| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/291 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С
Шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б. Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Өд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Ө
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд "..." ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн төлбөр болох 7,584,502 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н.Өд холбогдох 7,584,502 төгрөгийг хариуцсан менежер нь тооцоо нийлсэн акт хийлгэсэн. Түүнээс хойш Н.Өтай холбогдох гээд сар хүлээсэн. Тэгээд мөнгө төгрөгийг нь олоод өгөх талаар ярьж байсан. Сар хүлээсний дараа Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандсан. Замын-Үүд суманд байгаа дэлгүүрийн мөнгийг тооцоо нийлсэн акт дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Өмнөх долоо хоногт хэргийн материалтай танилцах гээд ирэхэд “...” дэлгүүрээс аваагүй гэж хэлсэн. Тэгээд би үүнийг мэдээд Замын-Үүд сумын дэлгүүртэй холбоо барихад дансаа шүүж өгнө, би сайн санахгүй байна гэж тайлбарласан гэв.
Хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Манай компани нь Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Архангай, Хөвсгөл, Эрдэнэт, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хүнсний дэлгүүрүүдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүд гэрээгээр худалдан борлуулдаг ба аймаг бүр дээр компанийн худалдааны төлөөлөгч гэж хүн ажиллуулдаг. Дорноговь аймгийн Сайншанд суманд манай компанийн худалдааны төлөөлөгчөөр Н овогтой Ө гэх эмэгтэй 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд орж 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Н.Ө нь ажиллах хугацаандаа дэлгүүрээс захиалга авсан мөнгийг бэлнээр болон дансаараа дамжуулан өөртөө авч завшин ашиглаж хохирол учруулсан. Худалдааны төлөөлөгч Н.Ө нь Сайншанд сумын нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрээр ажилладаг "...." дэлгүүрээс 1,238,800 төгрөг, .... дэлгүүрээс 64,800 төгрөг, 60-н айл .... цайны газраас 285,000 төгрөг. .... дэлгүүрээс 900 төгрөг. .... дэлгүүрээс 219.250 төгрөг, .... дэлгүүрээс 387,000 төгрөг, .... дэлгүүрээс 924,000 төгрөг. .... дэлгүүрээс 1,999,200 төгрөг, .... захаас 107,250. .... дэлгүүрээс 140.663 төгрөг, .... дэлгүүрээс 69,000 төгрөг, ... дэлгүүрээс 1,384,959 төгрөг, .... дэлгүүрээс 755,580 төгрөг нийт 7,584,502 төгрөгийн бараа бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр болон өөрийн хувийн дансаараа авч хувьдаа завшсан байсан. Иймд худалдааны төлөөлөгч Н.Ө-с хохирлыг мөнгийг барагдуулж авбал компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Н. Ө нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний дотор өр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцож Санхүүгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч тогтсон хугацаандаа хохирлоо төлж барагдуулаагүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал)
... ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 10 дугаар тал)
... ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 12 дугаар тал),
... ХХК-ийн санхүүгийн тооцоо нийлсэн акт (хавтаст хэргийн 14 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд "..." ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн төлбөр болох 7,584,502 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэж завшсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь:
Хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Дорноговь аймгийн Сайншанд суманд манай компанийн худалдааны төлөөлөгчөөр Н овогтой Ө гэх эмэгтэй 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд орж 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Н.Ө нь ажиллах хугацаандаа дэлгүүрээс захиалга авсан мөнгийг бэлнээр болон дансаараа дамжуулан өөртөө авч завшин ашиглаж хохирол учруулсан. нийт 7,584,502 төгрөгийн бараа бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр болон өөрийн хувийн дансаараа авч хувьдаа завшсан байсан. Иймд худалдааны төлөөлөгч Н.Ө-с хохирлыг мөнгийг барагдуулж авбал компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй." гэсэн, ... ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн туршилтын хугацаагаар ажилд томилох, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд, ... ХХК-ийн санхүүгийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж, хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд "..." ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн төлбөр болох 7,584,502 төгрөгийг завшсан үйлдэл нь тогтоогдсон ба аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Өы үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Н.Ө нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага болох “...” ХХК-д 7,584,502 төгрөгийн хохирлыг төлөөгүй тул гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С “тусгайлан хэлэх саналгүй” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх Н.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор урүгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин ...дөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Өд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Өд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Ө-с 7,584,502 төгрөг гаргуулан хохирогч байгууллага “...” ХХК-д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин ...дөр болтол шүүгдэгч Н.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН