| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2018/00382/И |
| Дугаар | 136/шш2018/00398 |
| Огноо | 2018-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 136/шш2018/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дүгээр баг, А гудамжны **-р гудамжны **** тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Бийн ш овогт Цдийн Г /РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: иргэний үнэмлэхний Д аймаг, С сум, * дүгээр баг, Д гудамж, * дугаар хэсэгт, түр У хот, С дүүрэг, *-р хороо, Тын **-р гудамжны ** оршин суух, 28 настай, эмэгтэй, А овогт Ггийн Б/РД: *********/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлдээ:
Г.Бтэй 2008 онд танилцаж, 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтийн 28 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. ...2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.С төрсөн. 2010 оноос тус, тусдаа эхнэр Х сумын а бны, би Өийн ц хын уурхайд ажилласан. Хамт байх хугацаа бага, ховор хий хоосон хэрүүл маргаан, хардалт, бие биенээсээ хөндийрсөн, одоо 2-уулаа тусдаа хамтран амьдрагчтай болсон. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн, хүүхдийн асрамжийн, тэтгэлгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Түүний дээрх хэлсэн зүйлээс болж маргаан гардаг, хэрүүл болдог байсан, хардалтаас болж салах болсон, хамт биш тус тусдаа ажиллаж амьдарч байснаас болсон байх, хэн нэгнийхээ дэргэд ажилд орох боломжгүй байсан, утсаар байнга хэрүүл маргаан хийдэг байсан, гэрлэлтээ цуцлуулмаар байна гэв.
Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжэгч Ц.Г Г.Бт гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжэгч Ц.Г, Г.Б нар нь 2009 ы 1 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2009 ы 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 28 дугаарт 㿿 баталгаажуулсан /хх-4/, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Бийн шар овогт Гийн С /8 нас 11 сар хоногтой/ төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар,
- Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хандсан уригдсан тал Г.Б нь эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтад 1 жил гаран тусдаа амьдарсан, тус тусдаа уурхайд ажилладаг байсан, гурван талаасаа ярьж байж уулзаж байсан. 2013 оноос тусдаа амьдарсан. Би өөр гэр бүлтэй болоод 3 жил болж байна. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэж эвлэрүүлэн зуучлалын уулзалтанд тайлбар гаргасан болно.
Охин С нь эцэг Гийн асрамжид хүмүүждэг ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож, харин хүүхдийг эцгийн асрамжид үлдээх талаар маргаангүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар харилцан тохиролцсон байх тул 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.
Охин Сг эх Г.Бтэй хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.
115 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус
:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бийн ш овогт Цийн Г, А овогт Ггийн Б ласугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, د В.АМАРТҮВШИН