| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00261/И |
| Дугаар | 104/ШШ2018/00317 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 104/ШШ2018/00317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, , ******* тоотод оршин суух,******* *******гийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: *******, , ******* тоотод оршин суух, ийн /РД:/,
Хариуцагч: *******, , ны тоотод оршин суух,******* *******гийн /РД:/,
Хариуцагч: *******, , ны тоотод оршин суух, ийн /РД:/ нарт холбогдуулан
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Г., өмгөөлөгч С., гэрч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Ч. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч., Д.******* нараас С., Д. нар охин Г.гийн 2016-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр 4.600.000 төгрөгийг зээлж төлүүлсэн. Мөн 2017 оны намар хүүхдийн хувцасны мөнгө гэж 1.200.000 төгрөгийг зээлсэн. Иймд сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хүүхдийн хувцасны мөнгө 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг Д., Г. нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.*******, Ч. нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Учир нь: Г. би хоёр охин Г.гийн эцэг эх бөгөөд гэр бүлийн маргаанаас болоод тусдаа амьдарч байгаа. Би охин Г.гийн сургалтын төлбөр, хувцасны мөнгө нийт 5.800.000 төгрөгөөс 50 хувь болох 2.900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би одоо эцэг хүнийхээ үүргийг биелүүлж охин Г., хүү Г.Сумъяа, зээ охин Эгшиглэн нарыг асран хамгаалж, халамжлан хүмүүжүүлж байна гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.тай хамт амьдарч байх хугацаанд тэрээр архи ууж, намайг зоддог байсан. Мөн өөрөө ямар ч мөнгөний мэдэлгүй бөгөөд хадам аав ******* гурван гэрийн данс тооцоог барьж, Ч., Д.******* нар хэрэгтэй зүйлд нь захиран зарцуулдаг байсан. Энэ бүх нөхцөл байдлаас болж би Д.аас салсан.
Д.т өөрийн гэсэн эзэмшлийн эд хөрөнгө байхгүй. Автомашин нь ахынх нь эзэмшлийн, хашаа байшин эгчийн эзэмшлийнх байсан.
Би Д.т 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр том автомашины зээлийн эргэн төлөлтийг төлөх гээд хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч өгсөн. Мөн надаар 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авахуулж, түүнээс 7.000.000 төгрөгийг Ч.ийн дансанд хийлгэсэн. Би 2017 оны 9 дүгээр сараас тогтсон ажилгүй байсан учир охин Г.гийн сургалтын төлбөр болох 1.700.000 төгрөгийг Ч. шилжүүлсэн байсан. Харин өмнөх жилүүдийн сургалтын төлбөрийг төлсөн эсэх баримт байхгүй байгаа. Г. миний хувьд охин Г.гийн сургалтын төлбөрийг эргүүлэн төлнө гэж тохиролцоогүй, энэ талаар сайн мэдэхгүй байна. Мөн хүүхдийн хувцасны мөнгө 1.200.000 төгрөгийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би охин Г.гийн сургалтын төлбөрөөс 1.450.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдсэн мөнгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.гийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Г.гийн өмчлөлд 5.800.000 төгрөг ирээгүй, энэ талаарх баримт байхгүй байна. Гэрч Г.гийн хувьд мэдүүлэгт “...энэ мөнгийг аав Д. авсан” гэж хэллээ. Энэ мөнгийг ашигласан Г. нь тухайн үедээ насанд хүрсэн байсан. Энэ утгаараа нэхэмжлэгчид зээлийн гэрээний харилцаа үүссэн субъектээс бус энэ харилцаанд огт хамааралгүй хүнээс нэхэмжилсэн байна. Мөн Г. мөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан. Энэ утгаараа хариуцагч нар захиран зарцуулсан мөнгөө хариуцагч Г.гаас нэхэмжилсэн нь шудрага бус гэж үзэж байна. Иймд хариуцагч Г.гаас нэхэмжилсэн 2.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Ч. хариуцагч Д., Г. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.800.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Д.*******, Ч. нар хариуцагч Д., Г. нарын охин Г.Түмүүлэнгийн сургалтын төлбөрийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-4-5/
Харин нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нарын эцэг ******* нь 3 гэрийн данс, тооцоог барьж хэрэгтэй зүйлд нь захиран зарцуулахыг нэхэмжлэгч Д.*******, Ч. нарт эрхийг олгодог байсан. Түүнийхэн Д. ажил хийж олсон мөнгийг нь эцэг ******* нь авч байсан бөгөөд уг мөнгөнөөс охин Г.Түмүүлэнгийн сургалтын төлбөрийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэг байсан эсэх талаар мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэгч Д.*******, Ч. нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хавтаст хэргийн 100 дахь хуудсанд авагдсан 00683-7 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбараас үзвэл, хариуцагч Г., Д. нар албан ёсны гэр бүл байх ба тэдний дундаас Г. төрсөн байна. Нэхэмжлэгч Д.*******, Ч. нар Г.гийн 2016-2018 оны сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хувцас авахад нь зарцуулсан мөнгө 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг хариуцагч нар авсан байна.
Нэхэмжлэгч Д.*******, Ч. нар нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрөө баримтаар нотлох, баримтаа цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Д.*******, Ч. нар Г.Түмүүлэнгийн 2016-2018 оны сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хувцас авахад зээлсэн 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн болохоо “ХААН” банкны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, Үндэсний техникийн их сургуулийн тодорхойлолт “..Г. сургалтын төлбөрийн тооцоогүй нь үнэн. 2,3,4 дүгээр курсын сургалтын төлбөр 4.600.000 төгрөг болно” гэсэн, Үндэсний техникийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбараар нотолсон.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрч уг мөнгөний 50 хувь болох 2.900.000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.
Харин хариуцагч Г. нь нэхэмжлэгч Д.*******, Ч. нарт 1.450.000 төгрөгийг төлнө, үлдэх 1.500.000 төгрөгийг төлөх учиргүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тул 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******, Ч. нар хариуцагч Г.д зээлдүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох нотолгооны үүрэг шилжиж байна.
Мөн нэхэмжлэгч Д.*******, Ч. нар хариуцагч Г., Д. нарын охин Г.гийн сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хувцас авахад зээлсэн 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу буцаан төлөх нөхцөлтэйгөөр, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс 5.800.000 төгрөг зээлдүүлсэн болохыг гэрч Г.гийн “...ах Д.*******, эгч Ч. нар миний 2-4 курсын сургалтын төлбөрийг төлсөн. Тухайн үед манай аав ажил хийдэггүй байсан учраас ах, эгч хоёроос туслалцаа авсан. Шалгалт болоход намайг шалгалтанд оруулахгүй байхад л аав, ээж хоёр надад санаа зоволтгүй, үүнийг зохицуулна гэж хэлсэн. Тэгээд ах, эгч хоёроос авъя гэж ярьсан ... 1 дүгээр курсын төлбөр нь 1.400.000 төгрөг, 2, 3, 4 дүгээр курсын төлбөр нь 1.700.000 төгрөгийн үнэтэй байсан ... Сургалтын төлбөрийг аав, ээж хоёр ах Д.*******, эгч Ч. нараас авдаг байсан” гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч Ч. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкинд “Үндэсний техникийн Их сургуулийн 5429083611 дугаарын дансанд Г.гийн сургалтын төлбөр гэж 1.700.000 төгрөгийг төлсөн” мөнгөн шилжүүлэгийн бичгийн баримтаар нотолсон.
Хариуцагч Г. “...охин Г.гийн сургалтын төлбөрөөс 1.450.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж, хариуцагч Д. нэхэмжлэгч Д.*******, Ч. нараас охин Г.гийн сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хувцас авахад зээлсэн 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг авсан. Үүнээс тал хувийг нь төлнө” гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч байсан байна.
Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэнд тооцдог тул зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдахыг диспозитив зарчим гэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой юм.
Иймд хариуцагч Д. охин Г.гийн сургалтын төлбөр сургалтын төлбөр 4.600.000 төгрөг, хувцас авахад зээлсэн 1.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийн 50 хувь болох 2.900.000 төгрөгийг, хариуцагч Г. сургалтын төлбөр 1.450.000 төгрөгийг төлнө гэсэн тул зохигчдын диспозитив зарчимын хүрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар Д.аас 2.900.000 төгрөг, хариуцагч Г.гаас 1.450.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Ч. нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Д.*******, Ч. нар хариуцагч Г.гаас 1.500.000 төгрөгийг авах ёстойгоо нотолж чадаагүй тул 1.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч Ч., хариуцагч Д. нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Хэрэв авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 2.900.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 61.350 төгрөг, хариуцагч Г.гаас 1.450.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Ч. нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч******* *******гийн аас 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, хариуцагч ийн гаас 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******гийн *******, ийн нарт олгож, хариуцагч ийн гаас 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч., Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.750 /нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 61.350 /жаран нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг, хариуцагч Г.гаас 37.350 /гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч., Д.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС