| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00344/И |
| Дугаар | 104/ШШ2018/00385 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2018/00385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* тоотод оршин суух,******* *******ы ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ны тоотод оршин суух, ийн /РД:/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонмнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тай 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү О. төрсөн. 2011 оны 5 дугаар сард Б. гэртээ хоноогүй. Тэгээд би ажил дээр нь очтол нэг хүнтэй хамт компьютер дээр юм хийж байсан нь эвгүй харагдсан. Үүнд нь гомдоод хүүхдээ дагуулаад эгчийндээ очсон. Харин Б. жаахан хүүхэдтэй айлд яаж байхав гэртээ ир гэхээр нь буцаж ирсэн. Бид 2 тэрнээс хойш юм л бол муудалцдаг болсон. Тэгээд Б. ээжийнхээ гэр рүү явсан. Б. эхний хэдэн сар ирдэг байсан. Сүүлдээ ирэхээ больсон. Би эхний нэг жилийн хугацаанд Б.ыг эргээд ирэх болов уу гэж хүлээдэг байсан. Бид зөвхөн хүүхдийн талаар л уулздаг болсон ч найз нөхөд шиг байгаа. Бид 2 тусдаа байдаг байхад хүүхэд маань өвдөөд эмнэлэгт очиход Б. ирээгүй. Тэр үеэс эхлэн ийм хүнтэй хамт амьдарч чадахгүй юм байна гэж бодсон. Одоо тусдаа амьдраад 7 жил болсон тул түүнийг гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй болсон.
Иймд цаашид хамт амьдрах хүсэлгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү О.г өөрийн асрамжид байлгаж, эцэг Б.аар тэжээн тэтгүүлмээр байна. Бид гэр бүл болсоноос хойш өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү О. төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд Э.******* намайг байнга харддаг байсан. Би хардалтаас нь болж ажлаа тайван хийж чадахаа больсон. Үүнээс болж тус тусдаа амьдраад 7 жил болсон байна. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдээ анхаарч өөр дээрээ авдаг байсан. Одоо бид хамт амьдрах хүсэлгүй болсон. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Э.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г. нар 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү О. төрсөн байх ба хүүхэд одоо эх Э.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн № дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Ижил санаа” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч Э.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Г.тай үзэл бодол нийлдэггүй. ...Надад болон хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүйгээс болсон” гэж тайлбарласан, хариуцагч Г. “...намайг байнга харддаг. ...Би Э.*******ийг гэх хайр сэтгэлгүй болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Э.******* үр хүүхдээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Г.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан, насны байдал зэргийг харгалзан 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.г эх Э.*******ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү О.г тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч Г. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Э.******* нь хүү О.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 173.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 2 дугаар зүйлийн 2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* *******ы *******, хариуцагч ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.г эх Э.*******ийн асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү О.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Г. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.550 /нэг зуун далан гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 173.550 /нэг зуун далан гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС