| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2021/00615/И |
| Дугаар | 153/ШШ2022/00175 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2022/00175
| 2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2022/00176 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 106А байр, 60 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, Газарч овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Ховд аймгийн Жаргалант сумын ******* дунд сургуульд холбогдох
Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газарч овогт *******гийн ******* миний бие нь 1995 онд Мянгад суманд төрсөн. Миний бие нь 2013 онд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11 ангийг төгсөөд Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуульд элсэн орж, 2017 онд Багш, Биологи байгаль шинжлэл мэргэжлээр Э201719667 дугаартай дипломтой Бакалаврын зэрэгтэй төгссөн. 2020 оны 09 сард Ховд аймгийн ******* сургуулиас Эрүүл мэндийн багш авахаар сонгон шалгаруулалт зарлахад бүртгүүлэн орж, сонгон шалгаруулалтаар 1-р байр эзэлж Эрүүл мэндийн багшаар томилогдон ажилласан. Сургуулийн захирал намайг ажилд томилсон тушаалаа гаргалгүй Эрүүл мэндийн багшийн байнгын ажпын байранд ажиллуулж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б/23 дугаар тушаалыг нөхөн гаргасан байдаг. Б/23 дугаар Тушаалын ТУШААХ нь хзсгийн 1-д “******* овогтой *******ыг 2020 оны 09 сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн багшаар түр томилсугай” гэсэн байна. Ажил олгогчийн зүгээс надтай Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 1.6-д “Хөдөлмөрийн гэрээний хугацаа 0,6 жил, тус сургуульд эхний жилдээ ажиллаж байгаа багш, ажилтнй гэрээг туршилтын хугацаагаар байгуулна” гэсэн нөхцөлтэй байсан. Т.******* миний бие нь тус сургуульд багшаар ажиллах хугацаандаа 2021 оны 01 сарын 05-ны өдрөөс Биологийн багшийн жирэмсний амралтын хугацаанд Биологийн багшаар мөн ажиллаж байсан. Миний бие нь тус сургуульд багшаар ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. 2021 оны 05 сарын 31-ний өдөр Захрилын дэргэдэх хурал зарлаж намайг дуудсан. Хуралд оролцоход шинээр орсон 3 багшид (би болон математикийн багш Бекижан, Англи хэлний баг Энхжаргал)“та хэдийн орон тоон дээр дахин сонгон шалгаруулалт зарлана. Тэнцвэл дахин ажиллуулна” гэж танилцуулсан. Өөрөөр ажлаас чөлөөллөө энэ тэр гэсэн ямар нэгэн шийдвэр хэлээгүй, тухайн үед ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан талаар надад мэдэгдээгүй, тушаалыг гардуулж өгөөгүй. Сургуулийн багш ажилтнуудын ээлжийн амралт эхэлж, бид амралтын тооцоогоо хийгээд амралтын мөнгөө аваад амарцгаасан.Намар ээлжийн амралт дуусаад сургуулийн захиргаатай холбогдоход “та 3-ыг ажлаас чөлөөлсөн. Ирэх шаардлагагүй” гэж хэлсэн. Ингээд ажпаас чөлөөлөгдсөнөө мэдээд 2021 оны 09 сарын 06-ны өдөр ******* сургуулийн захирал З.Энхбаяртай очиж уулзахад “Чи аймгийн Боловсролын газарт өргөдөл гаргасан байна. Тушаалаа бичиг хэргээс аваарай. Чи анхнаасаа түр тушаалаар ороо биз дээ. Маргаад нэмэргүй” гэсэн. Бичиг хэргийн ажилтан Б.Эрдэнэчимэгээс “тушаалаа авья” гэхэд “хуулбарыг л өгнө” гээд хуулбарлаж өгсөн. Т.******* миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Эрүүл мэндийн багшийн байнгын ажлын байранд сонгон шалгаруулалтанд орж эхний байранд орж томилогдон ажилласан бөгөөд надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг “туршилтын 6 сарын хугацаатай” (Хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацаа нь 3 хүртэл сар байхаар заасан) байгуулсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 6 сарын туршилтын хугацаа өнгөрөхөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар санал гаргаагүй, ажлаас чөлөөлөөгүй учир миний бие нь байнгын ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцаанд шилжсэн байсан. Т.******* миний бие нь 2016 онд хүү А.Амгаланбат, 2018 онд охин А.Энэрэл нарыг төрүүлсэн бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг мөн зөрчсөн байна. Миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж, миний Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрх, багшийн ажил хийх эрх маань ноцтойгоор зөрчигдсөн тул Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* сургуульд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нар нь дараах нөхцлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нь нэхэмжлэгч Т.*******д нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 749,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Т.******* нь 2022 оны намар Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зарласан багшийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тохиолдолд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дэмжих, Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хэн аль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* дунд сургуульд холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед “Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* сургуульд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нар нь дараах нөхцлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нь нэхэмжлэгч Т.*******д нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 749,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Т.******* нь 2022 оны намар Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зарласан багшийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тохиолдолд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дэмжих, Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хэн аль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргахгүй болно” гэж зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* дунд сургуулиас 35,100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.*******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* дунд сургуульд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* сургуульд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нар нь дараах нөхцлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагчийн төлөөлөгч З.Энхбаяр нь нэхэмжлэгч Т.*******д нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 749,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Т.******* нь 2022 оны намар Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зарласан багшийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тохиолдолд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дэмжих, Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн Захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Т.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хэн аль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргахгүй болно” гэж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* дунд сургуулиас 35,100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ