Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Э гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч компаниуд нь анх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Улмаар нэхэмжлэгчдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №***тоот албан бичгийн (Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог) гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч компаниуд нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Улсын Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн ерөнхий захирлаас Эрүүл мэндийн яам болон УИХ-ын холбогдох байнгын хороонд хандаж тавьсан саналыг үндэслэн 2017 оны 12-р сараас эхлэн 2018 он, 2019 онуудад, цаашлаад 2020 оны 1-р сарын 1-нийг хүртэлх 3 жилийн хугацаанд Эрүүл мэндийн яам болон Монгол Улсын засгийн газраас Улсын хавдрын эмнэлгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд манай компанийн шинээр баригдсан 120 ортой эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглах талаарх холбогдох санал, албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын болон УИХ-аар холбогдох шийдвэрүүд батлагдсан.

Мөн ЭХХК болон Хавдар судлалын үндэсний төвийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан № *** тоот Үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний 1.5-д заасны дагуу ...ХСҮТ-ийн үйл ажиллагааг өргөтгөх зориулалтаар ЭХХК-ийн эмнэлгийн зориулалттай барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын төсөв МУ-ын 2020 оны төсөв... 2020 оны МУ-ын төсөвт тус шинэ эмнэлгийн барилгад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай тавилга тоног төхөөрөмж, хэрэгслийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал батлагдсан үеэс түрээсийн гэрээг шинэчлэн байгуулна гэж хамтран ажиллахаар тохиролцсон байсан.

Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020.01.17-ны өдрийн *** дугаар бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу ...дээрх үйл ажиллагааг хориглодог тухай хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр /албан бичиг/ гаргаж, хамтран ажиллах үйл ажиллагааг зогсоож, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Хавдар судлалын үндэсний төвөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** тоотоор тус ЭХХК-д дараах хоёр мэдээллийг ирүүлсэн. Үүнд:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 34-р зүйлийн 34.1.1-д заасны дагуу шууд гэрээ байгуулагдах нөхцөл үүсэж байна.

2. Манай Хавдар судлалын үндэсний төв нь урсгал зардалд баталсан мөнгөн хөрөнгөнөөс мэс заслын 4 өрөө, тасалгааг хувийн өмчийн барилгад суурилуулж болох эсэх талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвлөмж, зөвшөөрөл авахаар хүсэхэд ...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн 30-р зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог..." гэж мэс заслын 4 өрөө тасалгааг хувийн өмчийн хөрөнгөнд байрлуулж болохгүй талаар мэдэгдсэн байна гэсэн мэдээллийг ирүүлсэн.

Ийнхүү хувийн хэвшлээс нийгмийн салбарт хэрэгжүүлж байсан Хавдрын өвчиндөө шаналсан иргэддээ эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хямд, хүлээгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд баригдсан манай компанийн эмнэлгийн зориулалттай шинэ барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж түрээслэх гэсэн Улсын Хавдар Судлалын Үндэсний төвийн саналыг Эрүүл Мэндийн Яам болон Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн ба дээрх саналыг хүндэтгэж 3 жил хүлээснээрээ өнөөдөр бид тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилтийн зээлийг олгосон Монгол Улсын Хөгжлийн Банкны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, төслийг санаачлан хөрөнгө оруулалтыг хийсэн тус компанийг үүсгэн байгуулагч компанийн нэр хүнд банкны салбарын хүрээнд Монгол Банкны эрсдэлийн санд найдваргүй ЗЭЭЛДЭГЧ гэсэн хар жагсаалтад цаашид найдваргүй харилцагч гэдгээр 6 жилийн хугацаанд арилжааны аль ч банкнаас бизнесийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээлээ сунгуулах, зээл авах боломжгүй болох ноцтой эрсдэлд оруулж давхар хохироосон.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж хуулийн заалтыг зориуд зөрүүтэй байдлаар утга агуулгын илэрхий алдаатай тайлбарлаж дээрх шийдвэрийг гаргаснаар хувийн хэвшлээс нийгмийн салбарт хэрэгжүүлж байсан Хавдрын өвчиндөө шаналсан иргэддээ эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хямд, хүлээгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх-д тус компанийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд баригдсан эмнэлгийн зориулалттай шинэ барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж Түрээсийн гэрээ байгуулан ашиглая гэсэн Улсын Хавдар Судлалын Үндэсний төвийн санал Эрүүл Мэндийн Яам болон Монгол Улсын Засгийн газраар дэмжигдсэн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болгож нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэсэн заалтыг хувийн өмчийн байрыг төрийн өмчит хуулийн этгээд түрээслэхийг хориглосон мэтээр буруу тайлбарлаж гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаар шийдвэр /албан бичиг/ нь утга агуулгын илэрхий алдаатайгаас гадна Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өөрийнх нь чиг үүрэгт үл хамаарч байгаа, мөн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул уг шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж болохоор байгаа юм.

Төрийн байгууллага хуулийг зориуд буруу тайлбарлаж, аж ахуй эрхлэгчийг хохироож байгаа нь хууль шударга ёсны зарчимд ч нийцэхгүй.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот шийдвэрээ манай компанид Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан аливаа хэлбэрээр танилцуулаагүй, гардуулаагүй, уг албан бичгийг гаргахдаа манай компаниас аливаа тодруулга, тайлбар аваагүй.

Харин нэхэмжлэгч ЭХХК нь Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвд холбогдуулж Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний үүрэг, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг Монголын олон улсын Арбитрт гаргасны дагуу хэргийн *** дугаартай арбитрын хэрэг үүсэж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Хавдар судлалын үндэсний төвд хувийн өмчийн барилга байгууламжийг түрээслэхийг хориглодог тухай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичигтэй танилцсан.

Монголын олон улсын Арбитрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр уг байрын түрээсийн төлбөртэй холбоотой *** дугаартай хэрэг шийдвэрлэгдэж, арбитрын шийдвэрийг нэхэмжлэгч тал 2021.03.16-нд гардаж авсан боловч давж заалдах хугацааны явцад улс даяар Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоогдсон тул Арбитрын шийдвэр алдаатай бичигдэж гарсныг засуулахаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монголын олон улсын Арбитрт хандсан. Арбитрын шийдвэрт Монголын олон улсын Арбитрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэрээр засвар оруулснаар арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Ингээд Арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа Захиргааны ерөнхий хууль-ийн 37-р зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно; мөн түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно; мөн 48-р зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасны дагуу буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЭХХК-ийг үүсгэн байгуулагч А ХХК-иас *** тоотоор Монгол Улсын Засгийн газарт хандан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлыг гаргасан. Уг гомдолд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот албан бичгээр ...шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн агуулгатай хариу өгсөн болно. Тус компани нь Засгийн газраас өгсөн хариуг аваад ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.

ТӨБЗГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны ***тоотоор Хавдар судлалын үндэсний төвд ...зөвлөмж, зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3-т заасан ..тухайн Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" тохиолдолд энэ захиргааны акт илт хууль бус болно гэснийг нотолж байгаа юм.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-т Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн" гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх" гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:

1/ төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах;

2/ төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэлтооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;

3/ төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;

4/ Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах;

5/ орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

6/ төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;

7/ төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах:

8/ хуульд заасан бусад бүрэн эрх гэж тус тус заасан байна.

Тус "А" ХХК-ийн үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигч охин компани болох Э" ХХК болон Хавдар судлалын үндэсний төвийн хооронд үүссэн харилцаа нь гэрээний дагуу манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Хавдар судлалын үндэсний төв үнэ төлбөргүй болон гэрээгээр ашиглахтай холбоотой харилцаа байгаа юм. Иймд хувийн өмчийг төрийн байгууллагад түрээслэх харилцаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас оролцох чиг үүрэг, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Манай компаниас төрийн өмчийг үнэ төлбөргүй шилжүүлэн авах харилцаа огт үүсээгүй болно.

Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын азар нь хуулийн агуулгыг илтэд мушгин гуйвуулсан мэс заслын 4 өрөө, түүний тоног төхөөрөмжийг хувийн хэвшлийн Э ХХК-ийн барилгад суурилуулах нь хуульд нийцэхгүй" гэсэн хориглолт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.7-т заасан илт хууль бус захиргааны акт байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. гэж заасны дагуу манай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 заасан хугацаа хамаарахгүй гэж үзэж байна.

Улсын төсвийг захиран зарцуулах харилцаанд оролцох бүрэн эрх, чиг үүрэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хуулиар олгогдоогүй байхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дүгээр албан бичгээр улсын төсвийг захиран зарцуулах харилцаанд хориглолт тавьсан захиргааны шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.01.17-ны өдрийн ***дугаар бичгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаар бичгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХХК-ийн барилга Хөгжлийн банкны зээлээс үүсэж байгаа. 2017 оноос эхлээд хавдар судлалын Үндэсний төв, Эрүүл мэндийн яам нар А ХХК ийм барилга барьж байгаа юм байна. Энэ барилгыг Хавдар судлалын Үндэсний төвийн өргөтгөл маягаар ашиглая гэсэн. Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа түрээслэх асуудлыг судал гээд 2019 оны 09 дүгээр сард ЭХХК Хавдар судлалын Үндэсний төв хоёр хоорондоо эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулаад түрээсийн зардал нь тухайн үед төсөлт суугаагүй, төсөвт байхгүй байсан учраас 2020 оны 01 сараас эхэлж түрээсэлнэ гэж тооцоолоод төлөвлөөд тухайн үед мөнгө төгрөгөө улсын төсөвт түрээсийн зардал 3.6 тэрбум төгрөг, тухайн ашиглалтын зардал, хөрөнгө оруулалтын зардал гээд 6 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Яагаад гэвэл нийт 10.000 метр квадрат талбайтай 12 давхар байшин 120 ортой хагалгааны өрөөтэй. Энэ байшинг мэдээж хэрэг эмнэлгийн зориулалттай баригдсан гэхдээ тэр дотор ямар ч ор, ширээ, сандал, тоног төхөөрөмж байхгүй. Эмнэлгийн зориулалтаар ашиглахын тулд түрээсийн зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардал гээд улсын төсөвт суулгаж өгсөн. Улсын төсвийг захиран зарцуулалтай холбоотой асуудал ерөөсөө Сангийн яамны бүрэн эрх чиг үүрэгтэй холбоотой асуудал байгаа. Гэтэл Төрийн өмчийн тухай хуулиар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг байгууллага байгаа. Гэтэл төсвийн зарцуулалттай холбоотой зөвшөөрөл зөвлөмж гэдэг зүйлийг Хавдар судлалын Үндэсний төвөөс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хүсэнгүүт төсвийн зарцуулалтай холбоотой асуудал буюу төсөв нь өмнө төлөвлөгдөж байгаа. Манайх ийм тоног төхөөрөмжийг түрээслэн, ийм тоног төхөөрөмж, ширээ сандал авна гэж анх батлагдсан зориулалтынх нь дагуу ашиглаж байна. Гэхдээ байгууллагын дотоодод засвар хийж болохоор байна. Энэ дээр яах вэ гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өөрийнхөн төсвийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа буюу эрх хэмжээнд нь байхгүй асуудлаар хориглолтыг тавьсан байдаг. Үүнийг хориглоно, мэс заслын өрөө бий болгох, тоног төхөөрөмж зэргийг шилжүүлэхийг хориглоно гэдэг. Үүний цаана агуулгаараа түрээсийн гэрээгээр зохицуулагддаг захиргааны байгууллагууд төрийн байгууллагууд хувийн хэвшлийн байр танхимыг түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа зөндөө байгууллага байдаг. Үйл ажиллагаандаа зориулаад дахиад ханыг нь буддаг. Захиргааны хэргийн шүүх миний санаж байгаагаар анх Гаалийн ерөнхий газрын байрыг ашиглаж, засвар хийж, хөрөнгө оруулалтыг хийгээд орж байсан. Энэ жишээ шиг оруулах гэж байна гэхээр энэ чинь болохгүй гэж хориглосон. Энэ хөрөнгө оруулалтыг дараа нь хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдгийг түрээсийн гэрээндээ тусгаж зохицуулдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төсвийн захиран зарцуулалт руу шууд ороод наадах чинь болохгүй гэж хориглолт тавьснаас болсон. Энэ ажил уг нь хүмүүст хэрэгтэй. Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал 2 дахин буураад, хүлээгдэл гэдэг зүйл нь 4-5 дахин багасаж, хагалгааны ачаалал 2 дахин буурна гэж ярьж байсан. Хүлээгдэл гэдэг нь амбулаторийн үзлэг өдөрт тараагдаж байгаа номерын хувьд маш хэцүү, маш их оочиртой, хүмүүс номер авахад хэдэн 7 хоног, хэдэн сарын дараа авдаг. Энэ нь 4 дахин буурах ийм боломжийг бүрдүүлэх гэтэл ингэж болохгүй гэсэн. Мэдээж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хориг тавьсан учраас Хавдар судлалын Үндэсний төв танайд бид мэс заслын хагалгааны хэсгийг байгуулж өгч чадахгүй юм байна. Тэгэхээр хагалгааны үзүүлэлт буурах зорилт хэрэгжихгүй юм байна. Энэ зорилт хэрэгжихгүй учраас бид та нартай түрээсийн гэрээ байгуулахгүй гээд татгалзсан байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өөрийнхөө чиг үүрэгт байхгүй асуудалд хандах гэж байгаа бол төрийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг цааш нь яаж ашиглуулах вэ гэдгийг шийднэ. Гэтэл Сангийн яамны эрх хэмжээ рүү орсон. Сангийн яам төсвийн зарцуулалтаа хянаж байдаг. Төсвийн захирагч нар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж байдаг. Үүнд нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Үндэсний аудитын газар төсөв зарцуулалтад хяналт тавьж байдаг. Ийм л бүтэц байгаа, энэ бүтцэд хөндлөнгөөс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу төрийн өмчийн ашиглалт хамгаалалтыг ашигладаг байгууллага орж ирээд та нар болохгүй, төсвийг ингэж зарцуулахгүй гээд хязгаарлалт тавьснаас болоод ийм асуудалд зөвлөмж зөвшөөрөл чиглэл, бүрэн эрх чиг үүрэг нь хариуцагч байгууллагад байхгүй байсан. Энэ зөвлөмж зөвшөөрлөөс болоод ЭХХК, А ХХК, Хавдар судлалын Үндэсний төв 2017 оноос хойш 2020 он хүртэл буюу нийтдээ 3 жил ярьж хөөцөлдсөн энэ бүх асуудлууд нурж унасан. Энэ асуудал нь А ХХК-д эргээд ямар асуудлыг үүсгэсэн бэ гэхээр эмнэлгийн барилгын санхүүжилтийг 60-70 хувийг А ХХК өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлсэн. Ашиглалтад орсон 120 ортой барилга байгаа. А ХХК 60-70 хувийг өөрийнхөө төсвөөс санхүүжүүлээд үлдсэн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд тухайн эмнэлгийн барилга ашиглалтад ороод үйл ажиллагаа оруулсан хөрөнгөнөөс Хөгжлийн банкны зээлийг төлөх ёстой байсан. А ХХК өөрийнхөө чадах чинээгээрээ түрээсийн гэрээ албан ёсоор байгуулагдаад төсөвт мөнгө нь ороод явах хүртэл Хөгжлийн банкны зээлийн ямар нэгэн хоцрогдол үүсгээгүй төлөөд явсан. Төлөвлөж байсан орлого 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд орж ирэхгүй болонгуут зээлээ төлж чадахааргүй болсон. Уг нь А ХХК Засгийн газартай яриагүй, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын Үндэсний төвтэй тохироогүй байсан бол өөр газар түрээслээд явах байсан. 2022 оноос эхлээд 4 дүгээр эмнэлэг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн шиг өөр аж ахуй нэгжийг оруулаад үйл ажиллагаа явуулах боломжоо эдлэх боломжтой байсан. Гэтэл тэр боломжийг хязгаарлаад эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр ашиглалтдаа түрээслэх гэж байгаа Хавдар судлалын Үндэсний төв аваад явж байсан үйл ажиллагаа байгаа. 2020 оны 01дүгээр сараас эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж эхлэх ёстой. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмнэлгийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд ашиглаж эхлэх урьдчилсан бэлтгэлийг хангаж байгаа. Тухайн эмнэлэг нь өөрөө ажилчдаа бэлдээд, өрөө тасалгаагаа хийх бэлтгэл хугацаа байгаа. Тухайн хугацаанд түрээсийн төлбөр авахгүй. Хавдар судлалын Үндэсний төв ч гэсэн 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. 10.000 метр квадрат бүхий Хавдар судлалын Үндэсний төвийн одоогийн хүчин чадалтай дүйцэхүйц эмнэлгийг ажиллуулах гээд байна. Тэгэхийн тулд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажиллуулж эхлэхийн тулд бэлдүүлж эхэлж байгаа. 2017 оноос эхлээд энэ эмнэлгийг Хавдар судлалын Үндэсний төвийн салбар болгохын тулд мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн яам гээд маш олон газраас ажлын хэсгүүд гараад үзэж хараад явж байсан.

Ийм үйл явдлууд болсон. Эцсийн бүлэгтээ хүмүүст хэрэгтэй зүйл байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд, чиг үүргийнхээ хүрээнд асуудалд хандахгүйгээр төсвийг захиран зарцуулахтай холбоотой асуудал руу орж, энэ түрээсийн гэрээ байгуулах ажиллагаанд хязгаарлалт тавьсан. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасан захиргааны байгууллагын чиг үүрэгт байхгүй асуудлаар чиглэл зөвлөмж өгсөн. Тухайн чиглэл зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл заасан захиргааны актын шинжийг агуулсан. Энэ байгууллагын өгч байгаа чиглэл зөвлөмж нь илт хууль бус захиргааны акт байна. Үүнийг шүүхээс илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байгаа. А ХХК Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна гэж хэлэхээр Авлигатай тэмцэх газар Хөгжлийн банкны урд очихоор манайхыг түрээслэх гэж байгаад 3 жил хүлээлгэснийхээ дараа мөнгө нь бэлэн болонгуут Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бичгээс болоод гэрээ байгуулагдаагүй гэж хэлэхээр тэр бичиг чинь хууль ёсных юм уу, үүнийг хүлээн зөвшөөрсөн ямар шийдвэр байгаа юм бэ гэх асуудал үүсэж байгаа. Энэ захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад анхнаасаа захиргааны байгууллага хувийн хэвшил хоёр яаж харилцаанд ороод явж байсан юм. Үүний цаана Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим яригдаж байгаа. Энэ компанийг түрээслэн гээд явуулаад хамтарч ажиллана гээд Засгийн газраас бичиг ирээд 3 жил энэ компанийг хүлээлгэсний эцэст бүх юм нь бэлэн болонгуут захиргааны нэг агентлаг дундаас нь энэ бүх үйл ажиллагааг зогсоож байгаа. Ийм үйл явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, банкны өмнө хүлээх үүргээ биелүүлэх процессоо санаатайгаар зогсоогоогүй. Захиргааны байгууллага ийм шийдвэр гарсантай холбоотой түрээсийн гэрээ хийгдэж байгуулагдаагүй юм шүү гэдгийг тайлбарлах шаардлагатай байгаа. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хавдар судлалын Үндэсний төвд зөвлөмж, зөвшөөрөл хүссэн албан бичигт өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч нь ЭХХК болон Хавдар судлалын Үндэсний төвийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан №*** тоот Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний 1.5-д заасны дагуу ...ХСҮТ-ийн үйл ажиллагааг өргөтгөх зориулалтаар ЭХХК-ийн эмнэлгийн зориулалттай барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын төсөв МУ-ын 2020 оны төсөвт тус шинэ эмнэлгийн барилгад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай тавилга тоног төхөөрөмж, хэрэгслийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал батлагдсан үеэс түрээсийн гэрээг шинэчлэн байгуулна гэж хамтран ажиллахаар тохиролцсон байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу ...дээрх үйл ажиллагааг хориглодог тухай хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр /албан бичиг/ гаргаж хамтран ажиллах үйл ажиллагааг зогсоож, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

Гэтэл 2020 оны Төсвийн хуульд ЭХХК-ийн барилгад, ЭХХК-д зориулан тусгайлан зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийн тухай заалт байхгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль нь төсвийн байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна гэсэн заалтад дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нийцэхгүй байна.

Харин Хавдар судлалын Үндэсний төвийн 2020 оны төсөвт үйл ажиллагааг өргөжүүлэх, хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын /тоног төхөөрөмж/ зардал, 6.7 тэрбум төгрөгийн урсгал зардлын санхүүжилтийг тус тус баталсан.

Хуулиар батлагдсан төсвийн хөрөнгийг эрх бүхий байгууллага нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд зориулалтын дагуу захиран зарцуулдаг бөгөөд уг асуудал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн орон нутгийн өмч байна гэж заасан бөгөөд төрийн өмчийг бүртгэх, шилжүүүлэх, худалдах, түрээслэх зэрэг асуудал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын чиг үүрэгт хамаардаг.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 01 дүгээр 17-ны өдрийн ***дүгээр албан бичгээр Хавдар судлалын Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/73 дугаар зөвлөмж, зөвшөөрөл хүсэх тухай албан бичигт төсвийн хөрөнгөөр бий болох мэс заслын 4 өрөө, түүний тоног төхөөрөмжийг хувийн хэвшлийн ЭХХК-ийн барилгад суурилуулах нь хуульд нийцэхгүй талаар хариуг хүргүүлсэн.

Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны ***дугаар албан бичиг нь нэхэмжлэлд дурдсан түрээсийн гэрээг байгуулахад саад болохгүй бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь түрээсийн гэрээний тал биш бөгөөд гэрээг талууд хууль тогтоомжид нийцүүлэн эрх чөлөөтэй байгуулахаар Иргэний хуульд хуульчилсан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***дүгээр албан бичиг нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй бөгөөд утга агуулгын алдаагүй, баталсан байгууллага тодорхой, өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудлаар баримт бичиг үйлдсэн, баримт бичгийг гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус үйлдэл шаардаагүй, хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны сонирхолд халдаагүй юм.

Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавдар судлалын Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/73 дугаар зөвлөмж, зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байна. Энэ албан бичгийн хариу нь төрийн байгууллага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь зөвлөмж хүссэн албан бичигт хариу өгсөн байна. Энэ албан бичгээс харахад Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Яагаад гэвэл заавал биелүүлэх шинжтэй биш. Энэ албан бичгийн дагуу Хавдар судлалын Үндэсний төв нь үүнийг заавал биелүүлэх, ЭХХК-тай гэрээ байгуулах үйл ажиллагаагаа зогсоох албагүй. ЭХХК энэ албан бичгийн дагуу Хавдар судлалын Үндэсний төв нь манай үйл ажиллагааг зогсоогоод бид Хөгжлийн банканд хүлээсэн үүргээ биелүүлж чадахааргүй боллоо гэдэг. Гэтэл Хөгжлийн банктай гэрээ байгуулсан нь субъект нь А ХХК. А ХХК ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг анхнаасаа шүүх хүлээж авах үндэслэлгүй байсан. Яагаад гэвэл А ХХК хувьцаа эзэмшигч. Би нэг компанийн хувьцаа эзэмшигч байлаа гэхэд манай компанийн газар эзэмших эрхийг цуцалбал манай компани л Засаг даргын захирамжид гомдол гаргана. Гэтэл би энэ компанийн хувьцаа эзэмшиг нь гээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулиараа компанийн хуулийн этгээдийг компани эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, гүйцэтгэх захирал гэж хүн байгаа. А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авсан ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч гомдол гаргах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлага буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хавдар судлалын Үндэсний төвөөс ЭХХК-д мэдээлэл хүргүүлэх тухай гэсэн. Энэ нь ЭХХК-ийн эрхийг хязгаарласан албан бичиг байгаа. Энэ албан бичгийн үндэслэл нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас ирсэн албан бичгийг үндэслэсэн гэдэг. Гэтэл нэхэмжлэгч компани яг гомдох ёстой нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн акт. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын албан бичиг захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, заавал биелүүлэх албагүй. Энэ нь захиргааны ерөнхий хуульд заасан Захиргааны байгууллагын харилцан туслах үүрэг гэж байдаг. Үүний дагуу захиргааны байгууллага нь хоорондоо зөвлөмж, зөвшөөрөл авч байгаа хэлбэр. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй. Заавал биелүүлэх шинжгүй албан бичиг гэж үзэж байна. ЭХХК нэхэмжлэлдээ Сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй гэж дурдсан байдаг. Яагаад гэвэл ЭХХК өөрөө Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт хандаагүй. Хавдар судлалын үндэсний төв яах вэ гэдэг зүйлийг асуусан. Наад зах нь албан бичигт ЭХХК гэж дурдаагүй, шууд чиглээгүй. Ийм учраас Захиргааны актын үндсэн шинжийг огт агуулаагүй. Төрийн байгууллага хоорондоо бие биеэсээ заавар, зөвлөмж авч байгаа нэг хэлбэр. Нэхэмжлэл гаргах эрхийг нь зөрчсөн, хязгаарлаж байгаа акт нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны ЭХХК гэж дурдсаныг захиргааны акт гэж үзэж байна. ЭХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь буруу. Нэхэмжлэл гаргах объект нь буруу. А ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Ямар учраас Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж авч хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. Хувьцаа эзэмшигч компани шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Албан бичгээр шууд бусаар ЭХХК-тай холбогдож байгаа. 1 дүгээр сарын 13-ны албан бичиг нь ЭХХК-ийн эрх ашгийг шууд зөрчсөн акт биш. Үүнийг биелүүлж болно, биелүүлэхгүй ч байж болно. Хөгжлийн банктай холбож А ХХК-г оруулж ирсэн гэж үзэж байна. Хөгжлийн банктай А ХХК гэрээ байгуулсан. Энэ нь гэрээний эрх зүйн харилцаа. А ХХК-тай Хөгжлийн банк гэрээ байгуулсан. А ХХК-ийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус шүүхэд ЭХХК-ний нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох тухай... нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1 дэх хэсэгт: ...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрхзүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрхзүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагааг ойлгоно... гэж хууль тогтоогчоос хуульчилжээ.

Мөн хуулийн 37.2 дэх хэсэгт зааснаар: ...захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно... гэж тус тус заасан байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01-р сарын 17-ны өдрийн ***дугаар Албан бичгийн хариу гэсэн албан бичиг нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт биш /маргаан бүхий болон илт хууль бус захиргааны актын үндсэн шинжийг огт агуулаагүй/ байхад захиргааны хэргийн шүүх "Э ХХК-аас гаргасан дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Э ХХК-ний нэхэмжлэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн явдал нь буруу бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ЭХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, харин зөвлөсөн албан бичгийг ХСҮТөвд ирүүлсэн байдаг. Уг зөвлөсөн албан бичигт дурдсанаар: төрийн өмчийн бус хуулийн этгээдээс байр, талбай түрээслэх түрээсийн зардал нь байгууллагын урсгал зардалд батлагдсан улсын төсвийн хөрөнгө тул төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтыг нээлттэй зохион байгуулах нь зүйтэй...-г, Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог... талаар тухайн албан бичгээр хариу өгсөн юм.

ЭХХК Хавдар судлалын үндэсний төвийн хооронд яагаад маргаан гарах болсон талаар тайлбарлавал, Улсын хэмжээнд ганцхан байгаа Хавдар судлалын төв эмнэлэг-ийг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагатай уялдуулан эмнэлгийн барилгыг өргөжүүлэх ажил 2017 оны 12-р сараас эхэлсэн.

ХСҮТ-өөс Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын холбогдох байнгын хорооны даргад хандан ЭХХК-ний барьж хэрэгжүүлж байсан 12 давхар, 120 ортой эмнэлэгийн барилгыг түрээсээр ашиглах талаар санал гарган ажиллаж байсан ба ингэхдээ тухайн барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай 5.9 тэрбум төгрөг, урсгал зардалд 13.8 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгах талаар хүсэлт, албан бичиг хүргүүлж байсан.

Уг хүсэлт, албан бичгийн дагуу УИХ-ын гишүүн Д.О******* ЭХХК-ний эмнэлгийн барилгын талаар харьцуулалт, судалгаа хийсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн хуралдаанаас ...ЭХХК-ний эмнэлгийн зориулалттай барилгыг Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн 2 дугаар корпус болгон ашиглаж хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох хавдарын өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр Энэр мэнд ХХК-тай түрээсийн хэлэлцээрт орох талаар ХСҮТөвд чиглэл хүргүүлсэн.

Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төв болон ЭХХК-ний хооронд 2019 оны 09-р сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-г байгуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний эрх зүйн харилцаа хэлбэрийн хувьд үүссэн.

Дээрх гэрээний зорилго нь ... ЭХХК нь өөрийн өмч болох 10.452 м.кв талбайтай 12 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг үнэ төлбөргүй ашиглуулахаар Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэх, эд хөрөнгө ашиглагч нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, энэхүү гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг бүрэн, бүтэн эргүүлэн өгөх болон эдгээртэй холбогдон үүссэн бусад харилцааг зохицуулахад оршино... гэж тодорхойлсон ба тус гэрээ болон, түрээсийн төлбөр гэх хохиролтой холбоотой асуудлыг Монголын Олон Улсын арбитраар эцэслэн шийдвэрлүүлсэн.

МУ-ын 2020 оны төсөвт ХСҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар 6.7 тэрбум батлахдаа хавдрын тусламж, үйлчилгээг дараах байдлаар өргөжүүлэх зориулалтаар баталсан байдаг. Үүнд:

Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар хүчин чадал 74 хувиар нэмэгдэж, хүлээгдлийг 2 дахин бууруулах,

Мэс заслын өрөөний тоог 4-өөр нэмэгдүүлснээр мэс заслын хүлээгдэл буурч, үйлчлүүлэгч цаг алдахгүй эрт эмчлүүлэх боломж нэмэгдэх, байр, талбай нэмэгдсэнээр одоо ашиглаж байгаа өргөтгөлийн барилгад хөдөө орон нутгаас ирж, удаан хугацаанд олон давтамжтай хими, туяа эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэд зориулсан сувилахуйн төвийг байгуулах гэсэн зорилтыг биелүүлэхээр баталсан юм.

Нэгэнт төсөвт суусан хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зориулалтын дагуу зарцуулах ёстой бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалт зарлах замаар гэрээ байгуулах эрх олж авах боломжтой байдаг ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн албан бичгийн дагуу ХСҮТ-ээс 2 ч удаа тендер зарлан нээхэд нэхэмжлэгч талаас нэг ч удаа тендерийн материал ирүүлээгүй байдаг.

ХСҮТ нь дээрх төсвөөр урсгал зардалд баталсан мөнгөн хөрөнгөнөөс мэс заслын 4-н өрөө, тасалгааг хувийн өмчийн барилгад суурилуулж болохгүй талаар мэдэгдэж цаашид Түрээсийн гэрээг байгуулан хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Мөн тус эмнэлгийн барилга мэс заслын 4 өрөө, тасалгаа байхгүй тул түрээсээр эзэмшиж, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээг байгуулах боломжгүй талаар ч мэдэгдэж байсан болно.

Үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар ...Биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглуулахаар Б талд шилжүүлэх ... гэж А тал болох ЭХХК-ний үүргийг заасан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй төдийгүй та нар өөрсдөө хөрөнгө гаргаж биет байдлын доголдлыг арилга гэж хариу өгснийг бид хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэн шаардлагатай мэс заслын 4 өрөө байхгүй түүнчлэн зарим нэг тоног төхөөрөмж, шугам сүлжээ, агааржуулалтын системийн ажиллагаа бүрэн бус байсан тул дээр дурдсан мэс заслын өрөөнүүдийг бий болгох, илэрсэн доголдлуудыг арилгуулах талаар хүсэлт гаргахад гэрээний А тал болох ЭХХК-ний зүгээс та нар өөрсдийн хөрөнгөөр мэс заслын өрөөнүүдийг бий болго мөн илэрсэн доголдлуудыг арилга манай талаас хөрөнгө гаргахгүй гэсэн хариу өгсөн нь нэг талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөгөө талаас тодорхой зориулалтаар батлагдсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар ашиглахыг тулган шаардсан үйлдэл байсан тул бид хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01-р сарын 17-ны өдрийн ***дугаар албан бичгийг ХСҮТ-өөс захирамжилсан шинжтэй захиргааны акт гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд уг албан бичгийг илт хууль бус гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Уг албан бичиг нь захиргааны илт хууль бус актын үндсэн шинжийг ч агуулаагүй тул нэхэмжлэлд нэрлэн заасан илт хууль бус актын шинжээр илт хууль бус акт гэж тооцох боломжгүй юм. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гагцхүү хариуцагч, гуравдагч этгээд гэрээтэй холбоотой асуудал яриад байгаа зүйл биш. Бид нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хууль бус болгох вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа хүссэн хүсээгүй хариуцагч болон гуравдагч этгээдийн ярьж байгаа зүйлийг яриад байгаа учраас бид тайлбар өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч, гуравдагч этгээд буруу яриад байна гэх ойлголт байж болохгүй байх гэдгийг хэлмээр байна. Энэ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичгийн зарим хэсэг нь илт хууль бус гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Илт хууль бус боллоо гэж бодоход ямар үр дагавар үүсэх юм, хэлээд байгаа 3.6 тэрбум төгрөгийг авах ёстой байсан гэх зүйл яригдаад байгаа юм уу, эсвэл нэхэмжлэгчийн яриад байгаа хоёрдмол утгаар тайлбарлаад байгаа Хөгжлийн банканд төлөх ёстой зээлээ төлж чадаагүй гэх ийм шалтгаан байсан гэдгийг хэлэх гээд байгаа юм уу гэдгийг өөрсдөө зөв тодорхойлох ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт зорилго нь тэрийг хэлээд байгаа. Ямар эрх ашиг зөрчигдсөн юм, энэ актыг хүчингүй болгосноороо ямар эрх ашиг хэрхэн яаж сэргэх юм. Хэлээд байгаа үл хөдлөх үнэ төлбөргүй ашиглах гэрээ, түрээсийн гэрээ байгуулагдах ёстой байсан. Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ийм албан бичиг өгснөөрөө түрээсийн гэрээ байгуулагдах боломжгүй болж гэрээ байгуулах эрхийг хязгаарласан гэх энэ эрх нь эргээд сэргэх юм уу, энийг өөрсдөө зөв тайлбарлахгүй болохоор яг энэ болсон процессын асуудлыг, үүссэн нөхцөл байдлын асуудлыг тайлбарлаад ирэхээр бид ч гэсэн энэ нөхцөл байдлыг тайлбарлахаас өөр нөхцөл байдалд хүрээд байна гэдгийг шүүх ойлгоосой гэж хүсэж байна. Захиргааны акт гэж юуг хэлэх вэ гэдгийг хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа. Ямар шинжийг агуулах юм гэдгийг заасан байгаа. Шүүгчийн хэлдэг зөв, захиргааны хэргийн шүүх Захиргаан ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэрлэнэ заасан асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн маргааныг шийддэг шүүх. Энэ шүүхээр шийдүүлэх гэж орж ирж байгаа нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ зөв тайлбарлаж чадахгүйгээс болоод хариуцагч, гуравдагч этгээд ийм тайлбар хэлж байгаа. Ер нь бол энэ чинь өөрөө захиргааны акт биш учраас Захиргааны хэргийн шүүх хүлээж аваад шийддэг маргаан биш гэдэг үүднээс хэлж байгаа. Тэр агуулгаар тайлбарлаж байгаа. Хугацаанаас зайлсхийхийн тулд илт хууль бус гэдэг агуулгаар хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй гэдэг дээр л шүүх хүлээж авсан. Шүүх хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэхээр энэ явуулж байгаа ажиллагааны явцад энэ нь өөрөө захиргааны хэргийн шүүхийн харьяаллаар шийдвэрлэх асуудал мөн үү, үгүй юу гэдэг асуудал гарч ирээд тэрийг бид тайлбарлахаар та нар өөр зүйл тайлбарлаад байна гэж хэлж болохгүй. Үнэхээр ЭХХК-д чиглэсэн захиргааны актын шинжийг агуулсан маргаан байсан бол бид үнэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд буюу хэлээд байгаа 47.1.3, 47.1.7 дахь хэсэгт заасан шинж мөн үү, үгүй юу гэдэг асуудлыг бид ярьж мэтгэлцээд явах бүрэн боломжтой. Захиргааны актын шинжийг агуулж чадахгүй байгаа учраас бид нар илт хууль бус захиргааны актын шинж рүү орж тайлбарлах шаардлагагүй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг хэлье. Энэ хэргийн талаар дүгнэлтээ хэлэхдээ тодорхой хууль зүйн үндэслэлээ тайлбарлана. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч компаниуд нь анх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Улмаар нэхэмжлэгчдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №***тоот албан бичгийн (Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог) гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

2. Хавдар судлалын үндэсний төвийн Төрийн өмчийн, бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайханд хандсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Зөвлөмж зөвшөөрөл авах тухай №01/73[1] албан бичиг нь ...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болох 5.800.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг бусдын өмчийн түрээсийн байранд суурилуулж болох эсэх талаар зөвлөмж, зөвшөөрөл олгоно уу. гэсэн агуулгатай байна.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичгийн 3 дахь догол мөрөнд ...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог... гэсэн байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно. гэж заасан байна.

5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №А-1/1025[2] тоот албан бичигт ... хуулиар батлагдсан төсвийн хөрөнгийн эрх бүхий байгууллага нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зориулалтын дагуу захиран зарцуулдаг бөгөөд уг асуудал нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй юм. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т .. Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна... гэж заасан бөгөөд төрийн өмчийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, түрээслэх зэрэг асуудал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын чиг үүрэгт хамаардаг болно... гэсэн байна.

6. Үндэсний аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай №01/898[3] тоот албан бичигт ...Батлагдсан төсвийг Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарцуулдаг. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад уг хууль үйлчлэхгүй байхаар заажээ. ... гэсэн байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ., 2 дахь хэсэгт Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сан, Ирээдүйн өв сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай болон Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, Ирээдүйн өв сан корпорацийн болон Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй. гэж тус тус заасан байна.

8. Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан ба үүнээс үзэхэд, Төсвийн тухай хууль тогтоомжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хамааралгүй байна.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн. гэж заасан байна.

10. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхүүдийг тодорхой нэрлэн зааж хуульчилсан байх ба үүнээс үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төсөв, төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилах, зарцуулах талаарх бүрэн эрх олгогдоогүй байна.

11. Тодруулбал, төсөв, төсвийн хөрөнгө оруулалт болон төрийн өмч гэсэн тусдаа, ялгаатай ойлголтууд байх ба дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төсөв, төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилах, зарцуулах талаарх бүрэн эрх хуулиар олгогдоогүй, харин төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэхтэй холбоотой тодорхой бүрэн эрхүүдийг хуулиар олгосон байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэж заасан байна.

13. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

14. Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төсөв, төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой төрийн өмч бий болоогүй байгаа асуудалд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичгээр хариу өгөхдөө ...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог... гэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

15. Хавдар судлалын үндэсний төвийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01/336[4] тоот албан бичиг нь ...Манай байгууллага нь ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвлөмж, зөвшөөрөл авахаар хүсэхэд тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичгээр Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог ... гэж мэс заслын 4 өрөө тасалгааг хувийн өмчийн хөрөнгөд байрлуулж болохгүй талаар мэдэгдсэн байна. ...Иймд танай эмнэлгийн барилгад мэс заслын 4 өрөө тасалгаа байхгүй тул түрээсээр эзэмшиж, ашиглаж болохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэсэн агуулгатай байна.

16. Дээрх Хавдар судлалын үндэсний төвийн 2020 оны №01/336[5] тоот албан бичгээс үзэхэд, маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичиг нь нэхэмжлэгчид хаяглагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч рүү чиглэсэн, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулсан захиргааны акт байна.

17. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №***тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

18. Иймд гуравдагч этгээд ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01-р сарын 17-ны өдрийн ***дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт биш байхад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой. гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

19. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах., Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. гэж заасан.

20. ЭХХК болон Хавдар судлалын үндэсний төвийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний 1.5-д Энэхүү гэрээний 1.2-т дурдсанчлан төрийн эрүүл мэндийн салбараас Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, Хавдар Судлалын Үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх зориулалтаар ЭХХК-ний эмнэлгийн зориулалттай барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын төсөв Монгол Улсын 2020 оны төсөвт батлагдсан өдөр хүртэл энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд 2020 оны Монгол Улсын төсөвт тус шинэ эмнэлгийн барилгад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай тавилга тоног төхөөрөмж, хэрэгслийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал батлагдсан үеэс түрээсийн гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан.

Мөн Эрүүл мэндийн яамны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №1Б/4647 тоот албан бичиг[6], Хавдар судлалын Үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №01/1741 тоот албан бичиг[7], Эрүүл мэндийн яамны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №1а/4853 тоот албан бичиг[8], Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар хуралдааны тэмдэглэл[9], Хавдар судлалын Үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №01/1250 тоот албан бичиг, Хавдар судлалын Үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №01/1453 тоот албан бичиг[10], Эрүүл мэндийн яамны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №1б/3557[11] тоот албан бичиг гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор нэхэмжлэгчийн барьсан эмнэлгийн барилгыг түрээсийн гэрээгээр ашиглахаар холбогдох байгууллагууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байсан болох нь тогтоогдож байх ба үүний улмаас нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон байна.

21. Иймд мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***тоот албан бичгийн ...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог... гэсэн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭХХК, А ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №***тоот албан бичгийн (Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог) гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ЭХХК, А ХХК-уудын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод тус бүр хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж А ХХК-д, 70.200 төгрөгийг гаргуулж ЭХХК-д тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ