| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2024/0351/Э/220/2024/0504 |
| Дугаар | 2024/ШЦТ/367 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.А |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/367
2024 04 08 2024/ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Ш.Анужин
Шүүгдэгч нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Гэм буруу дээр маргахгүй зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас: гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай 2024.02.19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, байгаль орчин, аялал жуулчлалын яамны Зэрлэг олсны ургамлын тархац талаарх холбогдох судалгааны материалын хуулбар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 947 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 946 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.01.31-ний өдрийн 914 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.02.19-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт, авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 58 дугаартай албан бичиг, Б.Баярбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, яллагдагч Г.Өнө-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч нь 2023 оны 08 сард Төв аймаг Борнуур сум буюу Урьханаас 10 км зайд байрлах газраас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол-ны агууламж бүхий нийт 1094,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэр, Консулын 6-р гудамжны 91 тоотод тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хэргийн
гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
эд мөрийн баримтаар тооцох тухай 2024.02.19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал,
мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
байгаль орчин, аялал жуулчлалын яамны Зэрлэг олсны ургамлын тархац талаарх холбогдох судалгааны материалын хуулбар,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 947 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.02.15-ны өдрийн 946 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024.01.31-ний өдрийн 914 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.02.19-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт, авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 58 дугаартай албан бичиг, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, яллагдагч мэдүүлэг зэрэг болно.
Иймд шүүгдэгч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.
Улсын яллагч: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Энэ гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд нийгмийн хор аюулын түвшин нь өндөрт тооцогдоно.
Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу дээр маргаагүй, урьд удаа дараа сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан боловч дээрх хууль бус үйлдэл нь илрээгүй эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байсан хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт, санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнө-Эрдэнэд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, №2 гэж дугаарласан PS2245069 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хэлбэр оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэт нөлөөт олсны ургамал, №4 гэж дугаарласан LOUS CASBAO гэсэн бичиглэлтэй цаасан савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №6 гэж дугаарласан шилэн савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №7 гэж дугаарласан хуванцар савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал,№8 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, №9 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 10 гэж дугаарласан тал АЕ4984074 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт АD3113703 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 11 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 12 гэж дугаарласан төмөр савтай, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 13 гэж дугаарласан төмөр савтай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 14 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон, хуйлсан AY7681726 гэсэн сери дугаратай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хийсэн Coca cola гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч урьд авсан, Монголын Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч рьд авсан Монголын Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, №2 гэж дугаарласан PS2245069 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хэлбэр оруулсан тугалган цаас, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэт нөлөөт олсны ургамал, №4 гэж дугаарласан LOUS CASBAO гэсэн бичиглэлтэй цаасан савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №6 гэж дугаарласан шилэн савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал №7 гэж дугаарласан хуванцар савлагаатай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал,№8 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, №9 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 10 гэж дугаарласан тал АЕ4984074 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт АD3113703 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 11 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 12 гэж дугаарласан төмөр савтай, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 13 гэж дугаарласан төмөр савтай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал, 14 гэж дугаарласан хажуу хэсэгт цоолсон, хуйлсан AY7681726 гэсэн сери дугаратай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хийсэн Coca cola гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА