| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/0707/Э/220/2024/0008 |
| Дугаар | 2024/ШЦТ/993 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/993
2024 09 16 2024/ШЦТ/993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2024 оны 06 сарын 13 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч хориглосон газар тамхи татсан, гар утсаар бичлэг хийсэн гэсэн шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би хохирогчтой хэрүүл маргаан хийгээгүй. Цохиж зодоогүй. Миний гарыг урахаар нь би чи яасан халтар, хэрээний сарвуу шиг хумстай юм гэж хэлсэн. Би хохирогчийг хөдөөний халтар хүүхэн гэж юм хэлээгүй.” гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Гэм буруугийн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч тамхи татсан, гар утсаар бичлэг хийсэн гэсэн шалтгааны улмаас маргалдаж, толгойн тус газарт гараараа цохиж тархи доргилт, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, баруун чих, 2 хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэрэг дээр гэмт хэргийн улмаас төлөгдсөн хохирол, төлбөргүй байна.” гэх дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан. Хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй байхад шинжээч эмч хөнгөн гэмтэл учирсан тархи доргилттой гэж үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлт
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би хохирогчтой хэрүүл маргаан хийгээгүй. Цохиж зодоогүй. Миний гарыг урахаар нь би чи яасан халтар, хэрээний сарвуу шиг хумстай юм гэж хэлсэн. Би хохирогчийг хөдөөний халтар хүүхэн гэж юм хэлээгүй” гэх мэдүүлэг
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, баруун чих, 2 хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “саналгүй” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол нэхэмжилсэн байдал, өмгөөлөгч болон улсын яллагчийн тайлбар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд би Дорноговь аймаг Халх голд байна, хүүхдээ эмчлүүлээд байж байна, шүүх хуралдаанд суух боломжгүй, одоо алтан ээмэгний үнэ 1.145.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй гэх тайлбарыг өгсөн байна.
х
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь 1 000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ