| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00304/И |
| Дугаар | 104/ШШ2019/00315 |
| Огноо | 2019-08-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2019/00315
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод бүртгэлтэй, *******,*******,******* тоотод оршин суух,******* *******ийн ******* //
Хариуцагч: *******,*******,******* тоотод бүртгэлтэй, Налайх дүүргийн*******, дүгээр байрны тоотод оршин суух, ийн //-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Ц., гэрч Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.тай 2007 онд танилцаж, 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц. нар төрсөн. Би Ц.ийг хоригдож байхад нь танилцаж, том охиноо олж гаргасан. Гэтэл тэрээр том охиноо ялгаварлан гадуурхаж ханддаг болохоор надаас “Аав миний төрсөн аав мөн юм уу” гэж асууж байсан. Бид сүүлийн жилүүдэд таарч тохирохоо больж, Ц. архи ууж, надад болон хүүхдүүддээ гар хүрэх болсон. Мөн гэртээ ирэхгүй гадуур хонож, янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдсон. Би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож элэг бүтэн амьдрах гэж хичээж, нөхөрөө уучилж байсан. Гэтэл сүүлд гэх хүүхэнтэй уулзаж, гэрт нь амьдрах болсон. Би үүнийг нь мэдээд жаахан юм уусан үедээ тэдний гэрт нь очиж Ц.ийг асуусан. Тэгээд гэртэй ирээд байж байтал Ц. ирээд тэр хүүхний гэрт яах гэж очсон юм гээд зодсон. Мөн 2018 онд намайг зодож гэмтээсэн учир цагдаад гомдол гаргаж гэмтлийн зэрэг тогтоолгож байсан. Ц. үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа тул баримтыг нь цагдаагийн байгууллагаас авчраагүй. Харин манай эгч мэдэж байгаа болохоор хэлэх байх. Хариуцагч Ц. надтай амьдрах ямар ч бодолгүй байж яагаад эвлэрэх хугацаа авах гээд байгааг ойлгохгүй байна. Учир нь өмнөх шүүх хуралдаан дээр нөгөө хүүхэнтэйгээ согтуур ирсэн. Одоо тэднийхээ гэрт байгаа. Мөн энэ оны 3 дугаар сард Ц. тэр хүүхнээсээ салаад хамт амьдрах болно. Түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Би үүнд нь итгэж буцаад ирэх байх гэж бодон өнөөдрийг хүрсэн. Одоо бол түүнд итгэхгүй байна.
Би Ц.аас болж хүүхдүүддээ хөдөө өөрийн эцэг, эх дээрээ аваачсан. Бид тусдаа амьдрах хугацаанд Ц. үр хүүхдээ анхаарч байгаагүй. Харин манай хадам эцэг, эх сайн хүмүүс байдаг. Тэд л хүүхдүүдэд маань мөнгө өгч байсан. Одоо хүүхдүүд эцгээсээ айгаад энд ирэхгүй гэх болсон. Гэтэл Ц. хүүхдүүдээ авчраад хамт амьдарвал нөгөө хүүхнийгээ салах байх гэдэг. Гэтэл тэр нь Ц.ийн араас гэрт ирж хэрүүл хийж, намайг янз бүрээр хэлж доромжлон, айлган сүрдүүлдэг. Тэр хүүхэн нь миний хүүхдүүдийг яаж ч магадгүй. Иймд би хүүхдүүдээ авчрахгүй. Ер нь Ц.ийг миний сэтгэл зүрх хөрсөн. Харин ч түүнээс айж имээх болсон. Ц.ад ч гэр бүлээ гэх сэтгэл байхгүй. Иймд шүүх биднийг эвлэрүүлэн зуучлагч болон сэтгэл зүйчид хандуулсан ч ямар ч өөрчлөлт гарахгүй болох нь ойлгомжтой болсон тул одоо өөрийгөө бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Дундын эд хөрөнгийн хувьд ярилцаж байгаад тусдаа асуудлаа шийдвэрлүүлнэ гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.*******тай 2007 онд танилцаж, 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц. нар төрсөн. Ер нь бол Ч.*******ын хэлсэн зүйлс үнэн. Гэхдээ Ч.******* найз нөхдийн эхнэр болон ямарч хамаагүй хүмүүстэй хардаж, хэрүүл байнга хийдэг. Би энэ бүхнийг нь тэвчихгүй гар хүрчихдэг байсан. Сүүлд түүнийг зодоод цагдаад баривчлагдаж байсан.
Харин одоо тэр Э. гэх хүүхэнтэй хамт амьдраагүй. Эцэг, эхийнхээ гэрт байгаа. Би энэ бүх зүйлээсээ уучлалт гуйж хамт амьдрахыг хүссэн боловч Ч.******* хүүхдүүдийг хөдөө эцэг, эх рүүгээ явуулсан. Өөрөө гэртэй байхгүй байгаа. Би гэр бүлээ бодож гэртээ ирмээр байгаа ч Э. гэх хүүхнээс имээгээд байгаа нэг шалтгаанаас болоод чадахгүй байна.
Харин Ч.******* хүүхдүүдээ авч ирээд хамт амьдарвал энэ хүүхэн надаас салах байх. Гэтэл Ч.******* гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм чинь нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Ер нь Ч.*******ын ааш зан ч өөрчлөгдөхгүй байх. Иймд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй. Би хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Тэтгэлэг төлнө. Мөн өөрийн боломжоор тусалж дэмжиж байх болно. Орон сууцаа эхнэр, хүүхдүүддээ үлдээнэ. Харин тусдаа амьдрах хугацаанд би эцэг, эхээрээ дамжуулан хүүхдүүддээ мөнгө явуулж байсан юм шүү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Ц.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй ч бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Ч.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байна.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ц. нар 2007 онд танилцаж, 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц. нар төрсөн байх ба одоогоор өвөө, эмээгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, охин Ц.ийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Ц.гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” ӨЭМТ-ийн “...Ц., Ц. нар эрүүл бойжиж байгаа...” гэсэн тодорхойлолт, ын ЕБС-ийн “.....Ц., Ц. нар тус сургуульд суралцаж байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-11-17/
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч Ц.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Ц. гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга гар хүрдэг...түүнээс айх болсон...мөн тэрээр хамтран амьдрагчтайгаа одоо амьдарч байгаа...” гэж тайлбарласан. Мөн хариуцагч Ц. “...түүний хардалтаас болж салсан...би түүнд гар хүрч гэмтээж байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
Гэрч Б. “...Ц. нь согтуу ирээд эхнэр Ч.*******ыг зодож, нүдийг нь хөхрүүлж, тохойг нь язалсан байсан. Тэр үед Ч.******* гэрээсээ зугтааж доод давхрынхаа айлд байж байсан. Тэр өдөр Ц. эрүүлжүүлэхэд хоносон. Тухайн үед гэмтлийн эмнэлэг орж тохойг нь оёулж байсан. Мөн цагдаагийн байгууллагаас ирж зураг авсан. Тэгээд шүүх эмнэлэг дээр очиж байсан...” гэсэн мэдүүлэг өгсөн.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгаа болон хамтран амьдарчтай болсоныг гэрлэлт цуцлах шалтгаан гэж үзэхгүй ч зохигчид эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байхаас гадна хариуцагч Ц. гэр бүлийн гишүүдээ хүчирхийлэл дарамтад оруулахгүй байх үүргийг зөрчиж нэхэмжлэгч Ц.*******ын эрүүл мэндэд хохирол учруулж байсан байдал нь гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болж байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ц. нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг шууд цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ч.******* үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ц.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Ц.ийн “...Аав жаахан ууртай харагддаг... миний хэрэгтэй зүйлийг ээж, эмээ авч өгдөг... аав ээжтэй хэрүүл хийхээр муухай байдаг...аав бидэнтэй тоголдог бол байсан...ээжтэйгээ хамт байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан төрсөн охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц. нарыг эх Ч.*******ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгаа болон хамтран амьдарчтай болсоныг шууд гэрлэлт цуцлах шалтгаан гэж үзэхгүй ч зохигчид эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байхаас гадна хариуцагч Ц. гэр бүлийн гишүүдээ хүчирхийлэл дарамтад оруулсан, Ц.*******ын эрүүл мэндэд хохирол учруулсан нь зохигчдын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар, гэрч Б.гийн “...Ц. нь согтуу ирээд эхнэр Ч.*******ыг зодож, нүдийг нь хөхрүүлж, тохойг нь язалсан байсан. Тэр үед Ч.******* гэрээсээ зугтааж доод давхрынхаа айлд байж байсан. Тэр өдөр Ц. эрүүлжүүлэхэд хоносон. Тухайн үед гэмтлийн эмнэлэг орж тохойг нь оёулж байсан. Мөн цагдаагийн байгууллагаас ирж зураг авсан. Тэгээд шүүх эмнэлэг дээр очиж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ц. нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг шууд цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ч.******* үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ц.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Ц.ийн “...Аав жаахан ууртай харагддаг... миний хэрэгтэй зүйлийг ээж, эмээ авч өгдөг... аав ээжтэй хэрүүл хийхээр муухай байдаг...аав бидэнтэй тоголдог бол байсан...ээжтэйгээ хамт байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан төрсөн охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц. нарыг эх Ч.*******ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Ц., охин Ц. нарыг тус тус тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч Ц. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Ч.******* нь охин Ц., Ц. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ц. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн7.014 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас7.014 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* *******ийн ******* //, хариуцагч ийн // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан төрсөн охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц. нарыг эх Ч.*******ын асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар төрсөн охин Ц., 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Ц., Ц. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аар сар бүр тэтгэлэг гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Ц.ийн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн7.014 /нэг зуун ерэн долоо мянга арван дөрөв/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас7.014 /нэг зуун ерэн долоо мянга арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС