| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0054/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/51 |
| Огноо | 2017-06-02 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/51
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дугаар зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн 201721000149 дугаартай, 178/2017/0054/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, ******* регистрийн дугаартай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Ховд их сургуульд хохирогч У.Солонгын гээгдүүлсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн VIVO маркийн гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.******* сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цагт ажил дээрээ ирээд цэвэрлэгээ хийчихээд хоёрдугаар давхарт өрөөндөө ороод байж байтал Наранчимэг багш орж ирээд намайг ”дэлгүүрээс сүү аваад гуанзанд оруулаад өгчих” гэхээр нь за гэчихээд гараад сургуулийн үүдийг цэвэрлэж байтал хавтгай шар өнгийн утас байхаар нь олж аваад өрөөндөө оруулж тавьчихаад буцаж гарч цэвэрлэгээгээ хийсэн. Өдөр нь цайндаа явахдаа нөгөө утсаа гэр лүүгээ авч яваад хүүхэддээ үзүүлсэн чинь манай хүүхэд кодыг нь тайлах гэхээр хэрэггүй гээд буцаагаад сургууль дээр авчирсан. Тэгээд эзэнд нь өгөх гэсэн чинь уг хүүхэд олдохгүй байсан. Манай хүүхдийн хурим болоод би тэр утсыг өгч чадалгүй аваад явчихсан гэжээ./хх-26-р хуудас/
Хохирогч У.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 08.40 цагт сургууль дээрээ ирээд ангидаа байж байгаад 09.30 цагийн үед сургууль дотроо явж байгаа гар утсаа гээчихсэн.Тэгээд би ангийнхаа хүүхдүүдээс асуусан чинь манай ангийнхан аваагүй байсан.Би хоёр хоногийн дараа цагдаагийн газарт мэдэгдсэн.Би энэ утсыг Хятад улсын Улаан хад гэдэг хотоос 2016 оны 08 дугаар сард 1.340.000 төгрөгөөр худалдаж авч байсан, VIVO маркийн утас юм гэжээ./хх-14-р хуудас/
Гэрч Ш.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө У.******* сургууль дээр ирэхдээ өөрийн VIVO маркийн гар утастай байсан. Удалгүй 09.30 цагийн үед У.******* миний гар утас алга болчихлоо, та нар тоглоод авчихсан бол гаргаад өгчих гэж хэлэхэд манай ангийнхан аваагүй байсан. Тэгээд 2 хоноод У.******* цагдаад мэдэгдсэн гэсэн. Сүүлд сонсоход манай сургуулийн цэвэрлэгч эгч олж авсан байсан гэсэн гэжээ./хх-16-р хуудас/
Гэрч С.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: сүүлд Т.*******тэй зах дээр уулзсан чинь найз нь нэг утас олж аваад одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлж байсан гэжээ./хх-17-р хуудас/
Хураан авах тухай тогтоол /хх-10-р хуудас/
Хураан авсан тухай тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-12-р хуудас/
Гар утас үнэлсэн тухай тайлан / хх-19-р хуудас/
2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай Прокурорын санал зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 414 дүгээр зүйлийн 414.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Ховд их сургуульд хохирогч У.Солонгын Хятад улсад үйлдвэрлэгдсэн VIVO маркийн гар утсыг гээгдүүлснийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.*******, гэрч Ш.*******, С.******* нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утас үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч У.******* Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: би яллагдагч Т.*******ээс хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ./хх 39-р хуудас/
Шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Т.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны сангийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар / хх-32х/ нотлогдож байна.
Хохирогч У.******* нь шүүгдэгч Т.*******тэй сайн дураар эвлэрсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,208 дугаар зүйлийн 208.1.3,283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,298, 299,418 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дугаар зүйлийн 151.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Т.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч У.******* нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС