Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2018/00383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******ны ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД:УД*******00813/

 

Хариуцагч: *******, *******ын ны тоотод оршин суух, ******* ийн /РД:НУ*******2111618/-т холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 28 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 28 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тай 26 оны 6 сард танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Б. төрсөн. Намайг жирэмсэн байхад миний хүүхэд биш гэдэг байсан.  Г. өмнө нь 2 удаа амьдрал зохиож байсан ба 2 хүүхэдтэй. Тэдэндээ анхаарал тавьж байгаагүй. Д. 28 оны дүгээр сарын 1*******-ний өдөр хулгайн хэргээр таслагдаад явсан. Тэр хооронд ээж, эгч хоёр нь ирж намайг хүүхэдтэй хамт гэрээс хөөсөн. Тэр цагаас хойш уулзаагүй, тус тусдаа амьдарч байна. Иймд Г.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 26 оны 6 сард танилцаж хамтран амьдрах болсон. 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Б. төрсөн. Би 2 жилийн өмнө хулгайн хэрэгт холбогдож ял эдэлж байгаад гарч ирсэн. Энэ хугацаанд Б.******* над дээр нэг ч удаа ирээгүй. Хүүхдийг маань аваад гэрээс явсан байсан. Бид хамт амьдрах хугацаанд Б.******* байнга архи, пиво уудаг байсан. Үүнээс болж манай гэрт хэрүүл маргаан гардаг. Одоо хамт амьдрахгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би мэргэжил, боловсролгүй, ажилгүй тул хүүхдийн тэтгэлэгийг бага хувиар тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Г. 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.ийн эцэг мөн эсэх, хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч Б.******* охин Б.т тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар 26 оны 6 сард танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Б. төрж эцэг Г.ын нэрийг авсан байна.

 

Одоо охин Б. эх Б.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин Б.ийн № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Иймд зохигчид охин Б.ийг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.ийг эцэг Г.аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин нэхэмжлэгч Б.******* охин Б.т зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 33.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 11******* дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 27 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Б.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* ийн аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Г.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2., 11*******.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС