн хувьд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэдэг гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Улсын яллагчийн саналтай өмгөөлөгчийн хувьд санал нэг байна. Учир нь нэгэнт хүн нас барсан тохиолдолд шууд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасан хуульд өөрчлөлт оруулаад байгаа шүү дээ. Хууль тогтоогчийн зүгээс анх удаа Монгол улсын Эрүүгийн хуульд хүний сэтгэл санааны хохирлыг шийдэх боломжтой зохицуулалтыг оруулж өгсөн. Үүнийг хэрэглэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Мөн Улсын дээд шүүхийн албан ёсны тогтоол тайлбар гаргасан. Үүнд тусгаснаар хохирогч нас барсан тохиолдолд шууд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг барина гэсэн зохицуулалт нь хууль зүйн хувьд боломжтой. Дээрх хуулийн заалтад зааснаар аль ашигтай байдлаар гэж байгаа юм. Аль ашигтай байдлаар гэдэг үүднээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Тэгэхээр хохирогчийн дундаж наслалт болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нь хуваарилахын аль илүү үр дүнтэй вэ гэвэл хохирогчийн дундаж наслалтыг бодож үүнийг 5 дахин нэмэгдүүлэх нь хохирогчийн ар гэрт илүү үр дүнтэй байна. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлалаа. Харин өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдлын хувьд зөрөөтэй ойлголтууд байх шиг байна. Гарах зардлын хувьд маргаан байхгүй. Төлөгдсөн зардлын хувьд маргаантай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцно” гэж заасан. 6,325,552 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ дүнд хохирлын хэмжээг тооцох, энэ дээр 99.000.000 төгрөгийг нэмж 105.325.552 төгрөгийн хохирол гарахаар байна. Үүнээс 30.000.000 төгрөгийг Гнгийн хувьд өөрийн чадах чинээгээрээ буюу өөрт оногдох байр, машин хашаа байшин гээд энэ бүхнээ зарж, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж “энэ хохирлыг төлөх нь зүйтэй юм байна” гэж хэдий хоригдож байсан ч гэсэн, хоригдож гарч ирээд ч гэсэн энэ хохирлын асуудлыг шийддэг. Ингээд 30.000.000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэлд зуун 75.325.552 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийдэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн “Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Гнгийн өмнөөс уучлалт гуйж, ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна гэдгээ илэрхийлэх нь зүйтэй байх, хохирлыг төлөх ёстой, хариуцах ёстой гэж бодож байна. Хариуцах гэж хэлээгүй. Шүүгдэгч Гнгийн хувьд одоо ямар хохирол байна түүнийг яаж ийж байгаад төлнө гэдгээ илэрхийлсэн. Миний бие энэ хуралд өмгөөлөгчөөр нь оролцож байгаа учраас хууль зүйн үндэслэлийн талаар шүүх харж үзнэ үү гэж байгаа юм. Энэ баримтууд нь ганцхан эрүүгийн шүүхээр шийдвэрлэдэг асуудал биш шүү дээ. Бас нэг баримт дутуу байна гэж харж байгаа. Тийм учраас энэ баримтуудаа бүрдүүлээд, мөн С гэдэг хүнийг хуульчилсан учир баримтаа бүрдүүлээд иргэний журмаар сэтгэл санааны хохирлыг бүрэн гаргуулах боломж нь байдаг. Шүүх хохирлыг хэдээр тогтоосон ч бай тэрийг миний үйлчлүүлэгч төлөх нь тодорхой. Энэ дээр бол маргаан байхгүй. Мөн мушгин гуйвсан зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэг удаа цохиогүй, маш олон удаа гэмтэл учруулсан байсан гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. Нэг удаагийн үйлдлээр зүүн нүдэнд хүнд гэмтэл учруулсан, үүний улмаас түргэн тусламж үзүүлээгүй удааширсан ч гэдэг юм уу энэ байдлаас болж амь нас нь хохирсон асуудал байгаа. Бусад гэмтлүүд нь хоорондоо ноцолдох үед үүссэн. Гэхдээ талийгаачийн амь нас хохирох байдалд хүргэсэн гэмтэл шархууд биш. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ойлгож ялгаасай гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г н болон амь хохирогч Ч.Э нар нь нийтийн тээврийн Үйлчилгээний -д нийтийн тээврийн “жолооч” ажилтай байх бөгөөд танилын харилцаа холбоотой байсан байна.

2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд шүүгдэгч Г, гэрч Т, гэрч Н.Г нар 0.75 литрийн “Экс” нэртэй согтууруулах ундааны зүйл авч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, байрны 11 давхрын 1101 тоот буюу амь хохирогч Ч.Э-ын гэрт очиж, хэрэглэсэн байна.

Улмаар шүүгдэгч Г, гэрч Т, гэрч Н.Г, амь хохирогч Ч.Э нар нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, байрны 11 давхрын 1101 тоотоос дэлгүүр орохоор гарсан.

Нэмж авсан согтууруулах ундааны зүйлээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим автомашин дотор хэрэглэж байхдаа амь хохирогч Ч.Э нь шүүгдэгч Г-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, цаашлаад автомашины гадна маргаан үргэлжилж амь хохирогч Ч.Э-ыг шүүгдэгч Г доош нь дарж унагаж, нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, шүүгдэгч Г, амь хохирогч Ч.Э хоёрыг гэрч Т, гэрч Н.Г нар салгасны дараа дахин шүүгдэгч Г амь хохирогч Ч.Э-ын толгой хэсэгт хоёр удаа цохисон байна.

Маргаан дуусаж амь хохирогч Ч.Э нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, байрны 11 давхрын 1101 тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн үүрийн 5-6 цагийн үед орсон байх ба хамтран амьдрагч С.С өглөөний 08 цагт хичээлдээ яваад тухайн өдрийн 11 цагийн орчимд ирэхэд амь хохирогч Ч.Э-ын амнаас нь хөөс мэт зүйл гарсан, шалан дээр таталт өгч, хурдан хурдан хурхирсан байдалтай байсан тул амь хохирогчийн ар гэрт нь мэдэгдэж Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлага өгчээ.

Амь хохирогч Ч.Э-ыг Нийслэлийн түргэн тусламжийн төвын дуудлагын их эмч Ш.Н үзэж, холбогдох арга хэмжээг авсан боловч тухайн өдрийн 11 цагаас 12 цагийн хороонд нас барсан байна.

Амь хохирогч Ч.Э-д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2366 дугаар “цогцост зүүн зовхины цус хуралт, ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, толгойн хуйхан доорх зүүн зулайн гадна, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дунд хэсгээс чамархайн араар хөхлөг сэртэн хүрсэн цус хуралт, дух, зүүн нүдний гадна булан, хацрын гадна дээд хэсэг, шанаа, зүүн мөр, бугалга, тохой, сарвуу, баруун бугуй, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсоноос “гавал тархины битүү” гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт,

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр: “... Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь зүүн нүдний хэсэгт цохисноос үүссэн байна. Гавал тархины битүү гэмтэл нь гараар цохих үед, нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно. Урьд гаргасан 2366 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт тус тус гарсан байна.

Хэргийн үйл баримт болон гэм буруу дээр шүүгдэгч Г маргаагүй, мөн хэргийн үйл баримт нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи дэх бичлэг, гэрч Т, гэрч Н.Г нарын мэдүүлэг зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г нь амь хохирогч Ч.Э-ын нүүрэн тус газарт нь цохисон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Амь хохирогч Ч.Э-д  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2366 дугаар дүгнэлтээр “гавал тархины битүү гэмтэл” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд дээрх гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийн улмаас нас барсан байх тул хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г нь амь хохирогч Ч.Э-ын нүүрэн тус газарт нь цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-ны улмаас “хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Гн, Т, Н.Г , Ч.Энарын ахуйн хүрээний архидалтаас болж гарчээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж,

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж гэм хорын хохирлыг хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хохирол, хор уршигт сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөгийг, оршуулгын болон буяны зардалд 23.133.000 төгрөгийг, амь хохирогч Ч.Э-ын цалингийн зээл зэргийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шинжлэн судлахад бодит хохиролд 6.325.552 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд амь хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 32 настай байсан боловч хүн амын дундаж наслалтын зөрүүгээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь ашиггүй тул нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /660.000х150=99.000.000/ 99.000.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс 30.000.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул бодит 6.325.552 төгрөгийг, сэтгэл санааны хохирлоос 23.674.448 төгрөгийг тус тус төлсөнд тооцож, сэтгэл санааны хохирол 75.325.552 төгрөгийг шүүгдэгч Гнгоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц ид олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц ийн нэхэмжиллээс бусад хохирол буюу оршуулгын болон буяны зардал, цалингийн зээл зэргийг хэлэлцэхгүй орхиж, мөн цаашид гарах гэм хорын хохирлыг тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурьдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт үйлдлийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг харгалзан үзэж байгаа. Хэргийн зүйлчлэлийг харгалзан үзнэ гэдэг нь энэ гэмт хэрэг нь өөрөө зөвхөн хорих ялтай, хорихоос өөр төрлийн ял байхгүй гэдгийг хуульд заасан. Өөрөөр хэлбэл 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт холбогдож гэм буруутайд тооцогдлоо. Тийм учраас шүүгдэгчид энэ зүйл заалтад заасан хэмжээ хүрээний дотор хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдлийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид 5-12 жилийн хугацаагаар хорих ял дотор 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол хор уршгийн тухайд 75.325.552 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй байна. Хэрэгт ямар нэгэн байдлаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон, татагдсан хүн, хуулийн этгээд байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зардал гараагүй. Битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногтой. Шүүгдэгчийн хувь 2023 оны 09 дүгээр сарын 05-аас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 61 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид хорих ял оногдуулах санал тавьж байгаатай холбогдуулан энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна.” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ариунтуул “Ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй. Хохирогч талаас маш их хүлээцтэй зөөлөн хандаж ирсэн. Гэхдээ энэ нөхцөл байдал нь гомдол саналгүй гэсэн үг биш. Хүнээ алдсан. Хүний амь насыг юугаар ч үнэлж болохгүй. Үүнийг ойлгоосой гэж бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүн үрийнхээ хойно үлдэнэ гэдэг хэцүү. Үгээр хэлэхийн аргагүй. Хүнээ алдсан 3 эгч, ээж нь сэтгэлийн уй гашуутай байгаа. Өнөөдөр зүйлчлэлийн тал дээр маргаагүй. Шүүгдэгч нь 3 хүүхэдтэй эцэг хүн, дүүтэй минь найзалж байсан хүн нь гэж үзэж хүн ёсны үүднээс зөөлөн хандаж байсан.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 10 жилийн хорих ялын санал гаргаж байна. Үүнтэй бол санал нийлэхгүй байна. Мөн улсын яллагчийн хувьд ямар үндэслэлээр 10 жилийн хорих ял оногдуулах санал гаргаснаа тайлбарласангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр улсын яллагч энэ дээр аль байр сууриас хандаж байгаагаа тайлбарласангүй. Өмгөөлөгчийн зүгээс хууль тогтоогчийн зүгээс тогтоож өгсөн хууль л яригдаж байгаа юм гэж үзэж байна. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг гарах үйлдэл болсон шалтгаан нөхцөлийг бид нар тогтооё л доо. Өнөөдөр бид шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай шинжлэн судалсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь нийтээрээ архидан согтуурсан, мөн хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдад зүй бусаар харьцаж агсам согтуу тавьсан буюу хохирогчийн буруутай үйлдлээс болж тухайн хэрэг гарсан гэдэг нь гэрч Т, Г гэдэг хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог. Энэ нь өөрөө гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хамаарна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал харгалзан үзнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй. Гэмт хэрэг гарах үед бага нь 1 настай байсан. Энэ хэрэг гараад 1 жил өнгөрсөн. Ингээд 2, 8, 12 настай 3 өнчин хүүхэд үлдэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ “Тэнүүн-Огоо” компанид жолооч ажилтай байсан. Энэ ажлыг тасралтгүй 10 жил хийсэн. Ямар нэгэн байдлаар доголдол гаргаж байгаагүй. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын агшинд энэ хэрэг гарсан. Гэмт хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байна уу гэдгийг бид нар тал бүрээс харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулна үзнэ” гэж заасан. Энэ нөхцөл байдал миний үйлчлүүлэгчид хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Миний үйлчлүүлэгч хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн шүү дээ. Өөрийн чадах хэмжээгээр төлж байгаа юм. Энэ хүн чинь өөрөө хүний байранд амьдардаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй хүн. Энэ хүн өнөөдөр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, өнөөдрийг хүртэл хохирогчоос уучлалт гуйж байна” гэж ярьж байна. Мөн гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн хэлээд байгаа 10 жилийн хорих ялыг хэтэрхий хатуудаж байна гэж үзэж байна. 3 хүүхэд үлдэж байна шүү дээ. Миний үйлчлүүлэгч өөрөө хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ удаа дараа илэрхийлж байна. Тэгэхээр хохирогчийн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа хэрэг юм.  Энэхүү 10 жилийн хорих ял аваад явах юм бол хохирогчийн 75,325,552 төгрөгийг яаж төлөх юм бэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн хохирлыг төлнө шүү дээ. Ар гэр нь хуулиараа төлөхгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Мөн эрүүгийн хуулийн зорилго байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүгээр зүйлд эрүүгийн хуулийн зорилгод цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Энэ утгаараа цээрлүүлэхээр арга хэмжээ авагдаж байна. Зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх асуудал яригдана. Энэ хүн үнэхээр анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн зүйл ангид заасан санкцын хувьд 5-12 жилийн хугацаагаар хорих ялтай. Мэдээж хорих ялын асуудал яригдана. Хуулийн цогц үйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс ярьж байгаа юм. 2017 онд батлагдсан  Эрүүгийн хуулийн 70% нь сонгох санкцтай. Дэлхий нийтийн Эрүүгийн хууль өөрөө нийгэмшүүлэхэд чиглэж байгаа. Аль болох хорихоос зайлсхийх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа юм. Хуучин хорих ял өгөөд явуулдаг байсан. “Энэ нь өөрөө үр дүнгүй байна, хорих ял чинь өөрөө эргээд үр дүнгүй байгаа учраас эргээд зөрчигдсөн эрхийг сэргээх учраас 70%-тай сонгох санкцтай оруулъя, аль болох хорихоос зайлсхийе” гэсэн ийм нийгэм рүү шилжиж байгаа шүү дээ. Үүнд нийцэж Эрүүгийн хууль 2017 онд шинэчлэгдэж, давхар өөрчлөлт ороод явж байна. Гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хамгийн доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хамгийн гол нь хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан нөхцөл байдлууд тогтоогдож байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Энэ гэмт хэрэг нь өөрөө 5-12 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай. Гэтэл 10 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байгаа буюу ийм чанга ялын санал гаргаж байгаад харамсаж байна. Гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ” гэж заасан. Гэтэл прокурорын зүгээс 10 жилийн ял өгөх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой дурдсангүй. Хэргийн нөхцөл байдлаас харах юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн миний үйлчлүүлэгч энэ хэргийн талаар анхнаасаа хөдөлбөргүй үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Үүнийгээ бүрэн ухамсарлаж байгаа талаараа өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрөө мэдүүллээ. Өмнө нь эрүүгийн хариуцлага,  ял шийтгэл хүлээж байгаагүй. 2-13 насны хүүхэдтэй. Төрсөн эгч дүүс байхгүй, айлын ганц хүү байгаа юм. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл энэ хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ дээр хэрэгт авагдсан баримтуудаас үзэх юм бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганц хүн болох гэрч Т-ийн мэдүүлэг байдаг. “Э нь Г болон Г нар луу үг хаяж маргалдах шинжтэй болсон, харьж амар гэхээр тоогоогүй, “ална шүү” гэж машинаас гарч ирээд Г-тай маргалдсан, хоёулаа ноцолдож газар унасан” гэх мэдүүлгүүд байдаг. Хохирогчийн зүй бус үйлдэл байгаа юм. Бэлэг эрхтэнтэй янз бүрийн зүйлс ярьж үүнийгээ Г д “3 төрсөн эхнэр чинь ч гэсэн үүнээс буцахгүй” ч гэдэг юм уу ийм байдлаар доромж үг буюу зүй бус харьцаанаас болж маргалдах шалтгаан болсон. Яаралтай түргэн тусламж үзүүлээгүй нь гэмтлийн улмаас буюу гэмтэл улам даамжирч нас барахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. “Хэрвээ эртхэн эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан” гэдэг 2-3 шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг өнөөдрийн хэмжээнд ажилгүй байгаа боловч зарж болох зүйлээ худалдаж 30,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Мөн цаашид гарах хохирол төлбөрийг ч гэсэн яаж ийж байгаад би төлнө, ар гэрт нь хохирлыг барагдуулна гэж хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Энэ нөхцөл байдлууд бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа юм. Тийм учраас миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг хамгийн багаар буюу 5 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэх хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г нь урьд ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Г-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн цагдан хоригдсон 61 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Гнгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-ны улмаас “хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-оос 75.325.552 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-д олгосугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц  бусад хохирол буюу оршуулгын болон буяны зардал, цалингийн зээл зэргийг хэлэлцэхгүй орхиж, мөн цаашид гарах гэм хорын хохирлыг тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 30.000.000 төгрөгийг төлсөн, болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ

                                              ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ

                    

 

                                         ШҮҮГЧИД                                     С.ӨСӨХБАЯР

 

 

                                                                                                 Д.МӨНХТУЯА