Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/428

 

2024           04        22                                         2024/ШЦТ/428

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

улсын яллагч Э.Баасанбаяр

шүүгдэгч Б.Шагдарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Адуучин овогт Баасанжавын Шагдарсүрэнд холбогдох эрүүгийн 2306 033930646 дугаартай  хэргийг 2024 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүрэг 6-р хороо 5-6 тоотод оршин суух, Адуучин овогт Баасанжавын Шагдарсүрэн /РЙ99022618/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Шагдарсүрэн нь 2023 оны 06 сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг 4-р хороо, спорт цогцолборын орчим хохирогч Т.Лхагвасүрэнтэй үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Д.Буд-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Л.Лувсандашийн мэдүүлэг, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023.06.20-ны өдрийн 7939 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Шагдарсүрэн нь 2023 оны 06 сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг 4-р хороо, спорт цогцолборын орчим хохирогч Т.Лхагвасүрэнтэй үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Д.Буд-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Л.Лувсандашийн мэдүүлэг, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023.06.20-ны өдрийн 7939 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Шагдарсүрэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлбөр нэхэмжилсэн зүйлгүй гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна.

Хохирогч Т.Лхагвасүрэнд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэж хохирол төлбөр нэхэмжлэх эсэхийг тодруулахад гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч Б.Шагдарсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Шагдарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Шагдарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Адуучин овогт Баасанжавын Шагдарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шагдарсүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Шагдарсүрэн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тус тус 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч           Б.Шагдарсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шагдарсүрэнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА