Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0816

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.Д

Хариуцагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Н.О, В.С, гуравдагч этгээд Н.О, В.С нарын өмгөөлөгч Г.Х, Д.Ц, гуравдагч этгээд Д.Ж, Д.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр анх гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/2**дугаартай захирамжаар тус дүүргийн иргэн болох Б.Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, Д.Б, Ч.Д, С.Б нарын нийт 7 хүнд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт-аар газар эзэмших эрх олгосон бөгөөд улмаар дээрх А/2**дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Хайрхан 6-р гудамж 146-е тоот хаягт 535 м2 талбай бүхий газрыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн Газрын албаны дарга Г.Б нь №******* дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-г нэхэмжлэгч иргэн Чо***** Дэм****д олгосон байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын иргэн Б.Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, Д.Б, Ч.Д, С.Б нарын нийт 7 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Энэ талаар Ч.Д нь 2018 оны 7 дугаар сард мэдсэн. Тухайн үед Д.Ж нь хорооны цагдаатай хамт, иргэн Д.Бын аав болох Ч.Дгийн ах Д-ийн гэрт очиж танай газрын гэрчилгээг хүчингүй болгосон газраа чөлөөлж өг гээд улмаар хүч хэрэглэн хашаа хороог нь нурааж, эзгүй байх хойгуур нь хашааг нь буулгаж, шинээр хашаа барьсан үйл явдал болсон /хашааг нь нураасан тухайн нөхцөл байдлыг баримтжуулж гэрэл зураг авсан тухайн гэрэл зургуудыг нэхэмжлэлд хавсаргав/ байсан. Тухайн үед хорооны цагдаагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар мэдсэн.

Дээрх 7 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай дүүргийн газрын албанаас хэлж мэдэгдээгүй бөгөөд тухайн хорооны цагдаагаас мэдсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүтэн жилийн дараа буюу 2018 оны 7 дугаар сард мэдсэн.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П миний бие 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очиж А/** дугаартай захирамжийн хуулбарыг гардаж авсан.

А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн үндэслэсэн хуулийн заалтын тухай :

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл /Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох/-ийн 61.1 дэх хэсэгт зааснаар Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасан байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга эрх хэмжээний хүрээндээ хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхийг олгосон, мөн уг зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгох эрхтэйгээр хуульчилсан байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/** дугаартай захирамжид ямар нэгэн тодорхой үндэслэл, шалтгааныг дурдаагүй байх бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/2**дүгээр захирамж нь чухам яг ямар үндэслэлээр хууль бус шийдвэр болох талаар үндэслэлдээ тодорхой дурдаагүй, энэхүү шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн ямар хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, Засаг даргын захирамж нь ямар үндэслэл, шалтгааны улмаас хууль тогтоомжид нийцээгүй болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тус дүүргийн Засаг дарга Ж.С өөрт олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийн заалтуудыг нарийвчлан дурдаж, шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаагүйгээс нэхэмжлэгч Ч.Дгийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан А/** дугаартай захирамж нь өөрөө хууль зүйн хувьд хангалттай үндэслэл бүхий захирамж биш, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байх атал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар зөрчлийг үндэслэн Ч.Д нарын нэр бүхий 7 хүнд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч Ч.Дгийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргаж байна. Үүнд: Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. П миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тухайн иргэнийг төлөөлөх итгэмжлэлээ авсан бөгөөд мөн тэр өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаартай захирамжийн хуулбарыг гардаж авсан.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаартай захирамжийг гаргахдаа энэхүү захирамждаа хуульд заасан үндэслэлийг хангалттай, тодорхой дурдаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан холбогдох заалтуудыг зөрчсөн нь Ч.Дгийн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл илтэд хууль бусаар тухайн газар эзэмших эрхийг цуцалсан нь иргэн Ч.Дгийн Монгол улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан А/** дугаартай хууль бус, хуульд нийцээгүй захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгож нэхэмжлэгч Ч.Дгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хуульд зааснаар сэргээхийг даалгаж өгч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.Дгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий дүүргийн 3* дугаар хороо Х****** 6-48 тоот газрыг иргэн Д.Ж нь 2011 оноос хойш удаа дараа эзэмших хүсэлт гаргаж байсан бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө хүсэлт өгч байсан болно.

Дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/2**дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмших эрх олгосон нь иргэн Д.Жгийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.2-т Газар ззэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 61.1.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар захирамжаар нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүйд тооцон 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/517 дугаар захирамжаар иргэн Д.Жд дүүргийн 32 дугаар хороо Хангайн 6-48 тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын 186*******...... дугаартай газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Н.О, В.С нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн Ч.Дгийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Анх 2002 онд иргэн Д.Жд 2500м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дараа нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгаж эзэмшүүлсэн байдаг.

2017 онд тухайн газрын эзэмшигч Д.Ж нараас газар давхардуулан эзэмшүүлсэн гомдлыг дүүргийн Газрын албанд гаргасан бөгөөд тус газрыг ***************** дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/2**дүгээр захирамжаар иргэн Ч.Д, С.Б нарын иргэдэд эзэмшүүлсэн нь тогтоогдсон юм.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, бусдын эзэмшил газрыг давхардуулан эзэмшүүлсэн байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар захирамжаар иргэн Ч.Д нарын иргэдэд газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь захиргааны шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна.Учир нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар захирамжийг бүтэн 1 жилийн дараа буюу 2018 оны 07 дугаар сард мэдсэн гэж дурдсан атлаа 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тус захирамжийг хүчингүй болгуулах гомдлоо Нийслэлийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид гаргасан байна.

Гуравдагч этгээд бидний хувьд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан шударга эзэмшигчид бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул иргэн Ч.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ж Ч.Дгийн нэхэмжлэлтэй танилцаад гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Дг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.П-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг иргэн Д.Ж надад шүүх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гардуулснаар хүлээн авч,танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн агуулгадаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/2**дугаартай захирамжаар Б.Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, Д.Б, Ч.Д нарын 7 хүнд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон дээрх А/2**дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Хайрханы 6 дугаар гудамж 146-ын а-е тоотод 535м2 талбай бүхий газрыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн газрын албаны дарга Л.Б нь ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг Ч.Дд олгосон.Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С нь 2017оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай захирамжаар иргэн Б.Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, Д.Б, Ч.Д, С.Б нарын 7 иргэнд холбогдох хэсгийн хүчингүй болгосон байна.

Энэ талаар Д 2018 оны 07 дугаар сард мэдсэн.Иргэн би иргэн Ч.Дг С.Бын эхнэр багш хүн гэж сонссон. Энэ хүн газрын маргаан хийгээгүй. Д.Ж хорооны цагдаатай хамт Д.Бын аав Ч.Дгийн ах Д-ийн гэрт нь очиж, та нар манай газрыг чөлөөлж өг, та бүхэнд энэ газрыг эзэмших эрх байхгүй гэж хашааг нурааж эзгүй байх хойгуур нь хашааг буулгаж шинээр хашааг барьсан гэж бичсэн байна.

2019 оны 05 дугаар сард Ж би гэртээ ганцаараа байхад тэр өдөр 3, 4 цагийн орчим гэнэт хүчтэй салхилж зүүн талын хашаа тэр чигээрээ унасан.Үүнийг манай зүүн урд талын эмэгтэй нотолно.Маргааш нь Д өвгөн ************* дүүргийн 1-р хэлтэсд мэдээлэл өгч цагдаа нар газар дээр нь шалгасан. Харин 32 дугаар хорооны цагдаа надтай нийлж хашаа буулгаагүй.Тус нэхэмжлэлд төрийн албан хаагч хүнийг гүжирдсэн байна. Ч.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй бөгөөд хууль зөрчиж Д.Ж бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд иргэн Д.Ж миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул Ч.Дгийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаартай Ч.Д нарын 7 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж/захиргааны акт/-ийг хууль бус захиргааны акт гэж үзэж Ч.Д нарын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд зааснаар сэргээж өгнө үү гэж ээ.

Иргэн Ч.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нар нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Ч.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын А/** дугаар захирамжаар Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, Д.Б,Ч.Д, С.Б 7 иргэний Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ч.Д 2018 оны 07 дугаар сард мэдсэн. Д.Ж нар газраа чөлөөлүүлж авахаар уулзаж байсан гэх зэргээр дурджээ. Энэ талаар миний бие дээр тайлбарласан болно. Ч.Д хууль тогтоомжийн заалтууд зөрчиж, үндэслэлгүй олон зүйл яриад байвал миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Ж бидний эрх ашиг сонирхол зөрчигдсөн тул энэ асуудлыг шийдвэрлэхэд өмгөөлөгч авч гуравдагч этгээдээр татагдаж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаанд оролцохоо үүгээр мэдэгдэж байна. Надад шаардлагатай нотлох баримтууд нь хангалттай байгаа болохыг Ч.Д нарт мэдэгдье. гэжээ.

Гуравдагч этгээд Д.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Д.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Д.Т би, нэхэмжлэгч Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Д.П-ийн нэхэмжлэлийн гол утга нь: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болгохыг тогтоолгохыг хүсчээ.

Нэхэмжлэлийн дээрх хэсэгт бидний зүгээс хариу тайлбар гаргахад: Засаг дарга Ж.Сгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/5** дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн хавсралтын 562 дугаарт Д.Ж  Д.О, Д.Ц , Д.О, Д.О, Д.Г, Э.Г нарын 7 иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар /газрын хэмжээ 6 иргэн*700м2-4200м2 ,1 иргэний газар нь 465м2 бүгд 4665м2 газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Тус газарт (Д.Ж нарын 7 иргэний эзэмших Засаг даргын зөвшөөрөлтэй газартаа 2011 оны 10 дугаар сард хашаа тойруулж барьсан. 2015 оны 4 дүгээр сард гэр барьж охин Д. О-ийн хамт өнөөдрийг хүртэл байнга оршин сууж байна.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П-ийн Нийслэлийн Засаг даргад /захиргааны байгууллагад/ хандаж Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах талаар бичсэн өргөдөлд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09/373 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байхад Д. П шүүхэд хандаагүй, хуульд заасан хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсний дараа 2019 оны 3 дугаар сарын 01-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

3. Мөн энэ асуудлаар Ч.Д , Д.П нар урьд нь мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаар захирамжаар тэдний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа 2019 оны 3 дугаар сарын 01-нд дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж дээрх асуудлаар дахин нэхэмжлэх гаргасан /хуулийн хугацаа хэтрүүлэн/ байхад шүүх нэхэмжлэлийг дахин хүлээн авч хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэхээр байна.

Иргэн Д.Жд анх ***************** дүүргийн засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний Б/109 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. Уг захирамжийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/4** дугаар захирамжаар иргэн Д.Ж нарт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Мал бордох газар олгосон.

/2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/4****дугаар захирамжийг кадастрын зурагтай хамт хавсаргав./

Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/2**дугаар захирамжаар Ч.Д нарын 7 иргэн: /Б.Д, Б.Д, Ж.Ц, Б.Д, С.Б, Д.Б нарын/ гэр бүлийн хэрэгцээнд зориулж Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Мал бордох Хайрханы 6 дугаар гудамжны 146 тоот А-Ё хүртэл 7 иргэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон байгаа бөгөөд бидэнд олгосон газар нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Мал бордох Хайрханы 6 дугаар гудамж 45-аас 51 хүртэл 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байна.

/Д.Ж нарын /7 иргэний газар эзэмших гэрчилгээ, 7 иргэний газар эзэмших байршлын кадастрын зураг эдгээрийг хавсаргаж хүргүүлэв./

Энд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Мал бордох Хайрханы 6-р гудамжны 45-аас 51 тоот Д.Ж нарт олгосон газартаа мөн дүүргийн 32-р хороо Хайрханы 6-р гудамж 146 тоот А-Ё хүртэл Ч.Д нарын 7 иргэнд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосонтой давхцаж байгаа эсэхийг тодруулах, давхцуулсан бол ямар учраас яагаад давхардуулан олгосон учрыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас тодруулах шаардлагатай санагдана.

4. Мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/** тоот захирамжаар Ч.Д нарын 7 иргэнд газар эзэмшүүлэх эрх олгосныг хүчингүй болгосон байна. Энэ тухай Ч.Д нэхэмжлэлдээ 2018 оны 7 дугаар сард мэдсэн.

Мөн Д.Ж болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон цагдаа нар Ч.Дгийн ах Ч.Д-ийн гэрт орж маргасан, гэр орон эвдсэн, хашаа буулгасан гэж дурдсан байдаг. Эндээс Ч.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нар хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй нь ойлгомжтой байна.

Энэ талаар гэрчүүд асуулгаж тодруулах бөгөөд (хэрэгтэй) шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж шүүхэд өгөх болно. Иргэн Ч.Д-ийн дүү Ч.Дг урьд нь нэг ч удаа харж байгаагүй танихгүй бид газрын маргаан хийгээгүй.

Харин түүний ах Ч.Д нь ямар ч хамааралгүй байтлаа 2018 оны 4 дүгээр сарын эхээр биднийг гэртээ байхгүй хойгуур хашааны хаалгыг дур зоргоороо онгойлгож манай хашаанд гэрээ барьсан. Мөн манай хашааны жижиг хаалганы орох гарах гарц дээр хэцүү нохойгоо уясан байсан. Гэрт орох боломжгүй нохойгоо хорихгүй зарим үед сул тавьчхаад байхаар нь иргэн Д. Ж , охин Д.О нар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсд өргөдөл гаргахад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаа нар биеэр ирж, иргэн Ч.Д-тэй уулзаж нохойгоо уяж эдгээр хүмүүсийг чөлөөтэй гэрт нь оруул гэж хэлснээр иргэн Ч.Д нь хэцүү нохойгоо гэрийнхээ үүдэнд уядаг болсны дараа Д.Ж , нөхөр С.Д-тай хамт байдлыг мэдэхээр Ч.Д гуайн гэрт биеэр орж уулзахад, Ч.Д нь миний ач охин 12 дугаар анги төгсөх гэж байгаа тул шалгалтад бэлдэх хэрэгтэй байна. Та бүхэн манайхыг түр байлгаж өгөөч. Сургууль тарангуут манайх Дархан нүүнэ. Манайх танайтай газар булаацалдах учир шалтгаан байхгүй. Бид Яармаг дахь газраа зарсан учир нүүж ирлээ гээд зовлон тоочиж гуйхаар нь сэтгэл гаргаж бидний ижил настай хүн юм байна гэж итгээд түр оршин суухыг зөвшөөрсөн юм.

5. Гэтэл Д нь биднийг үгээрээ хуурч залилж С.Б-той үгсэн хуйвалдаж өргөдөл өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны нэг цэгийн үйлчилгээний өмнө зогсож байхад нь Д.Ж нь эзэмшиж байгаа газрынхаа талаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хороог хариуцсан зохион байгуулагч Одгэрэлтэй уулзахаар очтол С.Б нь Ч.Дгийн ах Ч.Д-д олон юм ярьж нуршаад хэрэггүй эвтэйхэн боломжийг нь харж байгаад наад өргөдлөө энэ залууд өгчих, тэр өөрөө ойлгоно гэж хэлэхийг нь сонсоод Д.Ж та хоёр юун өргөдлийн тухай яриад байгаа юм бэ наад газар чинь анхнаасаа миний нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд зориулж эзэмшихээр хууль ёсны дагуу дүүргийн Засаг даргын захирамжтай газар гэж хэлтэл битгий олон юм бай гээд С.Б нь Д.Жгийн баруун гар луу хүчтэй зохиж хөнгөн гэмтэл учруулсан.

Д.Жг зодож гэмтэл учруулсан асуудлаараа С.Б Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст зөрчлийн хуулиар 100.000 / нэг зуун мянган / төгрөгөөр торгуулж захиргааны арга хэмжээ авхуулсан.

/С.Б-д захиргааны арга хэмжээ авсан шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтсийн дарга Батсайханд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг өгч хуулбарыг нь авхуулж болно./

Эхэлж Ч.Д нь ах Ч.Д-ээ бидний зөвшөөрөлгүй тус газарт буулгаад улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт танилтайгаараа түрий барьж , хууль бус захирамж гаргуулж 32-р хорооны Хайрханы 6-р гудамж 146-н А-Ё хаягт 7 иргэнд газар эзэмших эрх олгосон явдал нь Д. Ж нарын 7-н иргэний хууль ёсны эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна.

Нэгэнт Ч.Д нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин дахин хандаж нэхэмжлэл гаргаад , шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад эхэлсэн тул бид өөрт байгаа нотлох баримтуудаа гаргуулан өгч , гэрч асуулгах хүсэлт гаргаж , нотлох баримт бүрдүүлэхээс өөр аргагүй боллоо.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан М нь Д.Ж нарын иргэнд 2011 оны 12 дугаар сарын 28-ны А/4****дугаар захирамжаар эзэмшүүлэхээр олгосон газарт 2015 онд Ч.Д нарын 7 иргэнд Хайрханы 6-р гудамж 146-н А-Ё тоотод гудамжны хаяг хаалганы номер өгч тэдгээр 7 иргэний өргөдөл дээр цохолт хийж, газар эзэмших зөвшөөрөл олгосон нь давхцаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай юм.

Хэрэв давхцуулж Д. Ж нарт 2011 онд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон албан ёсоор кадастр хийлгэсэн газрыг М өөрөө мэдэж байсан атлаа давхардуулж Ч.Д нарт газар эзэмших зөвшөөрөл олгосон бол яагаад Хайрханы 6-р гудамж 146-н А-Ё гэж хаяг өгснийг тодруулмаар байна.

Ийм хууль бус үйлдлээс болж иргэн Д.Ж нарын 7 иргэний газар эзэмших эрх зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн дагуу үндэслэлтэй шийдвэр гаргаж нэхэмжлэгч Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Д нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.

Улмаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх *********** дүүргийн Засаг даргын А/** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Гуравдагч этгээд Д.Жд анх ************ дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагаан идээний цэгийн үйлчилгээний зориулалтаар 0,006 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтаар Д.Жд эзэмшүүлсэн байсан газрын байршлыг өөрчилж, тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Мал бордоход 2500 м.кв газрыг Д.Жд эзэмшүүлсэн байна.

Гуравдагч этгээд Д.Ж маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө, түрүүнд эзэмшиж байсан болох нь, Д.Ж, түүний охин Д.О нар нь нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө, түрүүнд газар эзэмших хүсэлт гаргаж байсан болох нь Д.Ж, Д.О нарын 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээд Д.Жгийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 461 дүгээр захирамжаар Д.Жд эзэмшүүлсэн байсан газрыг нэхэмжлэгч Ч.Д нарын 7 иргэнд дүүргийн Засаг даргын 2015 оны А/2**дүгээр захирамжаар давхцуулан эзэмшүүлсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2695 тоот албан бичгээр ирүүлсэн зургуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гуравдагч этгээд Д.Жд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар нь кадастрын зураггүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан тул Д.Жгийн эзэмшиж байсан газрыг Ч.Д нарын иргэдэд давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэхгүй, иймд нэхэмжлэгч Ч.Д нарын 7 иргэнд дүүргийн Засаг даргын 2015 оны А/2**дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зураг үйлдэх, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх нь хариуцагч захиргааны байгууллагын буюу газрын албаны үүрэг тул энэ үүргээ биелүүлээгүй захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээд Д.Жг буруутгах боломжгүй.

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Гуравдагч этгээд Д.Ж нарын 7 иргэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө, түрүүнд эзэмшиж байсан болох нь, Д.Ж, түүний охин Д.О нар нь нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө, түрүүнд газар эзэмших хүсэлт гаргаж байсан болох нь Д.Жд эзэмшүүлсэн байсан газрыг нэхэмжлэгч Ч.Д нарын 7 иргэнд дүүргийн Засаг даргын 2015 оны А/2**дүгээр захирамжаар давхцуулан эзэмшүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар дээр дүгнэж, тайлбарласан ба дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаар захирамжийг гаргасан байх тул тус 297 дугаар захирамж нь хуульд нийцсэн, бөгөөд илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч буюу дүүргийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтууд болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаар захирамжийг гаргасан байх тул тус захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий Ч.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ