Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2017/01129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2017/01064/È

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Ç.Òóíãàëàãìàà даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* дугаар баг,  ************** дугаар байрны *********** тоотод оршин суух, Д.С /регистрийн дугаар ***********, утас **************-ны íýõýìæëýëòýé,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг,  ************** дугаар байрны ********. тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар ***********, утас ***********-д холбогдох

 

 “Гэм хорын хохирол 510,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Íýõýìæëýã÷ Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“************** эхнэр Б.Х нь нөхрийнхөө эзэмшлийн **********. улсын дугаартай приус 10 маркийн машинаар 2017 оны 08 дугаар сарын 10-нд миний машиныг мөргөн зүүн талын тольны аяга,  дохио хагалж урд талын крьланы будгийг хагалж надад 510,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Машины үнэлгээг эд хөрөнгө үнэлэх эрх бүхий байгууллага тогтоосон. Иймд приус 10 маркийн машины эзэмшигч ******* гэм хорын хохирол 510,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэг талыг барьсан шийдвэр дүгнэлт гаргасанд гомдолтой байна.  Д.С ослын газарт дуудлага өгөхгүй түрүүлээд яарч байна шалтгаантай байна гээд явсан нь өөрийнх нь буруу. Тухайн үедээ асуудлаа шийдээд үнэхээр манай эхнэрийн буруу байсан бол  даатгалын компаниар хохирлоо барагдуулах байсан. Яагаад тэндээ зохицоод салъя гэж явчихаад эргээд гомдол гаргах болов. Энэ хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу хэн ч мэдэхгүй. Юуг ч нотлож болохгүй байхад  цагдаагийн байгууллага хүний үгээр дүгнэлт гаргаж биднийг хохироож байна. Хэмжилт хийж байхад нь би очсон. Сонинчулууны хохирол учруулсан гээд байгаа толийг харсан. Наалт нь салсан цавуутай байсан. Угаасаа энэ чинь урдны хагархай байна гэхэд манай ажлын хүн миний зөвшөөрөлгүй наачихсан юм, наалтыг чинь гэж хэлсэн. Худлаа гэж бодож байна” гэжээ.

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч ******* холбогдуулан автомашинд учирсан хохиролыг Капитал зууч ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон 500,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 10,000 төгрөг, нийт 510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн орчимд *************.сумын ************* дугаар багийн нутаг дэвсгэр буюу үйлдвэр явдаг замд иргэн Д.С жолоодож явсан **************.. улсын дугаартай Toyota sai маркийн автомашин нь баруунаас зүүн зүгт иргэн Б.Х жолоодож явсан  *******.. ДАХ улсын дугаартай T.Prius маркийн автомашинтай шүргэлцэж, зам тээврийн осол гарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх осол гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хэсгийн байцаагч хэргийн газарт үзлэг хийж, үзлэгийн тэмдэгдэлд “*******хоёр жолоочоор шүргэлцсэн гэх цэгийг заалгахад  хоёр өөр газар байсан ба ******* ДАХ улсын дугаартай машинд сууж явсан иргэн Л.П дуудаж шүргэлцсэн гэх газрыг заалгаж, уг автомашинуудыг осол болсон газар автомашинуудыг байрлууллаа*******” гэсэн ба уг зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийг үндэслэн гарсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд “*******Жолооч Б.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн орчимд Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Үйлдвэрээс үйлчилгээний төв рүү чиглэлд зорчих автомашины зам дээр T.Prius маркийн   ДАХ улсын дугаартай машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.1 “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчин жолооч Д.С  жолоодож явсан  T.Sai маркийн   ДАХ улсын дугаартай автомашины зүүн талын урд кирло, толь зэргийг шүргэж зам тээврийн осол гаргасан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна” гэжээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.С  нь өөрт учирсан хохирлоо T.Prius маркийн  *******. улсын дугаартай машины эзэмшигч *******  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

T.Prius маркийн ******* улсын дугаартай машины эзэмшигч нь ******* , T.Sai маркийн ******* улсын дугаартай машины эзэмшигч нь Д.С  мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”, 2.5.а -д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.в -д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.5.г “осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэж заасан боловч энэхүү үүргээ талуудын хэн аль нь биелүүлээгүй байна.

Талууд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарснаас 5 хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн газраас осол болсон гэх газарт үзлэг хийсэн, талууд осол болсон гэх газрын талаар маргадаг ба иргэн Л.П  зааж өгсөн газрыг осол болсон болон машин шүргэлцсэн газар гэж үзэж, T.Prius маркийн 46-71 ДАХ улсын дугаартай машины жолоодож явсан Б.Х  Замын хөдлөгөөний дүрмийн 8.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.г –д “*******хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэж заасан байхад ******* аймгийн Цагдаагийн газар нь осол болсон газрыг иргэн Л.П  зааж өгснөөр ослын газрыг тодорхойлж, үзлэгийг нөхөн хийж, уг үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд хэрэгт авагдсан ******* аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осолын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй байх тул уг баримтуудыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй ба хэрэгт авагдсан бусад баримтаар T.Prius маркийн ******* улсын дугаартай машины жолоодож явсан Б.Х буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Д.С  гаргасан хариуцагч *******  510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éëä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Èðãýíèé  õóóëèéí 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С  гаргасан хариуцагч *******  гэм хорын хохирол 510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí  56 дугаар зүйлийн 56.1, 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1 дэх õýñýãò çààñíààð íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä төлсөн 16,800 төгрөгөөс илүү төлсөн 850 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 15,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ä çààñíààð çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð  Дархан-Уул аймгийн Иргэний  äàâæ çààëäàõ шатны шүүхэд  ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã òàéëáàðëàсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

 

                                          ШҮҮГЧИД                                                 Д.АЛТАНТУЯА

 

                                                                                                           Д.ОЮУНДАРЬ