Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2022/00006/И |
Дугаар | 153/ШШ2022/00175 |
Огноо | 2022-03-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2022/00175
2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2022/00175 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 6-9 тоотод оршин суух, Оорцогнүцгэд овогт *******ын******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2022/00006/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Хариуцагч П.******* /онлайн/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь П.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие нь П.*******тэй сайн дурын үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 22-нд гэр бүл болж, 2016 оны 11 сарын 09-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б.******* нь 2017 оны 08 сарын 11-ны өдөр төрсөн. Гэр бүл болсон цагаас хойш хоорондоо муудалцаж, үл ойлголцох асуудлууд үүсэж, намайг хоосон ирсэн гуйлгачин.чамайг гэх хүн байхгүй гэж хэл амаар доромжилж,архи уухаараа 4-5 хоног гэртээ ирэхгүй, Увс аймгийн Өмнөговь суманд амьдардаг байхдаа зоддог байсан учир Ховд аймагт ээжийнхээ хажууд ирсэн. Нөхөр П.******* нь ажил хийхээрээ цалингаа гэртээ авч ирдэггүй.гэр бүлдээ анхаарал тавьдаггүй.байнгын дарамталдаг. П.******* бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Миний бие зах дээр хүний дээлний товч шилбэ хадаж өдөрт 5000 төгрөг олж гэртээ хүнс авч амьжиргаагаа залгуулдаг. Нөхөр П.Баасанхуү нь охиноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй. Би 2021 оны 10 сард Ховд аймаг дахь сум дундын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуулчлалд хандаад бид эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж,охин Б.*******ыг миний асрамжинд үлдээж, П.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Миний бие П.*******тэй 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. П.*******тэй хамтран амьдрах хугацаанд бидний дундаас Б.******* гарсан. Бид хөдөө амьдрах хугацаанд нөхөр маань хайр халамжгүй, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Бид тухайн үед хадам аав, ээжийн гэрийн ойролцоо амьдардаг байсан болохоор хэл ам их гарч, үл ойлголцол их байсан тул Ховд аймагт гэрээрээ нүүж ирсэн. Хадам аав, ээжийн гэрээс хол амьдарч байгаа болохоор хэл ам бага гарах байх гэж бодсон боловч архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Хамтран амьдрах хугацаанд охин бид хоёрт ямар нэгэн анхаарал хайр халамж үзүүлдэггүй байсан тул тусдаа амьдарч эхэлсэн. Цаашид эвлэрэх боломжгүй бөгөөд хүүхдийн асрамжийг П.*******гээс гаргуулах болно” гэв.
3.Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би нэхэмжлэгч тай 2016 онд гэр бүл болсон бөгөөд 2020 оноос эхлэн би гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд хот хооронд том оврын тээвэрт явж ажиллаж эхлэх болсон. 2020 оноос хойш хамт байх хугацаа багассаны улмаас бидний харилцаа хөндийрч, улмаар тусдаа амьдарч эхэлсэн. Одоогийн байдлаар нэхэмжлэгч бид хоёрын аль аль нь тусдаа гэр бүл зохиож амьдарч байгаа. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч болон бидний дундаас 2017 оны 08 дугаар сард охин Б.******* төрсөн. Охин маань миний аав ээж буюу өвөө, эмээгийнхээ ганц ач нь, харин би аав, ээжийнхээ ганц хүү нь билээ. Хэдийгээр би нэхэмжлэгчтэй гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа ч өөрийн ганц охин, аав, ээжийнхээ ганц ачийг өөрийн асрамжинд авч, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Хэрэв охин маань миний асрамжинд үлдээсэн тохиолдолд нэхэмжпэгчээс ямар нэгэн тэтгэлэг авахгүй болно. Нэхэмжлэгч нь надтай амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хэрэгцээнд нэмэр болохоор ямар нэгэн тогтмол орлого олдоггүй байсан билээ. Тогтмол орлогогүй хүн охиныг тэжээн тэтгэх үүргийг сайн биелүүлж чадах эсэх дээр би эргэлзэж байна. Харин миний хувьд Ковид-19 халдвар гарахаас өмнө тогтмол орлого олж, гэр бүлийн хэрэгцээг хангадаг байсан. Мөн миний аав, ээж нь Увс аймагт мал маллан амьдарсан хүмүүс байдаг тул охин бид хоёрт дэм болох бүрэн боломжтой билээ. Иймд охин Б.*******ыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн охин Б.*******ыг өөрийн асрамжиндаа үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” Гэжээ.
4. Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ охин Б.*******ыг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна” гэв.
5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн сангийн тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 105,364 төгрөг төлсөн баримт, гэрлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн тухай 0017 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ын дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 153/ЭТ2021/00349 дугаартай тэмдэглэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч П.*******гээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хариу тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч П.*******д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0017 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2017 оны 08 дугаар сарын 11-нд охин *******гийн ******* төрсөн болох нь дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч нь хариуцагч П.*******тэй эвлэрэх боломжгүй, гэрлэгчид тусдаа амьдарч байгаа гэсэн байх тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ.
Шүүх хуралдаанд хариуцагч П.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрлэгчид хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байх тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн ******* нь эх гийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж эхийн хамт Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул хүүхдийн сургуулийн болон амьдарч байгаа орчин, эхийн асрамжид байгаа байдал, нас, биеийн онцлог зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг эх *******ын*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар“, 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийн тогтооно” гэж зааснаар 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ын *******гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг эх *******ын*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь гэрлэгчдийн хувьд түүний эх, эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг П.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 26 дугаар зүйлийн 26.2-т “...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж тус тус заасны дагуу үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцгийн үүргээ биелүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасны дагуу хүүхдүүдтэйгээ уулзах, тэжээн тэтгэх, асарч халамжилах, утсаар ярих, хүссэн үедээ чөлөөтэй уулзаж боломжит цаг хугацааг хамт өнгөрүүлэх зэрэг эрхээ эдлэхэд нь эх нь саад учруулахыг хориглож шийдвэрлэв.
Гэрлэгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Ганчимэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Оорцогнүцгэд овогт *******ын******* /РД:*******/, ******* овогт *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг эх *******ын*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ын *******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч П.*******, энэ үүргээ биелүүлж, мөн хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч нарт тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин *******гийн *******ыг эх гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
7. Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч П.*******д тус тус мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч гийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,364 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.*******гээс 105,364 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ